Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01850

 

      2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01850

              Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 21 тоотод оршин суух, Жангаа овогт Дэлэгийн Санжаажамц /РД-ЗЮ64082811/-ийн, 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Санжаажамц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Санжаажамц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1984 оноос 1985 он хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар,  1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж Дундговь аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар, 1987 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхийн тогтоол гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Дундговь аймгийн шүүхийн хэсгийн шүүгчээр томилогдож ажиллаж байгаад 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдсон. 

Тэтгэвэрт гарах гэхэд тухайн үед шүүгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна. Харин 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн шүүхийн 64 дүгээр таслан шийдвэрлэх  тогтоолоор бусдад ял шийтгэл оноож байсан баримт байна.

Иймд миний 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 25 хүртэл хугацаанд Дундговь аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хүсэлт гаргагч Д.Санжаажамцын, ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хүсэлт гаргагчийн ажлаас гарсан тушаал олдохгүй байгаагийн улмаас түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй болсон байх бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал байна.

Д.Санжаажамц нь 1990 оны  8 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дундговь аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан болох нь түүний тайлбар, Дундговь аймгийн шүүхийн даргын 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүгч нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай 55 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын даргын 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ажилд томилох тухай 153 дугаар тушаал, Дундговь аймгийн шүүхийн 1991 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр таслан шийтгэх тогтоол зэрэг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-1, 3-4, 18-23 дугаар хуудас/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жангаа овогт Дэлэгийн Санжаажамц /РД-ЗЮ64082811/-ыг 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жангаа овогт Дэлэгийн Санжаажамц /РД-ЗЮ64082811/-ыг 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД