Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцогт, Р.Эрдэнэ-Очир

Насанд хүрээгүй хохирогч: Б.Гүнжлхам,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Азжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан

Гэрч: Н.Одонтуяаг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэр-Одын Баяндалайд холбогдох 129/2016/0030/Э/ индекстэй, эрүүгийн 201503000517 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэхэд

 

 Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, халх, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг Өртөнт хорооллын 1-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Сэр-Одын Баяндалай РД:/АИ98020916/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

  Шүүгдэгч С.Баяндалай нь 2014 оны намар болон 2015 оны 11 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн орчимд 3 удаагийн давтан үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Хангамжийн хашаанд бага насны хохирогч Б.Гүнжлхамыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сэр-Одын Баяндалайг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч С.Баяндалайг 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Баяндалайд оногдуулсан 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч С.Баяндалайгийн цагдан хоригдсон 176 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өмдийг устгасугай.

 

6. Эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баяндалайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                       ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                     ШҮҮГЧ                                  П.ГАНДОЛГОР