Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0049/Э |
Дугаар | 2022/ШЦТ/81 |
Огноо | 2022-01-05 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/81
2022 01 05 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ө даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч М.А,
Гэрч М.Тамир, Б.Эрдэнэтулга, Т.Самбуужав, Б.Номин,
Шинжээч Ч.Эрдэмболор,
Шүүгдэгч Б.Бтүүний өмгөөлөгч Б.Баттулга /ҮД:2948/,
Шүүгдэгч Н.Ө түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн /ҮД:2700/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бямба-Очир, Н.Ө нарт холбогдох 2106 00000 2502 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2001 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУБИС-ийн Англи хэлний багшийн 3 дугаар дамжааны оюутан, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Түмэн 9 дүгээр баг, Найрамдлын 1 дүгээр гудамжны 427 тоотод оршин суух тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Оюутны өргөө” хотхоны 1 дүгээр байрны 406-А тоотод түр оршин суух, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө Жовогт Бын Б/РД: /,
2. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2002 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУБИС-ийн Дүрслэх урлагийн багшийн 2 дугаар дамжааны оюутан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Жаргалант 7 дугаар баг, 102 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Оюутны өргөө” хотхоны 1 дүгээр байрны 406-А тоотод түр оршин суух, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Иовогт Нын Ө /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Бямба-Очир, Н.Ө нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Оюутны өргөө” хотхоны 1 дүгээр байрны 406 тоотод иргэн М.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямба-Очрын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орой 09 цагийн үед энэ хэрэг болсон. Бид нарыг өрөөнд орж ирэх үед А өрөөний хаалга өшиглөсөн байдалтай байсан. Аыг “яагаад өрөөний хаалга өшиглөсөн бэ” гэхэд “би өшиглөөгүй, өшиглөсөн ч яадаг юм” гээд дургүйцсэн маягтай хариулт өгсөн. Бид нар гал тогооны өрөөнд ороод сууж байтал А орж ирээд аягаа угаасан. Тэгэхдээ бусдын аяга байсан угаалтуур луу нулимахаар нь “яагаад угаалтуур луу нулимж байгаа юм бэ? нойл руу ороод нулим” гэж хэлэхэд А шууд уруул руу тохойлдоод дээрээс цохисон. Би буцаж босож ирээд Аыг буцааж цохих гэхэд гараараа хаагаад маргалдсан. Түүний дараа намайг ахиад хоёр гурван удаа цохисон. Бид хоёр хоёр тийшээ болоод салцгаасан. Тэгэхэд Өтай ахиад муудалцаад эхэлсэн. Ингээд Ө, А хоёр нэг нэгнээ, нэг нэг удаа цохисон. Зүгээр болсны дараа Ө өрөөндөө ороод суусан байхад А гал тогооны өрөөнөөс заазуур аваад далайсан. Тэгэхэд Аын араас Самбуужав заазуурыг нь булааж авч салгаад Эрдэнэтулга болиулаад дараад суулгасан. Хоорондоо ярилцъя гэж байхад А хэсэг сууж байгаад өрөөнөөс гараад явсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Өын өгсөн: “... 10 дугаар сарын 24-ний өдөр гал тогооны өрөөнд байхад Бямба-Очир, Эрдэнэтулга бид гурав байхад А өрөөнөөсөө аяга угаах гэж орж ирээд угаалтуур луу шүлсээ хаясан. Бшаардлага тавиад цохиод хоорондоо ноцолдож, зодолдсон. Би халуун аягатай ус барьж байсныгаа цааш нь аваачиж тавиад Тамир, Эрдэнэтулга хоёр Аыг түлхээд би Аын шуу хэсэгт нь хоёр удаа алгадсан. Би өрөө лүүгээ ороход А араас заазуур авч орж ирсэн. Хүн заазуур аваад ороод ирэхээр би шокийн байдалд ороод хөдөлж чадаагүй. Хэн заазуурыг авсан гэдгийг нь мэдэхгүй. А бид хоёр эвлэрэх журмаар гар барихад миний нүд рүү цохиод би нүүрээ дараад суусан. Түүнээс хойш мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Аын өгсөн: “... Тухайн хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болсон. Тухайн үед намайг өрөөнд ороход манай өрөөнд Бямба-Очир, Ө, Эрдэнэтулга, Тамир, Балжинням, Отгонбаяр, Номин, Самбуужав гэх нийт 8 этгээд байсан. Өрөө лүү ороод ор луугаа очих үед манай өрөөнд тавуулаа байсан. Ө, Бямба-Очир, Эрдэнэтулга, Тамир, Балжинням тав нь манай өрөөнд байсан. Өрөөндөө орж ирээд суухад Б“чи энэ өрөөний хаалгыг өшиглөсөн” гэдэг ойлгомжгүй асуулт асуусан. Миний зүгээс маш тайвнаар “үгүй, би наадхыг чинь өшиглөөгүй” гэж хариулахад илүү түрэмгий байдлаар асуултаа ахиж асуусан. Би “өшиглөөгүй” гэхэд бүгд “аан тийм үү” гэсэн маягтай өрөөнөөс гарч явсан. Би нойл орох гээд нойлын өрөө лүү буюу үүд рүү гарсан. Гал тогооны өрөөнд Бямба-Очир, Эрдэнэтулга, Тамир гурав байсан. Бдахиж босож ирээд “чи ойрд их том байна” гээд намайг түлхсэн. Би “чи яагаад намайг дээрэлхэж байгаа юм бэ? зодоон үүсгэхийг хүсэхгүй байна. Миний сэтгэл санааны байдал хэцүү байна. Хоёулаа үг хэлээрээ учраа олж болохгүй юу? яагаад намайг дээрэлхэж байгаа юм” гэхэд маш чангаар “пизда” гэж хэлээд эргээд явсан. Тухайн үед би маш их айсан. Яагаад гэвэл эд нар олуулаа байсан. Би эдгээр хүмүүсийг мансууруулах бодис буюу сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж магадгүй гэж үзсэн. Тухайн хүмүүсийн нүд болон нүүр нь улайсан маш догшин ааштай байсан. Би айгаад өрөө лүү орсон. Эдгээр нөхөд хажуу талын өрөө лүү орох шиг болсон. Би цай уугаад унтъя гэсэн бодолтой аягаа угаахаар гал тогооны өрөө лүү орсон. Гал тогооны тосгуур дээр очоод аягаа угаахад эдгээр этгээдүүд хажуу өрөө лүү ороогүй, хаалга нээсэн байдалтай байсан. Бнь хажууд суусан, цаана нь Эрдэнэтулга, Ө зэрэгцээд сууж байсан. Тосгууртай 1 метрийн зайтай байсан. Эд нар эрүүл биш байна, эрүүл болохоор нь ярих ёстой юм байна гэж бодоод маргаан үүсгэхийг хүсээгүй. Жоохон эргэлзэж байгаад аягаа уусан. Бахиад “чи яагаад тосгуур луу шүлсээ хаяж байгаа юм бэ?” гэх зүйл хэлсэн. Би аягаа угааж байхдаа санаандгүй байдлаар шүлсээ хаяад угаасан. Тухайн тосгуурт аяга байгаагүй. Гэтэл маш муухай байдлаар “Л, П, Г” гэх үсгээр хараал хэлээд ойртож ирсэн. Би айгаад гараараа холдуулаад гарч гүйхийг бодсон. Эд нар намайг бүсэлж зодохоор дайрсан. Тэгэхэд шууд нүүр рүү цохиод би хойшоо унасан. БТамир хоёр өшиглөж дэвссэн. Цаад өрөөнөөс Ө Тамир хоёр нэмж гарч ирж зодсон. Тухайн процесс маш давчуу газар болсон. 1 метрийн зайд намайг шахаж газар унагаад дээрээс дэвссэн. Би аль чадахаараа биеэ хамгаалж эвхэрч унасан байдалтай байсан. Таваас арван минут орчим хугацаанд зодсон. Ө нь “байж бай” гээд нөгөө хэдийгээ болиулаад “чи босоод ир” гэсэн. Би зодохоо больж байгаа юм байна гэж бодоод босоход ахиж гэдэс рүү өшиглөөд орилоод бүгд нийлж зодсон. Миний зүгээс маш их айсан. Үхэх нь гэж бодсон. Дөрвөн хүн нийлээд болъё гээд уйлаад гуйж байхад зогсохгүйгээр дэвссэн. Эднээс гаръя гэсэн эцсийн хүслээр хажуу талд байсан заазуурыг аваад болъё гэж гуйхад энэ хүмүүс хойшилсон. Гэтэл түрүүнээс хойш хараад зогсож байсан Номин, Самбуужав, шүүх хуралд ирээгүй Отгонбаяр болон Балжинням гэх 4 этгээд намайг зодуулж байхад хараад инээгээд зогсож байсан. Зутгах гээд босоод ирэхэд нөгөө хэд нь “хутга барьж яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь зодооныг болиулж байгаа юм гэхэд ашгүй зодооныг болиулж байгаа юм байна гэж бодоод Самбуужавт хутгаа өгсөн. Тэгэхэд Балжинням өрөө лүүгээ түлхэж оруулаад энэ дөрөв ахиад зодсон. Тухайн процессын үед ахиад 5 минутаас 10 минут буланд шахаж зодсон. Эдний ярьж байсан ярианы дундаас Ө маш догшин байдалтай сандал ширээ өшиглөж “би маш их ууртай” гэх зэргээр хараал хэлж байсан. Тухайн хараалыг дурдмааргүй байна. Маш муухайгаар харааж байсан. Эрдэнэтулга гэх нөхөр “наадах чинь гарч зугтаж магадгүй, хаалгаа түгжсэн үү” гэхэд Отгонбаяр “би түгжсэн” гэж хэлсэн. Тэр хугацаанд ядартлаа намайг зодсон. Отгонбаяр нь “нэгэнт ийм хэрэг болсон юм чинь цагдаад мэдэгдээд хэрэггүй, дотроо учраа олъё” гэж хэлсэн. Намайг зодсон, одоо алж магадгүй гэж айсан учраас цагдаад мэдэгдэхээр үүд рүү буусан. Утсаа өрөөндөө орхисон байсан учраас эргэж орохоос айгаад байрны жижүүрт учирсан байдлаа хэлээд “цагдаад дуудаад өгөөч” гэхэд “миний нойр хүрээд байна, маргааш учраа олъё цагдаа дуудахгүй, байрны багш учрыг нь олно” гэж хэлсэн. Үүдэнд жижүүртэй ярьж байхад Балжинням гэх эд нарын хамт өрөө лүү өшиглөж оруулсан хүн “нөгөө хэд чинь дуудаж байна, 6 давхарт тамхилах гэж байна, чи хүрч ир, цагдаа дуудаж яах гээд байгаа юм, өөртөө гомдоорой” гэх зэргээр айлгасан. Тэгэхэд 1 давхарт байдаг номын сангаас найз охин миний хоолойг сонсоод ирсэн. Би найз охиндоо “одоо цагдаа дууд, би утсаа дээр орхисон байна” гэж хэлсэн. Цагдаад дуудаад би хүлээсэн. Тэгэхэд гэрчээр ирсэн Номин гэх хүн хүрч ирээд “эр хүний замын хүзүү урт шүү, энэ олон хүнээс айхгүй байна уу” гэх зэргээр цагдаа дуудахыг болиулахыг оролдсон. Би цагдаад дуудаад хэсэг рүү очсон. Тухайн үед хамар их хөндүүртэй, амьсгалахад төвөгтэй байсан. Эмчид хэлэхэд манайхаас хагалгаа хийж өгсөн. Чи “Эм Жи Жи” гэх эмнэлэгт очоод үзүүл гэж хэлсэн учраас тухайн эмнэлэгт очсон. Тухайн эмнэлгийн хамрын эмч, даргатай нь уулзаж үзсэн. Манай зүгээс шүүх хуралтай явж байгаа нөхцөлд даатгалаар үйлчлэх боломжгүй, тухайн хүмүүсээсээ мөнгөө авч эмчлүүлнэ гээд 3.600.000 төгрөгийн хагалгаа хийнэ гэж хэлсэн. байдаг. Өмнөх хагалгааг тэгшлэх хагалгаа байна. Ясны хагалгааг хийнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “... Ат хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чамархайн, баруун нүдний гадна болон хацрын төвгөр хэсгийн цус хуралт буюу толгой хэсгийн гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гар, хөл, хэвлий зэргийн гэмтэл тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмаар зохицуулагдана. Нэг хүнд учирсан гэмтлийн хамгийн хүнд гэмтлээр тогтооно гэсэн заавар байдаг учраас хөнгөн зэрэгт хамаарч байгаа гэмтлээр багтааж дүгнэлт гаргаж байгаа юм... 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 26 минутад А гэх хүнд үзлэг хийсэн. 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэслэгч Хишигбаярын тогтоолтойгоор ирж үзүүлсэн. Болсон хэргийн товч нь урьд өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдад зодуулсан гэж ирж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд учирсан гэмтэл хэргийн товч утга дээр бичсэн өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Мохоо зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үед үүссэн. Цохих цохигдсон нь хүний гараар цохих, цохигдох, өөрөө юм мөргөж унах гээд бүх үйлдэл хамаарна. Байрлалыг харахад баруун чамархайд үзлэг хийхэд 7х5.5 сантиметрийн хэмжээтэй овойж хавдсан улаан ягаан өнгийн цус хуралттай. Энэ нь нэг удаагийн үйлдлээр нүдний гадна булан, хамрын төвгөр хэсгээр хавдсан нь нэг үйлдлээр, хамар ясны гэмтэл хоёроос гурван удаагийн үйлдлээр үүссэн. Тухайн хэсгүүдээс хүч үйлчилсний улмаас үүссэн. Алгадах болсон гараа зангидсан гэдгийг ялгаж тогтоох боломжгүй. Зураг дээр хамрын хугарал шинэ гэмтэл байсан үзсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Тамирын өгсөн: “... 10 дугаар сарын 24-ний өдөр юм болж байхад 406б өрөөндөө байсан. Гал тогоонд түр тар гээд юм дугарахаар нь очоод хартал БА ноцолдсон маягтай хоёр тал руугаа салж байсан. Бид хэд өрөөндөө хурал хийнэ гээд дуудсан. Би гал тогоонд юу болсон гэдгийг хараагүй. Бид нар өрөөнд хурал хийхээр орсны дараа сүүлд А заазуур барьж орж ирээд хөдөлгөөн хийсэн. Тэр үед Балжинням нойлд байсан. Балжинням нойлоос гарч ирээд араас нь бариад Эрдэнэтулга, Самбуу ах, бид хэд өөдөөс нь барьж аваад хутгыг нь аваад тэр хоёрыг салгасан. Аыг салгаад өрөөний хурал эхлэх гээд сайндуулах гээд гар бариулсан. Баруун гараараа барьснаа баруун гараа шидээд А цохиж байсан. Ө цохиулаад арагшилсан. А сууж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Эрдэнэтулгын өгсөн: “...Бямба-Очир, Тамир, Ө бид дөрөв орой 08 цаг өнгөрч байхад байрандаа орж ирсэн. Байрандаа орж ирэхэд хаалга цөмлөсөн байсан. Хэн цөмлөсөн юм бол гээд хажуу өрөөний хүмүүсээс асууж тодруулахад Аыг өшиглөсөн гэж хэлсэн. Ааас хаалга өшиглөсөн юм уу гэж асуухад А үгүй гээд зүтгэсэн. Тэгээд өнгөрөөд Бямба-Очир, Ө бид гурав гал тогоонд хоолоо идээд сууж байхад А орж ирээд гал тогооны угаалтуур луу шүлсээ хаясан. Б“яагаад аяга, таваг угаадаг угаалтуур луу шүлсээ хаяж байгаа юм бэ?” гээд шаардлага тавихад А шууд Бямба-Очрыг тохиолдсон. Тэгээд бага зэргийн харилцан зодоон болоод Ө бид хоёр салгасан. Зодоон болоод эхлэхэд тэр хавийн хүмүүс бужигнаад юу болсон юм ярилцъя гээд дуудсан. Бид нар орж ирээд байж байтал ардаас А заазуур барьж орж ирсэн. Тэр хавийн хүүхдүүд гараас нь заазуурыг салгаад бужигналдаж байгаад салсан. Би гал тогоонд боловч тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Самбуужавын өгсөн: “... Номин бид хоёр манай өрөөнд хичээлээ хийгээд байж байхад гал тогоонд түр тар гээд юм түжигнэсэн. Би нэг их тоогоогүй. Номин гүйж гараад “Самбуу ирээрэй” гэж хэлсэн. Намайг гарахад Ө Аыг алгадаж байсан. Би салгаад хойш нь татаад бүгд манай өрөөнд орж ирсэн. Ар талаас А “ямар овоо юм бэ? ална” гээд заазуур бариад орж ирсэн. Заазуур бариад орж ирэхэд нь заазуурыг гараас нь салгаж аваад би заазуурыг гал тогооны өрөөнд оруулж тавьж байх хойгуур Ө А хоёрыг эвлэрсэн гэсэн юм шиг байсан. Заа зүү гээд гар барьснаа баруун гараараа гар бариад зүүн гараараа алгадаж байхыг нь би гал тогооны өрөөнөөс өрөө лүү орохдоо харсан. Ө хойшоогоо суусан, Аыг нэг нь хойш татаад суулгаж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Номины өгсөн: “... А өрөөнийхөө хаалгыг өшиглөж орж ирсэн. Өмнө нь өрөөндөө зөндөө сонин үйлдэл гаргаж байсан гэж хэлсэн. Очироо, Тулгаа эд нар “өрөөний хаалга яачих ваа” гэхээр нь “Анхаа орж ирээд өшиглөсөн” гэж хэлэхэд Очироо Анхаад шаардлага тавьж байсан. Бусад хүн өрөөнд амьдардаг өрөөнд ганцаараа амьдарч байгаа мэт байж болохгүй гэх мэт шаардлага тавьсан. Би тэр яриаг нь хальт сонсож байгаад өрөө лүү орсон. Хэсэг байж байгаад гал тогооны өрөөнөөс ус авах гээд гартал Өсөхөө Анхаагийн нүүрээ хаасан гар луу цохиж байхаар нь сандраад Самбууг дуудаад “энэ хэдийг болиул” гээд Самбуу гарч ирээд салгасан. Өсөхөөг орон дээр суулгаад юу болсон талаар асууж байхад Анхаа заазуур бариад орж ирсэн. Балжка нойлоос гарч ирээд Анхаа хутга барьсан байж таараад Балжка араас нь тэврээд Самбуу хутгыг нь булааж аваад хутга барих юм болсон юм. Бие биеийнхээ шаардлагыг хүлээж авсангүй гэх зэрэг зэмлэх маягийн юм яриад хоорондоо эвлэрцгээ эр хүмүүс байж гээд Анхаа өөрөө Өсөхөөтэй эвлэрэх санал тавьсан. Хоёулаа эвлэрье гээд орон дээр сууж байсан Өсөхөө босож ирээд гар барьтал зөрүүлээд Анхаа Өсөхөөг цохисон. Тэр үед бужигнаан болоод Эрдэнэтулга Тамираа хоёр Анхааг бариад шкафын урд суулгасан. Тэгээд Самбуу “чи яв яв өрөөнийх биш юм чинь” гээд өрөөнөөс гарсан...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Аын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрладаг Оюутны хотхоны 406 тоот өрөөнд Бямба-Очир, Эрдэнэтулга нарын хамт 9 сараас эхлэн хамт оюутны нэг өрөөнд амьдарч байгаа. Орой өрөөндөө орж ирэхэд Бямба-Очир, Эрдэнэтулга, Тамир, Ө нар манай өрөөнд байсан. Би өрөөндөө орж ирээд орон дээр очиж суугаад байж байтал, Бнамайг “чи хаалга яагаад өшиглөөд байгаа юм бэ? гэхэд нь би “хаалга өшиглөөгүй” гэж хэлсэн, гэтэл бүгд өрөөнөөс гарсан, би араас нь гараад 00-д ороход Эрдэнэ-Очир намайг “чи аягүй том байгаа” гэж хэлээд хараасан. Би “чи яах гээд байгаа юм бэ?” гэхэд намайг түлхсэн, би өрөөндөө эргэж ороод аягаа угаах гээд гал тогооны өрөөнд ороход Бямба-Очир, Эрдэнэтулга, Тамир, Ө нар байсан, намайг “чи яагаад аяга, таваг угаадаг угаалтуур луу шүлсээ хаяад байгаа юм бэ?” гэхэд би “яагаад болохгүй гэж?” гэхэд намайг дөрвүүлээ нийлээд зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн..” гэх мэдүүлэг /хх.7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тамирын өгсөн: “... Эхлээд А нь Бямба-Очиртой гал тогооны өрөөнд маргалдаж муудалцсан байсан... тухайн үед гал тогоонд болсон зүйлийг нүдээр хараагүй. Харин өрөөнөөс гарч ирснээс хойш бол Аын биед Ө гар луу нь 2 удаа алгадсан. Тухайн үед А нь нүүрнийхээ урд талд хоёр гараараа хамгаалаад өрөлт авсан байдалтай байсан. Тэгэхэд Ө нь Аын гарын зүүн гарын гадна шуу хэсэгт Аын биеийн чигт гараараа 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Өын гэрчээр өгсөн: “... Би Аын зүүн гар луу 2 удаа алгадсан... тухайн үед Аын гар нь нүүрнийхээ урд талд нүүрээ дарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэтулгын өгсөн: “... А нь Бямба-Очрын уруул дээр нэг удаа тохойлдсон, тэгэхэд Ббосох оролдлого хийхэд А нь Бямба-Очрыг гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгтэл Бзөрүүлээд Аын гар луу нь хоёр удаа цохисон... Бнь Аыг гараараа нүүрээ хамгаалсан байхад нь гар луу нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон. Ө нь Аын биед халдсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Самбуужавын өгсөн: “... Бнь Аыг цохиж зодож байсныг хараагүй, харин Ө намайг өрөөнөөс гарах үед Аыг алгадаж байсан, яг хаана нь алгадаж байсныг хараагүй ...” гэх мэдүүлэг /хх.32-33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Номингийн өгсөн: “... Бнь Аыг цохиж зодож байсныг хараагүй, харин ус авах гээд гал тогооны өрөөнд ороход Ө намайг өрөөнөөс гарах үед Аыг алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бямба-Очрын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... А миний нүүр лүү тохойлдоод толгой руу цохисон. Тэгэхээр нь би болож ирээд Аыг буцаагаад 2 удаа цохисон... бүгд эвлэрэхээр болоод А, Ө 2 гар барихад А Өыг нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тухайн үед маргаанаас болоод Аын биед Ө бид 2 халдсан. Ө нь Аын нүүрэн тус газарт хоёр удаа алгадсан. Харин би Анбаярын гар луу хоёр удаа цохисон. Намайг цохих үед А нь хоёр гараа нүүрнийхээ урд аваад хамгаалсан байдалтай байсан. Би тэр үед хүчтэй цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.10-11, 81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Өын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... А нь улмаар Бямба-Очрын нүүр хэсэгт тохойлдсон. Тэгтэл Ббосоод Аын нүүр хэсэгт хоёр, гурав удаа цохиход А нь газар хана налаад унасан, тэр үед нь Эрдэнэтулга, Тамираа бид 3 тэр хоёрыг салгасан... би Аыг нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан... Ббид хоёр Аын биед халдсан. Бнь Аын нүүр тус газарт 2-3 удаа цохисон. Харин би Аыг нүүр хэсэгт 2 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.24-25, 87-88/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10351 дугаартай:
Хохирлын баримтууд /хх.42-44, шинээр гаргасан 13 хуудас/
Шүүгдэгч Н.Өын хувийн байдлын талаарх баримтууд /хх.66-68/,
Шүүгдэгч Б.Бямба-Очрын хувийн байдлын талаарх баримтууд /хх.69-71/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Б.Бямба-Очир, Н.Ө нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Оюутны өргөө” хотхоны 1 дүгээр байрны 406 тоотод иргэн М.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр халдаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Аын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрладаг Оюутны хотхоны 406 тоот өрөөнд ... Бямба-Очир, Эрдэнэтулга, Тамир, Ө нар байсан, намайг “чи яагаад аяга, таваг угаадаг угаалтуур луу шүлсээ хаяад байгаа юм бэ?” гэхэд би “яагаад болохгүй гэж?” гэхэд намайг дөрвүүлээ нийлээд зодсон...” гэх мэдүүлэг /хх.7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тамирын өгсөн: “... А нь нүүрнийхээ урд талд хоёр гараараа хамгаалаад өрөлт авсан байдалтай байсан. Тэгэхэд Ө нь Аын гарын зүүн гарын гадна шуу хэсэгт Аын биеийн чигт гараараа 2 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Өын гэрчээр өгсөн: “... Би Аын зүүн гар луу 2 удаа алгадсан... тухайн үед Аын гар нь нүүрнийхээ урд талд нүүрээ дарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэтулгын өгсөн: “... Бнь Аыг гараараа нүүрээ хамгаалсан байхад нь гар луу нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Самбуужавын өгсөн: “... Ө намайг өрөөнөөс гарах үед Аыг алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Номингийн өгсөн: “... Ө намайг өрөөнөөс гарах үед Аыг алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бямба-Очрын яллагдагчаар өгсөн: “... би босож ирээд Аыг буцаагаад 2 удаа цохисон... маргаанаас болоод Аын биед Ө бид 2 халдсан. Ө нь Аын нүүрэн тус газарт хоёр удаа алгадсан. Харин би Аын гар луу хоёр удаа цохисон. Намайг цохих үед А нь хоёр гараа нүүрнийхээ урд аваад хамгаалсан байдалтай байсан. Би тэр үед хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх.81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Өын яллагдагчаар өгсөн: “... Ббосоод Аын нүүр хэсэгт хоёр, гурав удаа цохиход А нь газар хана налаад унасан... би Аыг нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан... Ббид хоёр Аын биед халдсан...” гэх мэдүүлэг /хх.87-88/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10351 дугаартай:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Аын өгсөн: “... Тэгэхэд шууд нүүр лүү цохиод би хойшоо унасан. Бямба-Очир, Тамир хоёр өшиглөж дэвссэн. Цаад өрөөнөөс Ө, Тамир хоёр нэмж гарч ирж зодсон... Тухайн үед хамар их хөндүүртэй, амьсгалахад төвөгтэй байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “... Ат хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чамархайн, баруун нүдний гадна болон хацрын төвгөр хэсгийн цус хуралт буюу толгой хэсгийн гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гар, хөл, хэвлий зэргийн гэмтэл тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Үзлэг хийхэд учирсан гэмтэл хэргийн товч утга дээр бичсэн өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Мохоо зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үед үүссэн. Цохих цохигдсон нь хүний гараар цохих, цохигдох, өөрөө юм мөргөж унах гээд бүх үйлдэл хамаарна. Байрлалыг харахад баруун чамархайд үзлэг хийхэд 7х5.5 сантиметрийн хэмжээтэй овойж хавдсан улаан ягаан өнгийн цус хуралттай. Энэ нь нэг удаагийн үйлдлээр нүдний гадна булан, хамрын төвгөр хэсгээр хавдсан нь нэг үйлдлээр, хамар ясны гэмтэл хоёроос гурван удаагийн үйлдлээр үүссэн. Тухайн хэсгүүдээс хүч үйлчилсний улмаас үүссэн. Алгадах болон гараа зангидсан гэдгийг ялгаж тогтоох боломжгүй. Зураг дээр хамрын хугарал шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Тамирын өгсөн: “... 10 дугаар сарын 24-ний өдөр юм болж байхад 406б өрөөндөө байсан. Гал тогоонд түр тар гээд юм дугарахаар нь очоод хартал БА ноцолдсон маягтай хоёр тал руугаа салж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Эрдэнэтулгын өгсөн: “... А шууд Бямба-Очрыг тохиолдсон. Тэгээд бага зэргийн харилцан зодоон болоод Ө бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Самбуужавын өгсөн: “... гал тогоонд түр тар гээд юм түжигнэсэн... Номин гүйж гараад “Самбуу ирээрэй” гэж хэлсэн. Намайг гарахад Ө Аыг алгадаж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Номины өгсөн: “... Хэсэг байж байгаад гал тогооны өрөөнөөс ус авах гээд гартал Өсөхөө Анхаагийн нүүрээ хаасан гар луу цохиж байхаар нь сандраад Самбууг дуудаад...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямба-Очрын өгсөн: “... Ө, А хоёр нэг нэгнээ, нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Өын өгсөн: “... Бшаардлага тавиад цохиод хоорондоо ноцолдож, зодолдсон... би Аын шуу хэсэгт нь хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бямба-Очир, Н.Ө нарын өгсөн “хохирогч М.Аын биед гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлгүүд нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Н.Ө нь хохирогч М.Аын зүүн гарын шуунд хоёр удаа алгадсаны улмаас цус хуралт гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, мөн хохирогчийн биеийн бусад хэсэгт халдаагүй болох нь хохирогчийн мэдүүлгээс бусад нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тухайн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.
Гэвч Б.Бямба-Очир, Ө нар нь үргэлжилсэн үйлдлээр Аын нүүрээ гараар хаасан байхад нь гар луу нь 2 удаа алгадсан, цохисон, эсхүл нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадсан, цохисон гэх мэтээр мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагч нарын тус тус өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус гэмт хэргийн шалтаг, шалтгаан, нөхцөл байдалтай уялдуулан харьцуулж, шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж үнэлэхэд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тогтоогдсон хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чамархай, баруун нүдний гадна булан, хацрын төвгөрт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь шүүгдэгч нар хохирогчийн толгой, нүүр, гар хэсэгт хавсарч алгадсан, цохисон 3-4 удаагийн үйлчлэлээр учирсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Аын өгсөн: “... Бямба-Очир, Эрдэнэтулга, Тамир, Ө нар намайг дөрвүүлээ нийлээд зодсон...” гэх мэдүүлэг /хх.7-8/ нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар давхар батлагдан тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн мэдүүлэгтээ “... шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Аын биед тогтоогдсон хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун чамархай, баруун нүдний гадна булан, хацрын төвгөрт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун бугалгын гадна доод хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна дээд хэсэг, баруун өвдөгний дотор хажуу, зүүн гуяны гадна дунд хэсэг, шилбэний ар дээд гадна хэсэгт цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн учир хохирогчийн толгой, нүүр хэсэгт учруулсан хөнгөн зэргийн гэмтлүүдээс бусад гэмтэл учирсан нь гэмт хэргийн шинжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Бямба-Очир, Н.Ө нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бямба-Очир, Н.Ө нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч М.Аын нэхэмжилсэн нийт 6.002.012 төгрөгөөс хамрын хагалгааны төлбөрт 939.710 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байх бөгөөд мөн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.393.970 төгрөгийг шүүгдэгч Н.Ө, Б.Бнараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Ат олгохоор тогтоож, харин цаашид дахин хагалгаанд орох зардал 3.668.332 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Улмаар хохирогч М.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нараас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.Бямба-Очир, Н.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бямба-Очир, Н.Ө нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нарт 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч, харин Б.Бямба-Очирт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлтийг түүний өмгөөлөгч тус тус гаргасан боловч гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлоос огт нөхөн төлөөгүй, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргээс үзэхэд дээрх дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Б.Бямба-Очир, Н.Ө нарт тус бүр оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Б.Бямба-Очир, Н.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө Жовогт Бын Бямба-Очир, Иовогт Нын Ө нарыг “Хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нарт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нарт тус тус сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ө, Б.Бнараас 1.393.970 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Ат олгосугай.
6. Хохирогч М.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бямба-Очир, Н.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.Ө