Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01872

 

   2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01872

             Улаанбаатар хот

 

     

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 23 дугаар байр, 8 тоотод оршин суух, Боржигин овогт Дамбын Байгалмаа /РД-ХА63080868/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 4 тоотод оршин суух, Дандар овогт Шагдарын Оюунчимэг /РД-ШЖ59102702/-т холбогдуулан гаргасан,

Орон сууц  чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 дугаар байрны 4 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Гэтэл манай талийгаач нөхрийн эгч Ш.Оюунчимэг нь миний өмчлөлийн орон сууцанд 2009 оноос хойш амьдарч байгаа. Орон сууцыг чөлөөлж, өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл миний байранд амьдарсаар байна.

Иймд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 дугаар байрны 4 тоот орон сууцыг Ш.Оюунчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Байгалмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25-4 тоот орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор чөлөөлж өгнө.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Байгалмаа нь хариуцагч Ш.Оюунчимэгт холбогдуулан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 дугаар байрны 4 тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 дугаар байрны 4 тоот орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор чөлөөлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Ш.Оюунчимэгийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг, хариуцагч Ш.Оюунчимэгээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан Д.Байгалмаад буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Ш.Оюунчимэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ш.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 дугаар байрны 4 тоот орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор чөлөөлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг, хариуцагч Ш.Оюунчимэгээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан Д.Байгалмаад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД