| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/02137/И |
| Дугаар | 102/ШШ2017/01848 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/01848
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/01848 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-3 байр, 33 тоотод оршин суух, Боржигин овогт Бямбарагчаагийн Сандагдалай /РД-ХЖ59050775/-гийн,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Сандагдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Сандагдалай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би сургуулиа төгсөөд Хөнгөн хүнсний яамны томилолтоор 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Барилга угсралтын конторт даамлаар ороод 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
Миний 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ажилд томилсон тушаал, 1985 оны ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг нь Үндэсний төв архив болон Архивын газарт шилжиж ирээгүй байх тул 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хөнгөн хүнсний яамны Барилга угсралтын конторт ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хүсэлт гаргагч Б.Сандагдалай ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хүсэлт гаргагчийн ажилд томилсон тушаал олдохгүй байгаагийн улмаас түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй болсон байх бөгөөд энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Сандагдалай нь 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний яамны Барилга угсралтын конторт даамлаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Г.Баярмаа, М.Батдорж нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-1, 7, 15-16 дугаар хуудас/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Бямбарагчаагийн Сандагдалай /РД-ХЖ59050775/-г 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний яамны Барилга угсралтын конторт даамлаар ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний яамны Барилга угсралтын конторт даамлаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД