| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01992/И |
| Дугаар | 102/ШШ2017/01865 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01865
| 2017 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/01865 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, “Буянт-Өргөө” СӨХ-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23в байр, 102 тоотод оршин суух, Сэлэнгэ овогт Баатарын Од-Эрдэнэ /РД-ЧМ85082816/-д холбогдуулан гаргасан,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 411,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Од-Эрдэнэ нь 2015 оны 10-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, 2017 оны 01-4 дүгээр саруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 411,550 төгрөгийг төлөлгүй Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 149 дүгээр зүйлийн 149.2 дахь заалтыг зөрчиж байна.
Иймд Б.Од-Эрдэнээс 19 сарын төлбөр 411,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Од-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжилсэн 411,550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Уг төлбөрийн 100,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, үлдэх 311,550 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ нь хариуцагч Б.Од-Эрдэнээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 411,550 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Од-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 411.550 /дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун тавин/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 100,000 /нэг зуун мянган/ төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 311,550 /гурван зуун арван нэгэн мянга таван зуун тавин/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ-д төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Од-Эрдэнийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,996.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,498 төгрөг, хариуцагч Б.Од-Эрдэнээс 6,498 төгрөгийг тус тус гаргуулан “Буянт-Өргөө” СӨХ-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.“Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Од-Эрдэнэд холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Од-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 411.550 /дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун тавин/ төгрөгөөс 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 311,550 /гурван зуун арван нэгэн мянга таван зуун тавин/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Буянт-Өргөө” СӨХ-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,996.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,498 төгрөг, хариуцагч Б.Од-Эрдэнээс 6,498 төгрөгийг тус тус гаргуулан “Буянт-Өргөө” СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД