| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01900/И |
| Дугаар | 102/ШШ2017/01856 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/01856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 19-2 байр, 6 тоотод оршин суух, Боржигон овогт Батбилэгийн Ариунболд /РД-ФМ86101311/-ын, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч Б.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ж.Сандагын хүсэлтээр 2,000,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч Ж.Сандаг нь зээлсэн мөнгөө төлөөгүй. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ж.Сандагт зээлдүүлсэн мөнгө болох 2,000,000 төгрөг, зээлийн хүү болон алданги нийт 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин тус шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2017/01453 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэсэн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Ж.Сандаг нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү. Миний бие хэргийг хянан шийдвэрлэх 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон хуралд хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй учир хэргийг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Хүсэлт гаргагч Б.Ариунболд нь Ж.Сандагыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ж.Сандаг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2017/01453 дугаар захирамж, Б.Ариунболд, Ж.Сандаг нарын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-1, 4-6 дугаар тал/ Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Б.Ариунболдын хүсэлтийг хангаж, Сурчин овогт Жамьянжавын Сандаг /РД-КЮ84072871/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. Ж.Сандаг нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 25 дугаар байр, 32 тоотод оршин суудаг байсан гэснийг дурдах нь зүйтэй. Хүсэлт гаргагч Б.Ариунболд, шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сурчин овогт Жамьянжавын Сандаг /РД-КЮ84072871/-ыг эрэн сурвалжилсугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4.Ж.Сандаг нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 25 дугаар байр, 32 тоотод оршин суудаг байсан гэсэн болохыг дурдсугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| ||||
| |