| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0052/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/80 |
| Огноо | 2022-01-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/80
2022 01 07 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ө.Мөнхнавч,
Хохирогч Ц.Уранбилэг,
Шүүгдэгч Ц.И, түүний өмгөөлөгч Ц.Нармандах /ҮД:2157/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ид холбогдох 2106 00000 2649 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, “Амжилтын гэгээн од” ТББ-д гэрээт ажилтан, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Баатар хайрхны 751 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Чгийн И /РД,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ч.И нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт иргэн Ц.Уранбилэгтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, холбоос, шөрмөсний суналт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун зүүн бугалга, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Игийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Уранбилэгийн өгсөн: “... 11 дүгээр сарын 14-ний өдөр Мөнхжаргал гэх залуу Итой цуг орж ирсэн. Би “орой болсон байна. Маргааш болъё” гэж хэлэхэд “одоо л харахгүй бол болохгүй” гэж хэлээд орж ирсэн. Би охин хүүтэйгээ байсан. Энэ хоёр ялимгүй уусан орж ирсэн. Хөргөгчид 3 шил пиво байсан учраас нэгийг нь өөрөө аваад энэ хоёр өгөөд цуйван өгсөн. Мөнхжаргал “ахиад нэг юм авах боломж байна уу” гэхэд нь “эгчид одоо ямар ч мөнгө байхгүй, дэлгүүрээс зээлбэл болох байх” гээд гарсан. Охин минь гаргахгүй гээд би гаргачхаад ирье гээд охиноосоо зөрөөд гарсан. Хажуу талын дэлгүүрээс ороод нэг шил хараа авъя гээд 500 граммтайг авъя гэхэд И 750 граммыг авчих гэж хэлсэн. Түүнийг аваад энэ хоёрын машинд гурвуулаа цуг уугаад ийм зүйл болсон. И “Та хоёр өчигдөр хамт байсан юм биш үү” гэж асуусан. Би нэлээн халамцуу “тийм” гэж хэлэхэд эргэж хараад шууд үсдэж дарсан. Хаалга онгойлгоод тойрч гарч ирээд намайг буулгаад бид хоёр ноцолдоод намайг өшиглөж зодсон. Гэрч хүүхэд харсан байсан. Би нэлээн халамцуу байсан. Араас нь “хөөе хаая” гэсэн юм шиг байсан. Намайг зам дээр хаяад явсан. Мэдүүлэг өгсөн хоёр хүүхэд байсан. Цагдаа дуудаад тэр хоёр хүүхэд ирж гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Хөл рүү өшиглөсөн, үсэдсэн, хоолой арагш нь дарсан, машинаас гараад хоёр өшиглөөд дээрээс гараад цохисон. Бид нар цуг уусан... хохиролд 1.299.570 төгрөг нэхэмжилж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээ хийлгээрэй гэсэн. Маш их гэмшиж байна. Ингэж уусандаа гэмшиж байна. Муу юм урьд ондоо үлдээсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх.4/,
Хохирлын баримт /хх.5-6, 8-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Уранбилэгийн өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүгийндээ очсон чинь тэднийд гаднаас Мөөгий гээд залуу орж ирсэн... маргааш өглөө нь тэр залуу над руу ... залгаад “би засвар хийх гал тогооны өрөөг чинь очиж үзмээр байна” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн... тэр “би ороод үзээдэхье” гэж хамт явж байна гээд нэг эмэгтэйтэй хамт манайд ороод ирсэн... тэгсэн чинь тэр хүүхэн “өчигдөр та манай найз залуутай хамт байсан биз дээ, унтаж хэвтсэн биз дээ, хөгшин янхан авгай” гээд нөхөртэйгөө намайг хардаад над руу дайраад машин дотор байхдаа намайг заамдаж аваад миний үснээс зулгаагаад доош нь дарж байгаад миний зүүн талын нүд, хацар хэсэг рүү гараараа 1 удаа цохисон... нөгөө хүүхэн миний араас машинаас бууж ирээд тэр хүүхэн миний хөл, толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Бас нүүр лүү гараараа цохисон... Тухайн үед миний 2 хөл, 2 нүд битүү хөхрөөд хавдчихсан, толгой хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
“... өөрийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Азхүүгийн өгсөн: “... Би 2021 оны 11 сарын 14-ний өдрийн орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадаа машинаа зогсоолд тавих гэж байсан чинь 1 эмэгтэй, 1 эгчийг тэнд байх зам дээр зодоод байсан. Тэр хоёрын хажууд 1 залуу тэр хоёрыг салгаад яваад байсан. Тухайн үед тэр залууг нөгөө хүүхэн эгчийн үснээс нь зулгаасан, бас газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө цээж, бие рүү нь өшиглөөд дэвсээд байсан... тэр хүүхэн тухайн үед нөгөө эгчийг үсдэж дарж байгаад цээж рүү нь өвдөглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11448 дугаартай:
“1. Ц.Уранбилэгийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, холбоос, шөрмөсний суналт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун зүүн бугалга, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Долгормаагийн өгсөн мэдүүлэг /хх.40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Игийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тухайн эмэгтэйд учруулсан гэмтлийг би учруулсан. Ямар ч байсан хохирол төлж барагдуулах болно. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.28, 53/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.38/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.56-80/,
Хохирогч Ц.Уранбилэгт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх.84/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ч.И нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт иргэн Ц.Уранбилэгтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, холбоос, шөрмөсний суналт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун зүүн бугалга, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Хохирлын баримт /хх.5, 8-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Уранбилэгийн өгсөн: “... намайг заамдаж аваад миний үснээс зулгаагаад доош нь дарж байгаад миний зүүн талын нүд, хацар хэсэг рүү гараараа 1 удаа цохисон... нөгөө хүүхэн миний араас машинаас бууж ирээд тэр хүүхэн миний хөл, толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Бас нүүр лүү гараараа цохисон... Тухайн үед миний 2 хөл, 2 нүд битүү хөхрөөд хавдчихсан, толгой хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Азхүүгийн өгсөн: “... Би 2021 оны 11 сарын 14-ний өдрийн орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадаа машинаа зогсоолд тавих гэж байсан чинь 1 эмэгтэй 1 эгчийг тэнд байх зам дээр зодоод байсан. Тэр хоёрын хажууд 1 залуу тэр хоёрыг салгаад яваад байсан. Тухайн үед тэр залууг нөгөө хүүхэн эгчийн үснээс нь зулгаасан бас газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө цээж, бие рүү нь өшиглөөд дэвсээд байсан... тэр хүүхэн тухайн үед нөгөө эгчийг үсдэж дарж байгаад цээж рүү нь өвдөглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11448 дугаартай:
“1. Ц.Уранбилэгийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, холбоос, шөрмөсний суналт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун зүүн бугалга, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28-29/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.45-46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Игийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн эмэгтэйд учруулсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Уранбилэгийн өгсөн: “... И ... эргэж хараад шууд үсдэж дарсан. Хаалга онгойлгоод тойрч гарч ирээд намайг буулгаад бид хоёр ноцолдоод намайг өшиглөж зодсон... Хөл рүү өшиглөсөн, үсэдсэн, хоолой арагш нь дарсан, машинаас гараад хоёр өшиглөөд дээрээс гараад цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Игийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Ч.Игийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.Уранбилэгийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.299.570 төгрөгийг шүүгдэгч Ч.Игоос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогч Ц.Уранбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Игоос жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Ч.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ч.Игийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ч.Ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Ид оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг, түүний ажил орлогын байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Ч.И нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чгийн Иг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Ид оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ид сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.И нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.Игоос 1.299.570 төгрөг гаргуулж хохирогч Ц.Уранбилэгт олгосугай.
7. Хохирогч Ц.Уранбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Игоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР