Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

2021         12          30                                 2021/ШЦТ/34 

 

                                

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: С.Болорзул, 

Шүүгдэгч А.А(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мухулай овогт Аюурзанын Ариунбатад холбогдох эрүүгийн 2109000001471 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-а дугаар гудамжны 21- а тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн шүүхийн /хуучнаар/ 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдаж байсан, Мухулай овогт Аюурзанын А.А/РД:ЧМ75080319/,  

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Ань согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-а дугаар гудамжны 21- а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Энхцэцэгтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгой хэсэгт нь цагаан өнгийн, ямар нэгэн бичиглэлгүй, цайны уух зориулалттай аягаар цохиж биед нь “...тархи доргилт, зулайн хуйхны шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч А.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109000001471 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Энхцэцэгийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад 4 зам дээр байрлах үйлдвэрээс гутлын улавч авах гээд явах гэж байхад манай нөхөр А.А“надад нэг шил архины мөнгө үлдээчих, би өнөөдөр жорлон ухна, үнэр нь дийлдэхгүй байна, нэг шил юм уучхаад жорлонгийн нүх ухмаар байна” гэхээр нь түүнд 5000 төгрөг үлдээгээд яваад өгсөн. Би үйлдвэр ороод буцаад 7 буудал руу явж байхад миний данс руу 50.000 төгрөг ороод ирсэн. Би ямар учиртай мөнгө юм бол гэж бодоод сууж байхад манай нөхөр залгаад Хүү Дөлгөөний үсийг будуулчих” гэхээр нь би 7 буудал дээр усанд ороод гарч ирээд залгана гэж хэлсэн. Би уснаас гараад Дөлгөөнийг дуудаж түүний үсийг будуулаад гэртээ 19 цагийн үед орж ирсэн. Гэтэл манай нөхөр хүүхдийн үс буруу будуулсан байсныг хараад хүүхдэд маань хандаж “чи одоо гомо юм уу, маргааш чамайг хүүхдүүд гомо гэж дуудна” гэж хэлээд мөн тэрээр “надад хоол хийж өг өлсөөд байна” гээд орилоод байсан. Сүүлд нь хүүхдийг маань номхон зогсоогоод элдэв янзаар дуудаад байхаар нь би дундуур нь орж “чи хүүхэд битгий элдэв янзаар дуудаад бай” гэж хэлээд ор руу түлхээд хэвтүүлсэн. Тэгээд би хоол хийгээд зогсож байхдаа талх, өрөм идэхэд манай нөхөр намайг хараад “би энд өлсөөд байхад чи ганцаараа идлээ” гэж хэлж уурласан. Мөн тэр үед хүүхэд тайван байлгахгүй байсан болохоор нь нөхрийгөө хэвтүүлэх гээд дахин түлхсэн. Гэтэл тэрээр миний подволкноос зуураад аяга барьж аваад нэг удаа толгой руу цохисон. ...Манай нөхөр архи уудаг байхдаа уг нь гайгүй уудаг байсан бөгөөд жил ирэх тусам улам ихээр архи уух болсон. Одоо сард 3 хоног л архи уухгүй байна, бусад үед нь байнга согтуу байдаг. Архины хамааралтай хүн болсон. ...Нөхөр маань тухайн үед миний толгой руу аяга барьж нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч П.Оюуны “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байхад зээ хүү Дөлгөөн маань над руу залгаад “аав ээжийн толгойг аягаар цохиод хагалчихлаа, ээжийн толгойноос цус гараад тогтохгүй байна” гэж хэлэхээр нь би охин Энхцэцэгийн гэрт нь очиход хүргэн А.Асогтуу, орон дээрээ хөнжлөө толгойгоороо нөмөрсөн хэвтэж байсан. Харин манай охин Д.Энхцэцэгийн толгой хагарчихсан цус гарч байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10513 дугаартай дүгнэлт:

1.  Д.Энхцэцэгийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 33-34 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 37-39 дүгээр хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ямар нэгэн бичиглэлгүй, цагаан өнгийн, сэнж нь хугарсан 1 ширхэг аяга, тус аяганы хугарсан сэнж”  /хх-ийн 41 дүгээр хуудас/, 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.Ань согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-а дугаар гудамжны 21- а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Энхцэцэгтэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгой хэсэгт нь цагаан өнгийн, ямар нэгэн бичиглэлгүй, цайны уух зориулалттай аягаар цохиж биед нь “...тархи доргилт, зулайн хуйхны шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: шүүгдэгч А.Ариунбатын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Энхцэцэгийн “...Гэтэл тэрээр миний подволкноос зуураад аяга барьж аваад нэг удаа толгой руу цохисон. ... Нөхөр маань тухайн үед миний толгой руу аяга барьж нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч П.Оюуны “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байхад зээ хүү Дөлгөөн маань над руу залгаад “аав ээжийн толгойг аягаар цохиод хагалчихлаа, ээжийн толгойноос цус гараад тогтохгүй байна” гэж хэлэхээр нь би охин Энхцэцэгийн гэрт нь очиход хүргэн А.Асогтуу, орон дээрээ хөнжлөө толгойгоороо нөмөрсөн хэвтэж байсан. Харин манай охин Д.Энхцэцэгийн толгой хагарчихсан цус гарч байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10513 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; хэлнэ гэж заасан.  Хохирогч Д.Энхцэцэг нь шүүгдэгч А.Ариунбаттай  2006 оны 02 сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 09 сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч А.Ань хохирогч гэр бүлийн хамаарал бүхий эхнэр болох Д.Энхцэцэгийн Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч А.Ань гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Ариунбатыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгч А.Ариунбатаас хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулах санал тус тус гаргаж байна.  

Шүүгдэгч А.Ариунбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ань цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Энхцэцэг нь гэмт хэргийн хохиролтой холбоотой баримтыг ирүүлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ямар нэгэн бичиглэлгүй, цагаан өнгийн, сэнж нь хугарсан 1 ширхэг аяга, тус аяганы хугарсан сэнж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Мухулай овогт Аюурзанын Ариунбатыг гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ариунбатыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч А.Ань энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ямар нэгэн бичиглэлгүй, цагаан өнгийн, сэнж нь хугарсан 1 ширхэг аяга, тус аяганы хугарсан сэнж зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ариунбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН