Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

2021        12            22                                        2022/ШЦТ/01

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000111 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21*******ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Б.Наранжаргал

Улсын яллагч                                                       Б.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Ц

Шүүгдэгч                                                         Д.У нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 05*******ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нүүрэнтэйн эсгийн ХХК*******д эргүүлэгчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт /______ аймгийн ___ сум, ___*******р баг Жанжин/ иргэний үнэмлэхний хаягтай, ______ дүүргийн___ дүгээр хороо, ____ хэсгийн ___ дугаар гудамжны ____ тоот хашаанд түр оршин суух хаягтай Д.У.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч У нь 2021 оны 11 дүгээр сарын 12*******ны орой 18 цагийн орчим Багануур дүүргийн ___ дугаар хороо, Их гүн хэсэгт үйл ажиллагаа явуулах “Нүүрэнтэйн эсгий ХХК”*******ийн үйлдвэрийн хашаанд Г*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн талын чихэн тус газарт 1 удаа цохих, цамцаар боож унагах зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, зөөлөн эдийн гэмтэл, хэнгэрэг хальсны цоорол гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүхээс У*******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч У*******н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 12*******ны өдөр ажил тарах үеэр 18 цагийн үед ажил дээрээ эсгийний хог цэвэрлээд байж байхдаа хамт ажилладаг Г*******тэй тоглоом шоглоомоор юм яриад байж байхад Г уурлаад намайг ална шүү гээд байхаар нь би Г*******д хандаж “юун сүртэй юм тоглож байна ш дээ” гэж хэлээд Г*******н зүүн чих рүү нь баруун гараараа 1 удаа алгадсан. Биднийг зууралдаж байхад ажлын газрын Э, Г, С, А нар салгасан. Би Г*******н зүүн чих рүү 1 удаа алгадсан, өөрөөр түүнийг зодож цохиогүй. Би Г*******н эрүүл мэндийн хохиролд 700.000 төгрөгийг төлж барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх*******н 9, 38*******р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Г*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 12*******ны оройн 18 цагийн үед ноосоо хураагаад байж байхад У надад хандан “энэ муу, эхнэрээ шаасаар байгаад тамиргүй болчихсон амьсгаа юм аа” гэхчилэн хэлж инээгээд байхаар нь “чи тоглох юмаараа тоглоорой” гээд уурласан чинь Ууганбаяр “чи юун сүртэй юм, тоглож байхад тоглоом даахгүй” гээд миний зүүн чих рүү цохихоор нь би өөдөөс нь барилцаад авсан чинь У намайг цамцаар боогоод газар унагаасан. Тэр үед У*******н төрсөн эгч А гэх хүн ирээд биднийг салгасан. Тухайн үед миний зүүн чих улайгаад хавдсан байсан бөгөөд шөнө өвчтэй байгаад байхаар нь маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлэхэд зүүн чихний маань хэнгэрэг цоорсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 7*******р хуудас/

              Гэрч С*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 12*******ны орой 17 цаг өнгөрч байхад ажил тарах гээд бид нар хашаан доторх ноосоо хурааж байсан чинь У, Г нар хоорондоо муудалцсан. У, Г зүүн талын чих рүү алгадсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад заамдалцаад авахаар нь А эгч гарч ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 20*******р хуудас/

              Шинжээчийн 336 дугаартай “Г*******н биед зүүн чихний дэлбэн, зөөлөн эдийн гэмтэл, хэнгэрэг хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх*******ийн 24, 25*******р хуудас/

              Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх*******н 58*******61*******р хуудас/

              Шүүгдэгч У*******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх*******н 50*******р хуудас/

              У*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтууд /хх*******н 42*******49*******р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч У*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээж байгаа маргаангүй, шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, гэр бүлээс ганцаараа ажил эрхэлдэг, прокурорын хэлсэн ялыг хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч У нь 2021 оны 11 дүгээр сарын 12*******ны орой 18 цагийн орчим Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсэгт үйл ажиллагаа явуулах “Нүүрэнтэйн эсгий ХХК”*******ийн үйлдвэрийн хашаанд Г*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн талын чихэн тус газарт 1 удаа цохих, цамцаар боож унагах зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, зөөлөн эдийн гэмтэл, хэнгэрэг хальсны цоорол бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

У нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн чих рүү цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Г*******н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 336 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч У*******н үйлдэл нь Г*******н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад У*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Хохирогч Г нь “...эмчилгээний төлбөрт нийт 700.000 төгрөгийг авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх*******н 57*******р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 Шүүгдэгч У нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч У*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч У*******г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг У*******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У*******г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан У*******д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У нь хохирогч Г*******н эрүүл мэндэд учирсан хохиролд 700.000 төгрөг төлснийг, хохирогч Г гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол У*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. У*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ