| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00416/и |
| Дугаар | 450 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 450
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 08-04 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ69090875, Уваши овогтой Буянтогтохын Хүрэлбаатар,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 08-04 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ70031302, Шаанаахан овогтой Сайндүүрэнгийн Оюунчимэг нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.361.916,55 төгрөг, зээлийн хүү 1.322.841,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.775,34 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг, нийт 4.745.533,1 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн эдийн засагч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нар нь 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс 5938 тоот зээлийн гэрээ байгуулан 11.000.0000 төгрөгийн зээлийг жилийн 10,4 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатайгаар зээлсэн. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 5.780.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 21,6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 5938-1 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хугацаа сунгуулсан байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 7.638.084 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4.742.110 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51.301 төгрөг, нийт 12.431.495 төгрөгийн төлбөррийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 521 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.1, 5.2.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийг буцаан төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бухий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5938-1 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 3.361.916,55 төгрөг, зээлийн хүү 1.322.841,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.775,34 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг, нийт 4.745.533,1 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан бармтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх” гэжээ.
Хариуцагч Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкны Улаангом тооцооны төвөөс 11.000.000 төгрөгийн зээл авсан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 3.361.916,55 төгрөг түүний хүү 1.745.533,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.775,34 төгрөг нийт 4.745.533,1 төгрөг байна. Тухайн зээлээ бид төлж барагдуулна. Барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн эдийн засагч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нарын хариу тайлбарын хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.361.916,55 төгрөг, зээлийн хүү 1.322.841,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.775,34 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг, нийт 4.745.533,1 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нар Хаан банктай 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5938 тоот зээлийн гэрээ байгуулан 11.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын Чандмань 1 дүгээр баг, 8-4 тоотод 4 тал хашаа, 3 амбаар /улсын бүртгэлийн дугаар 000051188, Г-1520000693/, 6 ханатай гэр, 3 хос буйдан, ор, угаагч, барааны зах дээр байрлах улаан №10 контейнер, барааны зах дээр байрлах саарал контейнер, гагнуурын аппарат, өрөм, м/зүсэгч, төрмийн суурин хайч, 32 инчийн led pilpis зурагт, хоолны шкаф, хөргөгч, хивс 3 ширхэг монгол, мөлхөө стенк, бараа материал зэргийг тус тус барьцаалсан байна.
Харин хариуцагч Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 4.745.533,1 төгрөг төлөх, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.879 төгрөгөөс 45.439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 45.439 төгрөгийг, хариуцагч Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нараас 45.439 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4.745.533 /дөрвөн сая долоон зуун дөчин таван мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкинд төлөх, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.879 /ерэн мянга найман зуун далан ес/ төгрөгөөс 45.439 /дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 45.439 /дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөг, хариуцагч Б.Хүрэлбаатар, С.Оюунчимэг нараас 45.439 /дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА