Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2017/00664

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* ******* банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******ын 6-0******* тоотод оршин суух, ЖЯ*******4021121 регистрийн дугаартай, ******* овогт гийн д холбогдох,

“Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт *******809631 төгрөг 56 мөнгө төгрөг гаргуулах, хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай” иргэний хэргийг 201******* оны 04 сарын 14-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь тус банктай 2016 оны 08 сарын 1*******-ны өдөр “Цалингийн зээл”, “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г, иргэн Цэдэвсүрэнгийн Энхбаяр нь “Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ” байгуулан 8000000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь үндсэн зээл 8000000 төгрөгөөс 93250*******.59 төгрөг, төлбөл зохих хүү 936232.8******* төгрөгөөс 292249.8******* төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Б., Ц.Энхбаяр нарт “Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир зээлийн гэрээний 8.2-т заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй байна. Зээлдэгч Б., Ц.Энхбаяр нар нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 201******* оны 04 сарын 12-ны байдлаар  үндсэн зээлийн үлдэгдэл *******06*******491 төгрөг 41 мөнгө, үндсэн хүүгийн үлдэгдэл *******36*******40 төгрөг 8******* мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2898 төгрөг 28 мөнгө, нотариатын төлбөр 2500 төгрөг нийт *******809631 төгрөг 56 мөнгийг гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. төлбөрийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учир маргах зүйл байхгүй. төлбөрөө төлөөгүй тохиолдолд Энхбаяраас нэхэмжлэх болно. Энэ хэрэгт Ц.Энхбаяраас нэхэмжилж байгаагаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 08 сарын 1*******-ны өдөр ******* ******* банкнаас 8000000 төгрөгний цалингийн зээл авсан боловч 9, ******* сарын төлөлтийг хийгээд түүнээс хойш ар гэрийн шалтгаанаас зээлийн төлөлтийг хийж чадаагүй нь үнэн болно. Банкны нэхэмжилж буй зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт *******809631 төгрөг 56 мөнгийг төлөхөд татгалзахгүй. Мөн сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгөнөөс хангуулна гэснийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбар нь хариуцагч Б.д холбогдуулан №2016/028*******1/0080 тоот зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт *******809631 төгрөг 56 мөнгө гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд хандан гаргажээ.

            Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбартай тохиролцон 2016 оны 08 сарын 1*******-ны өдөр №2016/028*******1/0080 тоот зээлийн гэрээ байгуулан 8000000 төгрөгийн цалингийн зээлийг 1.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар авч зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрүүлэн гэрээний үүргээ зөрчиж одоо хүртэл нийт *******809631 төгрөг 56 мөнгө төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар, зээлийн гэрээний хуулбар зэргээр батлагдаж байна.

            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч шүүх хуралдааны явцад хариуцагч Б. нь зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт *******809631 төгрөг 56 мөнгө төлүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй болно.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбар нь хариуцагч Ц.Энхбаярыг хариуцагчаар татсанаас татгалзсан болно.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбарын зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр *******809631 төгрөг 56 мөнгө, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гийн бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн *******6 дугаар зүйлийн *******6.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 139904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

            4. Мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.         

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА