Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 11-09 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар БЭ62051307, Бөхнүүд овогтой Чимэдийн Цагаанхүүгийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Цагаанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

        Нэхэмжлэгч Ч.Цагаанхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд төрсөн, одоо 55 настай. Би 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчнээр ажиллаж байгаад 1983 оноос 1985 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Завхан аймгийн Худалдааны техникум төгссөн. Төгсөж ирээд 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтэл ангид эдийн засагчаар томилогдон ажиллаж байгаад амьдарлын шаардлагаар нөхрөө дагаж Баян-Өлгий аймаг руу шилжин ажиллах болсон юм. Улмаар 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165-р ангийн хорооны төвд нягтлан бодогч, худалдагчаар, хорооны 6 дугаар суманд няраваар, 2 дугаар суманд оёдолчноор, 6 дугаар суманд ариун цэврийн зааварлагчаар тус тус ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөн бичилттэй дэвтэр гэх үндэслэлээр хүчинтэйд тооцох боломжгүй гэсэн. Мөн ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул миний 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчнээр, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэл ангид эдийн засагчаар, 1986 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165-р ангид нягтлан бодогч, худалдагчаар, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хилийн цэргийн 0165-р ангийн 6 дугаар суманд няраваар, 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн цэргийн 0165-р ангийн 2 дугаар суманд оёдолчноор, 1991 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хилийн цэргийн 0165-р ангийн 6 дугаар суманд ариун цэврийн зааварлагчаар, 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Хилийн цэргийн 0165-р ангийн 3 дугаар суманд талхчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Цагаанхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

    Хэрэгт нэхэмжлэгч Ч.Цагаанхүүд 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас олгосон 041370 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба тухайн дэвтэрт “хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 230 тоот болон 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 243 тоот лавлагаанд “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн 1981 оны тушаалыг шүүн үзэхэд Л.Жамбалсүрэнгийн ажилд томилогдсон тушаал гараагүй, харин тус нэгдлийн даргын 1992 оны тушаал тус архивт шилжиж ирээгүй тул түүний ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн 071586 тоот хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Наранбулаг сумын Намын үүргийн товчооны 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоол, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот “Комисс томилох тухай” тушаал, мөн даргын 1986 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот “Комисс томилох тухай” тушаал, мөн даргын 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 57 тоот “Комисс байгуулах тухай” тушаал, хавсралтын хамт, Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1987 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгосон “Баярын бичиг”, гэрч Ч.Нордод, Г.Даваасамбуу нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.

        Тухайлбал, нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Наранбулаг сумын Пионер нэгдлийн үйлдэхүүний няраваар авч ажиллуулав, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Пионер нэгдлийн хувьчлалаар түүхий эдийн үйлдэхүүний няравын ажлаас чөлөөлж, “Алдар” ХК-ийн мэдэлд шилжүүлэв” гэсэн бичилт хийгдсэн, Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Л.Жамбалсүрэнгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд нярав, түүхий эдийн эрхлэгчээр 1981 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн, Увс аймгийн Наранбулаг сумын Намын үүрийн товчооны 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолоор нэхэмжлэгчийг тухайн өдрөөс эхлэн тус нэгдлийн няравын ажлаас чөлөөлж, түүхий эдийн эрхлэгчээр ажиллуулахаар тогтоож, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 61 тоот, 1986 оны 05, 1988 оны 57 тоот тушаалуудад тус нэгдлийн түүхий эдийн эрхлэгчийн хувьд комиссын бүрэлдэхүүнд томилж байсан тухай дурдагдсан байна.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ч.Нордод, Г.Даваасамбуу нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ч.Нордод: “Миний бие нь 1973 оноос эхлэн 1995 он хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн туслах үйлдвэрийн хивсний цехэд хивсчнээр ажиллаж байсан. Л.Жамбалсүрэн 1981 оноос тус нэгдэлд нярав, түүхий эдийн эрхлэгчээр 1990 он хүртэл ажилласан. Л.Жамбалсүрэн бид хоёр нэг ангийн, нэг байгууллагад хамт 9-н жил ажиллаж хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Тухайн үед нэгдлийн даргаар Б.Доржсүрэн,  Д.Орших гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Г.Даваасамбуу: “Миний бие нь 1978 оны 3 дугаар сараас эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажилд орон ажиллаж байхад Л.Жамбалсүрэн нь 1981 оноос эхлэн тус нэгдэлд няраваар ажилд орсон. Бид хоёр хамтдаа 10 гаруй жил нярав, нягтлангаар ажилласан учир нэгнээ сайн мэднэ. Тус нэгдэл нь 1992 онд тарж 1992 оноосоо Алдар компани болон ажилласан. Бид хоёр мөн л Алдар компанид үргэлжлүүлэн 1994 оныг хүртэл ажилласан. Тухайн үед нэгдлийн даргаар Б.Доржсүрэн,  Д.Орших гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлжээ.

       Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үйлдэхүүний няраваар, 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Лэгшидийн Жамбалсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үйлдэхүүний няраваар, 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Жамбалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА