Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2017/00644

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн ******* тоотод оршин суух, ажилгүй, ЖЭ640*******270******* регистрийн дугаартай, ******* овогт*******гийн *******ийн нэхэмжлэлтэй “198******* оны 07 сарын 15-ны өдрийн 5******* тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 198******* оны 06 сард Улаанбаатар хотын Худалдааны техникумд ном зүйч мэргэжлээр суралцан төгсөөд 198******* оны 07 сарын 15-ны өдөр Соёлын Яамны томилолтоор Дорнод аймгийн Номын худалдааны 1-р дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Худалдагчаар 1988 оны 07 сарын 19-нийг хүртэл ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Би дөрвөн хүүхэдтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд орсон тухай тэмдэглэлийн хэсэгт аймгийн соёлын хэлтсийн даргын ажилд томилсон тухай тушаалд миний овгийг Цэнэгээ нэрийг Мөнхцэцэг гэж ташаа бичигдсэн байна. Тухайн үед хүмүүс миний нэрийн Алтанцог, Мөнхзул, Мөнхцэцэг гэх мэтээр буруу дуудаж бичдэг байсан. Миний овог******* нэр ******* юм. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэгт*******гийн ******* гэж бичигдсэн байгаа. Анх ажилд томилсон тушаал, халагдсан тушаал олж ир гэж нийгмийн даатгалын байцаагч шаардсаны дагуу аймгийн архивын сан хөмрөгт шүүлгэхэд дээрх нэр ташаа бичигдсэн 5******* тоот тушаалаас өөр баримт гарч ирээгүй. Мөн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1988 оны 07 сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тухай тэмдэглэл засвартай байна гэсэн. Тухайн үеийн манай ажилтан буруу бичиж засварласан байна. Иймд намайг 198******* оны 07 сарын 15-ны өдрийн 5******* тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож 198******* оны 07 сарын 18-наас 1988 оны 07 сарын 19-нийг хүртэл Дорнод аймгийн Номын худалдааны 1-р дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*******гийн ******* нь 198******* оны 07 сарын 15-ны өдрийн 5******* тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Ц.*******ийг 198******* оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Номын худалдааны 1-р дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулсан тухай Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 198******* оны 07 сарын 15-ны өдрийн 5******* тоот тушаалын 1-р заалтанд түүнийг “Цэнэгээ овогтой Мөнхцэцэг” гэж буруу бичсэн байх тул гэрчүүдийн мэдүүлэг, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг үндэслэн түүнийг “Цэцгээгийн *******” мөн болохыг тогтоож дээрх тушаалын жинхэнэ эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.******* нь 198******* оны 07 сарын 18-ны өдрөөс 1988 оны 07 сарын 19-нийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн Номын худалдааны 1-р дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ж.Оюунчимэг, Ш.Өлзийхутаг нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Ц.*******ийг 198******* оны 07 сарын 15-ны өдрийн 5******* тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож, 198******* оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 07 сарын 19-нийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн Номын худалдааны 1-р дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-д зааснаар нэхэмжлэгч*******гийн *******ийг 198******* оны 07 сарын 15-ны өдрийн 5******* тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, мөн 198******* оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 07 сарын 19-нийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн Номын худалдааны 1-р дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.*******-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА