| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00456/и |
| Дугаар | 138/ШШ2017/00663 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2017/00663
Зохигчдын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” сууц өмчлөгчдийн холбоо /Цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, *******ын *******т холбогдох,
“Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 122020 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 201******* оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-р байрны ******* тоотод оршин суугч Х.******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 дахь заалтыг зөрчиж сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний хураамж 20******* оны 8-12 сарын 13*******00 төгрөг, 2012 оны 1-5 сар, 8-12 сарын 2*******400 төгрөг, 2013 оны *******, 12 сарын 5*******80 төгрөг, 2015 оны 2-12 сарын 31*******90 төгрөг, 2016 оны 1-12 сарын 34680 төгрөг, 201******* оны 1-3 сарын 86*******0 төгрөг, нийт 122020 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Х.*******оос СӨХ-ны хураамж 122020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “*******” СӨХ нь Х.*******т холбогдуулан СӨХ-ны төлбөр 122020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х.Чимиддолгороос *******5140 төгрөг төлүүлж, нэхэмжлэгч тал 46880 төгрөг төлүүлэхээс татгалзаж байна. Иймд хариуцагчаас үлдэгдэл *******5140 төгрөгийг төлүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” СӨХ нь хариуцагч Х.*******т холбогдуулан “Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 122020 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч “*******” СӨХ-д засвар үйлчилгээний төлбөр 20******* оны 8-12 сарын 13*******00 төгрөг, 2012 оны 1-5 сар, 8-12 сарын 2*******400 төгрөг, 2013 оны *******, 12 сарын 5*******80 төгрөг, 2015 оны 2-12 сарын 31*******90 төгрөг, 2016 оны 1-12 сарын 34680 төгрөг, 201******* оны 1-3 сарын 86*******0 төгрөг, нийт 122020 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бичгийн баримтаар батлагдаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” СӨХ, хариуцагч Х.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч тал 122020 төгрөг нэхэмжилснээс 46880 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Х.******* нь үлдэх хэсэг болох *******5140 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага 122020 төгрөгөөс 46880 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг болох *******5140 төгрөгийг хариуцагч *******ын ******* төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгөөс 22*******5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 22*******5 төгрөг, хариуцагч Х.*******оос 22*******5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” СӨХ-д олгосугай.
3. Мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА