| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/02094/И |
| Дугаар | 102/ШШ2017/01857 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/01857
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/01857 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 37 дугаар байр, 8 тоотод оршин суух, Цагаан сүм овогт Осорын Цэцэгмаа /РД-ХН62042805/-гийн,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Нийтийн хоолны ТМС төгсч, Нийтийн хоолны трестийн даргын 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаар тушаалаар 7 дугаар гуанзанд тогоочоор томилогдсон. 1990 оны 7 дугаар сард бүтцийн өөрчлөлтийн улмаас 30 дугаар гуанзанд ахлах тогоочоор томилогдон ажилласан бөгөөд 1993 онд 30 дугаар гуанз татан буугдаад би ажилгүй болсон.
Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход ажлаас халагдсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа.
Иймээс 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сар хүртэл нийтийн хоолны 7 дугаар гуанзанд, 1990 оны 7 дугаар сараас 1993 он хүртэл Нийтийн хоолны 30 дугаар гуанзанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хүсэлт гаргагч О.Цэцэгмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хүсэлт гаргагчийн ажлаас гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаагийн улмаас түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй болсон байх бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд О.Цэцэгмаа нь 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сар хүртэл Нийтийн хоолны 7 дугаар гуанзанд, 1990 оны 7 дугаар сараас 1993 он хүртэл Нийтийн хоолны 30 дугаар гуанзанд тус тус тогоочоор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, О.Цэцэгмаагийн 1986-1990 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаар ажилд томилох тухай тушаал, 1990 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 118 дугаар Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаал, гэрч Э.Наранцэцэг, Б.Төрбат нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-1, 4-7,13-14 дүгээр хуудас/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан сүм овогт Осорын Цэцэгмаа /РД-ХН62042805/-г 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сар хүртэл Нийтийн хоолны 7 дугаар гуанзанд, 1990 оны 7 дугаар сараас 1993 он хүртэл Нийтийн хоолны 30 дугаар гуанзанд тус тус тогоочоор ажиллаж байсан ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан сүм овогт Осорын Цэцэгмаа /РД-ХН62042805/-г 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сар хүртэл Нийтийн хоолны 7 дугаар гуанзанд, 1990 оны 7 дугаар сараас 1993 он хүртэл Нийтийн хоолны 30 дугаар гуанзанд тус тус тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД