| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00329/и |
| Дугаар | 416 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 416
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-60 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ67050360, Өлчир овогтой Цэрэнгийн Ундраа,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-60 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ69022879, Боржигон овогтой Цэдэвийн Батдэлэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 27.594.864,29 төгрөг, зээлийн хүү 6.710.962,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 674.496,59 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 34.990.824 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн эдийн засагч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Ундраа, Ц.Батдэлэг нар нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ-6681-1/2059-1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 45.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 17.405.135,71 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 11.088.817,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14.614 төгрөг, нийт 28.508.567 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.1, 4.2.8 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бухий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 27.594.864,29 төгрөг, зээлийн хүү 6.710.962,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 674.496,59 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 34.990.824 төгрөг, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх” гэжээ.
Хариуцагч Ц.Ундраа, Ц.Батдэлэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 35.794.079 төгрөгийг төлж барагдуулна. Зээл төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр зээл төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн эдийн засагч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 34.990.824 төгрөг нэхэмжилсэн ба 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хүү нэмэгдүүлсэн хүү 803.255 төгрөгийг нэмж гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ц.Ундраа, Ц.Батдэлэг нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 27.594.864,29 төгрөг, зээлийн хүү 6.710.962,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 674.496,59 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 34.990.824 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 803.225 төгрөгийг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Иргэн Ц.Ундраа, Ц.Батдэлэг нар Хаан банктай 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ-6681-12059-1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 45.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бөхийн өргөөний зүүн талд байрлах, орон сууцны зориулалт бүхий нэг давхар өрлөг хийсэн 400 м.кв эзэмших эрхтэй газар /гэрчилгээний №0369683, нэгж талбарын 8516000119 дугаартай/, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 60-н айлын орон сууцны 3-34 тоотод байрлалтай, 30 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц /улсын бүртгэлийн Y-1520000306, гэрчилгээний 000181135 дугаартай/, мөн бараа материал зэргийг тус тус барьцаалсан байна.
Харин хариуцагч Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 35.794.079 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.732 төгрөгөөс 178.366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 178.366 төгрөгийг, хариуцагч Ц.Ундраа, Ц.Батдэлэг нараас 178.366 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ундраа, Ц.Батдэлэг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардал нийт 35.794.079 /гучин таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга далан ес/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөх, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.732 /гурван зуун тавин зургаан мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгөөс 178.366 /нэг зуун далан найман мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 178.366 /нэг зуун далан найман мянга гурван зуун жаран зургаа/ төгрөг, хариуцагч Ц.Ундраа, Ц.Батдэлэг нараас 178.366 /нэг зуун далан найман мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА