Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1797

 

О.Лодонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01348 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Лодонгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдох

 

Гэм хорын хохиролд 860 889 998 төгрөг гаргуулах, няцаалт хийхийг гэм хор учруулсан Эрүүл мэндийн яам, түүний сайдад үүрэг болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч О.Лодонгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Лодон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Батсанаагийн төрсөн эцгийх нь ясны чөмөгний B.LYM-ын CD, Cylem, CyCD, CD, CD, CDFIy, CD, T.LYM-ын CyCD, CyCD, TCR, TCR, CD, CD, CD, CD, FLT, CD, CD хэмт ясны MPO, CD, CD, CD, CD, CD, CD, CD эсүүд генийн хувирал болох мутацид орж эрлийзсэн эсэн гаралтай цусны хорт хавдар гэж орчуулагдсан, холимог эсийн цочмог цусны цагаан бөөмийн өвчнийг үүсгэж, генийн удмын санг устгасан хорт бодисны хор хөнөөл, үр удамд нөлөөлөх хүчин зүйлийг эрүүл мэндийн шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагаар судлуулж, төрийн албан хаагчийн оношлогоо, эмчилгээний төр хариуцах зардлыг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас гарган эмчлүүлж түүний хуулиар хамгаалагдсан амьд явах эрх, эрх чөлөөнд тулгарсан гэнэтийн аюулыг зайлуулах, халамжлах үүрэгтэй Эрүүл мэндийн яам, түүний сайд “тусламж үзүүлээгүй зориуд орхисон” гэж Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Уг хор уршгийг хүсээгүй боловч түүний анхны хүүд зориуд хүргэж гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэний улмаас Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.6-д “хорт хавдар” гэж заасан “Hybrid acute leukemia” өвчтэй өвчтөний анхны үр тогтолт энэ хуулийн төлбөрийг төр хариуцах 24.6.4, 13.2, 35.1, 32.1, 32.3-д заасан хуулиар хүлээлгэсэн албан үүргийг уг өвчний төрөлд хариуцагч Эрүүл мэндийн яам, түүний сайд зохих ёсоор биелүүлээгүйн улмаас энэ хуулийн 24, 16 дугаар зүйл, 24.6.6, 16.16 дахь хэсэгт “улсын хэмжээнд шингэн хорт хавдар өвчний төрлөөр бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, лавлагаа, арга зүйгээр хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны эмгэг судлалын клиникийн өвчтөн тарчлан зовсон эцгийнх нь генийн хувирал мутацидын өвчин эмгэгийн халдвар байгааг мэдсээр байж шинжилгээ хийлгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.2, 16.17 дахь хэсэгт “улсын хэмжээнд уг эмгэг өвчний төрлөөр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх үндсэн чиг үүрэгтэй” Эх нялхсын эрдэм шинжилгээний Төв төрөх клиникт төрүүлсэн 7 cap 11 хоногтой нярай 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цусны эмгэг судлалын эмчийн хийлгүүлсэн шинжилгээний цусандах Лейкоцит, Эритроцит эсийн үхлийн шалтгаан, Тромбоцит Гемголобин эсийн хэмжигдэхүүний өөрчлөлт, Лейкограмм-д Лимфоцит дархлалын 61% гэж илэрхийлсэн шинжлэгдэхүүний хариу үзүүлэлтийг П.Цэрэннадмид багшаар уншуулж Лимфоцитын хомсдлын цус багадалтын өвчин, эмгэгийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн тусгай мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай гэж Иргэний хуулийн 39 дугаар зүйлийн 39.2-т зааснаар нэгэнт хүн болоод төрчихсөн Л.Батсанаагийн “эрүүл мэндэд эрх, үүрэг” үүсгэснийг энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн цусны эмгэг судлалын клиникийн захирал Н.Оюундэлгэр Л.Батсанаагийн шинжилгээний маягтад бичиж гарын үсгээ зурж баталгаажуулснаар 1 нас 11 cap 4 хоногтой балчир хүү Л.Батсанаагийн хоёрдогч өвчний эмчилгээнд хүндрэл учруулж үхлийн аюулд хүргэсэн суурь өвчнийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөн Л.Батсанаагийн эмчлэгч эмчийн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хийлгүүлсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр илэрхийлэгдсэн Лимфоцит дархлалын 63%-ын хомсдол, “цус багадалтын өвчтэй Л.Батсанааг цаашид байнгын хяналтанд байлгаж шаардлагатай шинжилгээ болон эмчилгээг хийх асуудлыг анхааралдаа байлгана” гэж цусны эмгэг судлалын болон хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн эмч Г.Чимгээ, С.Бямбасүрэн, Б.Бямбаа, А.Пүрэвсүрэн нарын хамтарсан 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Улсын Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн “мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтийг гаргасан” Л.Батсанаад 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээний цусандах WBC, RBC эсийн үхэл HGB, НСТ, эсийн хэмжигдэхүүний өөрчлөлтийн шинжпэгдэхүүний хариу үзүүлэлтийг уншиж оношилсон Лейкеми өвчин түүний сэтгэл санааны өөрчлөлтгүйгээр мөн хоёрдогч өвчний нөлөөгүйгээр илэрснийг орон нутгаас өвчтөн илгээх журмын дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны эмгэг судлалын тасаг болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны эмгэг судлалын клиникт хандсаныг тус эмнэлгийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 34 тоот албан бичгээр “цитогенетик, молекульгенетикын шинжилгээний эмнэлгийн тоног төхөөрөмж Монгол улсын хэмжээнд нэвтрээгүй байгаагаас Л.Батсанаагийн оношийг батлаж өгөх буюу үгүйсгэх боломжгүй” гэж өгсөн хариу болон хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн Т.Эрхэмбаатарын гарын үсэгтэй Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн 2007 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 248 тоот албан бичгээр “Батсанаагийн онош тодруулах шинжилгээнүүдийг гадаад улс оронд хийлгүүлэх шаардлагатай” гэж /хх-17/, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн яаманд уламжлагдсан төсөв мөнгөтэй холбогдох уг өвчний гарал болон илрэх хэлбэр нь ихэвчлэн цусны цагаан бөөмд илэрдэг ба лимфийн булчирхайн систем болон хэмт ясанд тохиолддог өвчин эмгэгтэй Л.Батсанаагийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тус яам нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн яам бөгөөд түүний сайд нь эрүүл мэндийн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүн нь Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13-т заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, уг өвчний төрөлд хязгаарласныг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар Л.Батсанааг БНХАУ-ын Анагаах ухааны төв хүрээлэнгийн цусны хавдар судлалын эмнэлэгт хандуулж 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд хийлгүүлсэн түүний хэмт ясны IHC, хромосомын электрон дурангийн МАБ шинжилгээний ясны чөмөгний B.Lym-ын CD67:34%, CD33:67%, CD7:69% T.Lym-ын CD34:68%, CD22:44%, CD2:30% CD79:57%, TdT68% хэмт ясны MF сөрөг эсүүдийн шинжлэгдэхүүний хариу үзүүлэлтийг тус эмнэлгийн эмч эрдэмтдийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүн уншиж "Mixed Lineage Leukemia” өвчний онош тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан албан ёсны зөвшөөрөлтэй орчуулагч “Холимог эсийн цусны цагаан бөөмийн архаг өвчин” гэж /хх-10-13/ орчуулснаар энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх” гэж Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар 26-ны өдрийн 226 дугаар тогтоолоор баталсан журамд заасан санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ Эрүүл мэнд, Спортын яаманд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлснийг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн яам, түүний сайд албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 219 дугээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Эрүүл Мэндийн Яам түүний сайдын албан үүргийн хувьд гүйцэтгэх эсийн эмгэг эмчлэх, болон генийн өөрчлөлтийн өвчин эмгэгээс эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлогоор мэргэжлийн цогц арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлэхгүй байх шууд бус санаатай үйлдлийн улмаас “Hybrid acute leukemia” гэж гадаад улс оронд оношлогдож уг өвчний эцсийн шат ясны чөмөг, хэмт ясны эсийн задралаар нас барсан өвчтөний анхны хүүд “Acute mixed lieage leukemia” өвчин БНХАУ-д оношлогдож уг өвчнийг Монгол улсад оношлох боломжгүй гэх төсөв мөнгөний эрх мэдэлтний хамаарлаас эрх нь хязгаарлагдсан Л.Батсанаагийн амьд явахад зайлшгүй шаардагдсан чөмөг шилжүүлэн суулгах ерөнхий мэс заслын эмчилгээ уг эмчилгээнд шаардлагатай талийгаач эцгийх нь өвчтөний түүх болон жолооны үнэмлэхэд бичигдсэн /0/ 1 дүгээр бүлгийн цустай ясны чөмөг, хэмт ясны эсүүдийн HLA-д тохирох донор, тавилангүй гэж нэрлэсэн өндөр үнэ өртөг шаардах өвчний өнчрөл, хагацралын зовлонгоос сэтгэл санаанд нь учирсан цөхрөл, гутралын үр дагавар, дархлалын бүтцийн эмгэг түүний холимог эсийн өвчний зовиур шаналлын улмаас унтамхай болж ядарч сульдаж амьдралын нэн ядуу хүнд хэцүү нөхцөл бий болгосныг нөхөн сэргээлгэх, Эрүүл мэндийн яаманд холбогдох гэм хорын хохирол:

1. БНХАУ-ын Анагаахын шинжлэх ухааны төв хүрээлэнгийн цусны хавдар судлалын эмнэлэгт 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд хийгдсэн шинжилгээний төлбөр, асран хамгаалагчийн хамт энэ өдрүүдэд БНХАУ-д очиж, Монгол Улсад буцаж ирсэн унааны зардлын төлбөрийн үнэ 2 596 408 төгрөг,

2. БНХАУ-д зайлшгүй хийгдэх ерөнхий мэс заслын эмчилгээнд асран хамгаалагчийн хамт очиж ирэх унааны зардал 513 696 төгрөгийг урьдчилан,

3. Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцахаар хуульд тусгайлан заагаагүй өвчний хромсомын гаж өөрчлөлттэй төрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн хуулиар олгодог эм тарианы үнэ 48 000 төгрөг асаргаа сувилгааны 58 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Л.Батсанаа болон түүний асран хамгаалагчид олгож эхэлсэн. Л.Батсанаагийн эм тарианы үнэ 48 000 төгрөг хуульд өөрчлөлт орсноор нэмэгдэж 126 000 төгрөг болсныг цаашид үргэлжлүүлэн хөдөлмөр хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.6-д заасан дархлалын бүтцийн эмгэг түүний холимог эсийн өвчний хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олговол зохих мөнгөний зөрүү төлбөрийг 1 368 000 төгрөгөөр нэмэгдүүлэн цаашид байнга олгуулах,

4. Өнгөрсөн цаг хугацааны хөдөлмөр хөлсний доод хэмжээнээс багагүй 2006 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн олгох ёстой үүнээс 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл олгох 20 494 590 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Л.Батсанаад халамжийн хуулиар эм тарианы үнэ 48 000 төгрөг олгож эхлэснийг хасч олгох ёстой 1 152 000 төгрөг, хуульд өөрчлөлт орсноор 2014 оны 5 сарын 12-ны өдрөөс нэмэгдсэн эм тарианы үнэ 126 500 төгрөгийг хасч олгох ёстой 4 048 000 төгрөг болон нийт нөхөн төлбөрийн үнэ 25 694 590 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.3, 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар гаргуулах,

5. Боловсрол, мэргэжил эзэмшиж суралцсаныхаа төлөө нийгмийн даатгалын шимтгэлийг бүтэн гурван жил төлж амжилгүй 2.7 жил төрийн албанд ажиллаж уг өвчнөөр өвчилж Эрүүл мэндийн яамны гэм буруутай нь хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаар тогтоолоор тогтоогдсон үйлдлээр нас барсан төрсөн эцгээсээ тэжээгчээ алдсаны тэтгэмжгүй болон нийгмийн хамгаалалгүйгээр дархлалын бүтцийн эмгэг түүний холимог эсийн өвчний хөгжлийн бэрхшээлтэй болж өнчирч хоцорсон түүнд Улаанбаатар хотод улсын хэмжээний тусгай төв, төв эмнэлгийн хүүхдийн эсийн эмгэг судлалын мэргэжлийн эмчийн байнгын хяналтанд сэтгэл санааны тайван, асаргаа сувилгааны орчинд амьд байх хугацаанд нь байлгах шаардлагатайгаас хоёр өрөө байрны үнэ 130 000 000 төгрөг,

6. Донорын бэлэн сонголтгүй болж өнчирч хоцорсон түүний эмчилгээнд зайлшгүй шаардлагатай /0/ 1 дүгээр бүлгийн цустай ясны чөмөг, хэмт ясны эсийн HLA-д тохирох донорын 180 000 долларын төлбөрийн үнэ 449 152 200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ээр төсөөтэй хэрэглэж ’’нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд мөнгөөр тодорхойлно” гэж зааснаар,

7. БНХАУ-ын Анагаахын шинжлэх ухааны төв хүрээлэн цусны хавдар судлалын хүүхдийн эмнэлэгт хийлгэх ясны чөмөг шилжүүлэн суулгах ерөнхий мэс заслалын эмчилгээний 70 000 долларын төлбөрийн үнэ 174 670 300 төгрөг,

8. Шүүх хуралдаанаас гарах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны зайлшгүй зардал 78 262 794 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан журамд "Гадаад орны эмнэлэгт илгээн эмчлүүлэх ясны чөмөг шилжүүлэх ерөнхий мэс заслалын эмчилгээ” гэж заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-т заасан нэхэмжлэлийн нийт үнэ 860 889 988 төгрөгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.1, 24.6.2, 24.6.4, 24.6.6-д заасан нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн хариуцлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулах шийдвэрийг гаргаж,

Монгол улсын иргэн болж төрснийхөө төлөө 10 жил 9 cap 29 хоног зөрчигдсөн Л.Батсанаагийн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хангаж, төр хариуцах төлбөрийн төсөв, зардал мөнгө нь Эрүүл мэндийн сайдын шууд эрх мэдлээр шийдвэрлэгдэх гадаад улсад илгээн эмчлүүлэх болон төлбөргүй тусламж үзүүлэх төрийн мэдлийн эмнэлэг нь өндөр үнэ өртөгтэй импортын тусламжийн мансууруулах төрлийн химийн тариа, онош тодруулагч бодисоор шингэн хорт хавдар өвчний төрөл тодорхойлж оношлох бус, завших энэ төрлийг бизнес, арилжаа, наймаа мэт цэцэглүүлэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилго болгосон цусны эмгэг судлалын эмч мэргэжилтний өвчтөнд зайлшгүй хийх ёстой оношлогоо, эмчилгээг хянах зориулалтаар бүтээгдсэн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд нэвтрүүлэх түүний шинжлэгдэхүүний хариу үзүүлэлтийг уншиж оношлох хромсом, генетик, хүүхдийн эсийн эмгэг судлалын эмч мэргэжилтэнг сургаж, мэргэшүүлэн ажиллуулах зэргээр эсийн эмгэг эмчлэх эмнэлзүйн мэргэжлийн арга хэмжээ авах хуулиар хүлээлгэсэн албан үүргийг хэрэгжүүлэхгүй байх үйлдлийг, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасанд харшилсан эмчилгээний туршилтын амьд модель болгож төрсөн эцгийг нь арьсанд цугласан араг яс болтол нь 272 хоног тарчлаан тамлаж, амь насыг нь хөнөөж түүнийгээ тавилангүй өвчин гэж тодорхойлсон хайхрамжгүй үйлдлийг дахин давтахаас урьдчилан сэргийлж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.4, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасны дагуу дархлалын бүтцийн эмгэг түүний холимог эсийн өвчний улмаас үхэлд хүрч болзошгүй байдал бодитойгоор бий болсон зэргийг харгалзан энэ хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар төсөөтэй хэрэглэж “бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учируулсан Эрүүл мэндийн яам түүний сайдад үүрэг болгож” хэргийг хууль тогтоомжийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн О.Лодон нь өмнө нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг шүүх 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2624/с дугаар шүүхийн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаар магадлалаар тус тус шийдвэрлэсэн. О.Лодон тухайн асуудлаар өмнө нь тус шүүхэд нэхэмжлэл гарган, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн О.Лодонгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 483 дугаар магадлалын дүгнэлт хэсэгт нэхэмжлэгч нь Улсын клиникийн төв эмнэлгийн Цус судлалын тасагт хандаж онош тогтоолгох, үндэслэл тогтоогдвол журамд заасны дагуу “Эрүүл мэнд, спортын яаманд хандах боломжтой, яамнаас гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ асуудлаар дахин хандах эрх нь нээлттэй болно” гэж дурдсан байтал О.Лодон нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн яаманд хандсан хүсэлтдээ зөвхөн Л.Батсанаагийн эцэг нь Эрүүл мэндийн сайдын гэм буруутай үйлдлээс болж нас барсан тул ач хүүгээ Улаанбаатар хотод насан туршид нь байлгах шаардлагатай 2 өрөө орон сууц, cap бүрийн нөхөн төлбөр нийт 611 417 408 төгрөгийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас гаргуулах тухай дурдсан.

О.Лодонгийн орон байр, нөхөн төлбөр олгож өгөхийг хүссэн хүсэлтэд нь Эрүүл мэндийн сайд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1а/588-ө дугаартай албан бичгээр Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөл, цус судлалын мэргэжлийн зөвлөлтэй хамтран дүгнэлт гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Гэтэл О.Лодон нь тус зөвлөлийн дүгнэлт гаргаагүй, мөн Эрүүл мэнд, спортын яамнаас иргэнд гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох эсэх асуудлын талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад шууд шүүхэд хандаж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам батлах тухай” 226 дугаар тогтоолоор баталсан журмын 2.1-д "Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөлгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина” гэж заасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шаардлагуудыг хангаагүй байна.

Хэрэв шүүх нэхэмжлэгч О.Лодонгийн нэхэмжлэлд дурдсан ач хүү Л.Батсанаагийн эрүүл мэндэд Эрүүл мэндийн сайд, яамны ямар буруутай үйл ажиллагаанаас болж гэм хор учирсан асуудлыг шийдвэрлэх тохиолдолд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсан этгээдийн гэм буруутай үйл ажиллагааг тогтоох, мөн ач хүү Л.Батсанаа нь эцгийн цусны удамшилт өвчний оноштой гэх боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй байгаа тул холбогдох эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөл, байгууллага, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулан, оношийг тогтоолгох шаардлагатай. Иймд нэхэмжлэгч О.Лодонгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хсэгт зааснаар О.Лодонгийн Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан хохирол 860 889 998 төгрөгийг гаргуулах, няцаалт хийхийг гэм хор учруулсан Эрүүл мэндийн яам түүний сайдад үүрэг болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч О.Лодон нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.Лодон давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаар магдлалаар “нэхэмжлэгч нь УКТЭ-ийн цусны эмгэг судлалын тасагт хандаж онош тогтоолгох, үндэслэл тогтоогдвол журамд заасны дагуу Эрүүл мэндийн яаманд хандах боломжтой бөгөөд яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэй болно” гэж зөрчлийг хэрхэн засахыг заасан. Улмаар нэхэмжлэгчийн хүү Л.Батсанаа нь иргэний харъяаллаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн бүсийн оношлогооны төвд хийгдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд LYM 4.66-г үржих 10-ын 3-н зэрэг/mm 3-н зэрэг, 54.7% гэж илэрсэн цусан дахь цагаан бөөмийн шинжлэгдэхүүний тоон үзүүлэлтээр Лейкимие гэх Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.6-д заасан хорт хавдар өвчний оноштойгоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн цусны эмгэг судлалын эмч нарын хамтарсан дүгнэлтийн 2 дахь хэсэгт эрлийзсэн эсэн гаралтай цусны цагаан бөөмийн өвчин, үрэвслийн цусны хорт хавдар өвчнүүдийн хооронд эсийн эмгэг эмчлэх, цусны эмгэг эмчлэх эмнэлзүйн хоёр өөр нэр тодорхойлолт, уг өвчинтэй холбоотой мэдээлэл манай улсад хомс байгаа болно. /хх39/

Эсийн эмгэг судлалын өвчний оношлогоо, эмчилгээний талаар Засгийн Газрын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолын 3 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах үүрэг зөрчснөөс үүсэх хариуцлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасан. БНХАУ-д Л.Батсанаагийн бие махбодид хийгдсэн шинжилгээний шинжлэгдэхүүний хариу үзүүлэлтээр холимог эсийн цусны цагаан бөөмийн архаг өвчний онош /хх-10-13/ тогтоогдсон. Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг хавсралт ёсоор батласугай” гэж заасан журмын 2.1-д заасны дагуу ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг Л.Батсанаад хийлгүүлэх 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн авсан Эрүүл мэнд, Спортын яам уг журмын 2.2-д зааснаар Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох алба нь судлах, шаардлагатай бол холбогдох эмнэлгийн байгууллагаар нарийвчлан судлуулж саналаа зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлж, хариу өгөөгүй нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасан эрхийг нь хязгаарлаж, хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй Эрүүл мэндийн яам албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл болон Эрүүл мэндийн сайдын 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар тушаалаар баталсан журмын 2.1-д тухайн төрлийн мэдлэг мэргэжилгүй этгээдээр дүгнэлт гаргуулахыг, өөрөөр хэлбэл, хүүг эмчлэх хүүхдийн мэргэжлийн эмч нараар эцэгт нь дүгнэлт гаргуулсан, эцгийг нь эмчилж байсан цусны эмгэг судлалын эмч нараар хүүгийх нь холимог эсийн цусны цагаан бөөмийн архаг өвчний оношийг тогтоолгох заалт нь Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасантай харшилсныг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг зөрчиж албан тушаал, эрх мэдлээ ашиглаж хясан боогдуулсан хууль бус үйл ажиллагаанаас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт заасан эрх нь хязгаарлагдсан бага насны хүү Л.Батсанааг /1998 оны 5 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болсон/ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 40 дүгээр зүйлийн 40.4, 36 дугаар зүйлийн 36.2-т заасан албан үүргийг биелүүлээгүй хууль зөрчсөн.  Уг үйлдлийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан эрхийг нь зөрчиж төрүүлснээс Л.Батсанаагийн төрсөн эцэг Л.Гүрбадамын 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн өвчтөний түүхэнд бичигдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд WBC 93.1-ыг үржих 10-ын 9-н зэрэг\L, HGB 105-ыг үржих 10-ын 9-н зэрэг J\L, PLT 117-г үржих 10-ын 9-н зэрэг\L, LYM-7 гэж илэрсэн цусандах цагаан эс, улаан эсийн үхлийн шалтгаан, цусны ялтасны бүлэгнэлт, цагаан бөөмийн хэмжигдэхүүний тоон өөрчлөлтийг мэргэжлийн хятад эмч нарын бүрэлдэхүүн уншиж цочмог цусны цагаан бөөмийн, цочмог цусны үрэвслийн өвчний аль төрлийн цусны хорт хавдар өвчнөөр өвчилсөн болохыг нь өвчтөний хэмт ясанд эс судлал, эсийн хэлбэр судлал, хими судлалын шинжилгээг электрон дурангийн тусламжтайгаар хийснээр эсийн хэлбэр, өнгө, агуулах бодис, бөөмийн хэлбэр, өнгө, бүтэц тоо хэмжээг шинжлэн судалснаар холимог эсийн цочмог цусны цагаан бөөмийн өвчин оношлогдсон түүний генийн хувирал болох мутацид орж ясны чөмөг, хэмт ясны эсэд агуулсан цацраг идэвхит хорт бодис уг эсүүдийг холимог хэлбэрт оруулж цусны цагаан бөөм, хэмт ясны цагаан бөөм болон лимфын булчирхайн бөөмийн системыг өвчлүүлсэн. Холимог эс 6 cap 17 хоногийн дараа Л.Батсанаагийн судсанд 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд Лейкоцит 4.5-ыг үржих 10-ын 9-н зэрэг\L, Эритроцит 2.9-ыг үржих 10-ын 9-н зэрэг\L, Тромбоцит 145-ыг үржих 10-ын 9-н зэрэг\L, Лейкограмм-д Лимфоцит 61%-иар илэрч цусандах Лейкоцит, Эритроцитын үхлийн шалтгаан, Тромбоцитын бүлэгнэлт, Лимфоцитын хэмжигдэхүүний өөрчлөлтийг насанд хүрэгсдийн цусны эмгэг судлалын зөвлөх П.Цэрэннадмид уншиж /хх1/ ясны чөмөг шилжүүлэн суулгахад нэг алхам ойртлоо гэсэн гарчигтай нийтлэгдсэн /хх-16/ цус багадалтын өвчнийг төвөггүй эмчилдэг болно гэж Үндэсний шуудан сонинд бичиж эсийн эмгэг эмчлэх эмнэлзүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сурталчилсан өвчнийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хандаж эмчлүүлэхийг зөвлөсөн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг түүний шавь УКТЭ-ийн цусны эмгэг судлалын клиникын захирал Н.Оюундэлгэр нь Л.Батсанаагийн шинжилгээний маягтанд бичиж энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гарын үсгээ зурж баталгаажуулсан баримтад бичигдсэн Лимфоцитын 61%-ийн цус багадалтын өвчин гэж тодорхойлсон уг өвчнийг илэрхийлсэн цусандах шинжлэгдэхүүн цагаан эс, цагаан бөөм болон улаан эс, цусны ялтасны WBC, LYM RBC, PLT эсийн томъёог Лейкоцит, Лимфоцит, Эритроцит,Тромбоцит гэж орчуулж унших боломжгүй орос үгээр бичсэн болон цусны шинжилгээний багаж, төхөөрөмжийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгч улс орноос томъёолон хуулбарлаж хэрэглэсэн 0-18 насны хүүхдийн цусандах шинжлэгдэхүүний лавлах тоо хэмжээ нь

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжилгээний маягтад бичигдсэнээр: Лейкоцит 4-өөс 8-ыг үржих 10-ын 9-н зэрэг/J, Лимфоцит 76-40% /хх-3/,

Бүсийн оношлогооны төвийн шинжилгээний маягтад бичигдснээр: WBC 4-оөс 10-ыг үржих 10-ын 3-н зэрэг\mm 3-н зэрэг, LYM 0-оос 99.9%, 1.00-оос 4.00-ыг үржих 10-ын 3-н зэрэг\mm 3-н зэрэг /хх-7/,

Хувийн хэвшлийн Гялс төвийн шинжилгээний маягтад бичигдсэнээр: WBC 4.23-аас 9.07-г үржих 10-ын L зэрэг 6\IL, LYM21.8-aac 53.1% /хх-117/ гэсэн зөрүүтэй үзүүлэлтүүдийг Эрүүл мэндийн сайд тушаал гарган батлан мөрдүүлж Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэснийг урвуулан ашигласныг, энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Үндсэн хуульд харшилсан баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж заасан хууль бус шинжлэгдэхүүний баримтаар уг өвчний онош тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, нярай, балчир, бага, дунд, эх насны хүүхдийн цусан дахь WBC цагаан эс, LYM цагаанбөөм-ийн монгол хүний дархлалын бүтцийн онцлогт тохирсон генетик-удамзүйн эмч эрдэмтдийн өөрийн орны шинжлэх ухааны шинжилгээ судалгаагаар тогтоогдож батлагдсан цусандах тоо хэмжээтэй харьцуулна. Л.Батсанаагийн нярай, балчир, бага насанд нь хийгдсэн шинжилгээний шинжлэгдэхүүний хариу үзүүлэлтээр ямар төрлийн шингэн хорт хавдар өвчин илэрхийлэгдсэн түүний эсийн хэлбэр, өнгө, агуулах бодис, бөөмийн хэлбэр, өнгө, бүтэц, тоо хэмжээгээр өвчний онош зөв тодорхойлогдсон эсэхийг унших хүүхдийн эсийн эмгэг судлал, хромосом, генетик удамзүйн эмч нарын мэргэжлийн багын бүрэлдэхүүн Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-т эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байх хууль бус үйлдлийн улмаас Лейкоз-“цусны цагаан истэлт” гэж орчуулагдсан /хх44/ цусандах идээт үрэвслийг илрүүлэх шинжилгээгээр цусны цагаан бөөмийн өвчний онош тодорхойлогдох боломжгүй өөрөөр хэлбэл БНХАУ-д 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “холимог эсийн цочмог цусны цагаан бөөмийн өвчин”, 2006 оны 7 дугаар сарын 29-ний өдөр цусны эмгэг судлалын зөвлөх П.Цэрэннадмидын “Хурц холимог лейкеми” /хх21/ 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-д, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-д өвчтөний хэмт ясанд хийгдсэн лаборторын шинжилгээний наалдас түрхцийг илгээн шинжлүүлснээр биеийн зохицол алдагдсан ясны чөмөгний болон хэмт ясны эсүүдийн задрал явагдаж эхэлсэн зэрэг нь тогтоогдсон.

Уг өвчтөнд Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчснөөс уг өвчнөөр үхэлд хүрсэн өвчтөний гени эс, 0\1\ цусны бүлэг тодорхойлох шинжилгээгээр /хх-27/ эцэг, үр нь тогтоогдсон түүний эсийн эмгэг, идээт үрэвсэл хоёрыг ялгаж, таньж мэдэх ажиллагааг шинжлэн судлах, хуулийг зөв хэрэглэх үүргээ шүүх биелүүлээгүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн 82 дугаар тогтоолоор тогтоогдсон хариуцагчийн гэм буруутай үйлдлээс эцгийг нь алж, түүний хүүг нь генийн хувирлын голомтод ураг бүрэлдүүлэн төрүүлж түүнд үрэвслийн шинжилгээ хийсэн төдийхнөөр амь нас, эрүүл мэндэд нь аюул занал учруулж, Тереминие старый/хх-44/ буюу эцэг үрээрээ идээ бээрт баригдсан тавилангүй хараалын өвчин гэж тайлбарлан таниулж алдар хүндийг нь гутааж сэтгэл санаанд нь нөлөөлсөн мэргэжлийн бус эмч болон шинжээч нарын хууль бус үйлдлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэгт авагдсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий химийн томъёо, тоон цифрээр унших бичмэл нотлох баримтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4.2, 508.4.3, 227 дугаар зүйлийн 2273, 228 дугаар зүйлийн 228.4, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгтэй төсөөтэй хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Лодон нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гэм хорын хохиролд 860 889 998 төгрөг гаргуулах, няцаалт хийхийг гэм хор учруулсан Эрүүл мэндийн яам, түүний сайдад үүрэг болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж маргажээ.

 

Хэргийн /1-р хавтасны/ 37 дугаар талд авагдсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2/1142 тоот албан бичгээс үзвэл Л.Батсанаа нь анх хурц лимфобластын лейкеми гэж оношлогдсон ба цитогенетикийн болон молекул генетикийн шинжилгээ одоог хүртэл манай оронд нэвтрээгүй тул уг өвчнийг бүрэн үгүйсгэж эсвэл баталж өгөх боломжгүй гэх хариуг өгч байжээ.

 

Уг албан бичгээс үзвэл нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан холимог эсийн цусны цагаан бөөмийн архаг өвчнийг оношлох, тоног төхөөрөмж байхгүйгээс нэхэмжлэгчийн ач хүү Л.Батсанаа БНХАУ-д очиж шинжилгээ хийлгэж, онош тогтоолгосон тухай үйл баримт хэргийн 1-р хавтасны 23-29 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2624/с дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн ач хүү Л.Батсанаагийн БНХАУ-д очиж шинжилгээ хийлгэж, онош тогтоолгосон зардлыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.          /2хх22-38 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч ач хүү Л.Батсанаатай 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-д очиж шинжилгээ хийлгэж, онош тогтоолгосон байх бөгөөд энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр үгүй байна.

 

Шүүх Л.Батсанаагийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хятадын анагаах хүрээлэн цусны эмнэлэгт шинжилгээ хийлгэж онош тогтоолгоход гарсан зардлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

 

Хариуцагч байгууллага нь өвчнийг оношлох, тоног төхөөрөмж бэлтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн ач хүү Л.Батсанаа нь БНХАУ-д очиж өвчний онош тогтоолгож, шинжилгээ хийлгэхэд гаргасан зардлаас 2 596 408 төгрөгийг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч цаашид гарах эмчилгээ болон бусад зардалд БНХАУ очих ирэх унааны зардал 513 696 төгрөг, донорын 449 152 200 төгрөг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардал 174 670 300 төгрөг нийт 624 336 196 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч Монгол Улсад ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байгаа, цусны хавдрын эмч нар Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эмнэлэг дээр ажиллаж байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгэж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн хуулиар олгодог эм тарианы зардлыг Л.Батсанаад 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн олгосныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн төрсөн цагаас нь эхлэн олгуулах, олгосон хугацаанаас нь хойшхи зөрүү төлбөрт 25 694 590 төгрөг, эм тарианы үнийг цаашид үргэлжлүүлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн хорт хавдар өвчний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцахтай холбоотоотойгоор зөрүү төлбөрийг 1 368 000 төгрөгөөр нэмэгдүүлэн цаашид байнга олгуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Дээрх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2624/с дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаар магадлал хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг хуульд нийцүүлэн зөв дүгнэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв.

 

Мөн нэхэмжлэгч Л.Батсанааг мэргэжлийн эмчийн хяналтанд байлгах шаардлагатай тул хоёр өрөө орон сууцны үнэ 130 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хорт хавдар  өвчнөөр өвчилсөн өвчтөнийг эмчийн хяналтанд байлгах нөхцлийг бүрдүүлж төр  орон сууцаар хангах зохицуулалт хуулинд үгүй тул анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн үйл баримтаар хариуцагч Эрүүл мэндийн яамны гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хорт хавдартай хүүхэд төрж нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч Эрүүл мэндийн яам гэм буруутай болох нь тогтоогдоогүй тул Эсийн цочрол сэтгэл санааны өөрчлөлт хоёрдогч өвчлөлтөөс шалтгаалж эсийн харьцаа алдагдах өөрөөр хэлбэл бластын илрэл нь эмчлэгдэх боломжгүй болгож үхэх аюулд хүргэдэгээс урьдчилан сэргийлэхэд анхаарч бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан Эрүүл мэндийн яаманд даалгаж, Л.Батсанаагийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй тул энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 2 596 408 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Лодонд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хсэгт зааснаар хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 2 596 408 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Лодонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 858 293 590 төгрөгийг, няцаалт хийхийг гэм хор учруулсан Эрүүл мэндийн яам, түүний сайдад үүрэг болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 56 492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Лодонд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Лодон давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ