| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00383/И |
| Дугаар | 138/ШШ2017/00700 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2017/00700
| 2017 оны сарын 16 өдөр | Дугаар 13*******/ШШ2017/00700 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, КЮ*******70914*******1 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, байрны 06 тоотод оршин суух, ЖЯ**************1*******34 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
Гэрлэлт цуцлах тухай иргэний хэргийг 2017 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Э.тай 20 онд гэр бүл болон хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2009 оны 07 сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 04 сарын 25-ны өдөр хүү Тэргэлийг төрүүлсэн. Одоо хүү маань 7 настай. Бид таарч тохирохгүйн улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. нь одоо тусдаа гэр бүлтэй болж өөр амьдрал зохиосон тул бид эргээд хамт амьдрах боломжгүй болсон. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн маргаан байхгүй. Иймд 2009 оны 04 сарын 27-ны өдрийн *******6 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 20 онд гэр бүл болон хамт амьдарч байгаад 2009 оны 04 сарын 25-ны өдөр хүү Г.Тэргэлийг төрүүлсэн. Энэ хоёрын хувьд маргалдаад хэрэлдээд байсан асуудал байхгүй. Хамгийн гол нь сургуульд сурч байгаад төгсөөд *******ад очсон. Дараа нь нь сургуульд сурч хоёр тусдаа амьдарч байснаас салах болсон гол шалтгаан болоод байна. , хоёрын хувьд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудалд маргаан байхгүй. Хүү нь одоо ээжтэйгээ байгаа нэгдүгээр анги төгссөн. Ээжийнхээ асрамжинд байх болсон. Иймээс , нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хоёр тусдаа амьдарч байснаас салах болсон. ыг ээж, аав нь явуулахгүй гэдэг. Миний хувьд гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаад ноднингоос ээжийгээ харахаар ирсэн. Бид хоёр 20 оноос хойш хамт амьдарч 11 жил орчим цуг амьдарцгаасан. Хамгийн гол нь хоёр тусдаа болохоор салах болж байгаа. Миний хувьд эхнэр авсан асуудал байхгүй. Харин нь нөхөртэй болоод гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болсон. Хүү маань сургуульд орох хүртлээ надтай байсан. Одоо ирчихээд байгаа. Гэхдээ ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваажаргал нь хариуцагч Э.д холбогдуулан Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Б., хариуцагч Э. нар нь 20 онд танилцан 20 оны 10 сарын 15-нд гэр бүл болж улмаар 2009 оны 04 сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн *******6 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд 2009 оны 04 сарын 25-ны өдөр хүү А.Тэргэлийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч Э., нэхэмжлэгч Б. нар нь олон жил тус тус амьдарч байсан бөгөөд гэрлэгчид нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан үүсгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар ******* ******* овогт *******гийн , овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхжаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЙГАЛМАА