Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0695/З |
Дугаар | 306 |
Огноо | 2020-05-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 306
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЭТ” ХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын ахлах байцаагч Ц.Э, Татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Х.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0 тоот актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийн зарим хэсгийг, Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот тогтоолыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Да, Т.Ц, Э.У, М.Б, Д.Э, хариуцагч Ц.Э, Б.Б, А.Б, Х.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч Маргаан таслах зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭТ” ХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн шалгалтыг Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 21160500190 тоот томилолтын дагуу татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Х.Н нар явуулж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн татварын улсын байцаагчийн 0 тоот актаар тус компанид 11,301,389,295.30 төгрөгийн төлбөр ногдуулсны 9,793,461,579.50 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэг. Тогтоох хэсгийн 1.1 дэх хэсэгт “М" /ТТЖВСӨү/ ХХК-д уул уурхайн тоног төхөөрөмж борлуулсан орлогыг дутуу тайлагнасан 13,192,364,618.00 төгрөгийн зөрчилд 3,298,091,154.50 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 989,427,346.40 төгрөгийн торгууль ногдуулж, 1,649,045,577.30 төгрөгийн алданги тооцох”, тогтоох хэсгийн 2.1 дэх хэсэгт “Олборлогч “М” /ТТЖВСӨү/ ХХК-д хоорондын тооцоогоор уул уурхайн тоног төхөөрөмж борлуулахдаа үнийг бууруулсан 13,192,364,618.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдох орлогод 1,319,236,461.80 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 659,618,230.90 төгрөгийн торгууль ногдуулж, 3,957,709.40 төгрөгийн хүү төлүүлэх” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолоор “ЭТ” ХК-ийг “Э” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулах шийдвэр гарсны дагуу “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 07 тоот тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий Т орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ЭТ” ХК байгуулагдан 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж 2011-2012 онуудад уул уурхайн 47 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч уурхайн олборлолтод ашиглаж байсан.
Эдгээр тоног төхөөрөмжүүдийг нягтлан бодох бүртгэлд бүртгэх талаар “ЭТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоол гарч, уг тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу хавсралт 1-д заасан 38 нэр төрлийн анхны өртөг нь 36,874,335,860.00 төгрөгийн тоног төхөөрөмжийг 31,988,041,231.87 төгрөгийн үлдэгдэл өртгөөр “Олборлогч “М” /ТТЖВСӨү/ ХХК-д шилжүүлэх, шилжүүлэх асуудлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэхийг Гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Мөн хавсралт 2-т заасан техник тоног төхөөрөмжтэй холбоотой гэрээний эрх үүргийг “Олборлогч “М” /ТТЖВСӨү/ ХХК-д шилжүүлэхийг Гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн шийдвэр гарсан.
Төлөөлөн удирдах зөвлөлийн 23 тоот тогтоол гарснаар 47 нэр төрлийн уул уурхайн тоног төхөөрөмжөөс 38 нэр төрөлд анхны өртөг нь 36,874,335,860.00 төгрөгийн тоног төхөөрөмжийн элэгдлийг 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоож, 9 төрлийн машин механизмыг орлогод авах үйл явц нь эрх бүхий байгууллагын шийдвэрийг гарахыг хүлээн хойшилсон.
Тус Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 23 тоот тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор уг машин механизмыг олборлогч талд шилжүүлэх тухай шийдвэр гаргуулах хүсэлтийг Төрийн өмчийн хороонд 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/498, 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/821, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/0 тоот албан бичгээр удаа дараа хандаж байсан боловч Төрийн өмчийн хорооны удирдлагууд тухайн цаг хугацаанд 4 удаа солигдож тодорхой шийдвэрийг гаргаагүй хугацаа алдаж байсан.
“ЭТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 50 тоот тогтоолоор дээрх 9 төрлийн машин механизмыг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэхийг гүйцэтгэх захиралд даалгасны дагуу Үндсэн хөрөнгөө орлогод авч, ашиглагдаж байсан хугацааны үндсэн хөрөнгийн элэгдлийг Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах байдлаар байгуулна”, 13.2.2-д “Машин механизм, техник тоног төхөөрөмж 10 жил” гэж заасны дагуу тооцож бүртгэсэн.
Энэ хугацаанд манай компани Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд шилжиж, толгой компани болох “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол, түүний хавсралтад зааснаар “ЭТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 23 тоот тогтоолын 1,2 дугаар хавсралтад дурдсан нийт 47 нэр төрлийн анхны өртөг нь 86,771,426,858.24 төгрөгийн тоног төхөөрөмжийг 65,639,597,214.44 төгрөгийн үлдэгдэл өртгөөр Ц зүүн уурхайн гэрээт олборлогч “ТТЖВСӨү” ХХК-д шилжүүлэх, шилжүүлсэн техник тоног төхөөрөмжийг компанийн үндсэн хөрөнгөнөөс хасах тухай шийдвэрийг гаргасан.
Дээр дурдсан 47 нэр төрлийн уул уурхайн тоног төхөөрөмжүүдээс татварын улсын байцаагчийн актад дурдсан “МИ” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу 46,840,920,600.00 төгрөгөөр авсан Репаий тосолгооны машин 1 ширхэг, Калазак 1352/ маркийн 2 ширхэг хутгуурт авто ачигч, Тегех МТ4400 маркийн 5 ширхэг хүнд даацын автомашин, Liebherr 9350 экскаватор 1 ширхэг, нийт 9 ширхэг уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийг “ЭТ” ХК худалдан авснаар Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэж “ЭТ” ХК-ийн өөрийн өмчийн 9 ширхэг машин, механизмыг 2013 онд “М” /ТТЖВСӨү/ ХХК-д шилжүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 тоот тушаалаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн зааврыг удирдлага болгон үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцсон.
“МИ” ХХК-иас худалдаж авсан 9 машин механизмыг олборлогч талд хүлээлгэн өгөх хүртэл “ЭТ” ХК Т ордын Ц зүүн уурхайд ашиглаж байсан.
Санхүү, татварын тайланд уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн шилжилт хөдөлгөөн, элэгдлийг бүртгэхдээ Санхүүгийн тайлагналын Олон улсын Стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, А улсын М” /ТТЖВСӨү/ компанитай байгуулсан Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ, “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 23, 2013 оны 37 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэсэн.
“ЭТ” ХК-ийн санхүүгийн энэхүү бүртгэл нь “ТТЖВСӨү” ХХК-ийн санхүүгийн бүртгэлээр давхар нотлогдох болно.
Иймээс Татварын улсын байцаагчийн актаар давхардсан тоогоор 26,384,729,236.00 төгрөгийн “Борлуулалтын орлого”-оо дутуу тайлагнасан гэх зөрчилд 3,298,091,154.50 төгрөгийн орлогын албан татвар, 1,319,236,461.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 4,617,327,616.30 төгрөгийн нөхөн татвар, 1,649,045,577.30 төгрөгийн торгууль, 1,653,003,286.70 төгрөгийн алданги бүгд 7,919,376,480.30 төгрөгийн төлбөр ногдуулсан нь дээр дурдсан журам, дүрэм, тогтоол шийдвэрийг бүрэн судлахгүйгээр гаргасан шийдвэр гэж үзэн, уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёр. Тогтоох хэсгийн 1.2 дахь хэсэгт “М” /ТТЖВСӨү/ ХХК-д шууд шилжүүлэн өгсөн “Liebherr 9350” экскаваторт 747,504,166.00 төгрөгийн элэгдэл, тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 186,876,041.60 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 56,062,812.50 төгрөгийн торгууль ногдуулж, 93,438,020.80 төгрөгийн алданги тооцох” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай машин механизм болон тоног төхөөрөмжийг худалдан авахаар 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ЭТ” ХК нь “МИ” ХХК-тай ЭТТ-2011/08 тоот “ЭТ” уурхайд экскаватор, автосамосвал нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу “Liebherr 9350” экскаваторыг худалдан авч 2011 оны 12 дугаар сарын 15-нд тус компанийн үндсэн хөрөнгөөр бүртгэсэн.
Үндсэн хөрөнгөөр бүртгэсэн хугацаанаасаа хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тасралтгүй ашигласан бөгөөд ашиглалтын хугацаанд 2012 онд 2,517.2 мянган м3, 2013 онд 1,749.1 мянган м3 уулын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 тоот тогтоолоор 47 нэр төрлийн техник тоног төхөөрөмжийн нэг болох “Liebherr 9350” экскаваторыг 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгон бусад үндсэн хөрөнгөтэй адилхан бүртгэлээс хассан.
Иймд манай компани Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, мөн энэ хуулийн 12.1.5 “элэгдэл хорогдлын шимтгэл” мөн энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Албан татвар төлөгчийн нэг жилээс дээш ашиглах хөрөнгөнд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно” гэсэн заалтуудын дагуу 2011 оны 12 дугаар сарын 15-аас 2013 оны 12-р сарын 31-ний хооронд буюу албан татвар ногдох орлого олохтой холбоотой үйл ажиллагаандаа 2 жил ашигласан хөрөнгөнд элэгдлийн зардлыг тооцон албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг тодорхойлсон болно.
Татварын улсын байцаагчийн 0 тоот актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсэгт “Liebherr 9350” экскаваторын борлуулалтын орлогыг буруу тайлагнасан зөрчил гэж үзсэн байтал тогтоох хэсгийг 1.2 дахь хэсэгт “Liebherr 9350” экскаваторын татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гэж дахин 186,876,041.60 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 56,062,812.50 төгрөгийн торгууль ногдуулж, 93,438,020.80 төгрөгийн алданги төлөх хариуцлагыг давхардуулан ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.
Гурав. Тогтоох хэсгийн 1.4 дэх хэсэгт “ЧХ” компанид төлсөн зээлийн хүүгээс суутган тооцож төлөх үүрэгтэй ч албан татвар суутгалгүйгээр татварын тайланд суутгаснаар тайлагнан төлж, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд бүртгэж, 2014 онд 1,387,805,776.90 төгрөг, 2015 онд 2,439,840,688.20 төгрөг, нийт 3,827,646,465.10 төгрөгөөр татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 956,911,616.30 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 287,073,484.90 төгрөгийн торгууль ногдуулж, 293,723,123.10 төгрөгийн алданги тооцох;” гэснийг дараах үндэслэлээр тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.
“ЭТ” ХК нь У-ын “ЧХ” компанитай 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д "... Худалдагчийн олсон орлогод Монгол Улсын Засгийн газар эсхүл түүний харьяа байгууллагаас Худалдагч болон Худалдан авагчид ногдуулах бүх төрлийн татварыг хариуцна. Худалдан авагч тал дээрх татвар, хураамжийг төлснөөр үүсэх хохирлыг Худалдагч тал хариуцах бөгөөд Худалдан авагчийг хохиролгүй болгоно.”, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээний 3.2-д “Үндсэн гэрээний 9.1 дэх заалтын дагуу Худалдагч тал нь гэрээ хэрэгжих хугацаанд Монгол улсын хуулийн дагуу ногдох бүх татвар (урьдчилгаа төлбөрийн өнөөдрийг хүртэл ногдуулсан болон ирээдүйд ногдуулах хүүнд ногдох суутган татвар)-ыг Худалдагч тал хариуцахыг баталгаажуулж байгаа бөгөөд Худалдан авагч тал нь Монгол улсын хуулийн дагуу урьдчилгаа төлбөрийн хүүгээс олсон болон олох орлогод ногдуулах суутган татварыг хариуцахгүй болно.” гэж заасан.
“ЭТ” ХК нь У-ын “ЧХ” компанитай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөрийн хүүгээс олсон орлогод ногдох суутган татварыг цаг хугацаанд нь Монгол Улсын төсөвт төвлөрүүлж ирсэн.
Уг татварын зардлыг “ЭТ” ХК хариуцахаар заасан гэрээний заалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. “ЭТ” ХК нь гэрээний үүргээ л биелүүлж ирсэн бөгөөд бизнесийн байгууллагын хувьд тухайн “татварын зардал” нь түншлэгч байгууллагатай хийсэн гэрээний дагуу гарч буй үйл ажиллагааны зардал,...“ЧХ” компанид төлсөн зээлийн хүүгээс суутган тооцсон татварын зардал нь “ЭТ” ХК-ийн үйл ажиллагааны бус гэдгийг одоогоор хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэл байхгүй.
Дөрөв. Тогтоох хэсгийн 1.3 дахь хэсгийг Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 20 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан улсын байцаагчийн 0дугаар актаар 37,123,025,098.34 төгрөгийн зөрчилд нийт 11,301,389,295.30 төгрөгийн төлбөрөөс 5,284,640,000.00 төгрөгийн зөрчилд тооцогдох нийт 476,663,958.70 төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн” гэж дурдсан боловч нийт 37,123,025,098.34 төгрөгийн зөрчлөөс 5,284,640,000.00 төгрөгийг хасаж тооцолгүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна...” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хяналт шалгалтын хэлтсийн даргын 21160500190 тоот томилолтын дагуу “Эрдэнэс таван гой” ХК-ийй 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын алт шалгалтын ажлыг явуулж 37,123,025,098.34 төгрөгийн зөрчил илэрсэнд 01,389,295.30 төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын байцаагчийн 0 тоот акт тогтоосон.
Нэг. Тогтоох хэсгийн 1.1 дэх хэсэгт “М” /ТТЖВСӨү/ ХХК-д уул уурхайн тоног төхөөрөмж борлуулсан орлогыг дутуу тайлагнасан 13,192,364,618.00 төгрөгийн зөрчилд 3,298,091,154.50 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 989,427,346.40 төгрөгийн торгууль ногдуулж, 1,649,045,577.30 төгрөгийн алданги тооцох;” мөн Тогтоох хэсгийн 2.1 хэсэгт “Олборлогч “М” /ТТЖВСӨү/ ХХК-д хоорондын тооцоогоор уул уурхайн тоног төхөөрөмж борлуулахдаа үнийг бууруулсан 13,192,364,618.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдох орлогод 1,319,236,461.80 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 659,618,230.90 төгрөгийн торгууль ногдуулж, 3,957,709.40 төгрөгийн хүү төлүүлэх”-ээр шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тухайд; “МИ" ХХК-иас 2011,2012 онуудад 46,840,920,600.00 төгрөгийн үнэ бүхий экскаватор, автосамосвая, хүнд даацын болон туслах машин, механизм зэрэг олборлолтын үйл ажиллагаа явуулахад ашигладаг 9 ширхэг уул уурхайн шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч олборлогч компани болох “М” /ТТЖВСӨү/ ХХК- д шууд шилжүүлэн хүлээлгэн өгсөн боловч нягтлан бодох бүртгэлдээ 2013 онд олборлогч компанид 33,648,555,982.00 төгрөгөөр борлуулснаар бүртгэж өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, бусдын эзэмшилд шинээр нь хүлээлгэн өгч шилжүүлсэн хөрөнгөндөө элэгдэл тооцон үлдэгдэл өртгөөр нь шилжүүлсэн гэсэн тооцооллыг хийж хөрөнгө борлуулсан орлогыг 13,192,364,618.00 төгрөгөөр бууруулсан гэж бид үзэж тухайн татварын төлбөр ногдуулсан. Татвар төлөгч санхүүгийн тайлан, хөрөнгийн бүртгэлдээ 2013 оны 11 дүгээр сарын 08-нд “МИ” ХХК-иас 8 ширхэг уул уурхайн тоног төхөөрөмжийг 2004-22-04-001-00-000-001-ЗЦ. тоног төхөөрөмж дансанд 40,927,040,998.24 төгрөгөөр орлогодож авсан тухай “Үндсэн хөрөнгийн орлогын акт” үйлдсэн байсан. Ингээд эдгээр 8 ш хөрөнгөн дээр “Liebherr 9350” хутгуур машин /эксковатор/-ыг нэмээд нийт 9 ширхэг тусгай зориулалтын автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зарлагадсан тухай “Үндсэн хөрөнгийн зарлагын акт” үйлдсэн байдаг. Татвар төлөгчийн анхан шатны бүртгэл, дансны харьцаанаас харвал эдгээр хөрөнгүүдийг татвар төлөгч 2013 оны 11 дүгээр сарын 08-нд өөрийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгээд 1 сар хүрэхгүй хугацааны дараа бусдын эзэмшилд шилжүүлэхдээ элэгдлийн зардал гэж 13,192,364,618.00 төгрөгөөр худалдан авсан анхны үнийг нь бууруулан шилжүүлсэн байдаг. Санхүүгийн анхан шатны баримт материалаас харахад “МИ” ХХК-иас олборлолтын үйл ажиллагаа явуулахад ашигладаг тоног төхөөрөмжүүдийг “ЧХ” компаниас авсан зээлийн мөнгөөр худалдан авсан байдаг. /Хөрөнгө худалдаж авсан зээлийн хүүгийн төлбөрийг “ЭТ” ХК төлдөг/ Гэтэл тухайн тоног төхөөрөмжийг “М" буюу ТТЖВСӨү ХХК-д шилжүүлэхдээ өртөг үнээс нь доогуур үнээр шилжүүлсэн зөрчилд бид татварын төлбөр ногдуулсан. Анх худалдан авсан үнээс нь доогуур үнээр борлуулсан гэж тайлагнасан эдгээр 9 ш хөрөнгийг олборлогч компани болох М буюу ТТЖВСӨү ХХК-д 2012 онд шууд шилжүүлсэн нь дараах байдлаар нотлогдоно:
Үүнд: 1. Тухайн хөрөнгийг “МИ” ХХК-иас анх хүлээн авахдаа “ЭТ” ХК болон М компаний нэр бүхий “Тоног төхөөрөмж хүлээлцэх хуудас”-аар хүлээн авсан. Мөн тухайн тусгай зориулалтын автомашины “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-дээр ч эдгээр машиныг 2012 онд ТТЖВСӨү ХХК- ийн нэр дээр бүртгэгдсэн болох нь харагддаг.
2. “ЭТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолд гэрээт олборлогч ТТЖВСӨү компанид эдгээр хөрөнгийг 46,840,920,600.00 төгрөгөөр шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад тухайн хөрөнгийг шилжүүлэхдээ тогтоолоор шийдвэрлэсэн энэ үнээс нь бууруулан шилжүүлсэн байдаг.
3. “ЭТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 50 дугаар тогтоолд 2012 онд гэрээт олборлогч “ТТЖВСӨү” ХХК-д шилжүүлсэн болохыг дурдсан байдаг.
4. “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 37 дугаар тогтоолд 2012 онд гэрээт олборлогчид шилжүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг худалдан авсан анхны үнээс бууруулахгүйгээр тооцохыг даалгасан байдаг.
5. Эдгээр тоног төхөөрөмжийг М буюу “ТТЖВСӨү” ХХК олборлолтын үйл ажиллагаандаа ашиглаж олборлолтын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлуудыг нэхэмжлэн авдаг нь санхүүгийн анхан шатны баримтуудаас харагддаг. М буюу “ТТЖВСӨү” ХХК нь бараа материал, сэлбэг хэрэгсэл, томилолт, тээврийн зардал, хуримтлагдсан элэгдэл, хөрөнгө оруулалтын түвшин, хүүний зардал зэрэг өөрийн үйл ажиллагаатай холбоотой гарсан бүх зардлуудыг нэхэмжлэн авдаг. Эдгээр зардлууд нь “ЭТ” ХК-ийн үйл ажиллагааны зардалд шингэж татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцогдон бүртгэгдсэн байсан.
Эдгээр санхүүгийн анхан шатны баримт, дансны бичилтүүдийг үндэслэн бид давхардсан тоогоор 26,384,729,236.00 төгрөгийн “Борлуулалтын орлого”-оо дутуу тайлагнасан гэж үзэн тухайн зөрчилд 3,298,091,154,50 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 1,319,236,461.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 4,617,327,616.30 төгрөгийн нөхөн татвар, 1,649,045,577.30 төгрөгийн торгууль, 1,649,045,577.30 төгрөгийн алданги, 3,957,409.40 төгрөгийн хүү, бүгд 7,919,376,480.30 төгрөгийн татварын төлбөрийг ногдуулсан.
Хоёр. Тогтоох хэсгийи 1.2 дахь хэсэгт “М” /ТТЖВСӨү/ ХХК-д шууд шилжүүлэн өгсөн “Liebherr 9350” экскаваторт 747,504,166.00 төгрөгийн элэгдэл, тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 186,876,041.60 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 56,062,812.50 төгрөгийн торгууль ногдуулж, 93,438,020.80 төгрөгийн алданги тооцох;” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тухайд; Дээрх “Нэг” дэх хэсэгт дурдагдсан тусгай зориулалтын автомашины нэг болох “Liebherr 9350” экскаваторыг мөн л олборлогч компани болох “М” /ТТЖВСӨү/ ХХК-д шууд шилжүүлэн өгсөн боловч өөрсдөө ашигласан гэж 2013 онд 747,504,166.50 төгрөгийн элэгдэл тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсанд татварын төлбөр ногдуулсан. Энд дурдагдсан “Liebherr 9350” экскаваторыг олборлогч компанид шууд шилжүүлэн өгсөн нь “ЭТ” ХК болон М компанийн нэр бүхий “Тоног төхөөрөмж хүлээлцэх хуудас”, “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ” мөн дээр “нэг” дэх хэсэгт дурдагдсан тогтоол шийдвэрүүд тухайн хөрөнгө 2012 онд ТТЖВСӨү ХХК-д шилжсэн болохыг нотолдог. Иймд бид Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөнд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно”, 13.4 “Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна” гэж заасан зүйл заалтын дагуу 747,504,166.00 төгрөгийн зөрчилд 186,876,041,60 төгрөгийн татвар нөхөн татвар, 56,062,812.50 төгрөгийн торгууль, 93,438,020.80 төгрөгийн алданги, бүгд 336,376,874.90 төгрөгийн татварын төлбөрийг ногдуулсан.
Гурав. Тогтоох хэсгийн 1.4 дэх хэсэгт “ЧХ” компанид төлсөн зээлийн хүүгээс суутган тооцож төлөх үүрэгтэй ч албан татвар суутгалгүйгээр татварын тайланд суутгаснаар тайлагнан төлж, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд бүртгэж, 2014 онд 1.387.805.776.90 төгрөг, 2015 онд 2,439,840,688.20 төгрөг, нийт 3,827,646,465.10 төгрөгөөр татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 956,911,616.30 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 287.073.484.90 төгрөгийн торгууль ногдуулж, 293,723,123.10 төгрөгийн алданги тооцох;” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь У-ын “ЧХ” компанитай 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “... Худалдагчийн олсон орлогод Монгол Улсын Засгийн газар эсхүл түүний харьяа байгууллагаас Худалдагч болон Худалдан авагчид ногдуулах бүх төрлийн татварыг хариуцна. Худалдан авагч тал дээрх татвар, хураамжийг төлснөөр үүсэх хохирлыг Худалдагч тал хариуцах бөгөөд Худалдан авагчийг хохиролгүй болгоно.”, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээний 3.2-д “Үндсэн гэрээний 9.1 дэх заалтын дагуу Худалдагч тал нь гэрээ хэрэгжих хугацаанд Монгол улсын хуулийн дагуу ногдох бүх татвар (урьдчилгаа төлбөрийн өнөөдрийг хүртэл ногдуулсан болон ирээдүйд ногдуулах хүүнд ногдох суутган татвар)-ыг худалдагч тал хариуцахыг баталгаажуулж байгаа бөгөөд худалдан авагч тал нь Монгол улсын хуулийн дагуу урьдчилгаа төлбөрийн хүүгээс олсон болон олох орлогод ногдуулах суутган татварыг хариуцахгүй болно” гэж заасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тухайд;
Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д "Олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ”, Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан.
“ЭТ” ХК нь У-ын “ЧХ” компанитай 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээ нь олон улсын гэрээ хэлцэл биш бөгөөд Тухайн улстай байгуулагдсан Давхар татварын гэрээ болон Монгол Улсын Татварын хуулиудыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Мөн “Гэрээ” нь хуулийн хувьд хүчин төгөлдөр байх хамгийн чухал шалгуур нь гэрээний агуулга хууль зөрчөөгүй байх явдал. “Эрдэнэс-Таван толгой” ХК нь монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол улсын татварын ерөнхий хуульд заасан “суутгагчийн үүрэг”-ийг зөрчин гэрээ хийж, гэрээнийхээ үүргээ биелүүлж түншлэгч байгууллагын өмнөөс төлсөн “...татварын зардал” нь тухайн компанийн үйл ажиллагааны зардал биш гэж үзэж 2014 онд 1,387,805,776.90 төгрөг, 2015 онд 2,439,840,688.20 төгрөг, нийт 3,827,646,465.10 төгрөгөөр татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 956,911,616.30 төгрөгийн нөхөн татвар, 287,073,484.90 төгрөгийн торгууль, 293,723,123.10 төгрөгийн алданги, бүгд 1,537,708,224.30 төгрөгийн татварын төлбөр ногдуулж, акт тогтоосон болно.” гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЭТ” ХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0дугаар актаар 37,123,025,098.30 төгрөгийн зөрчилд 6,693,406,020.50 төгрөгийн нөхөн татвар, 2,326,043,780.00 төгрөгийн торгууль, 2,277,166,745.70 төгрөгийн алданги, 4,772,749.10 төгрөгийн хүү, нийт 11,301,389,295.30 төгрөгийн төлбөр ногдуулснаас уг актын 878,505,230.74 төгрөгийн зөрчилд ногдуулсан 139.594.746.30 төгрөгийн нөхөн татвар, 43,206,705.30 төгрөгийн торгууль, 55,743,961.80 төгрөгийн апданги, 22,343.70 төгрөгийн хүү, нийт 238,567,757.10 төгрөгийн төлбөрийг хүлээн зевшөөрч, “тогоох" хэсгийн 1.1, 1:2, 1.3, 1.4, 2.1, 2.2 дахь хэсэгт хамаарах 36,244,519,867.60 төгрөгийн зөрчилд ногдуулсан 6.553.811.274.20 төгрөгийн нөхөн татвар, 2,282,837,074.70 төгрөгийн торгууль, 2,221,422,783.90 төгрөгийн алданги, 4,750,405.40 төгрөгийн хүү, нийт 11.062.821.538.20 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.
Маргаан таслах зөвлөл нь гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0дугаар актаар нийт 37,123,025,098.34 төгрөгийн зөрчилд 6,693,406,020.50 төгрөгийн нөхөн татвар, 2,326,043,780.00 төгрөгийн торгууль, 2,277,166,745.70 төгрөгийн алданги, 4,722,749.10 төгрөгийн хүү, нийт 11.301.389.295.30 төгрөгийн төлбөрөөс 5,284,640,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 290.655.200.00 төгрөгийн торгууль, 185,216,062.70 төгрөгийн алданги, 792,696.00 төгрөгийн хүү, нийт 476,663,958.70 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 37,123,025,098.34 төгрөгийн зөрчилд ногдох 6,693,406,020.50 төгрөгийн нөхөн татвар, 2,035,388,580.00 төгрөгийн торгууль, 2,091,950,683.00 төгрөгийн алданги, 3,980,053.10 төгрөгийн хүү, нийт 10,824,725,336.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан хэсгээс магадалгааны явцад актын “тогтоох” хэсгийн 1.3, 2.2-д хамаарах Ложистикийн үйлчилгээний төлбөрөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөөгүй 5,284,640,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 792,696,000.00 төгрөгийн нөхөн татвар, 290,655,200.00 төгрөгийн торгууль, 185,216,062.70 төгрөгийн алданги, 792.696.00 төгрөгийн хүү, нийт 1,269,359,958.70 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, нөхөн татвар болох 792,696,000.00 төгрөгийг улсын төсөвт төлсөн.
“ЭТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Өмч шилжүүлэх тухай” 23 дугаар тогтоолд “...3. Хавсралт 2-д заасан тоног төхөөрөмжтэй холбоотой гэрээний эрх, үүргийг “ТТЖВСӨү" ХХК-д шилжүүлэхийг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн” байна. Тогтоолын “М компанид шилжүүлэх үндсэн хөрөнгийн жагсаалт"-ын хавсралт 2-д “уул уурхайн 9 ширхэг техникийг нийт 46,840,920,600.00 төгрөгийн үнийн дүн"-гээр шилжүүлэхээр байна. Мөн “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол “... 1.2012 онд гэрээт олборлогч “ТТЖВСӨү” компанид шилжүүлсэн техникийн үнийг худалдан авсан анхны үнээс бууруулахгүйгээр тооцохыг “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгосон” байна.
Дээрх Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу “ТТЖВСӨү” ХХК-д тогтоолын хавсралтад дурдсан техникийг шилжүүлсэн болох нь “ТТЖВСӨү” ХХК-иас “ЭТ” ХК-д явуулсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 41/14 дүгээр албан бичиг, мөн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уул уурхайн тусгай зориулалтын 9 ширхэг хөдлөх хөрөнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “ТТЖВСӨү” ХХК-ийн эзэмшилд шилжсэн болох нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээлэл болон магадалгаанд ирүүлсэн “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-гээр тус тус нотлогдоно.” гэж дурджээ.
Үндэсний аудитын газрын шаардлагын дагуу “ЭТ” ХК нь үндсэн хөрөнгийн бүртгэлдээ 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Моннис интернэйшнл” ХХК-иас худалдан авсан 8 ширхэг уул уурхайн тусгай зориулалтын техникийг “тоног төхөөрөмж" дансанд 40,927,040,998.24 төгрөгөөр орлого авсан тухай “Үндсэн хөрөнгийн орлогын акт” үйлдсэн байна. Мөн “Leibher 9350” хутгуур машин /экскаватор/-ыг нэмээд нийт 9 ширхэг тусгай зориулалтын автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зарлага болгосон тухай “Үндсэн хөрөнгийн зарлагын акт” үйлджээ. Татвар төлөгчийн анхан шатны бүртгэл, дансны харьцаанаас харвал эдгээр хөрөнгүүдийг татвар төлөгч 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгээд, нэг сар хүрэхгүй хугацааны дараа бусдын эзэмшилд шилжүүлэхдээ элэгдлийн зардал гэж 13,192,364,618.00 төгрөгөөр худалдан авсан анхны үнийг нь бууруулан тайлагнасан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох дансны тайлан, үндсэн хөрөнгийн зарлагын акт, үндсэн хөрөнгийн орлогын акт, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлангаар тус тус нотлогдоно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.3.хөрөнгө борлуулсны орлого, 16 дугаар зүйлийн 16.9-д Хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулалтын орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасч тодорхойлно” гэж зааснаас харахад хөдлөх эд хөрөнгө борлуулсан бол уг хөрөнгийн үлдэгдэл өртгийн хасч татвар ногдуулах орлогыг тодорхойлохоор байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан татвар төлөгчийн нэг жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөнд энэ хуулийн 12,1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно”, 13.4-д “Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна” гэж зааснаас харахад татвар төлөгч нь нэг жилээс дээш хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох бөгөөд тухайн хөрөнгийн тодорхой хэсэг нь орлого олоход ашиглагдаж байвал хувь тэнцүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тооцохоор байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр .... мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно" гэжээ.
Иймд “ЭТ” ХК нь төрийн өмчит компани тул компанийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохицуулдаг бөгөөд аливаа эд хөрөнгийг хуулийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах үүрэгтэй гэж гомдолдоо дурдсан хэдий ч Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор уул уурхайн тусгай зориулалтын 9 ширхэг техникийг “ТТЖВСӨү” компанид худалдан авсан анхны үнээс бууруулахгүйгээр шилжүүлэхийг зөвшөөрсөн байхад, уг техникийг шилжүүлэхдээ анхны үнээс элэгдлийн зардлыг хасч, үлдэгдэл өртгөөр нь борлуулсан нь нэг талаас Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн, нөгөө талаас нягтлан бодох бүртгэлд бүртгэгдээгүй, өөрийн үйл ажиллагаанд ашиглагдаагүй тоног төхөөрөмжид элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулж, тоног төхөөрөмжийн үнийг бууруулсан нь нотлогдож байх тул татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ЭТ” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Г тус шүүхэд хандаж “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0 тоот актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийн зарим хэсгийг болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот тогтоолыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаан дээр анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тул уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар татварын хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж компанид их хэмжээний татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус..., Татварын маргаан таслах зөвлөл хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн...” гэж маргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б, А.Б, Х.Н нар ЭТ ХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-нийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт иж бүрэн шалгалт явуулж Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0 тоот актыг гаргажээ.
Маргаан бүхий уг актаар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ”... Дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад бусад зүйлийгг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:” 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх;”..., 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.”, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт ; алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн:
Тогтоох хэсгийн 1.1 дэх заалтаар “М" /ТТЖВСӨү/ ХХК-д уул уурхайн тоног төхөөрөмж борлуулсан орлогыг дутуу тайлагнасан 13,192,364,618.00 төгрөгийн зөрчилд 3,298,091,154.50 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 989,427,346.40 төгрөгийн торгууль ногдуулж, 1,649,045,577.30 төгрөгийн алданги тооцох”, тогтоох хэсгийн 2.1 дэх хэсэгт “Олборлогч “М” /ТТЖВСӨү/ ХХК-д хоорондын тооцоогоор уул уурхайн тоног төхөөрөмж борлуулахдаа үнийг бууруулсан 13,192,364,618.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдох орлогод 1,319,236,461.80 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 659,618,230.90 төгрөгийн торгууль ногдуулж, 3,957,709.40 төгрөгийн хүү төлүүлэх”-ээр,
Тогтоох хэсгийн 1.2 дахь хэсэгт “М” /ТТЖВСӨү/ ХХК-д шууд шилжүүлэн өгсөн “Liebherr 9350” экскаваторт 747,504,166.00 төгрөгийн элэгдэл тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 186,876,041.60 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 56,062,812.50 төгрөгийн торгууль ногдуулж, 93,438,020.80 төгрөгийн алданги тооцох”-оор,
Тогтоох хэсгийн 1.4 дэх хэсэгт “ЧХ” компанид төлсөн зээлийн хүүгээс суутган тооцож төлөх үүрэгтэй ч албан татвар суутгалгүйгээр татварын тайланд суутгаснаар тайлагнан төлж, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд бүртгэн 2014 онд 1,387,805,776.90 төгрөг, 2015 онд 2,439,840,688.20 төгрөг, нийт 3,827,646,465.10 төгрөгөөр татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 956,911,616.30 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 287,073,484.90 төгрөгийн торгууль ногдуулж, 293,723,123.10 төгрөгийн алданги тооцох”-оор,
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж, дараах хариуцлага хүлээлгэнэ:”, 17.1.1. “нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх;”, 17.1.2. “нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах;”, 17.2. “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн
Тогтоох хэсгийн 2.1 дэх заалтаар 2013 онд Олборлогч компани болох “М” /ТТЖВСӨү/ ХХК-д хоорондын тооцоогоор уул уурхайн тоног төхөөрөмж борлуулахдаа үнийг нь бууруулсан 13,192,364,618.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод 1,319,236,461.80 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 659,618,230.90 төгрөгийн торгууль ногдуулж, 3,957,709.40 төгрөгийн хүү төлүүлэхээр,
Тогтоох хэсгийн 2.2 дах заалтаар 2014 онд 16,166,304.00 төгрөгийн үйлчилгээний төлбөр болон У-д нүүрс борлуулах ложистик үйлчилгээний орлогыг “Чалько трейдинг Хонконг” компаниас авах зээлээс хасч суутган тооцуулж орлого шилжүүлсэн 2,000,000.00 ам доллар буюу 2,642,320,000.00 төгрөг, 2015 онд 29,869,685.94 төгрөгийн, 2016 онд 28,442,898.00 төгрөгийн үйлчилгээний төлбөр нийт 2,716,798,887.94 төгрөгийн оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод 271,679,888.80 төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 135,678,648.10 төгрөгийн торгууль ногдуулж, 815,039.70 төгрөгийн хүү төлүүлэх”-ээр тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч компани дээрхи актын 1.1, 1.2, 1.4, 2.1-ийг бүхэлд нь 2.2 дахь хэсгийн зарим заалтыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 20 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нийт 37,1223,025,098.34 төгрөгийн зөрчилд 6,693,406,020.50 төгрөгийн нөхөн татвар, 2,326,043,780.00 төгрөгийн торгууль, 2,277,166,745,70 төгрөгийн алданги, 4,722,749.10 төгрөгийн хүү, бүгд 11,301,389,295.30 төгрөгийн төлбөрөөс 5,284,640,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 290,655,200.00 төгрөгийн торгууль, 185,216,062.70 төгрөгийн алданги, 792,696.00 төгрөгийн хүү, нийт 476,663,958.70 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 37,123,025,098.34 төгрөгийн зөрчилд ногдох 6,693,406,020.50 төгрөгийн алданги, 3,980,053.10 төгрөгийн хүү, нийт 10,824,725,336.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судалж үнэлээд нэхэмжлэгчид ногдуулсан нийт төлбөрийг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
1. Улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.1, 2.1 дэх заалтын тухайд:
“ЭТ" ХК нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М" ХХК болон “О” компанийн хамтарсан консерциумтай “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулан ажиллаж эхэлсэн боловч 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр өөрчлөлт орж “М" ХХК болон “О" компанийн оронд Сингапур улсын хуулийн этгээд болох “FP” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монгол Улсын хуулийн этгээд болох “ТТЖВСӨү” ХХК нь дангаараа олборлолтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийхээр болжээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт болох “ЭТ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Өмч шилжүүлэх тухай" 23 дугаар тогтоолоос үзвэл уг тогтоолын 3-т “Хавсралт 2-д заасан тоног төхөөрөмжтэй холбоотой гэрээний эрх үүргийг “ТТЖВСӨү" ХХК-д шилжүүлэхийг тус компанийн Гүйцэтгэх захиралд зөвшөөрч мөн тогтоолын хавсралт 2-д “уул уурхайн 9 ширхэг техникийг нийт 46,840,920,600.00 төгрөгийн үнийн дүн”-гээр шилжүүлэхээр зааж, улмаар "Э" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 201З оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолын 1 дэх заалтаар 2012 онд "ТТЖВСӨү" компанид шилжүүлсэн техникийн үнийг худалдан авсан анхны үнээс бууруулахгүйгээр тооцохыг “ЭТ" ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байна.
Дээр дурдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу “ТТЖВСӨү" ХХК-д хавсралтад дурдсан техникийг шилжүүлсэн болох нь “ТТЖВСӨү" ХХК-иас “ЭТ" ХК-д явуулсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 41/14 дүгээр албан бичгээр тогтоогдсон, эдгээр уул уурхайн тусгай зориулалтын 9 ширхэг машин техник 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “ТТЖВСӨү" ХХК-ийн эзэмшилд шилжсэн болох нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр тогтоогджээ.
Түүнчлэн эдгээр хөрөнгүүдийг нэхэмжлэгч компани 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн атлаа нэг сар хүрэхгүй хугацааны дараа бусдын эзэмшилд шилжүүлэхээр 13,192,364,618.0 төгрөгөөр худалдан авсан анхны үнийг нь бууруулан тайлагнасан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох дансны тайлан, үндсэн хөрөнгийн зарлагын акт үндсэн хөрөнгийн орлогын акт, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлангаар тус тус нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл “ТТЖВСӨү” ХХК-д шилжүүлсэн тусгай зориулалтын техникүүд нь 2012 онд “ЭТ" ХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан бөгөөд 2013 онд нөхөж бүртгэсэн нь нотлогдож байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.3.хөрөнгө борлуулсны орлого, 16 дугаар зүйлийн 16.9-д Хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулалтын орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасч тодорхойлно” гэж зааснаар хөдлөх эд хөрөнгө борлуулсан бол уг хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасч татвар ногдуулах орлогыг тодорхойлохоор байна.
Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан татвар төлөгчийн нэг жилээс дээших хугацаанд ашиглах хөрөнгөнд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно", 13.4-д “Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна" гэж зааснаар нэг жилээс дээш хугацаанд ашиглах хөрөнгөнд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох бөгөөд тухайн хөрөнгийн тодорхой хэсэг нь орлого олоход ашиглагдаж байвал хувь тэнцүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тооцно.
"ЭТ" ХК нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд түүнд олгогдсон эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу эзэмшиж ашиглах бөгөөд уг хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлж болно” гэж заажээ.
Хуулийн дээрхи заалтаас үзвэл тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 9 ширхэг техникийг "ТТЖВСӨү” компанид худалдан авсан анхны үнээс бууруулахгүйгээр шилжүүлэхийг зөвшөөрсөн байхад анхны үнээс элэгдлийн зардлыг хасч үлдэгдэл өртгөөр борлуулсан нь уг тогтоолыг зөрчсөн, нөгөө талаас нягтлан бодох бүртгэлд бүртгэгдээгүй, өөрийн үйл ажиллагаанд ашиглагдаагүй тоног төхөөрөмжид элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулж, тоног төхөөрөмжийн үнийг бууруулсан нь тогтоогдож байх тул татварын улсын байцаагчийн актаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг 13,192,364.618.00 төгрөгөөр бууруулсан зөрчилд 3,298,091,154.50 төгрөгийн нөхөн татвар, 989,427,346.40 төгрөгийн торгууль, 1,649,045,577.30 төгрөгийн алданги, нийт 15,936,564,078.20 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв
Тогтоох хэсгийн 1.4 дэх заалтын тухайд: Татварын улсын байцаагчид “ЭТ” ХК нь “ЧХ” компанид төлсөн зээлийн хүүгээс татвар суутган тооцож төлөх үүрэгтэй ч албан татвар суутгалгүйгээр татварын тайланд суутгаснаар тайлагнан төлж, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд бүртгэж, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж нийт 1,537,708,224.30 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
“ЭТ" ХК болон У-ын “ЧХ” компанийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д ”... Худалдагчийн олсон орлогод Монгол Улсын Засгийн газар эсхүл түүний харьяа байгууллагаас Худалдагч болон Худалдан авагчид ногдуулах бүх төрлийн татварыг хариуцна. Худалдан авагч тал дээрх татвар, хураамжийг төлснөөр үүсэх хохирлыг Худалдагч тал хариуцах бөгөөд Худалдан авагчийг хохиролгүй болгоно.”, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээний 3.2-д “Үндсэн гэрээний 9.1 дэх заалтын дагуу Худалдагч тал нь гэрээ хэрэгжих хугацаанд Монгол улсын хуулийн дагуу ногдох бүх татвар (урьдчилгаа төлбөрийн өнөөдрийг хүртэл ногдуулсан болон ирээдүйд ногдуулах хүүнд ногдох суутган татвар)-ыг Худалдагч тал хариуцахыг баталгаажуулж байгаа бөгөөд Худалдан авагч тал нь Монгол Улсын хуулийн дагуу урьдчилгаа төлбөрийн хүүгээс олсон болон олох орлогод ногдуулах суутган татварыг хариуцахгүй болно." гэж заажээ.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ‘'татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.6.“бусдад... шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг", 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно", мөн 17 дугаар зүйлийн 17.2.9.г-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар” гэж заасан байна.
Хуулийн дээрхи заалтаас үзвэл суутгагч нь тухайн оршин суугч бус этгээдийн өмнөөс татвар төлөх этгээд биш тул оршин суугч бус этгээдээс ногдуулан суутгасан татвар нь суутгагчийн үйл ажиллагаатай холбоотой зардалд орохгүй юм.
Иймд “ЭТ” ХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж Татварын ерөнхий хуульд заасан “суутгагч”-ийн үүргээ зөрчсөн, гэрээт байгууллагын өмнөөс төлсөн “татварын зардал" нь тухайн компанийн үйл ажиллагааны зардал биш тул татварын улсын байцаагчийн актаар 3,827,646,465.10 төгрөгийн зөрчилд 956,911,616.30 төгрөгийн нөхөн татвар, 287,073,484.90 төгрөгийн торгууль, 293,723,123.10 төгрөгийн алданги, нийт 1,537,708,224.30 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.
2. Тогтоох хэсгийн 2.2-д заасан зөрчлийн тухайд: Татварын улсын байцаагчид 2014 онд У-д нүүрс борлуулах ложистикийн үйлчилгээний төлбөрийг “ЧХ” компаниас авах зээлээс хасч суутган тооцуулсан 2,000,000.00 ам.доллар буюу 2,642,320,000.00 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 264,232,000.00 төгрөгийн нөхөн татвар, 132,116,000.00 төгрөгийн торгууль, 792,616.00 төгрөгийн хүү, нийт 397,140,696.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь Татварын маргаан таслах зөвлөлд 2,000,000.00 ам доллар буюу 2,642,320,000.00 төгрөгт ногдох 264,232,000.00 төгрөгийн татварыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төрийн сан банкин дахь 100900000302 дугаар дансанд төлсөн тухай “Төлбөрийн даалгавар“-ыг ирүүлснийг үндэслэн тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Өршөөлийн хуульд хамааруулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл “ЭТ" ХК нь нүүрсний урьдчилгаа төлбөрт худалдан авагч У-ын “ЧХ” компаниас 2011 онд 250.0 сая ам долларыг 3 хувийн хүүтэй, 2012 онд 30.0 сая.ам долларыг 5.2 хувийн хүүтэй, 70.0 сая ам долларыг 7.2 хувийн хүүтэйгээр, нийт 350.0 сая ам долларын зээл авсан ба 2011 онд нийт 348.0 сая ам доллар орж ирсэн, гэрээний дагуу тухайн 2 сая ам.доллар нь нийт төлбөрөөс суутгагдсан, уг 2,0 сая ам. долларын зээлийн хүүг “ЧХ” ХХК-д төлж 2017 онд нийт өрөө төлж дуусгасан нь тогтоогджээ.
3. Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч компани нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 0дугаар актын тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь 2.2 дахь хэсгийн “...2 сая ам долларт” холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Улсын байцаагчийн актын тогтоох хэсгийг агуулгын хувьд хэвээр үлдээж, актаар тогтоосон төлбөрөөс “...2 сая ам,долларт холбогдох хэсгийг Өршөөлийн хуульд хамааруулж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд орж шийдвэрлэсэн, актыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон хэдий ч хариуцагч Татварын маргаан таслах зөвлөл хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд маргааныг шийдвэрлэсэн, тэднийг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, уг тогтоол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.”, 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл нэхэмжлэгч компаниас гаргасан, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарах захиргааны зөрчил нь дээрхи хуулийн үйлчлэлд хамаарч байх тул уг зөрчилд ногдуулсан хариуцлага болох нийт торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0 тоот актын 1.1, 1.2, 1.4, 2.1, 2.2 дахь хэсгээр тогтоосон, ЭТ ХК-ийн гаргасан зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан захиргааны зөрчил болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс актын 1.1, 1.2, 1.4, 2.1, 2.2 дахь хэсгээр тогтоосон нийт 4,033,159,470.04 төгрөгийн хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орллого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 0дугаар актаар ногдуулсан төлбөрөөс нийт 4,033,159,470.04 төгрөгийн хүү, торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.
2. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.6, 42.7-д заасныг баримтлан ЭТ ХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН