| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/02201/И |
| Дугаар | 102/ШШ2017/01871 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01871
| 2017 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/01871 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 71-12 тоотод оршин суух, Янгиа овогт Доохүүгийн Энхбат /РД-ФА73020114/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34 дүгээр байр. 31 тоотод оршин суух, Мэргэд овогт Жалбаагийн Нарангэрэл /РД-ЧР59041960/-д холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,012,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Нарангэрэлтэй 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ж.Нарангэрэлийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34 дүгээр байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх итгэмжлэлийг Ж.Нарангэрэл олгосны дагуу бүртгүүлсэн.
Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2011 оны 3 дугаар сарын 07 өдөр хүртэл зээлдэгч Ж.Нарангэрэл нь гэрээнд заасан зээлийн хүүг төлж байсан боловч үндсэн зээлээ төлөөгүй. Улмаар зээлийн гэрээний хугацааг сунгах тухай Ж.Нарангэрэлийн хүсэлтийг хүлээн авч, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааг сунгасан боловч үндсэн зээл төлөгдөөгүй.
Дахин зээлийн гэрээний хугацааг сунгах хариуцагчийн хүсэлтийн дагуу 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. Ж.Нарангэрэл 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд үндсэн зээлд 5,988,000 төгрөг, зээлийн хүүнд 7,012,000 төгрөгийг тус тус төлсөн.
2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч хүсэлт гаргаж, зээлийн хүүнд 2,444,500 төгрөг төлж, зээлийн хүүг зогсоосон. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээл 9,012,000 төгрөгийг төлж барагдуулах тухай мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээг Ж.Нарангэрэлтэй байгуулсан боловч төлбөр төлөгдөөгүй.
Зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш 10 сар өнгөрсөн боловч зээл төлөгдөөгүй.
Иймд хариуцагч Ж.Нарангэрэлээс 9,012,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Энхбатын нэхэмжилсэн 9,012,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Энэ төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 20-нд бүрэн төлж барагдуулах болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхбат нь Ж.Нарангэрэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,012,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,012,000 /есөн сая арван хоёр мянган/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,150 төгрөгөөс 79,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 79,575 төгрөг, хариуцагч Ж.Нарангэрэлээс 79,575 төгрөгийг тус тус гаргуулан Д.Энхбатад буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Энхбатын нэхэмжлэлтэй, Ж.Нарангэрэлд холбогдох иргэний хэргийн хариуцагч Ж.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,012,000 / есөн сая арван хоёр мянган/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Д.Энхбатад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,150 төгрөгөөс 79,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 79,575 төгрөг, хариуцагч Ж.Нарангэрэлээс 79,575 төгрөгийг тус тус гаргуулан Д.Энхбатад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД