Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 37

 

              Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан

Гэрч: С.Баярцогтыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батнасангийн Эрдэнэчулуунд холбогдох 129/2015/0143/Э/ индекстэй, эрүүгийн 201503000404 дугаартай хэргийг 2016 оны 04 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэхэд

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, ам бүл 9, эцэг, эх, 6 дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 1-46 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Батнасангийн Эрдэнэчулуун /РД:АП96121016/

 

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун нь 2015 оны 02, 05 дугаар саруудад болон 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 3-01 тоотод насанд хүрээгүй хохирогч М.Аззаяаг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж түүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэчулууны өгсөн:

Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Баярцогтын өгсөн:

 

Би таксинд явдаг байсан ба Цогт-Уулын гудамжинд хүн буулгаж өгчихөөд эргээд явж байхад Б.Эрдэнэчулуун тэнд явж байхаар нь би түүнийг таньдаг учраас зогсоод түүнтэй уулзсан.  Б.Эрдэнэчулуун намайг та уруудах гэж байгаа юм уу гэж асуухаар нь би тэгье гэхэд энэ хүүхдийг төв рүү оруулах гэсэн юм гээд нэг эмэгтэй хүүхдийг миний ард  мотоцикль дээр суулгаад явуулсан гэх мэдүүлэг.

201503000404 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овогт Батнасангийн Эрдэнэчулууныг  арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчулууныг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчулуунд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчулууны цагдан хоригдсон 93 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Эрдэнэчулууны хуваарьт хөрөнгөнөөс 1.583.200 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Аззаяа, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Одгэрэл нарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэчулуунд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.  Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ