Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 29

 

Ө.Уад холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар 

Шүүгдэгч Ө.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн,прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Ө.Уын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1830000820073 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг, Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ө.У

 

Шүүгдэгч Ө.У нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Б” гэх газарт 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 03 цагийн орчимд 09-43 СҮА улсын дугаартай Мазда просийд маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй  байх”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Ц  нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Тус аймгийн Прокурорын газраас Ө.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор:Ө.Уад холбогдох  хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Ө.Уыг согтуугаар автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ө.Уын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Уад оногдуулсан  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, ялтан Ө.У энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, оршуулгын зардалд 7.500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 981586 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.Уад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч Ө.У давж заалдах гомдолдоо: “... ар гэрт маань эхнэр 3-12 насны 3 хүүхэд, 64 настай хадам ээж, 63 настай аав, 59 настай ээж үлдэж  амьдралаа залгуулах боломжгүй хүмүүс юм. Манай гэр бүлийн амьжиргааны түвшин дунд зэрэгт тооцогддог. Малыг маань одоо эхнэр харж байгаа бөгөөд намар болохоор гурван хүүхдээ хараад сумын төв рүү ордог юм. Иймд ард үлдсэн ар гэрийн амьдрал хүнд байдалд байгаа, би урьд өмнө нь архи дарснаас хол хөндий байж, зөрчил гаргаж байгаагүй , ял шийтгэлгүй зэрэг  дээрх нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ. 

Прокурор эсэргүүцэлдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг давхардуулахгүйгээр хүнд зүйл хэсгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг” гэж шүүхийн шийдвэртэй огт холбоогүй зүйл, хэсгийн заалтыг баримталсан байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Ө. Уын  давж заалдах гомдлоорхэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ө.У нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Б” гэх газарт 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 03 цагийн орчимд 09-43 СҮА улсын дугаартай “mazda-proceed” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” энэ дүрмийн 2.3 б-д  “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй  байх үүрэг хүлээнэ”энэ дүрмийн2.7 а-д. “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Ц  нас барсанболох нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэншүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А /хх-36-38/, гэрч Х.Д /хх- 41х/, Ц.Лхагвасүрэн /хх-42-43х/, Н.О /хх-44-45х/, А.Б /хх-46-47х/, М.Б /хх-48-49х/,  Д.С /хх-50-51х/ нарын болон шүүгдэгч Ө.Уын үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 14, 34 дүгээр дүгнэлт /хх- 56-57, 62х/,Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн  29 дүгээр дүгнэлт /хх-72-73х/, Хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-09,13х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Энэ хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хасах буюу хязгаарласан, эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг  зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Анхан шатны шүүхээс хууль тогтоогч гэмт хэргийнүндсэн шинж болох автотээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон тохиолдолд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, энэхүү зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу  согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол энэ зүйлийн 4 хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчлэхээр хуульчилсанучрааспрокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Ө.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр давхар зүйлчлэхгүй,энэ зүйлийн 4 хэсгийн  4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, түүнд   ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.Өөрөөр хэлбэл хууль тогтоогч энэхүү  гэмт хэргийн хувьд үндсэн шинжтэйгээхүндрүүлэх шинж нь холбоотой болохыг заажээ.

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэж бичин улмаар тогтоох хэсэгт түүнийг энэхүү шинжээр нь гэм буруутайд тооцсон байтлаа хэрэглэх ёсгүй хуулийг удирдлага болгонхяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Уад холбогдох  хэргээс гэмт хэргийнхээ үндсэн шинжийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. Зүй ньпрокуророос  шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд сонсгосон зүйл, хэсгээс холбогдох зүйл, хэсгийг хүчингүй болгох байжээ.Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолдзохих өөрчлөлт оруулахаар тогтов.

Тус шүүхээс шүүгдэгч нь согтуурсан үедээхөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэж, хүний амь нас хохироосон, анхан шатны шүүхээстухайн зүйл, хэсэгт заасан  хорих ялын  хамгийн доод  хэмжээний ял оногдуулсан зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхээсшүүгдэгчид оногдуулсан ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул түүний “ял хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэндавж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ө.Уыг согтуугаар автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэснийг зөвтгөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.Шүүгдэгч Ө.Уын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,   Сүхбаатар  аймаг  дахь  сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 05  дугаар сарын 22-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай;

 

1.1 Тогтоох хэсгээс “34.10 дугаар зүйлийн 1.1”гэснийг хассугай.

 

1.2 Тогтоох хэсгийн 1 дэх заалтын   “Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Уад холбогдох  хэргээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай”  гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтланСүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Ө.Уад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд сонсгосон зүйл ангиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

       1.3Тогтоох хэсгийн 2 дахь заалтын   “Шүүгдэгч Ө.Уыг согтуугаар автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Ө.Уыг согтуурсан үедээ  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

Хоёр: Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Уын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Дөрөв: Шүүгдэгч Ө.Уын 981586 дугаартай жолоочийн үнэмлэхийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

Тав. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

Зургаа. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тус шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА   

О.БААТАРСҮХ