| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00381/и |
| Дугаар | 524 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 524
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, 7-403 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ62021517, Тугтан овогтой Дарьжавын Цэрэнсодномын, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Цэрэнсодном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 2. 1978 онд 8 дугаар ангиа төгссөн. 1980 онд цэрэгт яваад 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчин байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байсан юм, одоо олдохгүй байгаа учир аймгийн Архивын тасгаас цалингийн лавлагаа авсан юм. Иймд миний Өмнөговь сумын Цог нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчин байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Цэрэнсодном нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. Увс аймгийн Архивын тасгийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан Доржготов овогтой Цэрэнсодномын 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Пүрвээ, Р.Оюунчимэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Пүрвээ: Д.Цэрэнсодном нь бага наснаасаа аав, ээжийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд бог мал маллаж байсан. Би тухайн үед Д.Цэрэнсодномын аав Дарьжавын өвс тэжээл, нүүдэл суудалд нь явдаг байсан учраас мэднэ. Д.Цэрэнсодном нь 1983 онд цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Цог нэгдэлд мал маллаж байсан. Би 1970 оноос 1974 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор, 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1977 оноос 1992 оны хавар 6 дугаар сар хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан гэж, гэрч Р.Оюунчимэг: Би 1980 оноос хойш Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсан. Д.Цэрэнсодном нь мөн л бага наснаасаа аав, ээжийн хамт бог мал маллаж байсан. Д.Цэрэнсодномын аав Дарьжавынх манайхантай нэг баг бригадад, хамтдаа бог мал маллаж байсан учраас Д.Цэрэнсодном бид хоёр нэгнээ мэднэ. Д.Цэрэнсодном нь 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Манай хоёр гэр нь зусланд хамт айл саахалт буудаг байсан учраас сайн мэдэж байна. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөнч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэрэнсодномын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэрэнсодномын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугтан овогтой Дарьжавын Цэрэнсодномын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэрэнсодномын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
| |||
| |