| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ85010705, Зөөд овогтой Отгонбаярын Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ75120613, Таргад овогтой Дарийн Буянхүүд холбогдох, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Наранцэцэг, хариуцагч Д.Буянхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч О.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Д.Буянхүүтэй 2004 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсон. 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Эрдэнэсүрэнгээ төрүүлсэн. 2 жилийн хугацаанд гэр орны бүх хүнд хүчир ажлыг хийж ядарч туйлддаг байсан. Үүнийг нөхөр маань үл ойлгож ажил хийхгүй байна, залхуурч байна гээд тэсэхийн аргагүй хэд хэдэн удаа зодож, 2006 оны намар цагдаад мэдэгдэж улмаар Улаангомд шүүх хурлаар орж, тэр үед хүүгээ бодож гомдолгүй гэж хэлээд нөхрөө буруутгаагүй. Ингээд байдал дахин үргэлжилж 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр намайг дахин тэсэхийн аргагүй зодож амьд салахын тулд 2 настай хүүгээ орхиж зугатаж гарсан. Түүнээс хойш хүүтэйгээ уулзалгүй 10 жил болсон. Нэг удаа авах гэж очиход өгөөгүй. Би Д.Буянхүүгээс өөрийнхөө эдэлж хэрэглэж байсан хувцас, эд зүйлээ аваагүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би хүү Б.Эрдэнэсүрэнгээ эцгийнх нь асрамжид хэвээр үлдээж, түүнд тэтгэлэг өгөхгүй. Одоо бид тус тусдаа амьдраад 9 жил болсон, мөн би тусдаа гэр бүлтэй болж, 3 хүүхэд төрүүлсэн тул Д.Буянхүүтэй дахин хамт амьдрах боломжгүй гэжээ. Хариуцагч Д.Буянхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух Д.Буянхүү би иргэн О.Наранцэцэгтэй 2004 онд анх хамтран амьдарч 2007 онд салж, тус тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүгээ би өөрийн асрамждаа үлдээнэ. О.Наранцэцэгээс хүүхдийн тэтгэлэг авахгүй гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч О.Наранцэцэг нь хариуцагч Д.Буянхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Гэрлэгчид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2004 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүү Таргад овогтой Буянхүүгийн Эрдэнэсүрэн төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Гэвч тэд 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тус тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч О.Наранцэцэг тусдаа гэр бүлтэй болсон, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар О.Наранцэцэг, Д.Буянхүү нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн санал, зохигчдын тайлбарыг үндэслэн хүү Б.Эрдэнэсүрэнг эцэг Д.Буянхүүгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Буянхүүгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Наранцэцэгт олгох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зөөд овогтой Отгонбаярын Наранцэцэг, Таргад овогтой Дарийн Буянхүү нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Таргад овогтой Буянхүүгийн Эрдэнэсүрэнг эцэг Д.Буянхүүгийн асрамжид үлдээсүгэй. 3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай. 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай. 5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Буянхүүгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Наранцэцэгт олгосугай. 6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтандхүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА |