| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/02205/И |
| Дугаар | 102/ШШ2017/01868 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01868
| 2017 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/01868 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48, өөрийн байранд оршин байгаа Капитал банкны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45/2 дугаар байр, 32 тоотод оршин суух, Боржигон овогт Дуламсүрэнгийн Чулуунцэцэг /РД-ЧН87090961/-т холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,934,421.63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк Д.Чулуунцэцэгтэй 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/425 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэйгээр жижиг дунд бизнесийн зээл олгосон бөгөөд үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 32 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
Д.Дуламсүрэнтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний хугацаа хэтрэлт 829 хоног болсон байх бөгөөд зөрчлийг арилгах талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгэхгүй байна.
Зээлдэгч Д.Чулуунцэцэг нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 4,448,572.75 төгрөг, зээлийн хүүнээс 8,456,089.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,801.70 төгрөг нийт 12,927,464.35 төгрөгийг төлсөн байна.
Иймд хариуцагч Д.Чулуунцэцэгээс үндсэн зээл 35,551,427.25 төгрөг, зээлийн хүү 21,152.495.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,230,499.06 төгрөг, нийт 60,934,421.63 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн, Д.Чулуунцэцэг нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/425 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 60,934,421.63 төгрөг нэхэмжилснээс 2,000,000 төгрөгийг хасч 58,934,421.63 төгрөгт эвлэрч, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 57,934,421.63 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
Хэрэв зээлдэгч нь дээрх хуваарийг зөрчсөн мөн зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 2 дугаар орц, 32 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө /Ү-22050175070/ орон сууцаар үүргийг хангуулна гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Д.Чулуунцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,934,421.63 төгрөг шаардан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,934,421.63 /жаран сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 58,934,421.63 /тавин найман мянга есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Чулуунцэцэг нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 57,934,421.63 /тавин долоон мянга есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Капитал банкинд төлөх, хариуцагч нь зээл төлөх хуваарийг зөрчвөл Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 2 дугаар орц 32 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Шүүх, зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 925,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 462,622 төгрөг, хариуцагч Д.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 462,622 төгрөгийг тус тус гаргуулан Капитал банкинд буцаан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Капитал банк нь Г.Даваасүрэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Капитал банкны нэхэмжлэлтэй, Д.Чулуунцэцэгт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,934,421.63 /жаран сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 58,934,421.63 /тавин найман мянга есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Чулуунцэцэг нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 57,934,421.63 /тавин долоон мянга есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Капитал банкинд төлөх, хариуцагч нь зээл төлөх хуваарийг зөрчвөл Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 2 дугаар орц 32 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 925,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 462,622 төгрөг, хариуцагч Д.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 462,622 төгрөгийг тус тус гаргуулан Капитал банкинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД