| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0101/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/654 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/654
2021 11 16 2021/ШЦТ/654
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
×èíãýëòýé ä¿¿ðãèéí ø¿¿õèéí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Ñ.Áàòãýðýë äàðãàëæ,
óëñûí ÿëëàã÷ Б.Сод-Эрдэнэ,
хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Отгонзаяа,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,
шүүгдэгч Ё.О, түүний өмгөөлөгч Д.Гансүх,
шүүх хуралдааны íàðèéí áè÷ãèéí äàðãààð Ө.Бишрэлт íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíààð,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонтэнгэр овогт СГ, Боржигон овогт ЁО нарт холбогдох эрүүгийн 1911015050935 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн àâ÷ ø¿¿í õýëýëöýâ.
Ø¿¿ãäýã÷: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ой судлаач мэргэжилтэй, Чиволи уул уурхайн компанид кемп менежер ажилтай, ам бүл-4, 3 охины хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 47-81 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Отгонтэнгэр овогт СГ /РД:.........................../,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1989 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Мобайл смарт софт ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, 14-90 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ЁО /РД:..........................
Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.Г нь албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,
Шүүгдэгч Ё.О нь албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус õîëáîãäæýý.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч ЁО 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Пилмаагийн Хаан банкны 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 28-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 15-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 06-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 16-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 4.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 07-ны өдөр Ч.Оюунхүүгийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 13-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг нийт 21.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 24-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 1.000.000 төгрөгийг, 02 дугаар сарын 02-ны өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 600.000 төгрөгийг, 02 дугаар сарын 16-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 03 дугаар сарын 04-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 02-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 4.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Ёндонжамцын 5024106640 дугаар дансаар 3.500.000 төгрөг нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Гийн: “Би “Мини кредит” ББСБ-д зээлийн эдийн засагчаар анх ороход зээлийн 70-н хувь нь эрсэдсэн, муу зээлтэй газар байсан. Давтагдсан тоогоор барагцаагаар 250 орчим зээлийн 3-4-н зээлийг надтай хамаатуулан яллаж байгаа. Энэ зээлүүдээс би ганц ч төгрөг өөртөө авч ашиглаагүй. Бүгд эзэнтэй бөгөөд н.Ган-Од, н.Чулуунчимэг нар нь бизнес эрхлэгчид юм. н.Анударь бол миний бөгөөд тухайн үед Барс худалдааны төв дээр чихрийн лангуу ажиллуулдаг байсан. “Мини кредит” ББСБ-ын зээлийн онцлог нь дандаа муу зээлтэй, зээлүүд нь дандаа шүүхэд оччихсон байсан. Тийм учраас би зээлийг нь муутгаж, эрсдүүлэхгүйн үүднээс таньдаг дүү нартаа санал болгож энэ зээлийг олгож байсан. Эдгээр зээлүүдийг зөвхөн захирлын зөвшөөрлөөр гаргаж байсан бөгөөд би дангаараа дур мэдэж зээл гаргаж байгаагүй. Мөн бүх зээл гэрээтэй байсан бөгөөд гэрээний үндсэн дээр гаргаж байсан. Би гэрээгүй зээл гаргадаггүй байсан. “Мини кредит” ББСБ намайг ажлаас гаргахдаа надаас ямар ч зээлийн гэрээ хүлээж аваагүй. Одоо намайг ингэж гэрээгүй зээл хийсэн гэж яллах гүтгэх байсан бол тухайн үедээ зээлүүдээ гэрээтэй нь хүлээж авах ёстой байсан. Дотоод журмаа зөрчсөн гэж намайг үзээд байгаа. Дотоод журам гэдэг зүйл тухайн үед энэ компанид байгаагүй. Би дотоод журамтай танилцаж гарын үсэг зурж байгаагүй. Надтай зөвхөн хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээ байгуулж байсан. Одоо миний нууцлалын гэрээний хугацаа дууссан учраас тухайн байгууллагын зээлийн онцлогийн талаар чөлөөтэй ярина гэж бодож байна. Бүх зээл эзэнтэй бөгөөд бүгд зээлийн хүүтэйгээ хамт төлөгдчихсөн байгаа. н.Анударийн тухайд миний охин болохоор би хүүг нь битгий төл гэж хэлсэн. Учир нь “Мини кредит” ББСБ надтай байгуулсан гэрээний дагуу цалин, хөлсөө тооцож өгөөгүй. Мөн миний амралтын мөнгийг өгөөгүй. Дээрээс нь “Мини кредит” ББСБ-аас надад халагдсан гэсэн тушаал гаргаж өгөөгүй. Одоог хүртэл миний нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй байгаа. Ажилгүйдлийнхээ тэтгэмжийг тухайн үедээ би авч чадаагүй. н.Чулуунчимэг, н.Ган-Од хоёр бол эхнэр, нөхөр. Одоог хүртэл бизнесээ эрхэлж байгаа. н.Ган-Од тухайн үед Дэнжийн мянгад нүдний шилний лангуутай байсан. н.Чулуунчимэг нь Хархорин худалдааны төв дээр нүдний шилний лангуутай байсан. Энэ хоёр нь тусдаа бизнес эрхэлдэг байсан учраас тусдаа зээл авсан. Анх зээл 1.000.000 төгрөгөөс эхэлдэг. Энэ хоёр бол удаа дараа зээл авч байсан. Хамгийн сүүлийн зээлийг нь надтай хамаатуулж байгаа. Учир нь Ё.Огийн болчимгүй үйлдэлтэй зэрэгцүүлэн намайг шалгасан. Тэгээд манай хамаатнууд гэх үндэслэлээр намайг Ё.Отэй адилтган залилан үйлдсэн гэж үзэж байгаа байж магадгүй. Гэвч эдгээр хүмүүс нь “Мини кредит” ББСБ-д тодорхой хэмжээгээр үйлчлүүлж байсан харилцагч нар юм. Урьд нь авч байсан зээлийг хүүтэй нь төлж байсан. Зээлийн онцлог нь богино хугацааны өндөр хүүтэй зээл олгодог байсан. Үүнийг мэддэг, таньдаг хүндээ зээлэхгүй бол зээлдэгч нар нь бултаад шүүхээр заргалдаад нэмэргүй байдаг юм. Иймэрхүү процессынх дутагдалтай үйл явдлууд нь ийм байдалд хүргэсэн байх. Би Ё.Ог ийм олон удаагийн үйлдэлтэй гэдгийг нь мэдээгүй. Гаргасан зээлүүд нь бүгд төлөгдчихсөн байхад ингээд яллагдах гээд зогсож байгаад үнэхээр гайхаж, хүндрэлтэй байна. Надад өшөө илүү хэлэх юм байгаа боловч миний зүрх өвдөөд хэлж чадахгүй байна гэв.
- шүүгдэгч Ё.О: “Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Одоо гэм буруугаа ухаараад сар бүрдээ хохирол төлбөрөө төлөөд явж байгаа” гэв.
- хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Отгонзаяа: “Мини кредит” ББСБ нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. 2019 оны 3 дугаар сард “Мини кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал н.Солонго нь байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар хамгийн анх С.Г гэдэг хүн н.Цолмон гэдэг хүний материалыг хуурамчаар ашиглаж, өөрийнхөө төрөл садан болох н.Ган-Од гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан байсан гэмт үйлдлийг анх илрүүлсэн. Дотоод хяналт шалгалтаа 3-н хоногийн хугацаанд хийж үзэхэд компанид зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Ё.О нь нийт 16-н үйлдлээр 42.600.000 төгрөгийг өөрийн ойр дотны хамаарал бүхий хүмүүсийнхээ данс руу шилжүүлэн авсан байсан. Харин зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан С.Г нь нийт 4-н удаагийн үйлдлээр өөрийн төрсөн охин, өөрийн данс болон өөрийнхөө дүү нар луу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч компанийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн байсан бөгөөд энэ үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил 8 сар үргэлжилж шүүхэд шилжсэн байгаа. Энэ хугацаанд яллагдагч Ё.О нь нийт 17.850.000 төгрөг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 23.700.000 төгрөг байгаа. С.Г нь 10.000.000 төгрөг авсныгаа хэрэг хянан шийдвэрлэх явцад бүгдийг нь төлж барагдуулсан байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитын дүгнэлт гаргахад гарсан зардал 400.000 төгрөг, шинжээчийн зардал 560.000 төгрөг. Нийт 960.000 төгрөгийг “Мини кредит” ББСБ төлсөн байгаа. Энэ зардлыг нь шүүгдэгч нараас гаргуулах хүсэлтэй байна гэв.
- шүүгдэгч Ё.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сард өөр хүний нэрээр 2,5 сая төгрөгийн зээл гаргуулан дүү Пилмаагийн дансанд хийлгэн авч байсан бөгөөд авсан мөнгөө дэлгүүрийн өдрийн мөнгөний өрөнд өгч дуусгасан. Ямар учиртай өр вэ гэхээр миний бие өмнө нь дэлгүүрээ ажиллуулахаар хувь хүнээс 2,5 сая төгрөгийг зээлж байсан ба уг өрөө Мини кредитээс авсан зээлээрээ төлж байсан юм ...миний бие уг мөнгийг найзынхаа дансаар гаргуулан авч байсан бөгөөд Ү.Цэрэнбүжид найз маань ямар учиртай мөнгө болохыг мэддэггүй байсан бөгөөд түүнд би “...дансаар чинь түр мөнгө оруулаад гаргачихъя” гэж л хэлдэг байсан бөгөөд найз маань нэг их ач холбогдол өгөлгүй, дансандаа хийлгэдэг байсан бөгөөд буцаагаад авсан мөнгөө тэр чигээр нь миний 5114297054 дугаарын дансанд шилжүүлдэг байсан. Уг мөнгийг мөн л дэлгүүрийн өдрийн мөнгөндөө зарцуулдаг байсан. Үүний дараа 2018 оны 10 дугаар сард мөн найз Ү.Цэрэнбүжидийн дансаар 2,5 сая төгрөгийг Мини кредит ХХК-аас авч байсан бөгөөд мөн өөрийнхөө данс руу хийлгээд дэлгүүрийн өдрийн мөнгөндөө зарцуулдаг байсан. 2018 оны 11 дүгээр сард өөрийн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансаар 2,5 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авсан бөгөөд дүү маань ямар учиртай мөнгө орж ирж байгааг асуухад нь би түүнд “...ажлаас зээлж авч байгаа мөнгө юм аа” гэж хэлдэг байсан бөгөөд ямар аргаар гарган авсан талаар дүү маань мэдэхгүй. Уг мөнгийг би өөрийнхөө дүүгийн сургалтын төлбөрт зарцуулж байсан. Дүүдээ тус мөнгийг шилжүүлэхийн өмнө түүнд “...сургалтын төлбөрөө хийгээрэй” гэж хэлээд өгч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн аргаар зээлийн гэрээ хийж Мини кредитээс 3 сая төгрөгийг гаргуулан авсан бөгөөд тус 3 сая төгрөгийг мөн дүү Ё.Пилмаагийн дансаар гарган авч байсан бөгөөд дүүдээ тайлбарлахдаа “...эгч нь ажлаас түр мөнгө зээлж авч байгаа юм” гэж хэлж байсан бөгөөд уг мөнгийг мөн дэлгүүрийн өдрийн эргэлтийн мөнгөнд зарцуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн дүү Ё.Пилмаагийн дансаар 4 сая төгрөгийг гаргуулан авч байсан бөгөөд авсан мөнгөө дэлгүүрийн мөнгө, жижиг сажиг өр зээлэндээ зарцуулаад дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний бие өөрийн 5114297054 дугаарын дансаар нийт 2 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг мөн өр ширэндээ зарцуулаад дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүү Ё.Пилмаагийн дансаар 3 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг дэлгүүртээ болон өр ширэндээ зарцуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн найз Цэрэнбүжидийн дансаар 3,5 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг дэлгүүртэй холбоотой өр зээлэнд зарцуулагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөн өөрийн дүү Ё.Пилмаагийн дансаар 3,5 сая төгрөгийг мөн аргаар Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд авсан мөнгөө хувь хүмүүсээс авсан өр зээлэндээ зарцуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр надад мөнгөний ойр зуурын хэрэгцээ гараад С.Г эгчийг гуйж дүү Ё.Даариймаагийн дансаар 1 сая төгрөгийг авсан байдаг. Уг мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөн аргаар өөрийнхөө хувийн данс руу Мини кредитээс 600,000 төгрөгийг зээл олгов хэмээн гаргуулан авч байсан бөгөөд үүнийг өр зээлэндээ зарцуулж байсан. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Ү.Цэрэнбүжидийн дансаар мөн аргаар 3 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авсан бөгөөд мөн л дэлгүүрийн өр зээлэндээ зарцуулсан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний бие С.Г эгчийг гуйж “...дүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд байгаа юм, та дүүгийн маань нэр дээр зээл гаргаад өгөөч” гэж гуйсаны дагуу өөрийн дансаар 2 сая төгрөгийг шилжүүлэн авч, дүүгийн сургалтын төлбөрийг хийж өгч байсан. Дүү маань ямар аргаар намайг мөнгө олсон талаар мэдээгүй бөгөөд дүүдээ би “...ажлын газраасаа зээл авчихлаа” гэж л хэлж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Мини кредит ХХК-аас мөн аргаар нийт 3,5 сая төгрөгийг өөрийн төрсөн эцэг Ш.Ёндонжамцын дансаар шилжүүлэн авсан бөгөөд уг мөнгийг мөн дүү Ё.Даариймаагийн сургалтын төлбөрт өгч байсан юм. Миний бие Мини кредит ХХК-д учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлж чадаагүй байгаа бөгөөд анх дотооддоо шалгалт хийх үед би өөрийн буруугаа хүлээж, хохирлоо бага багаар төлнө гэдгээ илэрхийлж бичгээр баталгаа гарган өгч байсан ...” гэх мэдүүлэг /1хх-16-18х/,
- хохирогч С.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие Мини кредит ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2018 оны 07 дугаар сараас эхлэн ажиллах болсон бөгөөд манай компанид ажиллаж байсан зээлийн эдийн засагч Ё.О, С.Г нар нь манай компанид нийт 52,6 сая төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Ё.О болон С.Г нар нь манай компаний бүх зээлийн эдийн засагч нарын зээл олгох, бүхий л үйл ажиллагаа болох зээл олголтыг хянах, шийдвэрлэх, тайлан мэдээ өгөх зээлийн эдийн засагч нарт даалгавар өгөх, зээлийн гүйлгээ хийх зөвшөөрлийг эдийн засагч нарт даалгавар олгогдог гэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйл ажиллагаа хариуцан ажилладаг захирал Б.Цогтжаргал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн бөгөөд түүний гаргасан өргөдлийн дагуу миний бие өөрийн биеэр Б.Цогтжаргалын хариуцан ажилладаг байсан үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болж түүний ажлыг хүлээж авах явцад дотооддоо шалгалт явуулж эхэлсэн. Ингээд уг шалгалтын явцад Чингэлтэй салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Ё.Отэй холбоотой 16 зөрчил, С.Гтэй холбоотой зөрчил илэрсэн. Ямар учиртай зөрчил вэ гэхээр С.Г нь манай компанийн зээл олгох дотоод журмын хориглосон зүйл заалтыг зөрчиж, өөрийн төрсөн охин Г.Анударьтай 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн хэмээн байгууллагын дотоод системд бүртгэсэн байх боловч хийгдсэн гэрээ холбогдох материалууд биетээр байхгүй, бөгөөд манай байгууллагын Хаан банкны 5027785005 гэх дансны хуулгыг шүүлгэж үзэхэд С.Г нь өөрийн нэр дээрх Хаан банкны 5728051102 гэх дугаартай дансанд тус 3 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Мөн С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,5 сая төгрөгийг З.Цолмон гэх хүнтэй зээлийн гэрээ хийсэн зээлийн гэрээ хийсэн мэт хуурамч гэрээ үйлдэж харин мөнгийг нь өөрийн хамаатан А.Ган-Од гэх хүний Хаан банкны 5728057841 гэх данс руу шилжүүлсэн байсан ба З.Цолмон гэх хүний мэдээллийг шүүгээд үзэхэд өмнө нь манай байгууллагаас зээл авч байсан зээлдэгч байсан бөгөөд түүний мэдээллийг ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж мөнгөө дүүгийнхээ данс руу шилжүүлж авсан, ба уг 1,5 сая төгрөгийг 600.000 төгрөгийг нь С.Г өөрөө авч харин 900.000 төгрөгийг нь Ё.О эдийн засагч авсан байсныг Ганцэцэгээс өөрийн нь зөрчил илрүүлсний дараагаар мэдсэн бөгөөд тухайн үед С.Г нь өөрийн буруугаа хүлээж байгууллагын дээрх данс руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрөө авсан гэх 600.000 төгрөгийг “19/030020” гэх утгатайгаар буюу зээлийн гэрээний дугаарыг бичиж банкны салбараас бэлнээр буцаан шилжүүлж, энэ талаараа утсаар мэдэгдсэн ба тухайн үед “...үлдэгдэл 900.000 төгрөгийг нь Ё.Огээс аваарай хэмээн хэлж байсан. Мөн түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 19/040049 дугаартай зээлийг системд Ган-Од нэрээр бүртгэн оруулж өөрийн хамаатан Ган-Од гэх хүнтэй 2.5 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг ба уг гэрээ нь эх хувиараа байгаа бөгөөд уг 2,5 сая төгрөгийг Ган-Одын Хаан банкны 5728057841 дугаартай дансанд шилжүүлсэн байдаг. Энэ нь байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчиж, хуурамчаар бичиг баримт үйлдэж хамаатан садны хүндээ зээл гарган өгсөн юм. Гэхдээ Ган-Од нь уг зээлийн төлбөрөө төлөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ган-Од гэх хүний эхнэр Чулуунчимэгийн 5000697872 дугаарын дансаар төлж барагдуулсан байгаа. Мөн түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19/010015 дугаартай зээлийг системд зээлийн эдийн засагч Ё.О нь “Э.Чулуунчимэг” гэж бүртгэж Э.Чулуунчимэг гэх хүнд 3 сая төгрөгний зээл олгосон боловч зээлийн гэрээ байхгүй байгаа. Э.Чулуунчимэг гэх хүн нь өнөөх Ган-Од гэх хүний эхнэр бөгөөд одоогоор зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа ба одоогоор үлдэгдэл 990.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. С.Г нь зээлийн эдийн засагчийн албан тушаалыг ашиглаж өөрийн охин болон төрөл садангийн хүмүүст давуу байдлыг үүсгэж, байгууллагын удирдлагыг буруу мэдээллээр хангаж зээлийн зөвшөөрлийг Цогтжаргалаас авахдаа 45 хоногийн хугацаатай хэмээн танилцуулж, зөвшөөрөл авмагцаа системд 90 хоног 120 хоног гэх мэтчилэнгээр бүртгэж төрөл садан болох охиндоо давуу байдлыг олгож ашиг сонирхлын зөрчил гаргасан. Харин Оюунхүүтэй холбоотой нийт 16 зөрчил илэрсэн бөгөөд Оюунхүү нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2,5 сая төгрөгийг Д.Сүхбат гэсэн зээлдэгчийн нэрээр 5065070986 дугаарын Ё.Пилмаа гэх хүний данс руу “18090021 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байсан ба уг хүн нь Оюунхүүгийн төрсөн дүү нь байх бөгөөд хийгдсэн зээлийн гэрээ гэх зүйл биетээр байхгүй ба уг зээлийн эргэн төлөлт өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Сүхбат гэх хүнд 2 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр данс руу 2 сая төгрөгийг “18/090039 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба харин системд Д.Оюунчимэг нэрээр 2,5 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5027532519 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийнхөө найзын данс руу 2,5 сая төгрөгийг “18/100024 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Сүхбат нэртэй хүнд 2,5 сая төгрөгийг “18/110006” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл огт байхгүй, мөн гэрээ нь биетээр байхгүй ба 5065070986 гэсэн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансанд 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл огт байхгүй, мөн гэрээ нь биетээр байхгүй ба 5065070986 гэсэн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансанд 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.Уранчимэг гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Уранчимэг гэх хүнд 4 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ биетээр байхгүй бөгөөд 5065070986 гэх Ё.Пилмаа гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 4 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/110036” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр В.Оюуннаран гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд В.Оюуннаран гэх хүнд 2 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5114297054 гэсэн Ёндонжамцын Оюунхүү гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 2 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/120003” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Баасандулам гэх хүнд 3 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ёндонжамцын Пилмаа гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/120014 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Цацрал гэх хүнд 3,5 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5000833264 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010033” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд зээлийн бүртгэл байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ё.Пилмаа гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010039” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Даариймаа гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Ё.Даариймаа хүнд 1 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5114297054 гэсэн Ё.О гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010046” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлтийг Ё.О нь өөрийн дансаар 2 удаагийн давтамжтайгаар шилжүүлж төлсөн байдаг. Ё.О нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ч.Эрдэнэчулуун гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл байхгүй бөгөөд 5114297054 гэсэн өөрийн хувийн данс руу 600,000 төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/020003” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр М.Туяацэцэг гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд М.Туяацэцэг гэх хүнд 3 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх бөгөөд 5000833264 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийнхөө найзын данс руу 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/020016” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ё.Даариймаа гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Ё.Даариймаа хүнд 2 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэж зээлийн гэрээг С.Г хийсэн байх бөгөөд 5114297054 гэсэн Ё.Огийн данс руу 2 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/030005” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. Ё.О нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ё.Пилмаа гэх өөрийн дүүгийн данс руу 4 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/040005” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхгомбо гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Сүхгомбо гэх хүнд 3,5 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэж, зээлийн гэрээ хийсэн бөгөөд 5024106640 гэсэн Ш.Ёндонжамц гэх өөрийнхөө Ё.Огийн төрсөн эцгийн данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/040043 гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. Ингээд шалгалтын дараагаар буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Оюунхүүг дуудаж уулзаж, зөрчилтэй гүйлгээг танилцуулахад нийт 42,6 сая төгрөгийг хохирол манай байгууллагаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичиг хийж өгсөн байдаг. Ганцэцэгийн хувьд манай байгууллагад 10 сая төгрөгийн хохирол учруулснаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 2,619,500 төгрөгийн үлдэгдэлтэй, харин Ё.О нь мөн өдрийн байдлаар 42,6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд манай компанийн Чингэлтэй дүүргийн салбар үйл ажиллагаагаа зогсооход хүрч, хаагдсан байгаа. Иймд маш их гомдолтой байна ...мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С.Г нь 2.725.000 төгрөгийн зээл олгосон гэж бичигдсэн ч хуулгаар 2,5 төгрөгийн зээл олгосон болох нь хуулгаар тогтоогддог. С.Гийн олгосон 10 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт нь өнөөдрийн байдлаар 9,205,500 төгрөг байна. Иймд ямар нэгэн хүү тооцохгүйгээр нийт 794.500 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Отгонзаяа ажиллаж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-47-49х/,
- гэрч Б.Цогтжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мини кредит ББСБ-д би зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаад 2018 оны 06-аас 07 дугаар сарын үед үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдоод ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сард өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Манай ерөнхий захирал Хаш-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Солонго нар манай байгууллагад үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэсэн орон тоо байхгүй болж байгаа тиймээс албан тушаал буураад зээлийн эдийн засагчаар ажиллах уу гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь албан тушаал буурч байхаар ажлаа хүлээлгэж өгье гэж хэлсэн. Ингээд ажлаасаа гарах болсон. Тэрнээс өөр ажлаасаа гарах шалтгаан байхгүй. Оюунхүү, Ганцэцэг нартай хамтран зээл авсан асуудал байхгүй. Оюунхүү нь Анударь гэх хүний зээл гээд оруулж ирж танилцуулахаар нь материалыг бүрдүүл гэж хэлсэн. Тэрний дараа Ганцэцэг нь Анударь манай охин байгаа юм зээл гаргаад өгөх боломж байна уу гэхээр нь би зээл гаргахад бүх зүйл чинь журмын дагуу явагдана гэж хэлээд тооцоолол юмыг нь гаргачихаарай гэж хэлсэн чинь Мини кредит гэсэн манай байгууллагын нэгдсэн групп чатанд гэрээний болон үйл ажиллагааныхаа зураг, зээлийн танилцуулгыг явуулсан байсан. Тэгээд харахад санхүүгийн тооцоолол нь боломжийн байсан учраас зээлийн саналыг ерөнхий захирал Хаш-Эрдэнэ захирал давхар харж байдаг. Тэгээд эцсийн шийдвэрийг ерөнхий захирал Хаш-Эрдэнэ гаргаж зээл олголт хийгддэг. Зээл олголт хэн гэдэг хүний ямар данс руу орж байгааг би харах боломжгүй. Тэгээд судалсан эдийн засагч өөрөө гүйлгээгээ хийдэг. Тийм учраас би энэ хоёр хүнтэй зээл авч байсан удаа байхгүй. Би энэ байгууллагад ажиллаж байхдаа зээл авах болон бусдад авч өгөх талаар нэг ч удаа бодож үзэж байгаагүй юм байна. Надад ажлаа сайн хийж байсан уу гэхээс бусдыг ашиглах, завших, залилах санаа бодол болон үйлдэл байхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-62-63х/,
- гэрч Ё.Даариймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрөө зээл авч байсан удаа байхгүй ...Харин манай эгч Ё.О нь зээл аваад миний сургалтын төлбөрийг хийсэн байна лээ ...” гэх мэдүүлэг /1хх-64х, 2хх-14х/,
- гэрч Ё.Пилмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний хувьд Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан удаа байхгүй. Эгч маань зээл аваад миний данс руу хийсэн. Тэрнээс би өөрийн нэр дээр зээл аваагүй. Эгчийг зээл авсан гэхээр нь би эгчийг өөрийнхөө нэр дээр зээл авсан юм байна гэж бодсон. Тэрнээс бусад асуудлыг би хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-65х/,
- гэрч Ү.Цэрэнбүжидээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний санахад Ё.О найз маань цалингаа авах гэсэн чинь өөрийнхөө дансаар авч болохооргүй байна, мөн хамаатных нь хүн зээл авч байгаа юм гэж хэлээд миний дансанд мөнгө хийгээд өөрийнхөө данс руу авч байсан санагдаж байна ... гэхдээ бүх ирсэн мөнгө тус бүрийг би буцаагаад Ё.Огийн данс руу шууд хийдэг байсан ...” гэх мэдүүлэг /2хх-11х/,
- гэрч Г.Анудариас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие Мини кредит ХХК-аас 2 удаа зээл авч байсан гэхдээ яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Хамгийн анх бизнесийн зээл авч байсан. Дараа нь яг хэзээ авснаа сайн санахгүй байна. Тухайн манай ээж Мини кредит ББСБ-д ажиллаж байсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-15х/,
- Хаан банкны депозит дансны хуулга /1хх-66-77х/,
- “ЦЭСБ-АУДИТ” ХХК-ны санхүүгийн шинжээчийн тайлан /1хх-88-93х/,
- Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх-99-102х, 104х-109х, 124-131х, 145-150х/,
- Төрийн болон Хаан банкны орлогын мэдүүлэг /1хх-103х/,
- Шүүгдэгч Ё.Огийн бичгээр гаргасан хүсэлт /1хх-119х/,
- “Мини кредит” ХХК-ний шүүгдэгч Ё.О, С.Г нартай хамааралтай төлөгдөөгүй зээлийн мэдээлэл /1хх-120-123х, 105х/,
- Хаан банкны харилцагчийн зээлийн хуулга /1хх-151-202х/,
- Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-204-209х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 153 дугаартай дүгнэлт /1хх-244-247х/,
- Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29/806 дугаартай албан бичиг, дансны мэдээлэл /2хх-27-73х/,
- Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-74х/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-97,99х/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-19, 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Шүүгдэгч СГ нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э.Чулуунчимэгийн Хаан банкны 5006937872 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн 5728051102 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А.Ган-Одын 5728057841 дугаартай дансаар 1.500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Чулуунчимэгийн 5006967872 дугаартай дансаар 2.500.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар õýëýëöýãäñýí áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäààð шүүгдэгч С.Гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэх үйлдэлд гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар õàíãàëòòàé òîãòîîãäîхгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 ä¿ãýýð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” байх үндэслэлээр Отгонтэнгэр овогт СГийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч ЁО 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Пилмаагийн Хаан банкны 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 28-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 15-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 06-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 16-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 4.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 07-ны өдөр Ч.Оюунхүүгийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 13-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг нийт 21.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 24-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 1.000.000 төгрөгийг, 02 дугаар сарын 02-ны өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 600.000 төгрөгийг, 02 дугаар сарын 16-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 03 дугаар сарын 04-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 02-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 4.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Ёндонжамцын 5024106640 дугаар дансаар 3.500.000 төгрөг нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Ё.О: “Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Одоо гэм буруугаа ухаараад сар бүрдээ хохирол төлбөрөө төлөөд явж байгаа” гэв.
- хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Отгонзаяа: “Мини кредит” ББСБ нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. 2019 оны 3 дугаар сард “Мини кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал н.Солонго нь байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар хамгийн анх С.Г гэдэг хүн н.Цолмон гэдэг хүний материалыг хуурамчаар ашиглаж, өөрийнхөө төрөл садан болох н.Ган-Од гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан байсан гэмт үйлдлийг анх илрүүлсэн. Дотоод хяналт шалгалтаа 3-н хоногийн хугацаанд хийж үзэхэд компанид зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Ё.О нь нийт 16-н үйлдлээр 42.600.000 төгрөгийг өөрийн ойр дотны хамаарал бүхий хүмүүсийнхээ данс руу шилжүүлэн авсан байсан. Харин зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан С.Г нь нийт 4-н удаагийн үйлдлээр өөрийн төрсөн охин, өөрийн данс болон өөрийнхөө дүү нар луу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч компанийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн байсан бөгөөд энэ үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил 8 сар үргэлжилж шүүхэд шилжсэн байгаа. Энэ хугацаанд яллагдагч Ё.О нь нийт 17.850.000 төгрөг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 23.700.000 төгрөг байгаа. С.Г нь 10.000.000 төгрөг авсныгаа хэрэг хянан шийдвэрлэх явцад бүгдийг нь төлж барагдуулсан байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитын дүгнэлт гаргахад гарсан зардал 400.000 төгрөг, шинжээчийн зардал 560.000 төгрөг. Нийт 960.000 төгрөгийг “Мини кредит” ББСБ төлсөн байгаа. Энэ зардлыг нь шүүгдэгч нараас гаргуулах хүсэлтэй байна гэв.
- шүүгдэгч Ё.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сард өөр хүний нэрээр 2,5 сая төгрөгийн зээл гаргуулан дүү Пилмаагийн дансанд хийлгэн авч байсан бөгөөд авсан мөнгөө дэлгүүрийн өдрийн мөнгөний өрөнд өгч дуусгасан. Ямар учиртай өр вэ гэхээр миний бие өмнө нь дэлгүүрээ ажиллуулахаар хувь хүнээс 2,5 сая төгрөгийг зээлж байсан ба уг өрөө Мини кредитээс авсан зээлээрээ төлж байсан юм ...миний бие уг мөнгийг найзынхаа дансаар гаргуулан авч байсан бөгөөд Ү.Цэрэнбүжид найз маань ямар учиртай мөнгө болохыг мэддэггүй байсан бөгөөд түүнд би “...дансаар чинь түр мөнгө оруулаад гаргачихъя” гэж л хэлдэг байсан бөгөөд найз маань нэг их ач холбогдол өгөлгүй, дансандаа хийлгэдэг байсан бөгөөд буцаагаад авсан мөнгөө тэр чигээр нь миний 5114297054 дугаарын дансанд шилжүүлдэг байсан. Уг мөнгийг мөн л дэлгүүрийн өдрийн мөнгөндөө зарцуулдаг байсан. Үүний дараа 2018 оны 10 дугаар сард мөн найз Ү.Цэрэнбүжидийн дансаар 2,5 сая төгрөгийг Мини кредит ХХК-аас авч байсан бөгөөд мөн өөрийнхөө данс руу хийлгээд дэлгүүрийн өдрийн мөнгөндөө зарцуулдаг байсан. 2018 оны 11 дүгээр сард өөрийн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансаар 2,5 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авсан бөгөөд дүү маань ямар учиртай мөнгө орж ирж байгааг асуухад нь би түүнд “...ажлаас зээлж авч байгаа мөнгө юм аа” гэж хэлдэг байсан бөгөөд ямар аргаар гарган авсан талаар дүү маань мэдэхгүй. Уг мөнгийг би өөрийнхөө дүүгийн сургалтын төлбөрт зарцуулж байсан. Дүүдээ тус мөнгийг шилжүүлэхийн өмнө түүнд “...сургалтын төлбөрөө хийгээрэй” гэж хэлээд өгч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн аргаар зээлийн гэрээ хийж Мини кредитээс 3 сая төгрөгийг гаргуулан авсан бөгөөд тус 3 сая төгрөгийг мөн дүү Ё.Пилмаагийн дансаар гарган авч байсан бөгөөд дүүдээ тайлбарлахдаа “...эгч нь ажлаас түр мөнгө зээлж авч байгаа юм” гэж хэлж байсан бөгөөд уг мөнгийг мөн дэлгүүрийн өдрийн эргэлтийн мөнгөнд зарцуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн дүү Ё.Пилмаагийн дансаар 4 сая төгрөгийг гаргуулан авч байсан бөгөөд авсан мөнгөө дэлгүүрийн мөнгө, жижиг сажиг өр зээлэндээ зарцуулаад дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний бие өөрийн 5114297054 дугаарын дансаар нийт 2 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг мөн өр ширэндээ зарцуулаад дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүү Ё.Пилмаагийн дансаар 3 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг дэлгүүртээ болон өр ширэндээ зарцуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн найз Цэрэнбүжидийн дансаар 3,5 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг дэлгүүртэй холбоотой өр зээлэнд зарцуулагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөн өөрийн дүү Ё.Пилмаагийн дансаар 3,5 сая төгрөгийг мөн аргаар Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд авсан мөнгөө хувь хүмүүсээс авсан өр зээлэндээ зарцуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр надад мөнгөний ойр зуурын хэрэгцээ гараад С.Г эгчийг гуйж дүү Ё.Даариймаагийн дансаар 1 сая төгрөгийг авсан байдаг. Уг мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөн аргаар өөрийнхөө хувийн данс руу Мини кредитээс 600,000 төгрөгийг зээл олгов хэмээн гаргуулан авч байсан бөгөөд үүнийг өр зээлэндээ зарцуулж байсан. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Ү.Цэрэнбүжидийн дансаар мөн аргаар 3 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авсан бөгөөд мөн л дэлгүүрийн өр зээлэндээ зарцуулсан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний бие С.Г эгчийг гуйж “...дүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд байгаа юм, та дүүгийн маань нэр дээр зээл гаргаад өгөөч” гэж гуйсаны дагуу өөрийн дансаар 2 сая төгрөгийг шилжүүлэн авч, дүүгийн сургалтын төлбөрийг хийж өгч байсан. Дүү маань ямар аргаар намайг мөнгө олсон талаар мэдээгүй бөгөөд дүүдээ би “...ажлын газраасаа зээл авчихлаа” гэж л хэлж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Мини кредит ХХК-аас мөн аргаар нийт 3,5 сая төгрөгийг өөрийн төрсөн эцэг Ш.Ёндонжамцын дансаар шилжүүлэн авсан бөгөөд уг мөнгийг мөн дүү Ё.Даариймаагийн сургалтын төлбөрт өгч байсан юм. Миний бие Мини кредит ХХК-д учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлж чадаагүй байгаа бөгөөд анх дотооддоо шалгалт хийх үед би өөрийн буруугаа хүлээж, хохирлоо бага багаар төлнө гэдгээ илэрхийлж бичгээр баталгаа гарган өгч байсан ...” гэх мэдүүлэг /1хх-16-18х/,
- хохирогч С.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие Мини кредит ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2018 оны 07 дугаар сараас эхлэн ажиллах болсон бөгөөд манай компанид ажиллаж байсан зээлийн эдийн засагч Ё.О, С.Г нар нь манай компанид нийт 52,6 сая төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Ё.О болон С.Г нар нь манай компаний бүх зээлийн эдийн засагч нарын зээл олгох, бүхий л үйл ажиллагаа болох зээл олголтыг хянах, шийдвэрлэх, тайлан мэдээ өгөх зээлийн эдийн засагч нарт даалгавар өгөх, зээлийн гүйлгээ хийх зөвшөөрлийг эдийн засагч нарт даалгавар олгогдог гэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйл ажиллагаа хариуцан ажилладаг захирал Б.Цогтжаргал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн бөгөөд түүний гаргасан өргөдлийн дагуу миний бие өөрийн биеэр Б.Цогтжаргалын хариуцан ажилладаг байсан үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болж түүний ажлыг хүлээж авах явцад дотооддоо шалгалт явуулж эхэлсэн. Ингээд уг шалгалтын явцад Чингэлтэй салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Ё.Отэй холбоотой 16 зөрчил, С.Гтэй холбоотой зөрчил илэрсэн. Ямар учиртай зөрчил вэ гэхээр С.Г нь манай компанийн зээл олгох дотоод журмын хориглосон зүйл заалтыг зөрчиж, өөрийн төрсөн охин Г.Анударьтай 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн хэмээн байгууллагын дотоод системд бүртгэсэн байх боловч хийгдсэн гэрээ холбогдох материалууд биетээр байхгүй, бөгөөд манай байгууллагын Хаан банкны 5027785005 гэх дансны хуулгыг шүүлгэж үзэхэд С.Г нь өөрийн нэр дээрх Хаан банкны 5728051102 гэх дугаартай дансанд тус 3 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Мөн С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,5 сая төгрөгийг З.Цолмон гэх хүнтэй зээлийн гэрээ хийсэн зээлийн гэрээ хийсэн мэт хуурамч гэрээ үйлдэж харин мөнгийг нь өөрийн хамаатан А.Ган-Од гэх хүний Хаан банкны 5728057841 гэх данс руу шилжүүлсэн байсан ба З.Цолмон гэх хүний мэдээллийг шүүгээд үзэхэд өмнө нь манай байгууллагаас зээл авч байсан зээлдэгч байсан бөгөөд түүний мэдээллийг ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж мөнгөө дүүгийнхээ данс руу шилжүүлж авсан, ба уг 1,5 сая төгрөгийг 600.000 төгрөгийг нь С.Г өөрөө авч харин 900.000 төгрөгийг нь Ё.О эдийн засагч авсан байсныг Ганцэцэгээс өөрийн нь зөрчил илрүүлсний дараагаар мэдсэн бөгөөд тухайн үед С.Г нь өөрийн буруугаа хүлээж байгууллагын дээрх данс руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрөө авсан гэх 600.000 төгрөгийг “19/030020” гэх утгатайгаар буюу зээлийн гэрээний дугаарыг бичиж банкны салбараас бэлнээр буцаан шилжүүлж, энэ талаараа утсаар мэдэгдсэн ба тухайн үед “...үлдэгдэл 900.000 төгрөгийг нь Ё.Огээс аваарай хэмээн хэлж байсан. Мөн түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 19/040049 дугаартай зээлийг системд Ган-Од нэрээр бүртгэн оруулж өөрийн хамаатан Ган-Од гэх хүнтэй 2.5 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг ба уг гэрээ нь эх хувиараа байгаа бөгөөд уг 2,5 сая төгрөгийг Ган-Одын Хаан банкны 5728057841 дугаартай дансанд шилжүүлсэн байдаг. Энэ нь байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчиж, хуурамчаар бичиг баримт үйлдэж хамаатан садны хүндээ зээл гарган өгсөн юм. Гэхдээ Ган-Од нь уг зээлийн төлбөрөө төлөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ган-Од гэх хүний эхнэр Чулуунчимэгийн 5000697872 дугаарын дансаар төлж барагдуулсан байгаа. Мөн түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19/010015 дугаартай зээлийг системд зээлийн эдийн засагч Ё.О нь “Э.Чулуунчимэг” гэж бүртгэж Э.Чулуунчимэг гэх хүнд 3 сая төгрөгний зээл олгосон боловч зээлийн гэрээ байхгүй байгаа. Э.Чулуунчимэг гэх хүн нь өнөөх Ган-Од гэх хүний эхнэр бөгөөд одоогоор зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа ба одоогоор үлдэгдэл 990.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. С.Г нь зээлийн эдийн засагчийн албан тушаалыг ашиглаж өөрийн охин болон төрөл садангийн хүмүүст давуу байдлыг үүсгэж, байгууллагын удирдлагыг буруу мэдээллээр хангаж зээлийн зөвшөөрлийг Цогтжаргалаас авахдаа 45 хоногийн хугацаатай хэмээн танилцуулж, зөвшөөрөл авмагцаа системд 90 хоног 120 хоног гэх мэтчилэнгээр бүртгэж төрөл садан болох охиндоо давуу байдлыг олгож ашиг сонирхлын зөрчил гаргасан. Харин Оюунхүүтэй холбоотой нийт 16 зөрчил илэрсэн бөгөөд Оюунхүү нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2,5 сая төгрөгийг Д.Сүхбат гэсэн зээлдэгчийн нэрээр 5065070986 дугаарын Ё.Пилмаа гэх хүний данс руу “18090021 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байсан ба уг хүн нь Оюунхүүгийн төрсөн дүү нь байх бөгөөд хийгдсэн зээлийн гэрээ гэх зүйл биетээр байхгүй ба уг зээлийн эргэн төлөлт өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Сүхбат гэх хүнд 2 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр данс руу 2 сая төгрөгийг “18/090039 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба харин системд Д.Оюунчимэг нэрээр 2,5 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5027532519 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийнхөө найзын данс руу 2,5 сая төгрөгийг “18/100024 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Сүхбат нэртэй хүнд 2,5 сая төгрөгийг “18/110006” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл огт байхгүй, мөн гэрээ нь биетээр байхгүй ба 5065070986 гэсэн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансанд 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл огт байхгүй, мөн гэрээ нь биетээр байхгүй ба 5065070986 гэсэн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансанд 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.Уранчимэг гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Уранчимэг гэх хүнд 4 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ биетээр байхгүй бөгөөд 5065070986 гэх Ё.Пилмаа гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 4 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/110036” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр В.Оюуннаран гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд В.Оюуннаран гэх хүнд 2 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5114297054 гэсэн Ёндонжамцын Оюунхүү гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 2 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/120003” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Баасандулам гэх хүнд 3 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ёндонжамцын Пилмаа гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/120014 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Цацрал гэх хүнд 3,5 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5000833264 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010033” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд зээлийн бүртгэл байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ё.Пилмаа гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010039” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Даариймаа гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Ё.Даариймаа хүнд 1 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5114297054 гэсэн Ё.О гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010046” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлтийг Ё.О нь өөрийн дансаар 2 удаагийн давтамжтайгаар шилжүүлж төлсөн байдаг. Ё.О нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ч.Эрдэнэчулуун гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл байхгүй бөгөөд 5114297054 гэсэн өөрийн хувийн данс руу 600,000 төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/020003” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр М.Туяацэцэг гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд М.Туяацэцэг гэх хүнд 3 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх бөгөөд 5000833264 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийнхөө найзын данс руу 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/020016” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ё.Даариймаа гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Ё.Даариймаа хүнд 2 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэж зээлийн гэрээг С.Г хийсэн байх бөгөөд 5114297054 гэсэн Ё.Огийн данс руу 2 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/030005” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. Ё.О нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ё.Пилмаа гэх өөрийн дүүгийн данс руу 4 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/040005” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхгомбо гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Сүхгомбо гэх хүнд 3,5 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэж, зээлийн гэрээ хийсэн бөгөөд 5024106640 гэсэн Ш.Ёндонжамц гэх өөрийнхөө Ё.Огийн төрсөн эцгийн данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/040043 гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. Ингээд шалгалтын дараагаар буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Оюунхүүг дуудаж уулзаж, зөрчилтэй гүйлгээг танилцуулахад нийт 42,6 сая төгрөгийг хохирол манай байгууллагаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичиг хийж өгсөн байдаг. Ганцэцэгийн хувьд манай байгууллагад 10 сая төгрөгийн хохирол учруулснаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 2,619,500 төгрөгийн үлдэгдэлтэй, харин Ё.О нь мөн өдрийн байдлаар 42,6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд манай компанийн Чингэлтэй дүүргийн салбар үйл ажиллагаагаа зогсооход хүрч, хаагдсан байгаа. Иймд маш их гомдолтой байна ...мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С.Г нь 2.725.000 төгрөгийн зээл олгосон гэж бичигдсэн ч хуулгаар 2,5 төгрөгийн зээл олгосон болох нь хуулгаар тогтоогддог. С.Гийн олгосон 10 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт нь өнөөдрийн байдлаар 9,205,500 төгрөг байна. Иймд ямар нэгэн хүү тооцохгүйгээр нийт 794.500 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Отгонзаяа ажиллаж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-47-49х/,
- гэрч Б.Цогтжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мини кредит ББСБ-д би зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаад 2018 оны 06-аас 07 дугаар сарын үед үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдоод ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сард өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Манай ерөнхий захирал Хаш-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Солонго нар манай байгууллагад үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэсэн орон тоо байхгүй болж байгаа тиймээс албан тушаал буураад зээлийн эдийн засагчаар ажиллах уу гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь албан тушаал буурч байхаар ажлаа хүлээлгэж өгье гэж хэлсэн. Ингээд ажлаасаа гарах болсон. Тэрнээс өөр ажлаасаа гарах шалтгаан байхгүй. Оюунхүү, Ганцэцэг нартай хамтран зээл авсан асуудал байхгүй. Оюунхүү нь Анударь гэх хүний зээл гээд оруулж ирж танилцуулахаар нь материалыг бүрдүүл гэж хэлсэн. Тэрний дараа Ганцэцэг нь Анударь манай охин байгаа юм зээл гаргаад өгөх боломж байна уу гэхээр нь би зээл гаргахад бүх зүйл чинь журмын дагуу явагдана гэж хэлээд тооцоолол юмыг нь гаргачихаарай гэж хэлсэн чинь Мини кредит гэсэн манай байгууллагын нэгдсэн групп чатанд гэрээний болон үйл ажиллагааныхаа зураг, зээлийн танилцуулгыг явуулсан байсан. Тэгээд харахад санхүүгийн тооцоолол нь боломжийн байсан учраас зээлийн саналыг ерөнхий захирал Хаш-Эрдэнэ захирал давхар харж байдаг. Тэгээд эцсийн шийдвэрийг ерөнхий захирал Хаш-Эрдэнэ гаргаж зээл олголт хийгддэг. Зээл олголт хэн гэдэг хүний ямар данс руу орж байгааг би харах боломжгүй. Тэгээд судалсан эдийн засагч өөрөө гүйлгээгээ хийдэг. Тийм учраас би энэ хоёр хүнтэй зээл авч байсан удаа байхгүй. Би энэ байгууллагад ажиллаж байхдаа зээл авах болон бусдад авч өгөх талаар нэг ч удаа бодож үзэж байгаагүй юм байна. Надад ажлаа сайн хийж байсан уу гэхээс бусдыг ашиглах, завших, залилах санаа бодол болон үйлдэл байхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-62-63х/,
- гэрч Ё.Даариймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрөө зээл авч байсан удаа байхгүй ...Харин манай эгч Ё.О нь зээл аваад миний сургалтын төлбөрийг хийсэн байна лээ ...” гэх мэдүүлэг /1хх-64х, 2хх-14х/,
- гэрч Ё.Пилмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний хувьд Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан удаа байхгүй. Эгч маань зээл аваад миний данс руу хийсэн. Тэрнээс би өөрийн нэр дээр зээл аваагүй. Эгчийг зээл авсан гэхээр нь би эгчийг өөрийнхөө нэр дээр зээл авсан юм байна гэж бодсон. Тэрнээс бусад асуудлыг би хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-65х/,
- гэрч Ү.Цэрэнбүжидээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний санахад Ё.О найз маань цалингаа авах гэсэн чинь өөрийнхөө дансаар авч болохооргүй байна, мөн хамаатных нь хүн зээл авч байгаа юм гэж хэлээд миний дансанд мөнгө хийгээд өөрийнхөө данс руу авч байсан санагдаж байна ... гэхдээ бүх ирсэн мөнгө тус бүрийг би буцаагаад Ё.Огийн данс руу шууд хийдэг байсан ...” гэх мэдүүлэг /2хх-11х/,
- гэрч Г.Анудариас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие Мини кредит ХХК-аас 2 удаа зээл авч байсан гэхдээ яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Хамгийн анх бизнесийн зээл авч байсан. Дараа нь яг хэзээ авснаа сайн санахгүй байна. Тухайн манай ээж Мини кредит ББСБ-д ажиллаж байсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-15х/,
- Хаан банкны депозит дансны хуулга /1хх-66-77х/,
- “ЦЭСБ-АУДИТ” ХХК-ны санхүүгийн шинжээчийн тайлан /1хх-88-93х/,
- Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх-99-102х, 104х-109х, 124-131х, 145-150х/,
- Төрийн болон Хаан банкны орлогын мэдүүлэг /1хх-103х/,
- Шүүгдэгч Ё.Огийн бичгээр гаргасан хүсэлт /1хх-119х/,
- “Мини кредит” ХХК-ний шүүгдэгч Ё.О, С.Г нартай хамааралтай төлөгдөөгүй зээлийн мэдээлэл /1хх-120-123х, 105х/,
- Хаан банкны харилцагчийн зээлийн хуулга /1хх-151-202х/,
- Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-204-209х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 153 дугаартай дүгнэлт /1хх-244-247х/,
- Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29/806 дугаартай албан бичиг, дансны мэдээлэл /2хх-27-73х/,
- Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-74х/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-97,99х/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-19, 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ё.О нь албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ё.О нь энэ гэмт хэргийн улмаас “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад учруулсан 41.600.000 төгрөгнөөс үлдсэн 23.700.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч Ё.Огээс хохирлын 23.700.000 төгрөгийг гаргуулан “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Огээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 480.000 төгрөгийг гаргуулж Мини кредит банк бус санхүүгийн байгууллагад олгох нь зүйтэй.
Мөн С.Гийг энэ тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд ноогдох 480.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар чөлөөлж, зардлыг төр хариуцахыг дурдсан болно.
Шүүгдэгч Ё.Од ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасаж, 11.895.000 (арван нэгэн сая найман зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоож, уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.
Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Отгонтэнгэр овогт СГт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Боржигон овогт ЁОг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ё.Ог 12.000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ё.Огийн цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасаж, 11.895.000 (арван нэгэн сая найман зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Од оногдуулсан 11.895.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Огээс 23.700.000 төгрөгийг гаргуулж “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Огээс 480.000 төгрөгийг гаргуулж Мини кредит банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Гт ноогдох 480.000 төгрөгийг чөлөөлж, зардлыг төр хариуцахыг дурдсугай.
10. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.О нь 7 хоног цагдан хоригдсон, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, Ё.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ