Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумь 3 дугаар баг, 6-13 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66011329, Шавгууд овогтой Дэндэвийн Танягийн,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдох,

     Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.892.367 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Таня, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Таня шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ахлах 3 дугаар сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаад тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмонхүүгийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас халагдаж, мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 318 тоот шийдвэрээр Ахлах 3 дугаар сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Энэ шийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ажилд авсан болно. Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 сар 28 хоног ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд авах ёстой байсан цалин, түүнтэй адилтгах орлого болох 3.892.367 төгрөгийг Ахлан 3 дугаар сургуулиас нэхэмжилж байна гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Д.Таня нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдуулан,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.892.367 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

      Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Д.Таня нь тус сургуулийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлөгдөж, тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 318 тоот шийдвэрийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаар мөн сургуулийн захирлын тушаалаар ажилдаа томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

    Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Таня ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш ажилд томилогдсон өдөр хүртэлх буюу 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

      Хариуцагчид 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх мөн зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүнчлэн хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

     Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны Б/11 тоот тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн карт зэрэг баримтуудаас үзэхэд Д.Таня ТҮБД-6-ийн 5 дугаар шатлал буюу 711.230 төгрөгийн үндсэн цалинтай, Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу сарын үндсэн цалингийн 10 хувь, зэрэг дэвийн 15 хувь, ур чадварын 15 хувийн тус тус нэмэгдэл авдаг байна.

        Мөн 2017 оны 1 дүгээр сард ажлын 8 хоногийн, 2017 оны 5 дугаар сард ажлын 17 хоногийн цалинг тооцуулан авсан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, цалингийн картаас тогтоогдож байх тул 2017 оны 1 дүгээр сард авах байсан ажлын 14 хоногийн цалин, 2017 оны 5 дугаар сард дутуу авсан ажлын 5 хоногийн цалинг дараах хүснэгтэд заасны дагуу тооцон олгохоор шийдвэрлэв. Үүнд:

    Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.847.108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Таняд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45.259 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд даалгах нь зүйтэй байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Танягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас 76.503 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Таняд олгох нь зүйтэй.

       Харин нэхэмжлэгч Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоолын дагуу үр дүнгийн урамшуулал улирал бүр тооцуулан авах эрхтэй бөгөөд 2017 оны 3 дугаар сард авах байсан 45 хувийн буюу 272.045 төгрөгийн урамшууллыг нэмж тооцуулах ёстой боловч би анхнаасаа энэхүү урамшууллаа нэмж нэхэмжлээгүй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тухайн Засгийн газрын тогтоолын хавсралтын 2.1-т заасан урамшуулал олгох урьдчилан нөхцөлөөс үзэхэд багш, албан хаагчийн ажлыг үнэлж, дүгнэх тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласны төлөө тухайн урамшууллыг олгохоор байна.

     Өөрөөр хэлбэл, багш, албан хаагчдад түүний ажлын үр дүнг үнэлж, гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоосны үндсэн дээр тухайн урамшууллыг тогтоосон хувиар нь олгохоор байх бөгөөд нэхэмжлэгч Д.Танягийн хувьд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд сургалтын менежерээр ажиллаагүй тул түүний ажлыг үнэлж, дүгнэх асуудал хөндөгдөхгүй болно.

       Нөгөө талаар, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.13-т Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд үр дүнгийн урамшуулал-ыг тооцон олгох үндэслэлгүй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.847.108 /гурван сая найман зуун дөчин долоон мянга нэг зуун найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Таняд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45.259 /дөчин таван мянга хоёр зуун тавин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.Таягийн ажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Танягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.228 /далан долоон мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас 76.503 /далан зургаан мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Таняд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                         ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Н.ГЭРЭЛТУЯА