Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

Шүүгдэгч/хохирогч Н.С- ,

Шүүгдэгч/хохирогч Т.Т- , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-29/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-  овогт Н-н С- , С овогт Т-н  Т-  нарт холбогдох эрүүгийн 2105000001312 дугаартай хэргийг 200- 1 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ... настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... эхийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух /РД: /,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200- 0 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б- овогт Н-н  С- .

 

2. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Гоо сайханч мэргэжилтэй, ам бүл ... хамт .... дүүргийн .... дугаар хороо, ....  тоотод оршин суух /РД:/,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 981 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үндэслэлээр 34 хоногийн хорих ялаар сольсон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200- 1 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1751 дүгээр захирамжаар 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдсон хэргийг 200- 1.07.00- -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон, С  овогт Т-н  Т- .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.С-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 00-  тоотод хохирогч Т.Т- тэй “найзыгаа өмөөрч хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь цохисны улмаас хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Т-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 00-  тоотод хохирогч Н.С- тай “манай найзыг зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бүсэлхий хэсэгт хутгаар хатгасны улмаас бүсэлхийд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

 

Хохирогч Н.С- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 200- 1 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр найз С-н гэр буюу Баянгол дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 0 тоотод очсон. 200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед зүс таних Х ирсэн. ...Бид нар нийлээд архи ууж байтал орой 18 цагийн үед Х-н дуудсан үл таних залуу над руу дайраад хоёулаа үзье хөгшин банди гэх зэргээр хараасан. Бид хоёр гадаа орцонд гарсан ба гараад орцонд маргалдаж байгаад би тэр залууг нь түлхчихсэн. Тэгтэл баруун талын дух хэсгээрээ хана мөргөсөн. Би тэр залууг зодоогүй ба гэрт ороод байж байтал Х-  манай найзыг зодлоо гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй байлдаа гэхэд та хүн зодоод нүдийг хавдгасан байна гэж хэлсэн. Тэр үед би чамд бид хоёрын асуудал ямар хамаа байна гэж хэлтэл Х-  цамцныхаа халааснаас хутга гаргаж ирээд над руу дайрсан. Тэгж байхдаа миний зүүн бөөрний хэсэг рүү хатгасан. Хутга нь гүн ороогүй тэгээд би болиулах гэтэл миний зүүн гарын шууны хэсэгт хутгаараа бага зэрэг зүссэн. Тэр үед би хутгыг нь булааж аваад цонхоор гаргаад шидсэн. Тэгтэл дахиад нэг хар иштэй хутга гаргаж ирээд хатгах гээд байсан ба Х- гийн дуудсан үл таних залуу голоор орж хутгыг авсан. Би яах гээд давраад байгаа юм бэ гээд Х- гийн үснээс зулгаагаад доош нь дараад нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

  Хохирогч Т.Т- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед У ах дээр буюу Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байранд очсон. Намайг очих үед У- , У-  ахын найз хүүхэн, бас найз нь гээд 2 эрэгтэй хүн байсан. Би тэр 4 дээр очиход тэд нар архи уугаад сууж байсан. Намайг анх ороход У-  ах найз хүүхнийхээ найзтай маргалдаад байсан. Улмаар У-  ах нөгөө залууг нь хөөж явуулсан. ...Манай найз Б-г тэнэг бацаан гэж дуудаад байсан. Тэгснээ манай найзыг гаръя гэж дуудсан. Манай найз гарчхаад ороод ирсэн ба орж ирэхдээ баруун нүдний дээд дух хэсэгт улайгаад хавдсан байсан. У-  ахыг яаж байгаа юм бэ балай юм уу гэсэн. У-  ах чи тэр хачин юмаа өмөөрлөө гээд миний үснээс зулгаагаад газарт унагаад нүүрний хэсэг рүү өшиглөөд байсан. Би У-  ах руу хутга барьж дайрсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

            Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө гэртээ байж байтал манай найз С-  над руу залгаад С-н гэрт байна чи нэг шил юм аваад ир гэж залгасан. Би архи аваад гэрт нь ороод байж байтал Х-  гэх эмэгтэй ирсэн. Х-  нь согтуу орж ирсэн. Архиа уугаад талдаа ороогүй С бид хоёр юм яриад сууж байсан. Тэгтэл Х-  гэх эмэгтэй нь халааснаасаа хутга гаргаж ирээд С-  руу дайрсан. Тэр үед С-  гараас нь хутгыг нь булааж аваад цонхоор шидсэн ба тэрний дараа би гэрээс нь гараад явчихсан. Би маргааш нь С- ыг эрүүлжүүлэх байрнаас авсан. С-  надад хэлэхдээ би Х- д хутгалуулчихсан гэж хэлсэн. ...Намайг байх үед С- , Т-  хоёр хоорондоо маргалдаж эхэлж байсан. Би тэр үед явах гэж байсан болохоор юунаас болж маргалдсан болохыг анзаараагүй. Согтуу байсан болохоор харьж амрах гээд явсан ба янз бүрийн юм болно гэж бодолгүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 27 тал/,

 

            Гэрч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Т-  рүү залгасан. Намайг залгахад хороололд байна хүрээд ир гэсэн. Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах байрных нь тоотыг нь мэдэхгүй байранд заалгаж байгаад очсон. Т- ийн байсан гэрт нь очоод байж байтал У-  гээд ах нь намайг цохиод гаръя гэсэн. Би орц руу гараад уулзтал У-  гээд ах нь миний нүд рүү цохисон. Би тэр ахыг больё гээд аргалаад гэр рүү нь оруулсан. Тэгтэл Т-  яагаад нүд рүү цохиж байгаа юм бэ гэхэд У-  нь Т- тэй хэрэлдээд толгой тархи руу нь цохиод өшиглөөд байсан. Гаднаас цагдаа орж ирээд У-  гээд ахыг аваад явсан. ...Намайг байх үед Т-  нь хутга бариагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

 

            Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 200- 1 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Бугат-112 дугаар чиглэлд Б-н хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. ...Намайг ороход үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан ба үл таних Т-  гэх эмэгтэйн хамраас цус гарсан байдалтай байсан. Би тухайн хүний регистрийн дугаарыг цагдаагийн нэгдсэн сан дээр шүүж нэрийг нь мэдсэн. Тухайн хүн нь таньдаг ахдаа зодуулсан гэх ба зодсон гэх хүнийг нь заалгахад цаана орон дээр үл таних эрэгтэй хүн унтаж байгаа юм шиг хэвтэж байсан. Тухайн хүнийг сэрээж болсон асуудлын талаар асуухад зодуулсан гэх эмэгтэй намайг хутгалсан гээд биеэ үзүүлсэн. Тэр үед тухайн залуугийн зүүн талын бөөрний дээд хэсэгт цус гараагүй бага зэрэг шалбарсан гэхээр зүйл харагдсан. Би тухайн хутга хаана байгаа талаар асуухад цонхоор гаргаад шидсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

 

Гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С-  дуудаад 16 цагийн үед Х-  манай гэрт ганцаараа ирсэн. Ирээд бид нартай хамт архи уусан ба удаагүй Х-  гэх охин найзыгаа дуудсан. ...Удалгүй юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй. Нэг мэдэхэд тэр Х-  гэх охин нь цүнхнээсээ хар өнгийн жижиг урд талдаа угладаг юмтай хутга гаргаж ирээд С-  руу дайраад байсан. С-  тэр хутгыг нь аваад цонхоор гаргаж шидсэн. ...Тэр дахиад улаан өнгийн урд талдаа угладаг юмтай хутга гаргаж ирээд С-  руу дайрсан. Тэр хутгыг хаанаас гаргаж  ирсэн гэдгийг мэдэхгүй. Х-  хутгаа бариад С-  руу дайраад байхаар нь би болиулах гээд голоор нь ороход Х-  гэх эмэгтэй нь би баруун гарын булчин хэсэгт бага зэрэг зүсэгдсэн. С-  намайг боль гээд би орон дээр суусан. Тэгтэл С- ын  нурууных нь хавьд Х-  хутгаар дүрэх шиг болсон. Би тэрийг хальт харсан ба С-  уурлаад даварчихсан гичий гээд үснээс нь зулгаагаад унагаагаад цохих шиг болсон. Х-  гэх эмэгтэйн гарт байсан хутгыг Х- гийн найз залуу нь булааж авч байсан харагдсан. ...Би зүсүүлсэн асуудалдаа ямар нэгэн гомдол байхгүй. Одоо зүгээр болчихсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 200- 1 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 8720 дугаартай “...Т.Т- ийн биед хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 200- 1 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн 8747 дугаартай “...Н.С- ын биед бүсэлхийд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн зулгаралт гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үрэлцэх шүргэлцэх үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

 

            Хохирогч Т.Т- ийн компьютерийн томографи, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58, 59 тал/,

 

Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62 тал/,

 

Шүүгдэгч Т.Т- ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны ...14 цагийн үед У-  ах дээр буюу Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн тэнд очсон. Би одоо байрных нь дугаарыг санахгүй байна. Тэнд очих үед У-  ах, У-  ахын найз хүүхэн С, С-н найз нь гээд эрэгтэй, У-  ахын найз Оргил гэх залуу байсан. Би тэр 4 дээр ороход тэд нар архи уучихсан байсан. ...У-  ах гал тогооноос гараад үүдний хэсэгт ирэхдээ хоёр гартаа хутга заазуур барьчихсан тэр залууг хөөгөөд байсан. Тэгээд У-  ах үүднээс том өрөө рүү орж ирэхдээ зүүн гар талын нурууны доод хэсэгт бага зэрэг цус гарчихсан орж ирсэн. Тэгээд орж ирээд уурлаад байсан ба задалсан байсан архинаасаа өөрөө уугаад надад бас хийж өгсөн. У-  ах С- , О нартай ээлжилж маргалдаад байсан. Тэр үед манай найз Болдсайхан нь над руу залгаад хаана байгаа юм яваад очъё гэсэн. Би У-  ахаас манай найз хүрээд ирье гэнээ дуудчих уу гэхэд У-  ах тэг тэг гэж хэлсэн. ...У-  ах намайг архи аягал гэж хэлээд надад архи өгсөн. Би эхлээд У-  ахад өгөөд дараа нь Болдсайханд хийж өгөөд дараа нь өөрөө хийж уусан. Тэр хоёр Б гэдэг эмэгтэйгээс болж хоорондоо маргалдаад байсан. Тэгж байгаад У-  нь хоёулаа гарч байгаад юм ярья гээд гарсан ба гадаа 5-6 минут болоод эргээд орж ирэхдээ Болдсайханы баруун нүдний хэсэгт хавдсан байсан. Тэгэхээр нь би У-  ахад та яаж байгаа юм бэ ээж аав нь одоо намайг загнаад бөөн юм болно шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл У-  ах миний үснээс зулгаагаад газарт шал дээр унагаад миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед У-  ах гуталтай байсан ба би босоод хартал миний хамраас цус гарчихсан хамаг юм цус болчихсон байсан. Би цагдаа дуудна гээд утас дээрээ бичлэг хийгээд цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай найзтай танилцаад юм ярьж байснаа маргалдаад орц руу дагуулж гарсан. Эргээд орж ирэхэд манай найзын нүднийх нь дээд талд хавдсан байсан. Би тэр үед “...Та яаж байгаа юм бэ? Дараа нь ээж, аав нь бөөн юм болно шүү дээ” гэж хэлэхэд Н.С-  намайг үсдэж дараад хамар, уруул хэсэгт өшиглөсөн. Би энэ хүнийг хутгалж, хутга гаргасан зүйл байхгүй. Тухайн үед би цүнх байхгүй, энгийн цамц өмссөн байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.С- ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...200- 1 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед С-тэй хамт архи ууж байсан. Тэгтэл зүс таних Х-  над руу залгаад модны хоёрт байна гэхээр би тэр гэрт дуудсан. Ардаас нь удалгүй манай найз М нь архи авчраад хувааж уусан. Удалгүй М явсан. Х-  ирснийхээ дараа өөрийнхөө эрэгтэй найзыг дуудсан. Бид нар нийлээд архи ууж байтал орой 18 цагийн үед Х- гийн дуудсан үл таних залуу над руу дайраад хоёулаа үзье хөгшин банди минь гэх зэргээр хараасан. Тэгэхээр нь бид хоёр гадаа орцонд гарсан ба орцонд маргалдаж байгаад би тэр залууг нь түлхчихсэн. Тэгтэл баруун талын дух хэсгээрээ хана мөргөсөн. Би тэр залууг зодоогүй ба гэрт ороод байж байтал Х-  манай найзыг зодлоо гээд надад уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй байлдаа гэхэд та хүн зодоод нүдийг нь хавтгасан байна шүү дээ гэж хэлсэн. Би тэр үед чамд бид хоёрын асуудал ямар хамаатай юм гэж хэлтэл Х-  нь цамцныхаа халааснаас хутга гаргаж ирээд над руу дайраад байсан. Тэгж дайрч байхдаа миний зүүн талын бөөрний хэсэг рүү хатгасан. Хутга нь гүн ороогүй тэгээд би болиулах гэтэл миний зүүн гарын шууны хэсэгт хутгаараа бага зэрэг зүссэн. Тэр үед би хутгыг нь булааж аваад цонхоор гаргаж шидсэн. Тэгтэл Х-  нь дахиад нэг хар иштэй хутга хаанаас гэдгийг мэдэхгүй гаргаж ирээд дахиад хатгах гээд байсан. Х- гийн дуудсан үл таних залуу голоор орж хутгыг нь авсан. Тэгэхээр нь би яах гээд давраад байгаа юм бэ гээд Х- гийн үснээс зулгаагаад доош нь дараад нүүр хэсэг рүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр байшинд дөрвүүлээ байсан. Т.Т- ийн найзыг орцонд гаргаж зодлоо гэх шалтгаанаар надаас мөнгө нэхсэн. Та манай найзыг зодоод нүүр амыг нь ийм болгочихлоо. Ядаж эм тарианы мөнгө өг гэсэн. Би тэр үед нь “...Наад асуудал чинь чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Би уурлаад маргалдаад байж байтал М гараад явсан. Т.Т-  улаан шар хуйтай хутга гаргаж ирээд над руу дайрсан. Би тэр хутгыг нь аваад цонхоор гаргаад шидсэн. Хутгыг нь гаргаж хаячхаад буруу хараад суух гэтэл дахиад нэг хар иштэй хутга гаргаж ирээд араас хатгасан. Тэгэхээр нь би үсдэж дараад нүүр рүү нь хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С- ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 87-90 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 92 тал/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 93 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 94 тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 95 тал/, хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 96-112 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 121-123, 124-125, 126-128 тал/,

 

шүүгдэгч Т.Т- ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 76 тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 77 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 80 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 81 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 82-86 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 130-133, 134-138 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 20-21, 23 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.С- , Т.Т-  нар нь 200- 1 оны 9 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 00-  тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар Т.Т- ийн эрүүл мэндэд хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол, Н.С- ын эрүүл мэндэд бүсэлхийд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.С- ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн “...Х-  цамцныхаа халааснаас хутга гаргаж ирээд над руу дайрсан. Тэгж байхдаа миний зүүн бөөрний хэсэг рүү хатгасан. Хутга нь гүн ороогүй тэгээд би болиулах гэтэл миний зүүн гарын шууны хэсэгт хутгаараа бага зэрэг зүссэн. Тэр үед би хутгыг нь булааж аваад цонхоор гаргаад шидсэн. Тэгтэл дахиад нэг хар иштэй хутга гаргаж ирээд хатгах гээд байсан ба Х- гийн дуудсан үл таних залуу голоор орж хутгыг авсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х-  гэх эмэгтэй нь халааснаасаа хутга гаргаж ирээд С-  руу дайрсан. Тэр үед С-  гараас нь хутгыг нь булааж аваад цонхоор шидсэн...” гэх мэдүүлэг,

            Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хүнийг сэрээж болсон асуудлын талаар асуухад зодуулсан гэх эмэгтэй намайг хутгалсан гээд биеэ үзүүлсэн. Тэр үед тухайн залуугийн зүүн талын бөөрний дээд хэсэгт цус гараагүй бага зэрэг шалбарсан гэхээр зүйл харагдсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэг мэдэхэд тэр Х-  гэх охин нь цүнхнээсээ хар өнгийн жижиг урд талдаа угладаг юмтай хутга гаргаж ирээд С-  руу дайраад байсан. С-  тэр хутгыг нь аваад цонхоор гаргаж шидсэн. ...Тэр дахиад улаан өнгийн урд талдаа угладаг юмтай хутга гаргаж ирээд С-  руу дайрсан. Тэр хутгыг хаанаас гаргаж ирсэн гэдгийг мэдэхгүй. Х-  хутгаа бариад С-  руу дайраад байхаар нь би болиулах гээд голоор нь ороход Х-  гэх эмэгтэй нь би баруун гарын булчин хэсэгт бага зэрэг зүсэгдсэн. С-  намайг боль гээд би орон дээр суусан. Тэгтэл С- ын  нурууных нь хавьд Х-  хутгаар дүрэх шиг болсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 200- 1 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн 8747 дугаартай “...Н.С- ын биед бүсэлхийд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн зулгаралт гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үрэлцэх шүргэлцэх үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Т.Т- ийн “...би Н.С- ыг хутгалаагүй...” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. 

 

Мөн шүүгдэгч Н.С- ын Т.Т- ийн нүүр хэсэгт 2 удаа цохисон үйлдлийн улмаас Т.Т- ийн биед эрүү хамрын нуруу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нарын хэн хэн нь үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, харилцан бие биеэ цохиж зодоход эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдэж хүсч үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

 

Түүнчлэн, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул Н.С- , Т.Т-  нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч эмчийн 8747, 8720 дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.С- , Т.Т-  нарын харилцан бие биенийхээ эсрэг чиглэсэн буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас Н.С- , Т.Т-  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.С- , Т.Т-  нар нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас Н.С- , Т.Т-  нар нь харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйлгүй талаар...” мэдүүлж байх тул энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Н.С- , Т.Т-  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь тэдгээрийн үйлдэлд тохирно гэж дүгнэж, тус бүрт 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Н.С- , Т.Т-  нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтож, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.С- , Т.Т-  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-  овогт Н-н  С- , С  овогт Т-н  Т-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С- , Т.Т-  нарт 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.С- , Т.Т-  нарт мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С- , Т.Т-  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА