Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

2021        12            31                                         2022/ШЦТ/07

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000109 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28*******ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Н.Энхбуян

Шүүгдэгч                                                         Б нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 01*******ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ___ дүгээр байрны ___ тоот орон сууцанд оршин суух Б/.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Т.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14*******15*******нд шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны гадна хохирогч Э.Б*******гийн “Тэнэг бацаан байсан биз дээ” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүнийг газарт унаган нүүрэн тус газар зангидсан гараар 2*******3 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгний язарсан шарх, тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүхээс Т.Б*******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Т.Б*******н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын 14*******ний оройн 22 цаг өнгөрч байхад дэлгүүрээс 4 шил архи аваад найзуудын хамт уусан юм. Шөнийн 03 цагийн үед Б над руу чи бацаан байсан бие дээ, чи муу гөлөг байсан биз дээ гэх мэтээр үгээр идээд байсан. Бид нар архи ууж дуусаад манай найз Г бид нарыг гэрт нь хүргэж өгөхөөр хөдлөөд 56 дугаар байрны гадна ирж зогсоход Б машинаас түрүүлж буугаад намайг гараад ир зодолдъё гэхээр нь би машинаас буусан. Тэгээд Б*******г барьж аваад мөргөх гэтэл бид хоёр хоёулаа хальтраад унасан. Би унахдаа Б*******н дээр унасан бөгөөд зангидсан гараараа Б*******н нүүр толгой хэсэг рүү 3*******4 удаа цохисон. Тэр үед Б*******н хөмсөг сэтэрч цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх*******н 47*******р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Э.Б*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...56 дугаар байрны гадна Т.Б бид хоёр зодолдсон бөгөөд Т.Б миний дээр гарч суугаад нүүр хэсэг рүү 2*******3 удаа гараараа хүчтэй цохисон. Тэр үед миний хөмсөг сэтэрч их цус гарсан. Одоо надад ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх*******н 18*******р хуудас/

              Гэрч Б.Б*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Б, Т.Б*******г үгээр идээд байсан. 56 дугаар байрны гадна Э.Б, Т.Б нар машинаас буугаад барьцалдаад авсан бөгөөд Э.Б, Т.Б*******н доор ороод газарт унасан. Тэр үед Т.Б*******н Э.Б*******н нүүр хэсэгт гараараа цохиж байгаад Э.Б*******н хөмсгийг сэтэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх*******н 26*******р хуудас/

              Шинжээчийн 335 дугаартай “Э.Б*******н биед баруун хөмсөгний язарсан шарх, тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх*******ийн 33, 34*******р хуудас/

              Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх*******ийн 7*******10*******р хуудас/

              Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх*******н 65*******68*******р хуудас/

              Шүүгдэгч Т.Б*******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...2020 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн135*******р тогтоолоор 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх*******н 54*******59*******р хуудас/

              Т.Б*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа /хх*******н 51*******53*******р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Т.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Маш их гэмшиж байна. 421,500 төгрөгийн хохирол барагдуулна, өнөөдөр өгнө...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14*******15*******нд шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны гадна хохирогч Э.Б*******н “Тэнэг бацаан байсан биз дээ” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар түүнийг газарт унаган нүүрэн тус газар зангидсан гараар 2*******3 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгний язарсан шарх, тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Т.Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг газарт унаган нүүрэн тус газар зангидсан гараар 2*******3 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Э.Б*******н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 335 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Т.Б*******н үйлдэл нь Э.Б*******н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Т.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Хохирогч Э.Б нь “...надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг, хохиролын 421.500 төгрөгийн баримт /хх*******н 12*******13*******р хуудас/, шүүгдэгчээс “...421,000 төгрөгийн хохирол өнөөдөр өгнө...” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд эрүүл мэндийн хохиролд шүүгдэгчээс 421.500 төгрөгийн гаргуулж хохирогч Э.Б*******д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 Шүүгдэгч Т.Б нь хохиролоо барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.Б*******г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Т.Б*******д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б*******г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Т.Б*******д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд Т.Б*******с 421.500 төгрөгийн гаргуулж хохирогч Э.Б*******д олгосугай.

      5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Т.Б*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ