Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

 

 

 

 

2022         01           10                                         2022/ШЦТ/83

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Хохирогч, шүүгдэгч В.А,

Хохирогч, шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.А, Б.Бнарт холбогдох 2106 00000 2524 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, материал судлалын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 22 дугаар автобазын 5 тоотод ганцаараа оршин суух, улсаас авсан шагналгүй,

Архангай аймгийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1848 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 971 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Вийн А /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Нийслэлийн 20 дугаар цэцэрлэгт цахилгаанчны ажил эрхэлдэг, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 22 дугаар гудамжны 425 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Бгийн Б/РД:УК89091072/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

В.А нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Crown” /Кровн/ гэх нэртэй зочид буудалд Б.Батгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдож, улмаар нүүр лүү нь 1 удаа гараараа цохиж, толгой руу нь 4 удаа өшиглөж, биед нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Бнь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Crown” /Кровн/ гэх нэртэй зочид буудалд В.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдож, улмаар зүүн талынх нь нүд болон дух руу нь гараараа цохиж, биед нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Аий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батгэрэлийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Аий өгсөн: “... Эмчилгээ тал дээр баримт гаргаж өгөөд байх шаардлагагүй. Өөрөө эмчлэх учраас Батгэрэлээс мөнгө нэхэхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “... Би 3.391.526 төгрөг нэхэмжилж байна. Би хамар, нүдний ухархайн ясны хагалгаанд орсон. Цаашид эмчилгээний зардал гарахгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчимд найз Атэй хамт караокед ууж байгаад 02 цагийн үед халдвартын эцсийн буудалд орсон. Тэгээд тэндээ архи уугаад байж байтал манай найз А манай нэг таньдаг эмэгтэй рүү дайраад байсан. Тэгээд тэр хоёр маргалдсан. 04 цагийн үед А сэрчхээд би одоо эрүүл байна, та нар одоо яах юм бэ гээд байсан. Тэгээд гарах гэхэд эргэж хараад миний нүүр лүү нэг удаа цохисон. Би тэгээд унаад өгсөн юм. Тэгэхэд нүүр нь 4-5 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Аий өгсөн: “... Бөмнөх асуудлаас болж хэрүүл хийсэн ба би тухайн үед согтуу байсан. Тэгсэн Анхбаяр салгаад орон дээр унтуулсан. Бнамайг “чам шиг гөлөг яах юм бэ?, би чамайг эрүүл байсан ч зодож чадна” гэж хэлээд орон дээр сууж байгаад босож ирээд барьцалдаж аваад миний нүд рүү 1 цохиод, дух руу 2-3 удаа цохихоор нь би баруун гараараа нүүр лүү нь 1 удаа цохиод газар унахаар толгой руу нь 2 удаа цохисон. Анхбаяр бол намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхтулгын өгсөн: “... А, Бнар согтоод хоорондоо муудах гээд байхаар нь би тэр хоёрыг салгаад Аийг унтуулсан. А ах хэсэг унтаж байгаад босож ирээд над руу агсам тавиад байсан. Тэгсэн хажуу талаас Бах Аийг “чам шиг муу банди хэзээ ийм болчихсон юм” гээд хэл амаар доромжлоод “хоёулаа зодолдох уу” гээд байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад А нь Батгэрэлийг эхлээд 1 удаа цохисон, тэгсэн Бзөрүүлээд 2-3 удаа толгой руу цохих шиг болсон. А нүүр лүү нь цохисон чинь Бгазар унасан ба 2-3 нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10703 дугаартай:

“1. Б.Батгэрэлийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22-23/,   

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10754 дугаартай:

“1. В.Аий биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх.26-27/, 

В.Аий хувийн байдлын талаарх баримтууд /хх.32-55, 79-84/,

Б.Батгэрэлийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.56-57/,

Хохирлын баримт /хх.58-76/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.86-87, 100-101/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан тухай баталгаа /хх.88, 102/,

Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх.43/,

Яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.89, 102/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

В.А нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Crown” /Кровн/ гэх нэртэй зочид буудалд Б.Батгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, улмаар нүүр лүү нь 1 удаа гараараа цохин, толгой руу нь 4 удаа өшиглөж, биед нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Бнь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Crown” /Кровн/ гэх нэртэй зочид буудалд В.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, улмаар зүүн талынх нь нүд болон дух руу нь гараараа цохин, биед нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой ... 04 цагийн үед А сэрчхээд “би одоо эрүүл байна, та нар одоо яах юм бэ” гээд байсан. Тэгээд гарах гэхэд эргэж хараад миний нүүр лүү нэг удаа цохисон. Би тэгээд унаад өгсөн юм. Тэгэхэд нүүр нь 4-5 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Аий өгсөн: “... Бнамайг “чам шиг гөлөг яах юм бэ? би чамайг эрүүл байсан ч зодож чадна” гэж хэлээд орон дээр сууж байгаад босож ирээд барьцалдаж аваад миний нүд рүү 1 цохиод дух руу 2-3 удаа цохихоор нь би баруун гараараа нүүр лүү нь 1 удаа цохиод газар унахаар толгой руу нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхтулгын өгсөн: “... маргалдаж байгаад А нь Батгэрэлийг эхлээд 1 удаа цохисон, тэгсэн Бзөрүүлээд 2-3 удаа толгой руу цохих шиг болсон. А нүүр лүү нь цохисон чинь Бгазар унасан ба 2-3 нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10703 дугаартай:

“1. Б.Батгэрэлийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22-23/,   

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10754 дугаартай:

“1. В.Аий биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.26-27/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “Би хамар, нүдний ухархайн ясны хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.А, Б.Бнарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаа тогтоогдлоо.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

В.А, Б.Бнарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.А, Б.Бнарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Б.Батгэрэлийн хохирогчийн хувьд баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 3.391.526 төгрөгийг шүүгдэгч В.Агээс гаргуулж,  В.А нь хохирогчийн хувьд нэхэмжилсэн зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Батгэрэлийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

В.А, Б.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч В.А, Б.Бнарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Батгэрэлд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

В.А, Б.Бнарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч В.А торгох ял оноогдуулахыг хүсэж байх боловч түүний эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой гэх баримт ирүүлээгүй байх тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Б.Батгэрэлд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тэдгээрийн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгчид, В.Ад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгчид тус тус сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт В.А, Б.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Вийн А, Б овогт Бгийн Бнарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батгэрэлд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батгэрэлд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Батгэрэлд сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч В.Ад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгчид сануулсугай.

          6. Энэ хэрэгт В.А, Б.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч В.Агээс 3.391.526 төгрөг гаргуулж хохирогч Б.Батгэрэлд олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, В.А, Б.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР