Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын ******* *******  овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2136000000269 дугаартай, 178/2022/0011/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч  2022 оны 01  сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 06 сарын 29-ны  өдөр  Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, ард урианхай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, аминдаа 4 адуу, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, *******  овогт *******ын *******

Монгол улсын иргэн, 1990 оны 06 сарын 24-ний  өдөр  Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, ард урианхай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  сувилагч мэргэжилтэй, БОЭТөвийн Уламжлалын тасагт сувилагч ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн 06-17  оршин суух, аминдаа  гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 658000 төгрөг, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, *******  овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн *******  сумын багийн  нутаг дэвсгэр Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас 2021 оны 10 сарын сүүлээр тусгай зөвшөөрөлгүйгээр, ховор амьтан болох 1 тооны янгир ямааг галт зэвсэг ашиглан агнасан, мөн газарт 2021 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэлх  хугацаагаар хадгалсан, янгир ямааны махыг Э.*******ын хамт тээвэрлэсэн,   Амьтны аймагт 5400000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь  ******* овогт *******ын Өлзийтулгын хамт  Ховд аймгийн *******  сумын багийн  нутаг дэвсгэр  Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас ховор амьтан 1 тооны янгир ямааны махыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Ховд аймгийн ******* сумын төв хүртэл 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   гэмт хэрэг үйлдсэнд   тус тус холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэлд  үзлэг хийхэд  2001 онд үйлдвэрлэсэн 2010-08-20 Монгол Улсад орж ирсэн АСИ 200013720 арлын дугаартай суудлын зориулалттай 2021.02.19-нний өдөр үзлэг оношлогоонд орсон Энхбатын Өлзийбат гэх хүний  өмчлөлийн  мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл  байв. Уг тээврийн  хэрэгсэлийн багааж тээшийг онгойлгож үзэхэд 60 литрийн цэнхэр өнгийн хуванцар сав 1 ширхэг запас дугуй 1 ширхэг, тогоо 1 ширхэг, мобил тос тээврийн хэрэгслийн арлын суудал дээр цэнхэр өнгийн эрээн хивс тохсон, улаан шар өнгийн цайвар цагаан өнгийн оруулгатай суудлын бүрээстэй тээврийн хэрэгслийн арын суудал дээр цагаан өнгийн хөнжил ногоон өнгийн дээл цэнхэр оруулгатай хар өнгийн мишок, ягаан өнгийн хөнжил 5 литрийн ус 1 ширхэг тус тус байлаа. Тээврийн хэрэгслийн дунд хайрцганд 2 ширхэг шүдэнз dablik тамхи 1 ширхэг, *******ын Өлзийбат гэсэн иргэний үнэмлэх 1 ширхэг, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, хар өнгийн түлхүүр 1 ширхэг байв. Тээврийн хэрэгслийн урд хайрцаг онгойлгож үзэхэд бор өнгийн модон иштэй хутга хүрэн улаан өнгийн зүйлээр  бохирлогдсон 3 ширхэг шүдэнз, LD тамхи 1 ширхэг урд суудал дээр цагаан өнгийн 2 ширхэг аяга, төмөр шанага 1 ширхэг бээлийн 00-ын цаас гэх мэт эд зүйлүүд байв. Уг тээврийн хэрэгслийн  гадна тал бүрэн бүтэн, уг тээврийн хэрэгсэл дотор байсан ангийн  гэх махыг цагдаагийн газрын 102-ын өрөөний шалан дээр дэлгэж байрлуулсан байсныг үзлэгээр хураан авав. Уг мах нь ангийн гэх мөчилж салгаж жижгэлсэн 25 кг мах байсныг тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв гэх тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд / хэргийн 03-09-рт/

Авто машин  техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-13-рт/

Зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэн үнэлгээгээр үнэлэгдэж буй хөрөнгө нь  зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 сарын 11-ний өдрийн  зах зээлийн үнэлгээгээр нийт 9277177  төгрөгөөр үнэлэгдэв...гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15-рт/

 Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 сарын 08- ны өдрийн 95 дугаартай “Эд хөрөнгө  битүүмжилэх тухай” тогтоолоор 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн  /хх-ийн  19-рт/

72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хурааж авсан ангийн гэх маханд үзлэг хийсэн... 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж үзлэгээр хурааж авсан ангийн гэх маханд үзлэг хийхэд салгаж мөчилж жижгэлсэн ангийн гэмээр 2 ширхэг гуя, 1 ширхэг хаа, хүзүү, сээр үргэлж, хонцдог, нуруу үргэлж өвчүү 1 ширхэг сүвээ 2 ширхэг хар хүрэн өнгийн мах байв. Уг маханд ямар нэгэн буудагдсан сумны нүх байхгүй жин хэмжүүр дээр тавьж үзэхэд 25 кг мах байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. 3 ширхэг  гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх... гэх тэмдэглэл,  гэрэл  зургийн үзүүлэлтүүд / хэргийн 26-28-рт/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар Ховд аймгийн ******* сумын багийн нутаг  дэвсгэрт байрлах Ар хужиртын Ар өрөм гэх газарт  болсон байв. Уг газар нь Хад, асга, мод, голтой уулын хавцал дунд хашаа дээр үйлдэгдсэн байлаа. Уг хашааны хадан дээр улаан өнгийн мах мэт зүйл наалдсан, хөлдсөн байдалтай уг хашааны  хажуу талд газарт ангийн гэмээр  шаргал хар саарал өнгөтэй  2 ширхэг шийртэй дотор хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэлбэр дүрсээ алдаж үрчийж хөлдсөн арьс  байна. Уг арьсны хажууд гал түлж үнс нурам болсон байх ба 2-ны тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд уулын ар хэсэгт хавцалын гол дунд хадан дотор янгир ямааны толгой байсныг 3-н тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг газарт янгир ямааны гэх 1 ширхэг шийр байх ба чулуу цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад уулын орой хэсэгт хад чулуу асган дунд ангийн гэмээр  гэдэс дотор сэвс баас мэт зүйл хадан дээр наалдаж хөлдсөн орой орчмын хад чулуу цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 4-ийн тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. 2-ын тоогоос 3-ын тоо хүртэл уул өөд өгсөж оройн хэсэгрүү өгсөхөд 300 метр зайтай байв. 3-ны тооноос 4-ийн тоо хүртэл 450 метр  зайтай ба тухайн газар нь хад, асга чулуутай уулын хавцал ар хэсэг байв. Хэргийн газрын нөхөн үзлэгээр янгир ямааны гэх толгой 1 ширхэг, янгир ямааны  гэх 2 шийртэй арьс 1 ширхэгийг хураан авч оролцогч Э.******* болон шинжээч  Х.*******т харуулж гэрэл зургаар бэхжүүлэн авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 29-36-рт/

Хэргийн газрын нөхөн үзлэгээр хурааж авсан янгир ямааны гэх арьс толгойд үзлэг хийсэн... Хэргийн газрын нөхөн үзлэгээр хурааж авсан янгир ямааны гэх арьс нь шаргал хар өнгөтэй 1 метр 20 см урттай 60 см өргөнтэй арьсны баруун урд хэнхдэг хэсэгт 0,5 мм дугуй нүхтэй гадна тал цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож түлэгдэж цайсан, арьсны дотно талд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв.

Янгир ямааны гэх толгойд үзлэг хийхэд шаргал хар саарал өнгөтэй 43 см урттай 7 см эвэртэй толгой хэсэгтээ 5 см хар саарал үстэй, 5 ширхэг хугарч ил гарч хөлдсөн байсныг 14 ширхэг гэрэл зургаар бэхжүүлэв ...гэх тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд / хэргийн 40-43-рт/

Холбогдогч Э.*******ас хурааж авсан ТОЗ-8 маркийн галт зэвсэгт үзлэг хийсэн...Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө иргэн Э.******* нь 72-24 ХОҮ улсын дугаартай тоёота клугер маркийн тээврийн хэрэгслээр хууль бус ангийн мах тээвэрлэж явсан гэх гомдол мэдээлэлд холбогдогч Э.*******ас хураан авсан “Тоз-8" маркийн галт зэвсэгт үзлэг  хийхээр тогтов.

Холбогдогч Э.*******ас хурааж авсан галт зэвсэг нь 5488 гэсэн гол төмрийн дугаартай, 11844 гэсэн замагны дугаартай, 1935 онд үйлдвэрлэсэн модон хундагатай, бууны гол төмрийг хар өнгийн зүйлээр ороосон, овоо харааг саарал өнгийн зүйлээр наасан, саарал өнгийн оосортой тоз-8 маркийн галт зэвсэг байна.

3.Үзлэгийн явцыг     6 ширхэг гэрэл зургаар бэхжүүлэн авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-49рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  гэрч Д.Галмандахын өгсөн...2021 оны 10 дугаар сарын сүүлээр сар өдрөө сайн мэдэхгүй байна би Ховд аймгийн төвд орж ирээд тамхи, хүнсээ аваад буцаад гарч явж байтал Шиврийн амны цаана Алаг өндөр гэх газар машин замаар явган хүн алхаж байгаад гараа өргөхөөр нь зогссон чинь ах нь Өл даваад буучихмаар байна гэсэн. Тэгэхээр нь чи хэний хүүхэд бэ? хааш явж байгаа юм гэж асуухад Би *******ын залуу ******* байна ахындаа очих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би араараа суулгаад Бор хамрын ам гэх газарт буулгачихаад гэрлүүгээ явсан. Буу үүрчихсэн байсан ямар маркийн буу байсныг мэдэхгүй байна. Хар ноосон малгайтай, куртиктай явж байсан.  Намайг манай нутгийнхан Мандаа гэдэг нэрээр танина.  Д.Галмандах гэдэг нэрээр танихгүй. Надад ямар ажлаар явж байгаа талаар хэлээгүй ахындаа очно гэж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 62-рт/

       Мөрдөн  шалгах ажиллагаанд  гэрч С.Чинзоригийн өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 3, 4-ний үед байх сар өдрөө сайн санахгүй байна. Ховд аймгийн ******* сумын “Хөх сайр" гэх газраас аргал түүгээд Ховд аймгийн төврүү буцаж явах замд “Шиврийн голын цагаан чулуут” гэх газарт нэг хүн гараа өргөхөөр нь зогссон чинь манай нутгийн залуу Э.******* байсан. Чамтай дайгдаад Ховд ормоор байна гэхээр нь суулгаж аймгийн төврүү орж ирээд буулгасан. Надад ямар ажлаар явж байгаа талаар хэлээгүй. Хар куртиктай ганцаараа гүйж явсан.  Буу байхгүй дүүгийнхээ гэрт оччихоод явж байна гэж хэлсэн. Э.******* ганцаараа байсан, өөр  хүн байхгүй. Э.******* янгир ямаа агнасан талаар надад юу ч хэлээгүй би мэдээгүй. Би ганцаараа явж байсан.. гэх мэдүүлэг/хх-ийн 64-65-рт/

       Мөрдөн  шалгах ажиллагаанд  иргэний нэхэмжлжэгч Э.Өлзийбатын өгсөн... 72-24 ХОҮ улсын дугаартай “ТОҮОТА КLUGER” маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Миний тээрийн хэрэгсэл байгаа юм. Би хотод  ажил хийж байсан болохоор мэдэхгүй байна. 2021 оны 03 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд жолооны эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Тийм учраас тээврийн хэрэгслээ үлдээгээд явсан. Ах Э.******* 72-24 ХОҮ улсын дугаартай хэрэгслээр янгир ямааны мах тээвэрлэсэн талаар би сүүлд мэдсэн. Цагдаагийн байгууллага залгахаас 2 хоногийн өмнө ахтайгаа утсаар яриад мэдсэн. Тээврийн хэрэгслийн  үнэлгээтэй холбоотой надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 70-71-рт/

2020 оны 11 сарын 17-ны  өдрийн 07 дугаартай шинжээчийн...Арьс, толгой, 2 ширхэг шийр нь шинжилгээнд тэнцэнэ. Засгийн газрын 2012 оны  1 дүгээр сарын 11- ний өдрийн  07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсаралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад орсон. Арьс, толгой, 2 шийр нь Янгир ямааных байна. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд  Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр янгир /ямаа эр/  нь 2700000 төгрөг.

Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэх дүгнэлт /хх-ийн 79-80-рт/

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын нөхөн үзлэгээр хурааж авсан янгир 1 ямааны гэх арьс нь шинжилгээнд тэнцэнэ. Уг арьсанд 20х16 мм-н хэмжээтэй галт зэвсгээр буудагдсан байх боломжтой нүх байна. Галт зэвсгийн төрөл, маркийг тогтоох боломжгүй. Уг арьсны баруун ирмэгээс эгц зүүн тийш 4см, хойд талын ирмэгээс эгц урагш 42см-н зайд галт зэвсгийн сумны хошуугаар үүсгэгдсэн байх боломжтой нүх/гэмтэл/ байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 86-89-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч байгууллагын төлөөлөгч  / 1981 оны 03 сарын 28-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, Ховд аймгийн *******  сумын  Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай ПД81032867 дугаарын регистртэй/ Эмч овогт Лхамсүрэнгийн Алтанцэцэгийн   өгсөн...Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр  Ар хужиртын хавцал “Ар өрөм” гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй орон нутгын тусгай хамгаалалтай газар ******* сумын ан агнуурын бүс нутаг байгаа юм. Янгир ямааны үнэлгээг Засгийн газрын тогтоолоор тогтоож өгнө. Эр янгир ямааны үнэлгээ болох 2,700,000 төгрөгийг 2 дахин  өсгөж  5400000 төгрөгний нөхөн төлбөрийг төлүүлдэг. Э.******* нь манай сумын багийн харъяатай хүн байгаа юм. Хохиролоо нөхөн төлүүлмээр байна. Хохирол төлсөн тохиолдолд надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй..."гэх мэдүүлэг /хх-ийн 101-рт /

Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.Өлзийтулгын  хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 10 дугаар сарын сүүлээр сар, өдрөө сайн санахгүй байна шөнө 04 цагийн үед буугаа үүрээд явган аймгийн төвөөс гараад ******* сумын чиглэлд алхаад Шиврийн ус гэх газар өнгөрч байтал араас нэг мотоциклтой хүн ирэхээр нь зогсоосон чинь нутгийн Д.Галмандах /Мандаа/  гэх ах байсан. Тэгэхээр нь та намайг Өл давуулаад буулгаад өгөөч дүүгийндээ очих гэсэн юм гэж хэлээд мотоциклынх нь  араар суулгаад Шиврийн гол дээр очиж буугаад Д.Галмандах /Мандаа/ ах гэрлүүгээ явсан. Би явган Ар хужирт гэх газар луу давж дүүгийн хошоор өвөлждөг /эзгүй/ гэрт ганцаараа хоносон. Маргааш нь ар "Хужиртын хавцал", "Ар өрөм" гэх газраас янгирын тэх буудаж агнасан. Тухайн үед би ганцаараа явсан болохоор уулын ар дээр янгир ямааныхаа гэдэс дотрыг гаргаж, толгойг нь тайрч хаячихаад арьстай махыг нь чирээд "Ар өрөмийн ам" гэх газарт оруулж ирээд өвчиж янзлаад арьсанд нь  боож цасан доор дарж хаячхаад Шар булаг гэх газарт отор хийж яваа хасаг айлд очиж хоносон. Маргааш нь явган гүйгээд багийн төв дээр ирээд буугаа нуучихаад Ховд аймгийн төврүү зам дагаад алхаж байтал аргал аччихсан  Чинзориг гэх залуу таарсан. Тэгэхээр нь дайгдаад аймгийн төв ороод буучихна гэж хэлээд дайгдаж ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө дүү Э.Өлзийбатын 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр агнасан янгир ямааныхаа мах ачиж аймгийн төвд орж ирж байгаад цагдаад баригдаж цагдаагийн газарт ирсэн. 10 дугаар сарын сүүлээр ******* сумын "Ар хужиртын" Ар өрөм гэх газраас нэг тооны янгир ямааны тэх буудаж агнасан байгаа. Тухайн үед би ганцаараа явган замын унаанд дайгдаж явсан. Би тоз-8 маркийн буугаар буудаж агнасан. Янгир ямаа агнасан Тоз-8 маркийн буу нь  манай бурхан болсон аав *******ын буу надад байдаг байсан. Гэрчилгээ байхгүй цагдаагийн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Тухайн үед буугаа  ******* сумын багийн төв дээр нурсан байшин дотор оруулаад нуусан байгаа. Миний агнасан янгир ямааны толгой арьс ******* сумын Ар хужиртын Ар өрөм гэх газарт байгаа. Янгир ямаа буудаж агнасан талаар би ямар нэгэн хүнд хэлээгүй. Тээврийн хэрэгсэл дотор байсан бор өнгийн модон иштэй хутга миний хутга байгаа юм. Миний агнасан янгир ямаа нь  эр тэх байсан. Замдаа хоносон казак айлын хүнд янгир ямаа буудаж алсан талаар би огт юм яриагүй, хөх тагтаа алдаг юм уу гэж хэлсэн. Янгир ямааны махаа авч ирэхдээ би төрсөн дүү Э.*******тай хамт явсан юм. Э.*******т янгир ямаа агнасан талаар хэлээгүй. Тухайн үед ******* сумын Ар хужирт гэх газарт эзгүй байсан дүүгийн гэр салхинд уначихсан байна гэж хүн утсаар ярихаар нь би дүү Э.*******ыг хамт яваад гэрээ барчихаад ирье гэж хэлээд дагуулаад явсан. Хөдөө очоод гэрээ барьчихаад би дүүдээ ах нь түрүүн явахдаа нэг янгир ямаа агнасан махыг нь авчих уу гэж хэлсэн.  Тухайн үед манай дүү намайг уурлаж байсан. Би 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг  жолоодож явсан. 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэдэгсэл манай дүү Э.Өлзийбатын машин байгаа юм. Манай дүү Улаанбаатар хотод байгаа. Гэм буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.*******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн... Би гэртээ байж байтал манай төрсөн ах Э.******* хөдөө Э.Өлзийтогтохын малын хош /эзгүй/ гэр салхинд уначихсан байна гэж хүн хэллээ хоёулоо хамт яваад хураачихаад ирье гэхээр нь хамт явсан юм. Бид хоёр Ар хужирт гэх газарт очиж малын хош гэр хураачихаад буцаад явах гэтэл манай ах Э.******* ах нь урд нь ирэхдээ нэг ямаа буудчихсан махыг нь нуусан байгаа аваад явах уу гэж хэлэхээр нь янгир ямаа буудсаныг мэдсэн. Урд өмнө надад янгир ямаа агнасан талаар хэлээгүй. Цасан доор арьсанд нь боочихсон янгир ямааны мах гаргаж ирээд машинд хийгээд Ховд аймгийн төвд орж ирээд цагдаа нарт баригдсан. Манай Э.******* 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр агнасан гэж цагдаад баригдсаныхаа дараа надад хэлсэн. Манай ах Э.******* бурхан болсон аавын Тоз-8 маркийн буугаар буудаж агнасан гэж хэлсэн. Манай бурхан болсон аавын буу байсан манай ахад байдаг. Э.******* ах надад юу ч хэлээгүй хөдөө яваад гэрээ буулгаж хураачихаад ирье гэж хэлсэн.  Тэгэхээр нь хамт явсан чинь очоод буцахдаа янгир агнасан махыг нь аваад явна гэж хэлсэн. Манай ах Э.Өлзийбатын 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Ах Э.******* барьж явсан. Э.Өлзийтулгын янгир ямаа агнасан Тоз-8 маркийн буу одоо хаана байгааг мэдэхгүй байна. Янгир ямааны толгойг би хараагүй, арьсыг нь Ар хужирт гэх газарт хаясан гэж хэлсэн. Э.******* ах надад тэх унагаалаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 116-121-рт/

        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт *******ын *******

******* овогт *******ын ******* нар нь урьд ял шийтгэлгүй гэх баримт /хх-ийн 150-151-рт/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

            Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн *******  сумын багийн  нутаг дэвсгэр Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас 2021 оны 10 сарын сүүлээр тусгай зөвшөөрөлгүйгээр, ховор амьтан болох 1 тооны янгир ямааг галт зэвсэг ашиглан агнасан, мөн газарт 2021 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэлх  хугацаагаар хадгалсан, янгир ямааны махыг Э.*******ын хамт өөрийн дүү Э.Өлзийтбатын 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 сарын 11-ний шөнө  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр Ар хужиртын хавцал  Ар өрөм гэх газраас тээвэрлэн Ховд аймгийн ******* сумын төвд   оруулж ирсэн,

 Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь  ******* овогт *******ын Өлзийтулгын хамт  Ховд аймгийн *******  сумын багийн  нутаг дэвсгэр  Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас ховор амьтан 1 тооны янгир ямааны махыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Ховд аймгийн ******* сумын төв хүртэл Э.Өлзийбатын  72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн оруулж ирсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, хадгалсан,   72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. 

            Шүүгдэгч ******* овогт *******ын Өлзийтулгын  Ховд аймгийн *******  сумын багийн  нутаг дэвсгэрт байрлах Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас 2021 оны 10 сарын сүүлээр тусгай зөвшөөрөлгүйгээр, ховор амьтан болох 1 тооны янгир ямааг галт зэвсэг ашиглан агнасан, мөн газарт 2021 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэлх  хугацаагаар хадгалсан, агнасан янгир ямааныхаа махыг өөрийн төрсөн дүү Э.*******ын хамт  мөн төрсөн дүү Э.Өлзийбатын 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн 

 Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь   шүүгдэгч  ******* овогт *******ын Өлзийтулгын хамт Ховд аймгийн *******  сумын багийн  нутаг дэвсгэрт байрлах Ар хужиртын хавцал Ар өрөм  гэх газарт агнаад хадгалсан байсан ховор амьтан болох янгир ямааны махыг  Ховд аймгийн ******* сумын төв хүртэл 2021 оны 11 сарын 11-ний шөнө  тээвэрлсэн гэх үйлдэлүүд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн   гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Э.Өлзийтулгыг...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн,  шүүгдэгч Э.*******ын  ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн үйлдлүүдэд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд  шүүгдэгч Э.Өлзийтулгыг...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн,  шүүгдэгч Э.*******ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүглэгч Э.*******, Э.******* нар нь ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох нэг тооны янгир ямааны 25 кг махыг өөрийн төрсөн дүү Э.Өлзийтбатын 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан  2021 оны 11 сарын 11- ний өдөр  Ховд аймгийн *******  сумын нутаг  дэвсгэр   Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас  Ховд аймгийн ******* сумын төвд тээвэрлэсэн үйлдэлдээ хамтран оролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн  гүйцэтгэх гэнэ...гэснийг үндэслэн шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...ховор амьтны гаралтай түүхий дэдийн зүйлийн тээвэрлэсэн...гэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.******* ховор амьтан болох янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр алахыг  хориглосон атал мэдсээр байж  галт зэвсэг буюу Тоз-8 маркын бууг ашиглан буудан алж, амьтны аймгийн хууль тогтоомжийг зөрчиж, амьтны аймагт 2700000 төгрөгний   хохирол учруулж, тухайн махыг хээр хаданд хадгалж байгаад өөрийн дүү Э.Өлзийбатын 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн   тээврийн хэрэгсэлийг  зөвшөөрөлгүйгээр авч явж, өөрийн төрсөн дүү Э.*******ын хамт  янгир ямааны 25 кг махыг Ховд аймгийн *******  сумын нутаг  дэвсгэр   Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас  Ховд аймгийн ******* сумын төв хүртэл  тээвэрлэсэн,  шүүгдэгч Э.******* нь ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэхийг хуулиар хориглосоныг мэдсээр байж өөрийн төрсөн ах, шүүгдэгч Э.Өлзийтулгын гуйлтыг хүлээн зөвшөөрч хамтран  өөрийн төрсөн ах Э.Өлзийтбатын 72-24 улсын дугаартай Тоёото клугер маркийн  тээврийн хэрэгсэлд  өмчлөгчид мэдэхгүйгээр нууцаар  Ховд аймгийн *******  сумын нутаг  дэвсгэр   Ар хужиртын хавцал Ар өрөм гэх газраас  Ховд аймгийн ******* сумын төв хүртэл тээвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг заасан...өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч  Э.*******, Э.*******  нар нь шунахай, амар хялбар аргаар амьдрах гэсэн байдал гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.

Хохирол хор уршигийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Алтанцэцэг нь буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул  Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан... Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. Мөн хуулийн  37 дугаар зүйлийн 37.2-д заасан... амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж, тогтооно...гэснийг үндэслэн  Засгийн газрын  2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар эр янгир ямааны үнэлгээг 2700000 төгрөгөөр тогтоосон ба тухайн үнэлгээг хоёр дахин өсгөж, шүүгдэгч Э.*******ас  амьтны аймагт учруулсан хохирлыг  нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ас 5400000 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгохоос шүүгдэгч Э.Өлзийтулгын  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрийн сангийн 100160500946 тоот дансаар  1000000 төгрөг төлсөн нь хэргийн 147 дугаар хуудсанд авагдсан байх тул  үлдэгдэл  нөхөн төлбөр  4400000 төгрөгийг  шүүгдэгч Э.*******ас гаргуулан Ховд аймгийн  ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэв.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.*******, Э.******* нар  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  150-151 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч Э.*******,Э.******* нарын хувийн байдлын талаар...Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Орломын гэрчээр өгсөн...Манай нөхөр Э.*******, хадам ах Э.******* нарын төрсөн аав, ээж бурхан болсон ах дүү 7-лаа. Э.*******, Э.******* нар нь ажилч, хөдөлмөрч, ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, даруухан хүнлэг сэтгэлтэй, хүнд тусархуу хүн байгаа юм..гэх мэдүүлэг /хх-ийн 133-135-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн... Манай хүргэн ах Э.******* нь даруухан, төлөв, даруу, тайван ажилч хичээнгүй, дөлгөөн, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Манай хүргэн ах Э.*******, Э.******* нарын төрсөн аав, ээж бурхан болсон ах дүү 7-лаа. Э.*******, Э.******* нар нь ажилч, хөдөлмөрч, ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, даруухан хүнлэг сэтгэлтэй, хүнд тусархуу хүн байгаа юм. Э.*******, Э.******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй байх сайн мэдэхгүй байна. Э.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн 6- 17 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. Сард 600.000 төгрөгний цалин авдаг. Э.******* ах тодорхой эрхэлсэн ажил байхгүй сарын тогтмол орлогогүй. ******* ахад 5-6 адуу байгаа, өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Э.*******, Э.*******  нар нь тамхи татдаг, архи хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг/хх-ийн 137-139-рт/, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Н.Баасанжавын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 01 сарын 07- ны өдрийн 1/08 дугаартай...******* овогт ******* нь Ховд аймгийн Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн т эмчилгээний тасгийн сувилагчаар 9 дэх жилдээ ажиллаж байгаа манай үндсэн ажилтан мөн болно, сарын үндсэн цалин 658272 төгрөг...тодорхойлолт   зэрэг нотлох баримт хэрэгт авагджээ.

 Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч *******ын *******, *******ын ******* нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1. 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 10 дугаар сард Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Ар хужиртын хавцлын Ар өрөм” хэмээх нэртэй газар нутагт тусгай  зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны янгир ямааг Тоз-8 маркийн галт зэвсэг ашиглан агнасан, мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны янгир ямааны махыг Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Ар хужиртын хавцлын ар өрөм” хэмээх нэртэй газарт хадгалсан, мөн өөрийн төрсөн дүү болох *******ын *******тай хамтран оролцож, бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрээс Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн чиглэлд ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны янгир ямааны махыг 72-24 ХОҮ улсын дугаартай “Тоёото клугер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж хууль бусаар ан агнах гэмт хэргийг,

Шүүгдэгч *******ын ******* нь өөрийн төрсөн ах болох *******ын *******тай хамтран оролцож, бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрээс Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн чиглэлд ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны янгир ямааны махыг Э.Өлзийбатын 72-24 ХОҮ улсын дугаартай “Тоёото клугер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн  гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгч *******ын *******, *******ын ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөхөн төлбөрийн зарим  хэсгийг төлсөн, мөн үлдсэн нөхөн төлбөрийг төлхөө хүлээн зөвшөөрч байгаа зэрэг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан үзэх нь зүйтэй

  Шүүгдэгч нар бүлэглэн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалт тооцох нь зүйтэй.

  Шүүгдэгч *******ын ******* нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Сар бүр тогтсон орлогогүй, харин шүүгдэгч *******ын ******* нь ам бүл 4. эхнэр, 2 хүүхдийн  хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай сар бүр тогтсон орлоготой болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Шүүгдэгч *******ын *******, *******ын ******* нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт тусгагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын уг хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын *******д  Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 6.7 дугаар зүйлийн 1.2-т  заасныг тус тус журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил, сургуулиа  өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,  шүүгдэгч *******ын  *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  тайлбарлан өгөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар *******ын ******* нар хамтран оролцож, бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрээс Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн чиглэлд ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны янгир ямааны махыг *******ын Өлзийбатын өмчлөлийн 72-24 ХОҮ улсын дугаартай “Тоуоta kluger” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-24 ХОҮ улсын дугаартай “Тоёото клугер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 9277177 төгрөгийг шүүгдэгч *******ын *******, *******ын ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөв шилжүүлэх, хэргийн төлөгдөөгүй төлөгдөөгүй үлдсэн нөхөн төлбөр 4400000  төгрөгийг төлүүлэх, мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ын *******ас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоз-8 маркийн галт зэвсгийг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын ******* нь уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 5400000 төгрөгөөс 1000000 төгрөг төлсөн бол одоо үлдэгдэл 4400000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлснийг, энэ хэрэгт тусгайлан гаргах иргэний нэхэмжлэл байхгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх саналыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны гэх арьс /1 ширхэг/, толгой /1 ширхэг/, мах /25кг/ зэргийг устгах, “Тоз-8” маркийн галт зэвсэг /1 ширхэг/-ийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх, иргэн Э.Өлзийбатын эзэмшлийн 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох шүүгдэгч *******ын Өлзийтулгын эзэмшлийн 5020829108 тоот дансанд байрших 500000 төгрөгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг гэмт хэргийн хохирол, хөрөнгө, орлогыг хураах адбадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгч *******ын *******ын эзэмшлийн 5851038870 тооот дансанд байрших 500000 төгрөгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг торгох ял болон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл  хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна гэв.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугийн хувьд маргахгүй , мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа  нөхөн төлбөрт 1000000 төгрөгийг төлсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэх болон албадлагын арга хэмжээ  хэрэглэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугийн хувьд маргахгүй , мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа нөхөн төлбөрт 1000000 төгрөгийг төлсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын яллагчийн санал болгосон 5500000 төгрөгөөр торгох торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулна. Мөн тээврийн хэрэгсэлийн үнийг төлөхийг  хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Э.Өлзийтулга, Э.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч Э.Өлзийтулга, Э.******* нарын   нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нөхөн төлбөрт 1000000 төгрөг төлсөн үлдэгдэл 4400000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.*******, Э.*******  нар нь  бүлэглэн ховор амьтны гаралтай  түүхий эдийн зүйлийг тээвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалт тооцов.

Шүүгдэгч Э.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгч нарын   өөрсдийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт , шүүгдэгч нарын   гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй,  үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч,  нөхөн төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдсэн нөхөн төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Э.Өлзийбаяр нь ажил эрхэлдэг зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал,  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын  хугацаагаар  тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч Э.Өлзийбатад тайлбарлаж,  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч  Э.Өлзийтулгын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгав.

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т  оногдуулсан 5500000 төгрөгний  торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т тайлбарлан өгч, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч  Э.*******ын  торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгах нь  зүйтэй.

Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан...Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасан...  амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж, тогтооно ...  гэснийг үндэслэн  Засгийн газрын  2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар эр янгир ямааны үнэлгээг 2700000 төгрөгөөр тогтоосон ба тухайн үнэлгээг хоёр дахин өсгөж, шүүгдэгч Э.*******ас  амьтны аймагт учруулсан хохирлыг  нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ас 5400000 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгохоос шүүгдэгч Э.Өлзийтулгын  2021 оны 12 дугаар сарын 08- ны өдөр төрийн сангийн 100160500946 тоот дансаар 1000000 төгрөг төлсөн нь хэргийн 147 дугаар хуудсанд авагдсан  байх тул  үлдэгдэл  нөхөн төлбөр  4400000 төгрөгийг  шүүгдэгч Э.*******ас гаргуулан Ховд аймгийн  ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-24 улсын  дугаартай TOYOTA Kluger маркын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч *******ын Өлзийтбатын  өмчлөлийн тээврийн  хэрэгсэл болох нь хэргийн 72 дугаар хуудас дахь  72-24 улсын  дугаартай TOYOTA Kluger маркын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь *******ын Өлзийтбат  гэх  авто тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ,   иргэний нэхэмжлэгч  Э.Өлзийбатын...72-24 улсын  дугаартай TOYOTA Kluger маркын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл миний нэрэн дээр байдаг миний тээврийн хэрэгсэл. 2021 оны 03 дугаар сард би эрхээ хасуулсан тул тээврийн хэрэгсэлээ үлдээгээд явсан...гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дах хэсэгт зааснаар  шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Э.Өлзийбатын эзэмшлийн 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 9277177 төгрөгийг шүүгдэгч  Э.*******, Э.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн 2136000000269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны гэх арьс /1 ширхэг/, толгой /1 ширхэг/, мах /25кг/ зэргийг устгах, 5488 гэсэн гол төмрийн дугаартай, 11844 гэсэн замагны дугаартай, 1935 онд үйлдвэрлэсэн модон хундагатай, бууны гол төмрийг хар өнгийн зүйлээр ороосон, овоо харааг саарал өнгийн зүйлээр наасан, саарал өнгийн оосортой “Тоз-8” маркийн галт зэвсэг /1 ширхэг/-ийг Ховд аймгийн Цагдаагийн газарт  шилжүүлэх, иргэний нэхэмжлэгч Э.Өлзийбатын эзэмшлийн 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч *******ын Өлзийтулгын эзэмшлийн 5020829108 тоот дансанд байрших 500000 төгрөгийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч *******ын *******ын эзэмшлийн 5851038870 тооот дансанд байрших 500000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял,  нөхөн төлбөр төлөх, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,  нөхөн төлбөрт  1000000 төгрөг төлөгдсөн болохыг дурьдаж, шүүгдэгч  нарт урьд  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******ын Өлзийтулгыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан, тэдгээрийн  гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, бүлэглэн тээвэрлэсэн, шүүгдэгч  *******  овогт *******ын *******ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг бүлэглэн тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******т таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая  таван зуун мянган төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Өлзийтулгыг  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын  хугацаагаар  тэнссүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч Э.*******т оногдуулсан   5500000 төгрөгний  торгох ялыг 3 жилийн хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн  төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2136000000269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  янгир ямааны гэх арьс /1 ширхэг/, толгой /1 ширхэг/, мах /25кг/ зэргийг устгаж,  5488 гэсэн гол төмрийн дугаартай, 11844 гэсэн замагны дугаартай, 1935 онд үйлдвэрлэсэн модон хундагатай, бууны гол төмрийг хар өнгийн зүйлээр ороосон, овоо харааг саарал өнгийн зүйлээр наасан, саарал өнгийн оосортой Тоз-8 маркын бууг  Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,  шүүгдэгч нараас   гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,   шүүгдэгч нар нь нөхөн төлбөрт  1000000 төгрөгийг  төлсөн  болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан   тээврийн хэрэгслийн үнэ 9277177 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1, 37.2-т зааснаар шүүгдэгч *******  овогт *******ын *******ас 4400000 төгрөг гаргуулан Ховд аймгийн *******  сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  ...оршин суух газар , ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх…үүргийг шүүгдэгч Э.*******д хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч Э.Өлзийбатад тайлбарласугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 –д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 160, 186 дугаар зүйлд зааснаар   шүүгдэгч нарын торгох ял, хохирол, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлт, тэнссэн хугацаанд нь   хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шүүгдэгч *******ын Өлзийтулгын эзэмшлийн 5020829108 тоот дансанд байрших 500.000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч *******ын *******ын эзэмшлийн 5851038870 тоот дансанд байрших 500.000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял болон хөрөнгө, орлогыг хураах  албадлагын арга хэмжээ биелэгдэх, хохирол төлөгдөх  хүртэл  тус тус хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч  Э.Өлзийбатын эзэмшлийн 72-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Э.*******, Э.******* нарт “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч  нар  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА