Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 00792

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00792                                     Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-103 тоотод оршин суух Боржигон овгийн Энхтайваны Энхтуул /регистрийн дугаар КЮ91111808/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-103 тоотод оршин суух Шарнууд Гаваа овгийн Ганболдын Алтанхуяг /регистрийн дугаар ФБ91103050/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Роял блүүд” ХХК-нд холбогдох 3 658 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Алтанхуяг, Э.Энхтуул нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “хотхоныг захиалан бариулсан Роял Блүүд ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус багт шинээр барих Шинэ монгол гэх хотхоны 144 айлын орон сууцны барилгын А блокын 3 давхрын 9 тоотод 31 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж тус гэрээгээр бидний захиалан бариулсан орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болоход ашиглалтанд оруулах үүргийг, харин бид урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн дүнгийн 10% болох 3.658.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу захиалагч бид төлбөрийг төлсөн, гэтэл хариуцагч байгууллага гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд оруулаагүй ба огтхон ч бариагүй болно. Уг асуудлаар тус компанийн эдийн засагч, менежер, Ерөнхий захирал гэх хүмүүстэй холбогдох гэсэн боловч утсаа солиод бидэнтэй уулзахгүй байна. Нөгөө талаас тус компани гэрээний үүргээ биелүүлэх хугацаа өнгөрөөд 5 сарын хугацаа өнгөрсөн тул бид гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөр болгож шилжүүлсэн 3.658.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Иймээс Роял блүүд ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний урьдчилгаа төлбөрт тус компанид шилжүүлсэн 3.658.000 /гурван сая зургаан зуун тавин найман мянган/ төгрөгийг тус компаниас гаргуулан бидэнд олгож, биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Роял блүүд” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Алтанхуяг, Энхтуул нарын нэхэмжилсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөр болох 3 658 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Алтанхуяг, Э.Энхтуул нь хариуцагч “Роял блүүд” ХХК-нд холбогдуулан 3 658 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3 658 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх хүсэлтэй тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Г.Алтанхуяг, Э.Энхтуул нарын улсын тэмдэгтийн хураажид төлсөн 73478 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Роял блүүд” ХХК-иас 36739 төгрөг, төрийн сангаас 36739 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Алтанхуяг, Э.Энхтуул нарын нэхэмжлэлтэй “Роял блүүд” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага болох 3 658 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73478 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Роял блүүд” ХХК-иас 36739 төгрөг, төрийн сангаас 36739 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Алтанхуяг, Э.Энхтуул нарт олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА