| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00315/и |
| Дугаар | 467 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 467
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА71012011, Борлууд овогтой Цаналагийн Жамсранд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Жамсран нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг сүүний чиглэлийн үнээний фермер төслийн хүрээнд жилийн 2 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар авсан болно. Энэ хугацаанд Ц.Жамсран нь 2014 оны намар гэр бүлийн хамтаар Сэлэнгэ аймаг руу түр хугацаагаар явж амьдарч байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сард үндсэн шилжүүлгээ хийлгэж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт шилжсэн байсан. Зээл төлүүлэх талаар утсаар ярьж хэлсэн боловч одоог хүртэл төлөхгүй явсаар байна. Иймд иргэн Ц.Жамсрангийн үндсэн зээл болох 5.000.000 төгрөг, хүү 200.000 төгрөг, алданги 150.000 төгрөг, нийт 5.350.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээХариуцагч Ц.Жамсран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын Засаг даргын Ц.Жамсран надад холбогдуулан 5.350.000 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгөнөөс 3.200.000 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл 2.150.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно” гэжээ
Нэхэмжлэгчийн Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Жамсранд холбогдуулан 5.350.000 төгрөг нэхэмжилсэн. Ц.Жамсран нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.150.000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.100.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 2.150.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэхэд төлж барагдуулахыг хүлээн зөвгшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга нь хариуцагч Ц.Жамсрангаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Жамсран нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5.350.000 төгрөгөөс 3.200.000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 2.150.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Жамсрангаас 5.350.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 100.550 төгрөгийн 50 хувь буюу 50.275 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Жамсран нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.350.000 төгрөгөөс 3.200.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.150.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Жамсрангаас 50.275 /тавин мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 1500000941 тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА