Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/603  

 

                                                   

 

 

 

 

 

 

2021         10          28                                    2021/ШЦТ/603     

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Ц.Хулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,  

Шүүгдэгч: Г.С, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ГСд холбогдох эрүүгийн 1811 01574 0522 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйн шинжээч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 6 дугаар байр, 46 тоотод оршин суудаг,

Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 272 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт ГС, /РД:......................................./,

        Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар;

Шүүгдэгч Г.С нь “би Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Ядамдоржийн хүүхэд байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31-408Б тоотод хохирогч Н.Алтанцэцэгээс түүний дүү Чингантигийг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, мөн хохирогч Н.Алтанцэцэгээр дамжуулан хохирогч Х.Уранжаргалын хүү Төрбат, түүний бүл дүү Дөлгөөнтамир нарыг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, хохирогч А.Бадамыг Оюу толгой ХХК-нд нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөгийн эрхийг тус тус шилжүүлэн авсан;

-2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57-1198 тоотод хохирогч Х.Амартуяагийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад нүүрс аваад ир гэж итгэмжлэн хариуцуулсан алтан бөгжний эрхийг завшиж 297.000 төгрөгниий хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Эрүүгийн 1811015740522 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Анхцэцэгийн хүүхэд гэх эрэгтэй Сэргэлэнгийн гэрт 19 цагийн үед мөнгө авчирч өгсөн. Тэр эрэгтэйтэй би уулзаад мөнгийг нь аваад мөнгө авсан талаараа бичиг хийж өгсөн. Энэ мөнгийг авах гэж байхад Анхтуяа чи манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Энэ үед бол холын хамаатны дүү Дөлгөөнбаатар хамт явж байсан. Би хоёр Сэргэлэнгийн гэрт хамт орсон. Энэ үед Анхтуяа Алтанцэцэгийн хүү нь мөнгө аваад ирж байгаа гэж байна. Хүү нь гэж олон юм ярьсан нөхөр байдаг юм, чамтай гэрээ хийнэ, нотариатоор орно гэх байх шүү гэсэн. Би Анхтуяад хандаад чи юу яриад байгаа юм бэ? Би энэ хүнтэй чинь яасан гэж нотариатоор орох юм, би овог, нэрээ бичээд тийм зүйл хийхгүй гэхэд чи зүгээр гэрийн хаяг, овог нэрээ Бат-Эрдэнээрээ бичээд л мөнгийг нь авчих, аргыг нь бид нар даана гэж хэлж байсан. Энэ үед эх Сэргэлэн нь чи гацаж түгдрэхгүй ярина шүү, чи өөрөө эвтэйхэн яриад мөнгө төгрөгийг нь авчих гэж хэлж байсан. Энэ яриаг Дөлгөөн сонсож байсан. Дөлгөөн Анхтуяа, Сэргэлэн нарыг таньдаг, гэрээр нь орж гардаг нутгийн хүүхэд нь байгаа юм. Энэ яриаг сонссон Дөлгөөнбаатар энэ асуудал чинь надад хамаагүй шүү гэж хэлээд явлаа гэсэн. Тэр үед Анхзул би түр манай танил ахынд ороод байж бай гэж хэлээд Дөлгөөнбаатарыг ойролцоох танил ахынхаа гэрт оруулчихаад ирж байсан. Алтанцэцэгийн хүүхэд ирэх гэж байна гэхэд нь гэрт нь ирээд 4 цаг орчим болсон. Намайг Алтанцэцэгийн хүүхдэд дөнгөж орж ирлээ гэж хэлээрэй гэж байсан. Алтанцэцэгийг хүүхдээс мөнгө авчихаад би машинд нь суугаад дөхөөд буучихъя гэхэд Сэргэлэн эгч Бат-Эрдэнэ ээ ярих юм байна, түр байж бай гэж хэлээд намайг явуулахгүй авч үлдэж байсан. Тэгээд би Алтанцэцэгийн хүүхдэд за за больлоо ажилтай болчихлоо гэж хэлээд үлдэж байсан ...Энэ мөнгө болох 500.000 төгрөгийг Сэргэлэн эгчид май гэж өгсөн ... надад Сэргэлэн өөрөө тоолж байгаад 255000 төгрөг өгсөн ... Хоёрдахь удаа болохоор Анхтуяа над руу яриад  чи хүрээд ирээ, хүнтэй уулзаад хоол идээдэх гэж хэлсэн ...Тэгээд би Мөнх-Оргил гэх хүнтэй нь уулзаад их юм яриагүй. Намайг очихоос өмнө Анхтуяа миний өмнөөс бүгдийг ярьчихсан байсан. Би уулзаад өөрийгөө Баагий гэдэг гэж хэлээд байж байхад Мөнх-Оргил гэдэг хүн гарчихаад ирье гэж хэлээд гараад мөнгө авчирсан. Тэгээд надад ажилд оруулж өгөөрэй гээд 500.000 төгрөг бэлнээр өгсөн ...Энэ мөнгөнүүдийг авчихсан учир Алтанцэцэг дахин хүмүүс ажилд оруулах талаар ярьж эхэлсэн. Би Анхтуяад одоо болох юм биш үү, эргээд асуудал гарах юм биш үү гэхэд Анхтуяа асуудалгүй, би бүгдийг нь зохицуулна гэж хэлж байсан. Би эргээд асуудал гарч магадгүй гэж бодож байсан учраас авсан бүх мөнгөө хувааж байсан. Алтанцэцэг гэдэг хүн дахин хүн жолоочоор ажилд оруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би Алтанцэцэгээс мөнгө авахын хүн ажилд оруулахаар итгүүлж ярьдаг байсан. Энэ асуудалд Анхтуяа би асуудалгүй зохицуулна, чи итгүүлээд мөнгийг нь авчих, бид нарт итгэхгүй гэж ярьдаг байсан. Намайг мөнгө авахаас өмнө Сэргэлэн эгч Алтанцэцэг рүү яриад жолоочийн ажилд оруулахад 500000 төгрөг гэж хэлчихсэн байсан. Тэгээд энэ мөнгө авахаас өмнө Анхтуяа над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Би гэрт нь очиход Алтанцэцэг эгч дахиад нэг хүн оруулна гэж байна, өөрөө чамтай уулзана гээд байна гэж хэлсэн. Би тэр үед Алтанцэцэгтэй уулзахаас өмнө Сэргэлэнгийн гэрт очсон. Сэргэлэнгийн гэрч очоод байж байхад Алтанцэцэг залгаад уулзъя гэсэн ...Алтанцэцэгтэй уулзаад итгүүлэх яриагаа хийсэн. Намайг харчихаад тохитой томоотой хүү байна гэж хэлээд олон зүйл ярилгүй мөнгөө өгөөд бичиг хийгээд гарын үсэг зуруулаад явсан. Надаас салсаныхаа дараа Алтанцэцэг эгч над руу залгаад чи намайг хуурахгүй биз дээ, эгч нь нуулгүй хэлэхэд урьд нь Анхтуяа, Сэргэлэн нарт хууртагдаад 10 сая төгрөгөө өгөөд алдсан, чи эгчийгээ битгий хуураарай гэж хэлсэн. Би урьд нь энэ хүнээс мөнгө авчих, итгүүлэхээр яриа хийсэн байсан, нэгэнт гал тэрэг хөдөлчихсөн байсан учир хөгшин хүнийг эвгүй байдалд оруулаад яахав гэж бодоод би таныг хуурахгүй, би өөрөө хариуцлагатай алба хашдаг хүн гэж хэлж байсан. Сэргэлэнгийн гэрт байж байхад Алтанцэцэг эгч Сэргэлэн рүү залгаад миний талаар асуухад Сэргэлэн эгч манай Баагий чинь найдвартай, ямар ч асуудалгүй, нийслэлд ажилладаг гэж ярьдаг байсан. Энэ яриагаа утсаар ярьж байхад нь би дэргэд нь сууж байдаг байсан. Энэ мөнгийг авсаны дараа Анхтуяа над руу залгаад мөнгө авсан уу гэхэд нь авсан гэхэд мөнгөө ирж өгөх юм уу гэхээр нь би дансаар өгчихье гэж хэлээд дансыг нь аваад карт руу нь хийх гэсэн боловч карт олдоогүй. Тэгээд би шөнө нь 32 шөнийн клубт Анхтуяатай уулзаад 300.000 төгрөгийг өгөөд өөрөө 200.000 төгрөгийг нь авсан. Дараагийн удаа бас урьдын адил Алтанцэцэг над руу утсаар холбогдоод Оюутолгойд ажиллаж байгаа хүнийг жолооч болгомоор байна гэхэд нь би урьд нь итгүүлчихсэн байсан учир болно гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө болон материалыг нь өгнө гээд Баянхошууны хөтөл дээр 21 цагийн үед очиж уулзсан. Би ганцаараа очсон, Алтанцэцэг эгч хүүгийнхээ хамтаар байсан. Уулзаад мөнгийг нь авсан. Энэ мөнгөнөөс маргааш нь 220000 төгрөгийг Анхтуяад өгсөн. Дараагийн 1 сая төгрөгийг урьдын адил хүн ажилд оруулж өгнө гэж хэлээд авахаар болсон. Энэ яриа болохоос өмнө Сэргэлэн Алтанцэцэг гэдэг хүнтэй яриад мөнгөний хэмжээ, оруулах ажлыг ярьчихсан байсан. Надад нягтлангаар ажилд оруулах хүн шүү гэж хэлж байсан. Би Оюу толгойд очиж үзээгүй, юу болдог талаар мэдэхгүй. Анхтуяа надад юу гэж хэлэх талаар бүгдийг хэлж өгдөг байсан. Би Алтанцэцэг эгчид 1 сая төгрөг гэсэн зүйл юу ч хэлээгүй. Сэргэлэн эгч яриад ажил болон мөнгийг нь хэлчихсэн байсан. Надад хэлэхдээ би очоод нягтлангийн ажилд оруулна гэж хэлээд мөнгийг нь авчих л гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг эгч мөнгийг чинь өгье, ахуй үйлчилгээн дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг эгч мөнгийг чинь өгье, ахуй үйлчилгээн дээр хүрээд  ир гэж хэлсэн. Би тэр үед Анхтуяатай хамт байсан. Тэгээд Алтанцэцэгээс мөнгө авахаар Ахуй үйлчилгээ дээр очих үед Алтанцэцэг эгчтэй Сэргэлэн эгч хамт явж байсан. Би уулзаад хүнийг нь ажилд оруулна гэж хэлээд 1 сая төгрөгийг авсан. 1 сая төгрөг аваад буухад Сэргэлэн хоёулаа уулзаадахъя гэж хэлээд араас буугаад ирсэн. Тэгээд аль өгч бай гээд мөнгийг аваад тоолж байгаад надад 450.000 төгрөг өгөөд бусдыг нь өөрөө аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-79-81х/, ”... Би 2017 оны эхээр Бүжидмаатай найзаараа дамжуулж танилцсан. 2017 оны 1 дүгээр сарын эхээр Бүжидмаагийн гэрт очиж хэд хоносон. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би 7-н буудал орж найзтайгаа уулзах гэж байсан. Найзтайгаа уулзаад буцаад ирье гэхэд Бүжидмаагийн эх Амартуяа чи буцаж ирэх юм бол ирэхдээ нүүрс аваад ирээрэй гээд алтан бөгж, иргэний цахим үнэмлэхээ өгсөн. Нэг Портер нүүрс аваад ирээрэй гэж хэлсэн. Сандайе төвийн ойролцоох Хос гутал дэлгүүрийн нэг давхарт байдаг ломбарданд өөрийнхөө нэрээр 230.000 билүү 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би Налайх руу явчихаад ирэхдээ мөнгийг нь алга болгочихсон. Иргэний үнэмлэхийг нь Төмөр замын Сарнай зочид буудалд хонохдоо 7000 төгрөгийн барьцаанд үлдээгээд явсан ...” гэх мэдүүлэг /1хх-158х/,

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Х.Уранжаргалын: “Би Алтанцэцэгт өөрийн дүү Төртогтох, Чингантиг, Дөлгөөнтамир гэх өөрийн хамаатны хүүхдүүдийг Оюутолгой ХХК-нд жолоочоор ажилд оруулахаар 1.500.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 20-нд бэлнээр тоолж өгсөн. Манай багш Алтанцэцэг гэгч нь анх 2016 оны 04 дүгээр сарын эхээр манай гэрт ирэхдээ Оюутолгойд орон тоо байна надаа оруулж өгөх арын хаалганы хүн байна гэж ярьж байсан. Тэр үед за би хүүхдүүдээ оруулъя хэд орчим болох вэ гэхэд нэг хүүхдийн 500.000 төгрөг өгчих гэсэн юм. Төд удалгүй манай эгч Алтанцэцэг 2017 оны 05 дугаар сарын сүүлээр нөгөө ажилд оруулах ажил бүтэхгүй боллоо мөнгөө авах уу гэсэн би за тэгье гээд 2017 оны 05 дугаар сарын сүүлчээр 1.500.000 бэлнээр нь буцаагаад авсан. Мөнгөө хэнд өгөх хэнд хэлж оруулах талаар надаа огт хэлээгүй би лав өөрийн мөнгөө буцаагаад авсан. Миний хувьд хохирол байхгүй. Би 1.500.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан дүү нар маань тэр үед ажилгүй байсан болохоор мөнгөгүй байсан тэгэхээр нь тэгвэл надаас зээлчих ажилд орохоороо эргүүлээд өгөөрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-21-22х/,

Хохирогч А.Бадамын: “... 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр миний танил эгч Алтанцэцэг миний таньдаг хүн Оюутолгой ХХК-нд ажилладаг тооцооны нягтлан бодогчийн ажлын байр сул байгаа гэсэн гэж хэлэхээр нь би материал бүрдүүлж Алтанцэцэг эгчид өгсөн. Тэгээд удалгүй Алтанцэцэг эгч над руу утсаар яриад Оюутолгойд ажилд орохын тулд 1.500.000 төгрөг хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл чамайг ажилд оруулах хүмүүст өгнө гэсэн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын эхээр Алтанцэцэг эгчид бичил хороололд байдаг Билиг дэлгүүрийн тэнд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед Алтанцэцэг эгчээс Оюутолгойд ажилд оруулах хүн маань жоохон байж бай гэсэн гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын эхээр Алтанцэцэг эгч рүү яриад би ажилд орно гэж өгсөн 1.500.000 төгрөгөө авъя гээд 06 дугаар сарын эхээр 1.500.000 төгрөгөө Алтанцэцэг эгчээс бэлнээр авсан. Би Бат-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй. Алтанцэцэг эгч цаашаа хэнтэй ярьж Оюутолгойд ажилд оруулах гэж байгаа талаар юу ч мэдээгүй  ...” гэх мэдүүлэг /1хх-24-26х/,

Хохирогч Х.Амартуяагийн: “ ...Миний охин Бямбадашийн Бүжидмаатай 2016 оны 03 дугаар сараас эхэлж Ганбаатарын Санжааханд гэдэг залуу үерхэж эхэлсэн. Тэгээд манайхаар хааяа орж гардаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 06-нд ирээд 08-ны өдөр хүнтэй уулзана гээд явсан. Тэгээд явахаар нь би өөрийнхөө алтан бөгжийг өгөөд ломбарданд тавиад портер нүүрс аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд авч яваад тэр чигтээ алга болсон. Миний бөгж 3.2 грамм жинтэй алтан бөгж байсан. Мөн Санжааханд миний иргэний үнэмлэхийг аваад явсан ...” гэх мэдүүлэг /1хх-144х/,

Гэрч Н.Алтанцэцэгийн: “Би тэр хүнийг ажилд оруулж чадах хүн юм болов уу гээд өөрийнхөө танил 4 хүнийг ажилд оруулах зорилгоор тэр эрэгтэйтэй уулзахаар болсон. Уулзахаасаа өмнө утсаар холбогдож ажилд оруулж чадах эсэх талаар нь асуухад “Би Бат-Эрдэнэ гэдэг хүн байна, Нийслэлийн халаасны хулгайтай тэмцэх газарт ажилладаг” гэж хэлсэн. Тэгээд яриа дундаа манай аав Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ядамдорж гэж хүн байдаг, би өөрөө Нийслэлийн цагдаад ажилладаг хүн байж юу гэж хуурах вэ гэсэн. Би танай ажил хаана байдаг вэ гэж асуухад манай ажил Сансарын 805 дугаар ангийн дэргэд байдаг би одоогоор амралттай байгаа, 05 сарын 22-ны өдөр ажилдаа орно гэж ярьж байсан. Уулзаад ярилцахад Оюу толгой ХХК-д үйлчилгээний ажилтны орон тоо их байна, мөн жолоочийн ажлын орон тоо их байна гэж ярьж байсан. Тэгээд би дүү Нарангаравын хүүхэд болох Чингантиг гэдэг охиныг үйлчилгээний албанд оруулахаар 500.000 төгрөг, миний хуурай дүү Уранжаргалын хүү Төрбатыг хүнд механизмын жолоочийн ажилд оруулахаар 500.000 төгрөг, Уранжаргалын ахын хүүхэд болох Дөлгөөнтамирыг жолоочоор оруулахаар 500.000 төгрөг, хуурай дүү Бадамыг Шатахуун түгээх нефтийн албаны нягтлангаар оруулахаар 1 сая төгрөг өгсөн. Тэр эрэгтэй тэдгээр хүмүүсийг ажилд оруулна гээд иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг, мэргэжлийн үнэмлэхний зураг тус бүрийг 2 хувь хуулбарлуулж авсан. Тэр эрэгтэйтэй ярилцаж тохироод мөнгөө өгчихсөн байсан. 2018 оны 05 сарын 22-ны өдөр Оюутолгойн ээлж солилцоно, тэр үед эдгээр хүмүүс ажилдаа очиж орно, 05 сарын 22-ны өдрөөс өмнө би зохицуулаад ажилд нь оруулчихсан байна, 22-ны өдөр Бөмбөгөр оройтой Хаан банкны үүднээс автобусанд суулгаад авч яваад онгоцоор явуулчихна. Онгоцноос буух үед нь манай эгч тосож аваад ажилд нь оруулчихна гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 05 сарын 22-ны өдөр Чингантигийг явуулахаар ярилцсан байсан учир 2018 оны 05 сарын 21-ны өдөр утас руу нь холбогдоход Бат-Эрдэнэ гэдэг эрэгтэй би ажилдаа орох гээд хуралд сууж байна, жоохон байж байгаад ярья гэсэн. Тэгээд байж байгаад би дахин дуудлага хийхэд би Нийслэлийн цагдаа дээр байна, хувцасны захиалга өгөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд уулзахгүй болохоор нь би байн байн залгаад байхад би Нийслэлийн цагдаа дээр хуралтай байж байна, хурлаа тараад залгая гэж мессеж бичсэн байсан. Тэгээд 2018 оны 05 сарын 22-ны өдөр утсаар холбогдоход өнөө өглөө 06:30 цагт хүмүүс явчихсан гэсэн. Би чи юу яриад байгаа юм, би чам руу шөнө 00 цаг болтол залгасан гэсэн чинь би унтаад мартчихаж, одоо 2018 оны 05 сарын 25-ны өдөр дахин явна тэр үед явуулъя, тэр үед явах Төрбатыг бас дуудчих хоёуланг нь явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон гэх мэдүүлэг ...’’ /1хх-28-29х/,

Гэрч Г.Анхтуяагийн: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн ойролцоох бааранд найз Нарантунгалагийн хамтаар байж байгаад өөрсдийгөө Бат-Эрдэнэ, Гончигоо, Батаа гэж танилцуулсан 3 эрэгтэйтэй танилцсан. Бат-Эрдэнэ бид хоёр ярилцаад сууж байхад чи намайг муу хүнээр бодоод хэрэггүй би Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг би хошууч цолтой манай ажил 805-р ангид байдаг би 205 тоотод суудаг чи очиж үзээрэй гэж хэлж байсан. 2018 оны 03 дугаар сарын 07-08-ны үед Бат-Эрдэнэтэй хамт явж байхад би Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ядамдорж хурандаагийн хүүхэд байгаа юм, одоо манай аав Чех улс руу явчихсан байгаа гэж ярьж байсан. Бат-Эрдэнэ би хаана ч хүн ажилд оруулж чадна, ажилд оруулах хүн байвал хэлээрэй би Оюутолгойд ажилд хүн оруулдаг гэж хэлсэн. Тэгээд Оюутолгой ХХК-нд ажилд оруулж өгнө гэж ярьсан учир ээж өөрийн шавь Алтанцэцэг рүү яриад Оюутолгой ХХК-нд хүн ажилд оруулж чадах хүн байна гэж хэлсэн байсан. Бат-Эрдэнэ Алтанцэцэг эгчтэй уулзаад хүн ажилд оруулахаар болсон байсан. Алтанцэцэг эгчтэй ярьж байгаад манай гэрт мөнгө авдаг байсан. Бат-Эрдэнэ Алтанцэцэг эгчээс мөнгө авчихаад гараад ажилд оруулах хүмүүстэй уулзахаар явлаа гээд гардаг байсан. Алтанцэцэг эгчээс урьдчилгаа мөнгө, бичиг баримтын хуулбарыг авдаг байсан. Тэгээд би бичиг баримтыг нь аавдаа өгчихсөн Оюутолгойд ажилладаг эгчдээ өгчихлөө гэж хэлдэг байсан. Бат-Эрдэнийг ажилд оруулах хүмүүс юу болж байна гэж асуухад миний дэргэд хүнтэй утсаар яриад ийм мэргэжилтэй хүн байна, ийм хүн байна, бичиг баримтыг нь явууллаа гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-35-36х/,

Гэрч Д.Сэргэлэнгийн: “...2018 оны 04 дүгээр сарын эхээр манай охин Анхтуяагийн найз гэх Бат-Эрдэнэ гэдэг эрэгтэй манай гэрээр ирэх болсон. Манай гэрт Бат-Эрдэнэ ирсэн байх үед бид нар Оюутолгойн компаний талаар ярьж байсан юм. Тэр яриан дунд Бат-Эрдэнэ Оюутолгойд манай эгч ажилладаг хүн ажилд оруулж өгч чадна гаж хэлсэн. Бат-Эрдэнэ манай гэрт анх ирсэн буюу 2018 оны 04 дүгээр сарын эхээр манайд байхад Бат-Эрдэнээс чи хэний хүүхэд юм бэ эцэг, эх чинь хаана юу хийдэг вэ, хаана амьдардаг юм бэ гэж асуухад тэр эрэгтэй өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ядамждоржийн хүү байгаа юм би өөрөө Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг хошууч цолтой гэж ярьж байсан ...’’ гэх мэдүүлэг /1хх-37х/,

Гэрч Б.Түвшинжаргалын: “... Би эх Алтанцэцэгт 17 цагийн үед хоол хүргэж өгөхөд чи надаас мөнгө аваад Сэргэлэнгийнд аваачаад өг Сэргэлэнгийн гэрт нэг эрэгтэй хүн байгаа түүнд мөнгөө өгөөд бичиг баримт өгсөн талаараа бичиг хийж аваарай гэж хэлсэн. 19 цагийн үед байх Сэргэлэн эгчийн гэрт очиход Сэргэлэн эгч, Анхтуяа, Бат-Эрдэнэ гэх эрэгтэй, Хэнтий аймгийн бөө Ичинхорлоо гэдэг эгч нар байж байсан. Би Сэргэлэн эгчийн гэрт ороод мэнд мэдчихээд нийтэд дунд нь бичиг баримт мөнгөө аваад ирлээ Анхтуяа тийшээ өг гээд эрэгтэйдээ хэлсэн. Тэгээд би ганцаараа гарч яваад ойролцоох дэлгүүрээс нь цаас аваад буцаж ирээд нөгөө эрэгтэйд мөнгө өгөөд мөнгө авсан талаар нь бичиг бичээд гарын үсгийг нь зуруулаад гарсан. Үүний дараа он сарыг нь тодорхой санахгүй байна манай эх Алтанцэцэг хүнтэй уулзаж мөнгө өгөх хэрэгтэй байна гээд би машинаараа хүргэж өгсөн. Тэр эрэгтэй ганцаараа ирээд миний машин дотор ээжтэй уулзаад мөнгөө авсан ...’’ гэх мэдүүлэг /1хх-39х/,

Гэрч Б.Дөлгөөнбаатарын: “...Санжаахандын энэ үйлдэл нь хүн ажилд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр мөнгө авдаг байсан. Харин Сэргэлэн гэх хүнд 2 удаагийн үйлдлээр тус бүр 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөг бэлнээр өгснийг би харсан. Миний сонссоноор ажилд зуучлагч Сэргэлэн, ажилд оруулж өгнө гэж хэлж байгаа нь Санжааханд юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-39х/,

Гэрч Ч.Бүжидмаагийн: “...Санжааханд гэдэг хүнтэй найзынхаа хурмаар танилцсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан. Ер нь найзууд байж байгаад 3 сараас эхлэн бид хоёр үерхэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-145х/,

Гэрч Н.Алтанцэцэг, Б.Түвшинжаргал нараас шүүгдэгч Г.Сад мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1хх-11-12х/,

Ю.Дамно ХХК-ны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-322 дугаартай “...эмэгтэй хүний алтан бөгж 297.000 төгрөг ... “ гэх үнэлгээний тайлан /хх-153-154х/,

Шүүгдэгч Г.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-82х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-84х/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-87-91х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Шүүгдэгч Г.С нь “би Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Ядамдоржийн хүүхэд байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31-408Б тоотод хохирогч Н.Алтанцэцэгээс түүний дүү Чингантигийг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, мөн хохирогч Н.Алтанцэцэгээр дамжуулан хохирогч Х.Уранжаргалын хүү Төрбат, түүний бүл дүү Дөлгөөнтамир нарыг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, хохирогч А.Бадамыг Оюу толгой ХХК-нд нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөгийн эрхийг тус тус шилжүүлэн авсан;

-2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57-1198 тоотод хохирогч Х.Амартуяагийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад нүүрс аваад ир гэж итгэмжлэн хариуцуулсан алтан бөгжний эрхийг завшиж 297.000 төгрөгниий хохирол тус тус учруулсан гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар õýëýëöýãäñýí áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäààð шүүгдэгч Г.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэх үйлдэлд гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар õàíãàëòòàé òîãòîîãäîхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 ä¿ãýýð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” байх үндэслэлээр Боржигон овогт Ганбаатарын Санжаахандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин Шүүгдэгч Г.С нь “би Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Ядамдоржийн хүүхэд байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31-408Б тоотод хохирогч Н.Алтанцэцэгээс түүний дүү Чингантигийг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, мөн хохирогч Н.Алтанцэцэгээр дамжуулан хохирогч Х.Уранжаргалын хүү Төрбат, түүний бүл дүү Дөлгөөнтамир нарыг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, хохирогч А.Бадамыг Оюу толгой ХХК-нд нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөгийн эрхийг тус тус шилжүүлэн авсан болох нь хохирогч Х.Уранжаргалын: “Би Алтанцэцэгт өөрийн дүү Төртогтох, Чингантиг, Дөлгөөнтамир гэх өөрийн хамаатны хүүхдүүдийг Оюутолгой ХХК-нд жолоочоор ажилд оруулахаар 1.500.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 20-нд бэлнээр тоолж өгсөн. Манай багш Алтанцэцэг гэгч нь анх 2016 оны 04 дүгээр сарын эхээр манай гэрт ирэхдээ Оюутолгойд орон тоо байна надаа оруулж өгөх арын хаалганы хүн байна гэж ярьж байсан. Тэр үед за би хүүхдүүдээ оруулъя хэд орчим болох вэ гэхэд нэг хүүхдийн 500.000 төгрөг өгчих гэсэн юм. Төд удалгүй манай эгч Алтанцэцэг 2017 оны 05 дугаар сарын сүүлээр нөгөө ажилд оруулах ажил бүтэхгүй боллоо мөнгөө авах уу гэсэн би за тэгье гээд 2017 оны 05 дугаар сарын сүүлчээр 1.500.000 бэлнээр нь буцаагаад авсан. Мөнгөө хэнд өгөх хэнд хэлж оруулах талаар надаа огт хэлээгүй би лав өөрийн мөнгөө буцаагаад авсан. Миний хувьд хохирол байхгүй. Би 1.500.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан дүү нар маань тэр үед ажилгүй байсан болохоор мөнгөгүй байсан тэгэхээр нь тэгвэл надаас зээлчих ажилд орохоороо эргүүлээд өгөөрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-21-22х/, хохирогч А.Бадамын: “... 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр миний танил эгч Алтанцэцэг миний таньдаг хүн Оюутолгой ХХК-нд ажилладаг тооцооны нягтлан бодогчийн ажлын байр сул байгаа гэсэн гэж хэлэхээр нь би материал бүрдүүлж Алтанцэцэг эгчид өгсөн. Тэгээд удалгүй Алтанцэцэг эгч над руу утсаар яриад Оюутолгойд ажилд орохын тулд 1.500.000 төгрөг хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл чамайг ажилд оруулах хүмүүст өгнө гэсэн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын эхээр Алтанцэцэг эгчид бичил хороололд байдаг Билиг дэлгүүрийн тэнд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед Алтанцэцэг эгчээс Оюутолгойд ажилд оруулах хүн маань жоохон байж бай гэсэн гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын эхээр Алтанцэцэг эгч рүү яриад би ажилд орно гэж өгсөн 1.500.000 төгрөгөө авъя гээд 06 дугаар сарын эхээр 1.500.000 төгрөгөө Алтанцэцэг эгчээс бэлнээр авсан. Би Бат-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй. Алтанцэцэг эгч цаашаа хэнтэй ярьж Оюутолгойд ажилд оруулах гэж байгаа талаар юу ч мэдээгүй  ...” гэх мэдүүлэг /1хх-24-26х/, гэрч Н.Алтанцэцэгийн: “Би тэр хүнийг ажилд оруулж чадах хүн юм болов уу гээд өөрийнхөө танил 4 хүнийг ажилд оруулах зорилгоор тэр эрэгтэйтэй уулзахаар болсон. Уулзахаасаа өмнө утсаар холбогдож ажилд оруулж чадах эсэх талаар нь асуухад “Би Бат-Эрдэнэ гэдэг хүн байна, Нийслэлийн халаасны хулгайтай тэмцэх газарт ажилладаг” гэж хэлсэн. Тэгээд яриа дундаа манай аав Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ядамдорж гэж хүн байдаг, би өөрөө Нийслэлийн цагдаад ажилладаг хүн байж юу гэж хуурах вэ гэсэн. Би танай ажил хаана байдаг вэ гэж асуухад манай ажил Сансарын 805 дугаар ангийн дэргэд байдаг би одоогоор амралттай байгаа, 05 сарын 22-ны өдөр ажилдаа орно гэж ярьж байсан. Уулзаад ярилцахад Оюу толгой ХХК-д үйлчилгээний ажилтны орон тоо их байна, мөн жолоочийн ажлын орон тоо их байна гэж ярьж байсан. Тэгээд би дүү Нарангаравын хүүхэд болох Чингантиг гэдэг охиныг үйлчилгээний албанд оруулахаар 500.000 төгрөг, миний хуурай дүү Уранжаргалын хүү Төрбатыг хүнд механизмын жолоочийн ажилд оруулахаар 500.000 төгрөг, Уранжаргалын ахын хүүхэд болох Дөлгөөнтамирыг жолоочоор оруулахаар 500.000 төгрөг, хуурай дүү Бадамыг Шатахуун түгээх нефтийн албаны нягтлангаар оруулахаар 1 сая төгрөг өгсөн. Тэр эрэгтэй тэдгээр хүмүүсийг ажилд оруулна гээд иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг, мэргэжлийн үнэмлэхний зураг тус бүрийг 2 хувь хуулбарлуулж авсан. Тэр эрэгтэйтэй ярилцаж тохироод мөнгөө өгчихсөн байсан. 2018 оны 05 сарын 22-ны өдөр Оюутолгойн ээлж солилцоно, тэр үед эдгээр хүмүүс ажилдаа очиж орно, 05 сарын 22-ны өдрөөс өмнө би зохицуулаад ажилд нь оруулчихсан байна, 22-ны өдөр Бөмбөгөр оройтой Хаан банкны үүднээс автобусанд суулгаад авч яваад онгоцоор явуулчихна. Онгоцноос буух үед нь манай эгч тосож аваад ажилд нь оруулчихна гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 05 сарын 22-ны өдөр Чингантигийг явуулахаар ярилцсан байсан учир 2018 оны 05 сарын 21-ны өдөр утас руу нь холбогдоход Бат-Эрдэнэ гэдэг эрэгтэй би ажилдаа орох гээд хуралд сууж байна, жоохон байж байгаад ярья гэсэн. Тэгээд байж байгаад би дахин дуудлага хийхэд би Нийслэлийн цагдаа дээр байна, хувцасны захиалга өгөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд уулзахгүй болохоор нь би байн байн залгаад байхад би Нийслэлийн цагдаа дээр хуралтай байж байна, хурлаа тараад залгая гэж мессеж бичсэн байсан. Тэгээд 2018 оны 05 сарын 22-ны өдөр утсаар холбогдоход өнөө өглөө 06:30 цагт хүмүүс явчихсан гэсэн. Би чи юу яриад байгаа юм, би чам руу шөнө 00 цаг болтол залгасан гэсэн чинь би унтаад мартчихаж, одоо 2018 оны 05 сарын 25-ны өдөр дахин явна тэр үед явуулъя, тэр үед явах Төрбатыг бас дуудчих хоёуланг нь явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон гэх мэдүүлэг ...’’ /1хх-28-29х/, гэрч Г.Анхтуяагийн: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн ойролцоох бааранд найз Нарантунгалагийн хамтаар байж байгаад өөрсдийгөө Бат-Эрдэнэ, Гончигоо, Батаа гэж танилцуулсан 3 эрэгтэйтэй танилцсан. Бат-Эрдэнэ бид хоёр ярилцаад сууж байхад чи намайг муу хүнээр бодоод хэрэггүй би Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг би хошууч цолтой манай ажил 805-р ангид байдаг би 205 тоотод суудаг чи очиж үзээрэй гэж хэлж байсан. 2018 оны 03 дугаар сарын 07-08-ны үед Бат-Эрдэнэтэй хамт явж байхад би Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ядамдорж хурандаагийн хүүхэд байгаа юм, одоо манай аав Чех улс руу явчихсан байгаа гэж ярьж байсан. Бат-Эрдэнэ би хаана ч хүн ажилд оруулж чадна, ажилд оруулах хүн байвал хэлээрэй би Оюутолгойд ажилд хүн оруулдаг гэж хэлсэн. Тэгээд Оюутолгой ХХК-нд ажилд оруулж өгнө гэж ярьсан учир ээж өөрийн шавь Алтанцэцэг рүү яриад Оюутолгой ХХК-нд хүн ажилд оруулж чадах хүн байна гэж хэлсэн байсан. Бат-Эрдэнэ Алтанцэцэг эгчтэй уулзаад хүн ажилд оруулахаар болсон байсан. Алтанцэцэг эгчтэй ярьж байгаад манай гэрт мөнгө авдаг байсан. Бат-Эрдэнэ Алтанцэцэг эгчээс мөнгө авчихаад гараад ажилд оруулах хүмүүстэй уулзахаар явлаа гээд гардаг байсан. Алтанцэцэг эгчээс урьдчилгаа мөнгө, бичиг баримтын хуулбарыг авдаг байсан. Тэгээд би бичиг баримтыг нь аавдаа өгчихсөн Оюутолгойд ажилладаг эгчдээ өгчихлөө гэж хэлдэг байсан. Бат-Эрдэнийг ажилд оруулах хүмүүс юу болж байна гэж асуухад миний дэргэд хүнтэй утсаар яриад ийм мэргэжилтэй хүн байна, ийм хүн байна, бичиг баримтыг нь явууллаа гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-35-36х/, гэрч Д.Сэргэлэнгийн: “...2018 оны 04 дүгээр сарын эхээр манай охин Анхтуяагийн найз гэх Бат-Эрдэнэ гэдэг эрэгтэй манай гэрээр ирэх болсон. Манай гэрт Бат-Эрдэнэ ирсэн байх үед бид нар Оюутолгойн компаний талаар ярьж байсан юм. Тэр яриан дунд Бат-Эрдэнэ Оюутолгойд манай эгч ажилладаг хүн ажилд оруулж өгч чадна гаж хэлсэн. Бат-Эрдэнэ манай гэрт анх ирсэн буюу 2018 оны 04 дүгээр сарын эхээр манайд байхад Бат-Эрдэнээс чи хэний хүүхэд юм бэ эцэг, эх чинь хаана юу хийдэг вэ, хаана амьдардаг юм бэ гэж асуухад тэр эрэгтэй өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ядамждоржийн хуү байгаа юм би өөрөө Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг хошууч цолтой гэж ярьж байсан ...’’ гэх мэдүүлэг /1хх-37х/, гэрч Б.Түвшинжаргалын: “... Би эх Алтанцэцэгт 17 цагийн үед хоол хүргэж өгөхөд чи надаас мөнгө аваад Сэргэлэнгийнд аваачаад өг Сэргэлэнгийн гэрт нэг эрэгтэй хүн байгаа түүнд мөнгөө өгөөд бичиг баримт өгсөн талаараа бичиг хийж аваарай гэж хэлсэн. 19 цагийн үед байх Сэргэлэн эгчийн гэрт очиход Сэргэлэн эгч, Анхтуяа, Бат-Эрдэнэ гэх эрэгтэй, Хэнтий аймгийн бөө Ичинхорлоо гэдэг эгч нар байж байсан. Би Сэргэлэн эгчийн гэрт ороод мэнд мэдчихээд нийтэд дунд нь бичиг баримт мөнгөө аваад ирлээ Анхтуяа тийшээ өг гээд эрэгтэйдээ хэлсэн. Тэгээд би ганцаараа гарч яваад ойролцоох дэлгүүрээс нь цаас аваад буцаж ирээд нөгөө эрэгтэйд мөнгө өгөөд мөнгө авсан талаар нь бичиг бичээд гарын үсгийг нь зуруулаад гарсан. Үүний дараа он сарыг нь тодорхой санахгүй байна манай эх Алтанцэцэг хүнтэй уулзаж мөнгө өгөх хэрэгтэй байна гээд би машинаараа хүргэж өгсөн. Тэр эрэгтэй ганцаараа ирээд миний машин дотор ээжтэй уулзаад мөнгөө авсан ...’’ гэх мэдүүлэг /1хх-39х/, гэрч Б.Дөлгөөнбаатарын: “...Санжаахандын энэ үйлдэл нь хүн ажилд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр мөнгө авдаг байсан. Харин Сэргэлэн гэх хүнд 2 удаагийн үйлдлээр тус бүр 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөг бэлнээр өгснийг би харсан. Миний сонссоноор ажилд зуучлагч Сэргэлэн, ажилд оруулж өгнө гэж хэлж байгаа нь Санжааханд юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-39х/, гэрч Ч.Бүжидмаагийн: “ ...Санжааханд гэдэг хүнтэй найзынхаа хурмаар танилцсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан. Ер нь найзууд байж байгаад 3 сараас эхлэн бид хоёр үерхэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-145х/, Гэрч Н.Алтанцэцэг, Б.Түвшинжаргал нараас шүүгдэгч Г.Сад мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1хх-11-12х/, Шүүгдэгч Г.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-82х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-84х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-87-91х/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Г.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Мөн залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийг аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.С нь үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.       

Шүүх шүүгдэгч Г.Сад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүх шүүгдэгч Г.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 226 хоног буюу (226*15=3.390.000) төгрөгийг хасаж, түүний нийт эдлэх ялыг 610.000 (зургаан зуун арван мянга) төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Г.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.С нь 226 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овогт ГСд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Боржигон овогт ГСыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Г.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 226 хоног буюу (226*15=3.390.000) төгрөгийг хасаж, түүний нийт эдлэх ялыг 610.000 (зургаан зуун арван мянга) төгрөгөөр тогтоосугай.

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

         7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сад оногдуулсан 610.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.

          8. Шүүгдэгч Г.С нь 226 цагдан хоригдсон хоногтой, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАЯРМАА