Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01849

 

  2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01849

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр байр, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байр, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Цэвэлдоржийн Ганчимэг /РД-ХГ62020402/-ийн,  

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1980 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс Шинжлэх ухааны академийн харьяа Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт бичээчээр ажилд орсон бөгөөд 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Мөн 1985 онд Хотын боловсролын газрын дэргэдэх сургалт, заах аргын кабинетэд бичээчээр ажиллаж байгаад 1995 онд ажлаасаа чөлөөлөгдсөн болно.

Гэтэл эдгээр газруудад ажилд орсон, гарсан тушаалуудыг байгууллага болон Үндэсний архивын газар, Нийслэлийн архивын газраас шүүлгэсэн боловч холбогдох баримтууд шилжиж ирээгүй, шүүх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Одоо тэтгэвэрт гарах болсон тул 1980 оны  9 дүгээр сарын 21–ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн харьяа Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт, 1985 оноос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хотын боловсролын газрын дэргэдэх сургалт, заах аргын кабинетэд бичээчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хүсэлт гаргагч Ц.Ганчимэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хүсэлт гаргагчийн ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаагийн улмаас түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй болсон байх бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ц.Ганчимэг нь, 1980 оны  9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн харьяа Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт бичээчээр, 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ардын боловсролын удирдах газрын дэргэдэх сургалт, заах арга зүйн кабинетэд бичээч-рито-татарчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролыг удирдах газрын хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 73 дугаар Сургалт заах аргын кабинетийн ажилтнуудын ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч Д.Шижирбаатарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-1, 5, 13, 24 дүгээр хуудас/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэвэлдоржийн Ганчимэг /РД-ХГ62020402/-ийг 1980 оны  9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Шинжлэх ухааны академийн харьяа Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт бичээчээр, 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ардын боловсролын удирдах газрын дэргэдэх сургалт, заах арга зүйн кабинетэд бичээч-рито-татарчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэвэлдоржийн Ганчимэг /РД-ХГ62020402/-ийг 1980 оны  9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Шинжлэх ухааны академийн харьяа Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт бичээчээр, 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ардын боловсролын удирдах газрын дэргэдэх сургалт, заах арга зүйн кабинетэд бичээч-рито-татарчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД