Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 461

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, Багш нарын байрны 4 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ78111879, Харагчин овогтой Буядаагийн Батцэнгэл,

       Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, Багш нарын байрны 4 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ78122400, Тайжууд овогтой Хундагын Нямзаяа нарт холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250018108 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 39.834.987,16 төгрөг, зээлийн хүү 2.608.291,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.895,83 төгрөг, 1250023007 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.200.000 төгрөг, зээлийн хүү 556.311,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.212,68төгрөг, 1250021565 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.560.000 төгрөг, зээлийн хүү 540.301,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.778,76 төгрөг, нотариатын зардал 32.500 төгрөг, нийт 48.360.764,45 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, хариуцагч Х.Нямзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нэргүй, Э.Нарангэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нар нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хас банктай 1250014668 тоот орон сууц худалдан авах зээлийн гэрээг байгуулж, 1250014668 дугаартай барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалан 60.000.000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, 365 хоногт 8 хувийн хүүтэй, үл хөдлөх хөрөнгө зориулалтаар зээл авсан. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1250014668 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1250018108 тоот дугаартай болж өөрчлөгдсөн. Мөн Х.Нямзаяа, Б.Батцэнгэл нар нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хас банктай 1250021565 дугаартай өрхийн хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 1250021565-01 дугаартай барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалан 3.200.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 27 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Мөн Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нар нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хас банктай 1250023007 дугаартай бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 1250023007-01 дугаартай барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалан 2.200.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 26.40 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

  -     Орон сууц - Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Багш нарын байр 4 тоот, 30 м.кв, 2 өрөө нийтийн орон сууц, Ү-1520000798,

   -      Хөргөгч - Atlanta орос, 2 хаалгатай, 2014 он,

  -      Зурагт - 32 инчийн, TGL, 2014 он,

  -      Гэр - 8 ханатай битүү шалтай гэр, 2012 он,

    -      Шарах шүүгээ Мечта маркийн орос, 2012 он болно.

     Зээлдэгч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нар нь 1250018108, 1250021565, 1250023007 тоот зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад тус тус заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2016 оны 11 дүгээр сараас хойш төлөлт нь доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн болно. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: 1250018108 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 39.834.987,16 төгрөг, зээлийн хүү 2.608.291,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.895,83 төгрөг, 1250023007 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.200.000 төгрөг, зээлийн хүү 556.311,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.212,68 төгрөг, 1250021565 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл2.560.000 төгрөг, зээлийн хүү 540.301,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.778,76 төгрөг. 1250018108, 1250021565, 1250023007 тус тус зээлүүдийн нийт үлдэгдэл 48.328.264,45 төгрөг нотариатын төлбөрт 32.500 төгрөг, нийт төлбөр 48.360.764,45 төгрөг байна. Иймд нийт 48.360.764,45 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэсэн нэхэмжпэлийн шаардпага гаргаж байна.Жич:     Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээ, хуульд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

     Хариуцагч Х.Нямзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нөхөр маань ажилтай байгаа тул түүнийг байлцуулахгүйгээр энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Мөн нэхэмжлэгч Хас банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, маргахгүй байна гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нарт холбогдуулан, зээлдэгч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250018108 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 39.834.987,16 төгрөг, зээлийн хүү 2.608.291,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.895,83 төгрөг, 1250023007 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.200.000 төгрөг, зээлийн хүү 556.311,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.212,68 төгрөг, 1250021565 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.560.000 төгрөг, зээлийн хүү 540.301,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.778,76 төгрөг, нотариатын зардал 32.500 төгрөг, нийт 48.360.764,45 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Иргэн Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нар нь Хас банкнаас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хас банктай 1250014668 тоот орон сууц худалдан авах зээлийн гэрээг байгуулж, 42.000.000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, 365 хоногт 8 хувийн хүүтэй, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, улсын бүртгэлийн Ү-1520000798, гэрчилгээний 00229815 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө нийтийн орон сууц барьцаалсан байна.

       Мөн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хас банктай 1250021565 дугаартай өрхийн хэрэглээний зориулалттай зээлийн гэрээ байгуулж, 3.200.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 27 хувийн хүүтэй авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Багш нарын байрны 4 тоотод байрлах 2 хаалгатай хөргөгч, 37 инчийн зурагт, 8 ханатай, битүү шалтай Монгол гэр зэргийг барьцаалсан.

       Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хас банктай 1250023007 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2.200.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 26.40 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, зээлийн барьцаанд дээр дурдсан хөдлөх эд хөрөнгө дээр Мечта маркийн шарах шүүгээг барьцаалжээ.

     Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

    Хариуцагч нар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 48.360.764 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

     Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250018108 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 39.834.987,16 төгрөг, зээлийн хүү 2.608.291,74төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.895,83 төгрөг, 1250023007 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.200.000төгрөг, зээлийн хүү 556.311,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.212,68 төгрөг, 1250021565 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2.560.000 төгрөг, зээлийн хүү 540.301,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.778,76 төгрөг, нотариатын зардал 32.500 төгрөг, нийт 48.360.764,45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.

       Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, улсын бүртгэлийн Ү-1520000798, гэрчилгээний 00229815 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө нийтийн орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Багш нарын байрны 4 тоотод байрлах 2 хаалгатай хөргөгч, 37 инчийн зурагт, Мечта маркийн шарах шүүгээ, 8 ханатай, битүү шалтай Монгол гэр зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399.753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нараас 399.753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1201 тоот захирамжаар хийгдсэн ажиллагааг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэйг дурдав.

     Мөн хариуцагч Б.Батцэнгэлд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар Б.Батцэнгэлийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй хэмээсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон бусад зардал 48.360.764 /дөчин найман сая гурван зуун жаран мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийггаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

      2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, улсын бүртгэлийн Ү-1520000798, гэрчилгээний 00229815 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө нийтийн орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Багш нарын байрны 4 тоотод байрлах 2 хаалгатай хөргөгч, 37 инчийн зурагт, Мечта маркийн шарах шүүгээ, 8 ханатай, битүү шалтай Монгол гэр зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399.753 /гурван зуун ерэн есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцэнгэл, Х.Нямзаяа нараас 399.753 /гурван зуун ерэн есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1201 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                      ДАРГАЛАГЧ,

                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Н.ГЭРЭЛТУЯА