Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2017/00632

 

Зохигчдын эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт н д холбогдох,

          “10320*******8 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******-р байрны ******* тоотод амьдардаг. 2016 оны 11 сарын 26-ны орой гэртээ орж ирэхэд дээд давхарын айлаас ус алдаж унтлагын болон угаалгын өрөө, 00-ын өрөө, коридорт их хэмжээний ус тунан тогтож ханын обой, будаг, шал норж дахин хэрэглэхээргүй болсон тул “Дорнод НАА” ОНӨААТГ-ын жижүүрт дуудлага өгсөн. Дуудлагын дагуу засварчин Т.Жаргалсайхан гэдэг хүн ирж үзээд дээд талын айл *******-р байрны ******* тоотыг шалгахаар очиход хүнтэй боловч хаалгаа тавихгүй байна гэсэн бөгөөд ус алдсан талаарх баримтыг сүүлд нь гаргуулж авсан юм. Би *******-******* тоот байрны эзэн Н.тай уулзаж ус гоожуулсаны улмаас манай байрны хана, тааз норсон обой солих, будаг хийх болон бусад ажлын зардлын тооцоог танилцуулах гэсэн боловч хаалгаа тавихгүй байсан тул уулзалдаж чадалгүй байсаар охиныхоо урилгаар АНУ-ын Виржина мужид байж байгаад ирээд байна. Дээд давхарын айлаас ус гоожсоноор унтлагын болон угаалгын өрөө, 00-ын өрөө, коридорт завсар хийх шаардлагатай болсон тул засварын ажлын үнэ өртөг төсвийг төсөвчин О.Батдорж хийж 1003464 төгрөг гэсэн тооцоог гаргасан болно. Уг асуудлыг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэх өргөдөл гаргасан боловч хариуцагч ирээгүй болно. Иймд *******-р байрны ******* тоотын өмчлөгч Н.гийн байрнаас *******-р байрын ******* тоотын унтлагын болон угаалгын өрөө, 00-ын өрөө, коридорт ус алдсаны улмаас байранд хийх засварын ажлын өртөг 1003464 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 28634 төгрөг, нийт 10320*******8 төгрөгийг Н.гаас гаргуулж өгнө үү гэжээ.  

          Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Н.гаас 10320*******8 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч улмаар *******-******* тоот байрыг түрээслэж байсан Э.Амарсайхан нь түрээслэж байх хугацаандаа ус алдаж *******-******* тоот байранд хохирол учруулсан бөгөөд нэхэмжилсэн 10320*******8 төгрөгийг төлнө гэсэн болно. Хариуцагч Н.г төлөөлж Э.Амарсайхан нь доорхи хугацаанд М.*******ын ХААН банкны 5405222076 дансанд шилжүүлэн төлөхөөр талууд тохиролцож эвлэрэв. Төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд дараах хугацаанд Э.Амарсайхан төлнө. Үүнд: 2017 оны 05 сарын 28-нд 51604******* төгрөг, 2017 оны 06 сарын 28-нд 51604******* төгрөгийг тус тус төлнө. Хариуцагч Н.г төлөөлж төлбөр төлөх гэрээ байгуулсан Э.Амарсайхан нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хариуцлага хүлээж энэ талаар маргахгүй гэжээ.

          Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Н.д холбогдуулан “10320*******8 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

          Хариуцагч Н.гийн өмчлөлийн *******-р байрны ******* тоот байрнаас ус алдаж нэхэмжлэгч М.*******ын *******-р байрны ******* тоот байрны дээврээс ус гойжиж унтлагын болон угаалгын өрөө, 00-ын өрөө, коридорт их хэмжээний ус тунан тогтож 10320*******8 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд нэхэмжлэгч М.******* 10320*******8 төгрөг нэхэмжилснийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

          Гэвч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.*******, хариуцагч Н. нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлага 10320*******8 төгрөгийг хариуцагч Н. нь 2017 оны 05 сарын 28-нд 51604******* төгрөг, 2017 оны 06 сарын 28-нд 51604******* төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан зохигчид эвлэрсэн нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч *******ийн ******* нь нэхэмжлэлийн шаардлага 10320*******8 төгрөгийг хариуцагч н нь 2017 оны 05 сарын 28-нд 51604******* төгрөг, 2017 оны 06 сарын 28-нд 51604******* төгрөгийг төлөхөөр талууд хугацаанд тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******330 төгрөгөөс 146******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албаны 542210614******* тоот данснаас 146******* төгрөг, хариуцагч Н.гаас 146******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

          3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА