Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 178/2022/0006/Э |
Дугаар | 2022/ШЦТ/12 |
Огноо | 2022-01-03 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.туул
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******од холбогдох эрүүгийн 2136000000217 дугаартай,178/2022/0006/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхоны 204-ийн 1 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-*******ын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.*******тэй маргалдаж түүний биед халдаж зодсоноос биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн...уг хэрэг учрал нь Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ Асар 40 айлын орон сууцны гаднаас эхэлсэн гэх бөгөөд Приус маркийн машины километрийг тэглэж Ц.*******ын аавынх байдаг гэх ******* хотхоны 204 дүгээр байрны гадна очиход км-ийн заалт 300 метрийг зааж байв. Тухайн байрны баруун талд байх камерт үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий бичлэг байх тул хуулбарлан авав. Урд талын цэнхэр өнгийн хашаанд байх камерийг шалгахад ажиллахгүй байсан бөгөөд тухайн хүнээс асуухад ажиллахгүй болоод жил болж байгаа гэх тайлбарыг өглөө.Тус байрны урд хэсгээр хөндлөн явган хүний зам өнгөт хавтангаар хийж хашлага байрлуулсан , явган хүний замаас урагш хэсгийг цементээр бүрж тэгшилсэн автомашны зогсоол болгосон байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-13-р тал/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн...тухайн камерт 2021 оны 10 сарын 02-ны бичлэгийг шүүж үзэхэд тус байрны баруун талын хананы дээд хэсэгт байрлуулсан байх хананы номероос түлхээд буцаад тухайн машин дээр ирээд зогсож байгаа харагдана.Бичлэгийг 22 цаг 34 минут 12 секунтэнд цагаан өнгийн суудлын машин ирж зогсох ба тухайн машинаас 2 эрэгтэй хүн бууж тухайн хүмүүсийн араас байрны урд чиглэл рүү орж камерт харагдахгүй болно.Бичлэгийн 22 цаг 41 минут 13 секунтэнд байрны урд хэсгээс 1 эрэгтэй 1 эмэгтэй хүн нэг эрэгтэй хүнийг түлхсэн байдалтай камерийн дүрсэнд орж ирээд зогсоно...гэх тэмдэглэл / хэргийн 14-15-р тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь 5553ГАҮ улсын дугаартай байх ба цагаан өнгийн баруун талын жолоочийн ард талын хана хэсэгт Prius гэсэн бичигтэй байв. Жолоочийн ард талын хаалга болон суудлын шар өнгийн шалавчин дээр энд тэнд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг зургаар бэхжүүлж авав...гэх тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 18-23-р тал/
Хохирогч овогт -ын *******гийн / 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, РД: / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж.*******-******* гэх хүн орж ирээд мэнд ус мэдээд бид нар ганц нэг хундага тойруулаад байж байтал би Ж.*******-******* гэх хүнд “та өөдгүй зан гаргасан шүү тээ” гэж хэлээд санаандгүй сууж байтал миний нүүр лүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон.Тэгэхээр нь би зөрүүлээд гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь цохисон.Тэгээд хүмүүс салгахаар нь би гэрийн баруун талаас зүүн талын орон дээр очоод суусан.Ж.*******-******* ширээн дээр байсан архи дарс идээ будааг шидэж эхэлсэн.Миний машин барьж явсан залуу миний өмнүүр орж хаасан тул би оногдолгүй гарч ирсэн. Тэгтэл нэг залуу хамт олны уур амьсгал эвдлээ гээд над руу хутга бариад дайрсан боловч хүмүүс нь ойртуулаагүй. Тэгээд би буцаад аймгийн төвд ирээд найзындаа нэг шил архи уучихаад гэртээ ирж эхнэртээ болсон явдлыг ярьсан. Тэгээд байж байтал над руу нэг хүн залгахаар нь хувцсаа өмсөөд байрны гадна явж байтал нэг цагаан өнгийн жижиг машинаас нэг залуу бууж ирээд “ Ядмаа мөн үү” гэхээр нь “ мөн байна юу болов “ гэхэд шууд миний нүүр лүү гараараа цохисон.Хамт бууж ирсэн залуу нь миний зүүн гараас бариад авсан.Тэгтэл намайг цохидог залуу миний баруун гараас бариад тухайн машины хойт суудал руу хүчээр оруулж суулгасан.Урд суудалд сууж байсан залуу “ чи яахаараа миний аавыг зоддог юм бэ” гээд намайг цохисон. Миний баруун зүүн талд 2 залуу сууж гараас бариад хөдөлгөхгүй байсан.Тэгээд тухайн залуучууд намайг гэртээ оруулж аавынхаа өмнө сөхрүүлнэ гэж хэлээд авч яваад нэг газар ирж зогсоод нэг намхан залуу нь намайг машинаас буулгаад гэрлүүгээ оруулна гээд хүчээр чирсэн.Би орохгүй гээд эсэргүүцэхэд намайг хүчээр орц руу чирсэн, тэгээд намайг анх цохисон залуу миний баруун хөл хэсэг рүү өвдөглөсөн.Хөл маш их өвдөөд би унасан, дахиж босож ирж чадахгүй байсан.Эхлээд булчин чангарлаа гэж бодсон боловч өвчин нь намдахгүй,хөдөлж болохгүй байсан.Удалгүй манай дүү -, эхнэр нар ирээд эмнэлэг, цагдаа дуудсан.Ж.*******-******* гуай ирчихсэн намайг хэл амаар доромжлоод тавлаад байсан.Мөн эхнэр нь ирээд хүүхдүүдээ өмөөрөөд байсан.Эмнэлэг дээр ирээд зураг авхуулахад портезтой хөл гэмтэж дунд чөмөг хугарсныг мэдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 27-30-р тал/
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 сарын 02-ны орой манай нөхөр бага зэрэг согтуу гэртээ ирээд “ би ыг Хар-Ус нуурын эрэгт байх амралтын газар хүргэж өглөө.Тэнд ******* сумын Тамгын газрынхан нийллэг хийж байна. Би Ж.*******-*******той муудалцаад намайг цохихоор нь зөрүүлээд цохисон чинь ажлын газрынх нь нэг залуу өмөөрөөд над руу хутга барьж дайрлаа” гэж ярьсан.Манай нөхөр машинаасаа юм авах гээд гарахаар нь би цонхоор харж байтал нэг машин ирж зогсоод 2 залуу машин руу хүчээр суулгахаар нь би гүйж гараад очтол жолоочийн суудал дээр сууж байсан залуу манай нөхрийн нүүр хэсэгт цохиж байсан.Мөн тэр залуу манай нөхрийг хэвтэж байхад нь “яагаад ямбалаад байгаа юм бэ, босооч“ гээд өшиглөж байхад нь цагдаа нар хараад зогсож байсан.Эмнэлгийн машин ирээд авч явах хооронд тэр залуугийн ар гэрийн хүмүүс “ баашилж байна, бос, яв” гэж байсан.Тэгээд эмнэлэг дээр ирээд зураг авхуулахад портез буюу хиймэл хөлийг нь хугалсан байна гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р тал/
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай аав Ж.*******-******* ажлынхантайгаа зугаалганд явна гэхээр нь ******* суман дээр хүргэж өгсөн. Хоноод ирнэ гэж хэлсэн. Тэгээд орой нь ахындаа очоод байж байтал ээж тэднийд орж ирээд “ аав чинь ирчихсэн” гэхээр нь дээд давхар луу гараад аавын гэрт ороход аавын нүүр цус болчихсон нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь юу болсныг асуухад аав юм дуугараагүй. Би доошоо буугаад ******* суманд ажилладаг найз Баяржавхлангаас асуухад “ танай аавыг Ядмаа гэх хүн зодчихлоо, манай зугаалган дээр ирж агсам тавьсан” гэж хэлсэн.Тэгээд манай ах Ц.*******, манай найз Д. бид гурав Ядмаа гэх хүний байрны гадна очиход байрныхаа гадна явж байсан. Манай ах очиж уулзаад аавынхаа гэр лүү авч явна, очиж ааваас уучлалт гуйлгана гэхэд Ядмаа машинд суухгүй гээд орилж чарлаад байхаар нь би “ наадхыг чинь цохиод унагаана” гээд дайрахад ах намайг “ чи машиндаа суу” гээд урд талын суудалд суулгасан.Ядмаагийн эхнэр нь гарч ирэхээр нь ах учрыг тайлбарлахад эхнэр нь “ та нар наад хүндээ гар хүрч болохгүй шүү,ярилцаж тохироод аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Ядмааг машинд хүчээр суулгаад аавын байрны гадна авчраад хүчээр буулгаад аваад явсан. Ах намайг Б. гэх хүнд “наадхаа машинаас гаргаж болохгүй шүү” гэж хэлээд явсан. Ах Ядмаатай зууралдаад Ядмаа нь орилоод явахгүй хэвтчихсэн.Тэгэхээр нь би араас нь очоод “ хөгшин хүнийг зодчихоод юундаа баашлаад байгаа юм, бос” гэж хэлсэн. намайг хориглоод тэд нар луу явуулахгүй байсан. Манай ах Ядмааг хүчээр машинд суулгаад өөрөө хажууд нь сууж байхдаа нүүр лүү нь гараараа цохиж байсан.Мөн байрны гадаа ирээд машинаас хүчээр буулгаад тэр хоёр заамдалцаж ноцолдож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р тал/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...аавынхаа байрны гадаа ирээд Ц.******* ах надад ” та нар бууж болохгүй шүү, бид хоёр хоёулхнаа орно, ааваас уучлал гуйлгачихаад гараад ирнэ” гэж хэлээд тэр хүнийг машинаас хүчээр буулгаад аваад явсан Тэгтэл тэр хүн нь дэлгүүрийн хажууд байх босоо турбоноос баруун гараараа бариад дэлгүүр лүү ордог хашлага дээр суучихсан.Ц.******* ах зүүн гараараа барьчихсан “орьё” гээд зогсож байсан.Ц.******* ах намайг “цаашаа машин дээрээ байж бай” гэхээр нь буцаад машин дээр очтол Ц. буугаад тэр хоёр луу очиж байсан.Ц.ыг нөгөө хүнтэй зодолчихож магадгүй гээд араас нь дагаад очиход нөгөө хүн дэлгүүрийн үүдэн дээр уначихсан байдалтай дүү нь гэх хүн гүйж ирээд Ц.******* ахтай барилцаад авсан.Би тэр хоёрыг салгаж байх хооронд Ц. нөгөө ахыг шанаадаад авахаар нь би салгасан.Тэгээд цагдаа болон эмнэлгийнхэн ирж нөгөө хүнийг аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 48-р тал/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.******* машинаас буугаад Ядмаа гэх хүнийг чирч буулгаад гэрлүүгээ зууралдаад нэгнийгээ заамдалцаад явсан.Би араас нь буугаад харж байтал орцны хажууд дэлгүүрийн үүдэнд байх босоо төмөрнөөс Ядмаа барьчихаад зууралдаад байж харагдсан.Тэгэхээр нь хүмүүсээс санаа зовоод зайдуухан хараад сууж байтал Ядмаа гэх хүний 2 дүү нь ирээд тэд нарыг салгаж байсан.Тэр хүмүүс хоорондоо учраа олж байх шиг болохоор нь би гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг / хэргийн 52-р тал/
Гэрч Н.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...намайг очиход Ядмаа ах баруун тал руугаа хазайгаад хэвтчихсэн байдалтай дээрээс нь Ц.******* тонгойгоод зүүн мөрнөөс нь татаад “ бос” гэж хэлээд мөр лүү нь 1 удаа гараараа цохиж байгаа харагдсан.Би гүйж очоод тэр ахыг бариад автал намайг зөрүүлээд заамдсан.Тэгтэл Ц.*******ын дүү гэх залуу ирээд намайг шанаадахад би шат руу унасан.Эгч рүүгээ залгаад болсон явдлыг хэлэхэд манай эгч ирээд цагдаа дуудсан.Энэ хугацаанд Ядмаа ах газарт хэвтсээр байсан.Ц.******* ахын дүү гэх залуу ирээд Ядмаа ахыг “ босооч битгий баашлаад бай” гэж хэлээд зүүн гуя руу нь нэг өшиглөсөн.Тэгэхэд тэнд зогсож байсан цагдаа “боль” гээд болиулсан...гэх мэдүүлэг / хэргийн 55-р тал/
Гэрч Ж.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлынхантайгаа байж байхад Н.******* гэх залуу ирээд агсам тавьж намайг орон дээр сууж байтал 1-2 удаа цохисон. Орой нь гэртээ ирээд байж байтал манай хүүхдүүд “нүүр чинь яасан юм, юу болов”гээд асуугаад байхаар нь юу ч хэлээгүй.Манай хүүхдүүд ******* суманд ажилладаг хүнээс асуугаад мэдчихээд Н.*******д авчирч надаас уучлалт гуйлгуулахаар манай руу хүчээр авчирч байтал Н.******* орц руу орохгүй гээд төмөрнөөс барьчихаад тавихгүй болохоор нь манай хүү Ц.******* гарыг тавиулах гэж ноцолдож байгаад тавьчихсан чинь тэр хүн хүчиндээ явган хүний хашлага дээр баруун талаараа унасан... гэх мэдүүлэг / хэргийн 59-р тал/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 646 дугаартай шинжээчийн ...Н.*******гийн биед баруун дунд чөмөгт ясны дээд 1/3 хэсгийн хугарал, дээд уруулын дотор талын шархны сорви, баруун гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн шархны сорви гэмтэл тогтоогдлоо.Н.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 73-р тал/
Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 сарын 02-ны өдөр манай аав Ж.*******-******* ******* сумынхантай зугаалганд явсан.Орой нь аав бусдад зодуулсан байдалтай гэртээ ирсэн байсан. Аав юу ч хэлэхгүй болохоор нь би хэн зодсоныг нь мэдээд дагуулаад ирье гээд хувцсаа өмсөж байтал манай дүү Ц. найз Д.ыгаа дагуулаад ирсэн.Бид гурав 5553ГАҮ улсын дугаартай Приус машинд суугаад хөдөлсөн.Би ******* суманд ажилладаг найз Б.оос манай аавыг хэн зодсон тухай асуухад “ би зугаалганд яваагүй, мэдэхгүй байна” гэхээр нь манай гэрийн гадна хүрээд ир аавыг хэн зодсоныг ольё гэсэн.Тэр хооронд манай дүү найз руугаа яриад аавыг зодсон хүнийг мэдсэн байсан. Тэгээд тэр хүний байрны гадна ирэхэд Ядмаа гэх хүн байрныхаа гадна явж байсан. Би машинаас буухад манай дүү Ц. зэрэгцээд буухаар нь түрүүлж очоод зодчих вий гэж бодоод “наадхаа битгий гаргаарай” гэж хэлчихээд Ядмаа дээр очоод “ Та яахаараа хөгшин хүн зоддог юм бэ, машинд суу, очиж аавтай уулзаж учраа ольё” гэхэд өмнөөс олон юм яриад байхаар нь “ Чам шиг юмаар аавыгаа зодуулчихаад зүгээр байна гэж юу байдаг юм” гээд би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд машин луугаа чирээд хүчээр аваад явсан.Тэгтэл эхнэр гүйж гарч ирээд “ яав юу болов” гэхэд Ядмаа ” гичий минь цагдаа дууд л даа” гээд орилсон. Би эхнэрт нь болсон явдлыг яриад аавдаа очиж уучлалт гуйлгуулчихаад ирье гэж хэлэхэд “ наадах чинь хөл гарын хагалгаанд орсон юм шүү битгий зодоорой” гэж хэлсэн. Тэгтэл Ядмаа янз бүрийн хараал хэлээд байхаар нь би эхнэрийнх нь хажууд 2 гараа атгаж байгаад нүүрэн хэсэгт нь цохиход амнаас нь цус гарсан. Замдаа явж байгаад манай дүү Ядмааг цохих гээд дайраад байхаар нь хориглоод болиулсан.Байрны гадна ирээд хүчээр буулгаад бид хоёр заамдалцаад явж байтал замдаа турбоноос зуурчихаад явахгүй байсан. Тэгэхээр нь гар луу нь 1-2 удаа гараа атгаж байгаад цохисон.Тэгээд намайг заамдсан гарыг нь тавиулж байгаад энгэрээс нь хоёр гараараа атгаж байгаад урдуураа хүчтэй татчихсан чинь эрчиндээ газарт унаад босож ирээгүй...гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь аавыгаа хүнээр зодуулсанд бухимдаж дүү болон найз нарынхаа хамт явж аавыгаа зодсон хүнийг олж аав дээрээ авчирч уучлалт гуйлгуулах зорилгоор очсон боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Н.******* нь уучлалт гуйхыг хүсэхгүй харин ч “ Би 4 жил бодож байж энэ хүнийг зодсон яадаг юм, чи буруу хүнээрээ оролдлоо, өнөөдөр намайг амьд үлдээвэл чиний хоолойг хэрчинэ бацаан минь” гэх зэргээр хэлснээс үүдэн Ц.******* Н.*******гийн нүүр хэсэгт нь цохиж, мөн дүү Ц. нь зодохоор дайрч давшилж байгаад хүчээр машинд суулган аавынхаа байрны гадна авчирсан боловч Н.******* орохыг хүсэхгүй орцны хажууд байх турбоноос зууралдаж байхад нь Ц.******* гар луу нь цохиж хүчтэй татаж унагаснаас хөлд нь гэмтэл учирч босож чадахгүй байдалд хүрсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* хохирогч Н.*******г цохиж, хүчтэй угз татаж газарт унагаснаас биед нь гэмтэл учирч, энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг болохыг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 646 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* нь Н.*******г зодох сэдэл зорилгогүй харин аавыгаа зодсонд бухимдаж түүгээр ааваасаа уучлалт гуйлгах зорилготой байсан боловч түүнийг хүчээр аавындаа авчрах явцад биед нь халдан гэмтэл учруулсан байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч Н.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ц.*******ын аав Ж.*******-*******ыг хамт олонтойгоо байх үед цохисон нь Ж.*******-*******ын хүүхдүүд болох Ц.*******, Ц. нарын уур бухимдлыг хүргэж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Мөн хохирогч Н.******* шүүгдэгч Ц.*******ын аавыг цохиж, хүүхдүүдийг нь хэл амаар доромжилсон хохирогчийн буруутай үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.
Тухайн үед хохирогч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,Ж.*******-*******оос уучлалт гуйхыг хүсээгүй, мөн Н.*******гийн эхнэр Л. нөхрийг нь хүчээр авч явах үед Ц.*******од “ наадах чинь хөл гарын хагалгаанд орсон шүү, битгий зодоорой” гэж хэлсэн байдлыг үл тоон Ц.******* нь өөрийн уур бухимдлыг барьж чадахгүйгээр хүчээр түрэмгийлэн Н.*******гийн биед халдаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хохирогч Н.*******гийн мэдүүлэг, гэрч Б., Н.-, Д., Ц., Ж.*******-******* нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Н.******* нь 9790042 төгрөгний хохирол нэхэмжилсэн боловч, хагалгаанд ороход эмч нарын гар цайлгасан гэх 1215000 төгрөг нь баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж , Гэмтэл согог судлалын үндэсний төвийн / портез хийлгэсэн гэх/ баримтаар нийт дүн 6357274 төгрөгнөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 5403683 төгрөгийг хасч тооцоод, Иргэний хуулийн 797 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйийн 1-д зааснаар шүүгдэгчээс 3171359 / гурван сая нэг зуун далан нэгэн мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулж хохирогч Н.*******д олгох, хохирогч нь цаашид гарах хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Ц.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 82-р тал/, 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар гэрч Т.Түвшинжаргалын өгсөн...Ц.******* нь эцэг, эхээс тавуулаа,айлын том хүүхэд,зан аашийн хувьд дөлгөөн тайван зантай, аливаа зүйлийг их тунгааж боддог,хүлээцтэй, гэр бүлдээ хайр халамжтай, ажилсаг, хүнд тусархуу, хүнд итгэмтгий хүн.Цэргийн алба хаагаагүй, одоо надад дэлгүүрийн ажилд туслалцаад заримдаа машин засварын газар очиж ажилладаг.Өмнө нь 2015 онд зам тээврийн осол гаргаж баривчлах ялаар шийтгүүлж байсан ... гэх мэдүүлэг /хэргийн 62-63-р тал/
Гэрч Б.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ц.******* хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй, эхнэртэйгээ хүнсний 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулаад давхар Авто колор кузов засварын газарт ажилладаг ... гэх мэдүүлэг /хэргийн 65-р тал/, Ц.*******ын байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ц.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүхээс 3171359 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул тус хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь дансанд 1000000 төгрөг битүүмжилснийг хохирол нөхөн төлбөр төлөгдөх хүртэл хэвээр хэрэглэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах саналтай байна. Тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт: Уг хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлээс буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болсон ахмадуудын цайллаган дээр Ц.*******ын аавыг хохирогч нь зодсон асуудлаас шалтгаалсан тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд хохирлыг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсныг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгчийн хувьд гэр бүлийн бизнес эрхэлдэг, дэлгүүр, авто засварын газар ажилладаг, хувьдаа машин, орон сууцтай, тодорхой хаягтай зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй. Мөн 1000000 төгрөг бүхий дансыг битүүмжилсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна гэх санал, тайлбар,
Шүүхээс: Шүүгдэгч Ц.*******од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн сэдэл зорилго, хохирогчид учруулсан гэмтэл, хор уршиг, хохирол төлбөр төлөөгүй байдал болон улсын яллагчийн ялын санал, хувийн байдлуудыг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Ц.*******од торгох ял оногдуулах санал гаргаж байгаа боловч Ц.******* нь өөрийн цалин, орлого тодорхойгүй, гэмт хэрэг гарснаас хойших хугацаанд хохирогчид хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 560 / таван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******од тайлбарлав.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 3171359 / гурван сая нэг зуун далан нэгэн мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулж хохирогч Н.*******д олгуулах, шүүгдэгчийн эзэмшлийн 1000000 төгрөг бүхий ХААН банкны 5845569898 тоот данс битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай Прокурорын тогтоолыг хохирол төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******ыг 560 / таван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******од тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 3171359 / гурван сая нэг зуун далан нэгэн мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулж хохирогч Н.*******д олгосугай.
5. Хохирогч нь цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 1000000 төгрөг бүхий ХААН банкны 5845569898 тоот данс битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай Прокурорын тогтоолыг хохирол төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.туул
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******од холбогдох эрүүгийн 2136000000217 дугаартай,178/2022/0006/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхоны 204-ийн 1 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-*******ын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.*******тэй маргалдаж түүний биед халдаж зодсоноос биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн...уг хэрэг учрал нь Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ Асар 40 айлын орон сууцны гаднаас эхэлсэн гэх бөгөөд Приус маркийн машины километрийг тэглэж Ц.*******ын аавынх байдаг гэх ******* хотхоны 204 дүгээр байрны гадна очиход км-ийн заалт 300 метрийг зааж байв. Тухайн байрны баруун талд байх камерт үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий бичлэг байх тул хуулбарлан авав. Урд талын цэнхэр өнгийн хашаанд байх камерийг шалгахад ажиллахгүй байсан бөгөөд тухайн хүнээс асуухад ажиллахгүй болоод жил болж байгаа гэх тайлбарыг өглөө.Тус байрны урд хэсгээр хөндлөн явган хүний зам өнгөт хавтангаар хийж хашлага байрлуулсан , явган хүний замаас урагш хэсгийг цементээр бүрж тэгшилсэн автомашны зогсоол болгосон байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-13-р тал/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн...тухайн камерт 2021 оны 10 сарын 02-ны бичлэгийг шүүж үзэхэд тус байрны баруун талын хананы дээд хэсэгт байрлуулсан байх хананы номероос түлхээд буцаад тухайн машин дээр ирээд зогсож байгаа харагдана.Бичлэгийг 22 цаг 34 минут 12 секунтэнд цагаан өнгийн суудлын машин ирж зогсох ба тухайн машинаас 2 эрэгтэй хүн бууж тухайн хүмүүсийн араас байрны урд чиглэл рүү орж камерт харагдахгүй болно.Бичлэгийн 22 цаг 41 минут 13 секунтэнд байрны урд хэсгээс 1 эрэгтэй 1 эмэгтэй хүн нэг эрэгтэй хүнийг түлхсэн байдалтай камерийн дүрсэнд орж ирээд зогсоно...гэх тэмдэглэл / хэргийн 14-15-р тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь 5553ГАҮ улсын дугаартай байх ба цагаан өнгийн баруун талын жолоочийн ард талын хана хэсэгт Prius гэсэн бичигтэй байв. Жолоочийн ард талын хаалга болон суудлын шар өнгийн шалавчин дээр энд тэнд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг зургаар бэхжүүлж авав...гэх тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 18-23-р тал/
Хохирогч овогт -ын *******гийн / 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, РД: / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ж.*******-******* гэх хүн орж ирээд мэнд ус мэдээд бид нар ганц нэг хундага тойруулаад байж байтал би Ж.*******-******* гэх хүнд “та өөдгүй зан гаргасан шүү тээ” гэж хэлээд санаандгүй сууж байтал миний нүүр лүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон.Тэгэхээр нь би зөрүүлээд гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь цохисон.Тэгээд хүмүүс салгахаар нь би гэрийн баруун талаас зүүн талын орон дээр очоод суусан.Ж.*******-******* ширээн дээр байсан архи дарс идээ будааг шидэж эхэлсэн.Миний машин барьж явсан залуу миний өмнүүр орж хаасан тул би оногдолгүй гарч ирсэн. Тэгтэл нэг залуу хамт олны уур амьсгал эвдлээ гээд над руу хутга бариад дайрсан боловч хүмүүс нь ойртуулаагүй. Тэгээд би буцаад аймгийн төвд ирээд найзындаа нэг шил архи уучихаад гэртээ ирж эхнэртээ болсон явдлыг ярьсан. Тэгээд байж байтал над руу нэг хүн залгахаар нь хувцсаа өмсөөд байрны гадна явж байтал нэг цагаан өнгийн жижиг машинаас нэг залуу бууж ирээд “ Ядмаа мөн үү” гэхээр нь “ мөн байна юу болов “ гэхэд шууд миний нүүр лүү гараараа цохисон.Хамт бууж ирсэн залуу нь миний зүүн гараас бариад авсан.Тэгтэл намайг цохидог залуу миний баруун гараас бариад тухайн машины хойт суудал руу хүчээр оруулж суулгасан.Урд суудалд сууж байсан залуу “ чи яахаараа миний аавыг зоддог юм бэ” гээд намайг цохисон. Миний баруун зүүн талд 2 залуу сууж гараас бариад хөдөлгөхгүй байсан.Тэгээд тухайн залуучууд намайг гэртээ оруулж аавынхаа өмнө сөхрүүлнэ гэж хэлээд авч яваад нэг газар ирж зогсоод нэг намхан залуу нь намайг машинаас буулгаад гэрлүүгээ оруулна гээд хүчээр чирсэн.Би орохгүй гээд эсэргүүцэхэд намайг хүчээр орц руу чирсэн, тэгээд намайг анх цохисон залуу миний баруун хөл хэсэг рүү өвдөглөсөн.Хөл маш их өвдөөд би унасан, дахиж босож ирж чадахгүй байсан.Эхлээд булчин чангарлаа гэж бодсон боловч өвчин нь намдахгүй,хөдөлж болохгүй байсан.Удалгүй манай дүү -, эхнэр нар ирээд эмнэлэг, цагдаа дуудсан.Ж.*******-******* гуай ирчихсэн намайг хэл амаар доромжлоод тавлаад байсан.Мөн эхнэр нь ирээд хүүхдүүдээ өмөөрөөд байсан.Эмнэлэг дээр ирээд зураг авхуулахад портезтой хөл гэмтэж дунд чөмөг хугарсныг мэдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 27-30-р тал/
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 сарын 02-ны орой манай нөхөр бага зэрэг согтуу гэртээ ирээд “ би ыг Хар-Ус нуурын эрэгт байх амралтын газар хүргэж өглөө.Тэнд ******* сумын Тамгын газрынхан нийллэг хийж байна. Би Ж.*******-*******той муудалцаад намайг цохихоор нь зөрүүлээд цохисон чинь ажлын газрынх нь нэг залуу өмөөрөөд над руу хутга барьж дайрлаа” гэж ярьсан.Манай нөхөр машинаасаа юм авах гээд гарахаар нь би цонхоор харж байтал нэг машин ирж зогсоод 2 залуу машин руу хүчээр суулгахаар нь би гүйж гараад очтол жолоочийн суудал дээр сууж байсан залуу манай нөхрийн нүүр хэсэгт цохиж байсан.Мөн тэр залуу манай нөхрийг хэвтэж байхад нь “яагаад ямбалаад байгаа юм бэ, босооч“ гээд өшиглөж байхад нь цагдаа нар хараад зогсож байсан.Эмнэлгийн машин ирээд авч явах хооронд тэр залуугийн ар гэрийн хүмүүс “ баашилж байна, бос, яв” гэж байсан.Тэгээд эмнэлэг дээр ирээд зураг авхуулахад портез буюу хиймэл хөлийг нь хугалсан байна гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р тал/
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай аав Ж.*******-******* ажлынхантайгаа зугаалганд явна гэхээр нь ******* суман дээр хүргэж өгсөн. Хоноод ирнэ гэж хэлсэн. Тэгээд орой нь ахындаа очоод байж байтал ээж тэднийд орж ирээд “ аав чинь ирчихсэн” гэхээр нь дээд давхар луу гараад аавын гэрт ороход аавын нүүр цус болчихсон нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь юу болсныг асуухад аав юм дуугараагүй. Би доошоо буугаад ******* суманд ажилладаг найз Баяржавхлангаас асуухад “ танай аавыг Ядмаа гэх хүн зодчихлоо, манай зугаалган дээр ирж агсам тавьсан” гэж хэлсэн.Тэгээд манай ах Ц.*******, манай найз Д. бид гурав Ядмаа гэх хүний байрны гадна очиход байрныхаа гадна явж байсан. Манай ах очиж уулзаад аавынхаа гэр лүү авч явна, очиж ааваас уучлалт гуйлгана гэхэд Ядмаа машинд суухгүй гээд орилж чарлаад байхаар нь би “ наадхыг чинь цохиод унагаана” гээд дайрахад ах намайг “ чи машиндаа суу” гээд урд талын суудалд суулгасан.Ядмаагийн эхнэр нь гарч ирэхээр нь ах учрыг тайлбарлахад эхнэр нь “ та нар наад хүндээ гар хүрч болохгүй шүү,ярилцаж тохироод аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Ядмааг машинд хүчээр суулгаад аавын байрны гадна авчраад хүчээр буулгаад аваад явсан. Ах намайг Б. гэх хүнд “наадхаа машинаас гаргаж болохгүй шүү” гэж хэлээд явсан. Ах Ядмаатай зууралдаад Ядмаа нь орилоод явахгүй хэвтчихсэн.Тэгэхээр нь би араас нь очоод “ хөгшин хүнийг зодчихоод юундаа баашлаад байгаа юм, бос” гэж хэлсэн. намайг хориглоод тэд нар луу явуулахгүй байсан. Манай ах Ядмааг хүчээр амшинд суулгаад өөрөө хажууд нь сууж байхдаа нүүр лүү нь гараараа цохиж байсан.Мөн байрны гадаа ирээд машинаас хүчээр буулгаад тэр хоёр заамдалцаж ноцолдож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р тал/