Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01844

 

   2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01844

              Улаанбаатар хот

 

     

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Орхон худалдааны төвийн 2 дугаар давхарт оршин байгаа, “Гурван даваа” БГБХНөхөрлөл /РД-2258455/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 16 тоотод оршин суух, эмэгтэй, Чавга овогт Бүрэн-Амгалангийн Алтанцэцэг /РД-МХ63101008/-т холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Гурван даваа” БГБХНөхөрлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Алтанцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай ломбарданд ирж, 865 тоот гэрээнд гарын үсэг зурж, 1,000,000 төгрөгийн зээл авахдаа монетон ээмэг 2 хос, бөгж-3 ширхэгийг барьцаалсан. Тухайн үед барьцааны эд зүйл нь 1,000,000 төгрөг хүрэхгүй байсан тул зээл олгохгүй гэсэн.

Б.Алтанцэцэг нь би төлнө, санаа зоволтгүй гэж гуйж байгаад 1,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн.  Гэтэл зээл авснаас хойш нэг удаа ч хүү төлөөгүй, үндсэн зээл 1,000,000 төгрөгөө ч төлөөгүй 10 сар болж байна.

Манай байгууллагаас зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээл төлөгдөөгүй.

Иймд Б.Алтанцэцэгээс үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 540,000 төгрөг, нийт 1,540,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Гурван даваа” БГБХНөхөрлөл зээлсэн 1,540,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.  

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Гурван даваа” БГБХНөхөрлөл нь хариуцагч Б.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,540,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,540,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,590 төгрөгөөс 19,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19,795 төгрөг, хариуцагч Б.Алтанцэцэгээс 19,795 төгрөгийг тус тус гаргуулан “Гурван даваа” БГБХНөхөрлөлд буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: ББСБ

1.“Гурван даваа” БГБХНөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Б.Алтанцэцэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянган/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,590 төгрөгөөс 19,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19,795 төгрөг, хариуцагч Б.Алтанцэцэгээс 19,795 төгрөгийг тус тус гаргуулан “Гурван даваа” БГБХНөхөрлөлд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                

                                           ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД