Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

2021        12            31                                        2022/ШЦ*******/05

 

        М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      *******.Наранжаргал

Улсын яллагч                                                      Н.Энхбуян

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Цэнд-Аюуш

Шүүгдэгч                                                         ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 23-ныөдөр ******* аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******агануур дүүргийн ____ дүгээр хороо, _____ дүгээр гудамжны ____ тоот хашаанд оршин суух *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн ___ дүгээр хороо, ____ дугаар гудамжны ____ тоотод хохирогч А-тай маргалдан, улмаар түүнийг “ална шүү” гэж гартаа барьж байсан түлхүүрээр толгойн орой хэсэгт 1 удаа, нүүрний зүүн хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн дунд хэсэгт язарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүхээс А-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

**************Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэртээ эхнэр *******, төрсөн дүү ******* нартай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. *******эгээд архиа ууж дуусгаад манай дүү ******* харьлаа гээд явчихаар нь үргэлжлүүлж уух санаатай эхнэрийн төрсөн ах А-н гэр рүү явсан. 20 цагийн үед А ахын гэрт буюу *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******огос-Уулын 18-09 тоотод очиход А ах эхнэртэйгээ байсан. *******и тухайн үед нилээн согтсон байсан болохоор А ахтай ялимгүй зүйлээс болж маргалдан, гартаа барьж явсан гэрийн түлхүүрээр А ахын толгойн зулай хэсэгт цохиод хагалсан, мөн шанаа руу нь гараараа цохисон. *******эгээд бид хоёр зууралдаж байгаад А ахын толгойноос цус гараад байсан учир больсон. *******и тэгээд тэднийхээс шууд гэр рүүгээ харьсан. А ахад эм тариа авч өгсөн, уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны оройн 20 цагийн үед гэртээ эхнэрийн хамт байж байхад *******, ******* нар архи уучихсан байдалтай манай гэрт орж ирсэн. *******-н хувьд нилээн согтолттой байсан ба намайг “ална шүү” гэж хэлэхээр нь би тоглож байгаа байх гэж бодоод тоогоогүй юм. Гэтэл ******* гартаа барьж байсан түлхүүрээрээ миний толгойн зулай хэсэгт цохьсон. *******и *******-г өөрөөсөө холдуулах гэхэд миний зүүн уруул хэсэгт 1 удаа цохьсон. Эмнэлэгт очиж толгойдоо 4 оёдол тавиулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-р хуудас/

              Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийн дүү ******* ******* аймгаас ирээд бид нар 1 шил архи хувааж уусан. *******и архиндаа согтсон байсан болохоор бусад зүйлсийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

              Шинжээчийн 324 дугаартай “А-н биед зулайн дунд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33, 34-р хуудас/

              Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 5-8-р хуудас/

              *******-н согтуурал шалгасан “...1,75...” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хуудас/

              Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 63-66-р хуудас/

              Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 50-р хуудас/

              *******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтууд /хх-н 49-55-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Гэмт хэрэг үйлдсэн нь өөрийнх нь мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн баримтуудаар нотлогдож байна. Улсын яллагчтай ял тохирсон болохоор улсын яллагчийн санал болгосон ялаар шийдвэр гаргаж өгнө үү...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******огос-Уулын 18 дугаар гудамжны 09 тоот хашаанд байх хохирогч А-н гэрт нь түүнтэй маргалдан, улмаар түүнийг “ална шүү” гэж гартаа барьж байсан түлхүүрээр толгойн орой хэсэгт 1 удаа, баруун гараараа нүүрний зүүн хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн дунд хэсэгт 5х0.3 см язарсан шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

А нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн зулай хэсэгт түлхүүрээр цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “А-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 324 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь А-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Хохирогч А нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон **************Г*********************Х нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг А.*******үвшинбаатарт тус тус мэдэгдсүгэй.

      4. Хохирогч А гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.*******ЯМ*******АЖАВ