Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 28

 

   Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал,

Иргэдийн төлөөлөгч: Т.Сүхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Заан боржигон овогт Анхбаярын Буянтогтоход холбогдох 129/2016/0001/Э/ индекстэй, эрүүгийн 201503000400 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцэхэд

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, Заан боржигон овогт Анхбаярын Буянтогтох /РД:ТГ90032115/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч А.Буянтогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Мал эмнэлэгийн гудамжны 01 тоотод оршин суух хохирогч Г.Эрдэнэбаярын байшингийн цонхоор нэвтэрч Сони маркийн зургийн аппарат, Айя-Фони 5-эс маркийн гар утас, ДДШ телевизийн хүлээн авагч карт, виски зэргийг хулгайлан авч 1.739.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 09 дүгээр сарын 05-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт төрсөн эх Л.Саранхүүг гэрт нь нүцгэлэн, шал угаалгаж, бөөстсөн байна гэж хүйтэн усаар толгойг нь угаалгаж хохирогчийг тохуурхан даажигнаж хүчиндсэн, давтан үйлдлээр Л.Саранхүүг гэрээс авч гаран Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт эмээ Т.Дорждуламын гэрт Л.Саранхүүг оруулан зодож хүчиндсэн, ийнхүү хүчиндэх явцдаа Л.Саранхүүгийн анус руу нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэг дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Заан боржигон овогт Анхбаярын Буянтогтохыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогчийг тохуурхан даажигнаж, давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч А.Буянтогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч А.Буянтогтоход оногдуулсан 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч А.Буянтогтохын цагдан хоригдсон 233 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Буянтогтоход цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолд шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14  хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                      ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                    ШҮҮГЧ                                  П.ГАНДОЛГОР