Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0070

 

2016 оны 1 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0070

Улаанбаатар хот

 

“T”-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д, нэхэмжлэгч “T”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 775 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “T”-ны нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “T” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 27-б дугаар тушаал нь Монгол Улсын Засагзахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байдаг.

“T” нь үр дүнгийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан төрийн захиргааны албан хаагч тул энэ хуулийн заалт хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 18-д үр дүнгийн гэрээг хөдөлмөрийн контракттай адил үзэхээр тайлбарласан байдаг. Тэгэхээр хэрэв зөрчил гаргасан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 биш Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг үндэслэх ёстой байсан.

Удаа дараа зөрчил гаргаж байна гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, Хөдөлмөрийн тухайхуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 барьсан хирнээ мэдлэг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалд тэнцэхгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь 2013 оны 12 дугаар сарын 04-ны өдөр чөлөөлсүгэй гэж тушаал гаргасан байна. Хэрэв ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасны дагуу ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4-т зааснаар...зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай гэснээс үзэхэд уг зөрчлүүд заавал тогтоосон байх-ыг шаардаж байна. 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б-10 дугаар бүхий сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалд ямар сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна. Тухайн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэснээс харахад дадлагажих асуудал нь уг хуулийн заалтад хамааралгүй байна.

Мөн өөр сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч албан ёсоор тушаал гаргаагүй, зөрчлийг тогтоогоогүйбайна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зуржбаталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэснээс үзэхэд шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан гэх уг шийдвэрийг 5 хүн гаргасан бөгөөд харин ч “T” эсрэг санал өгч, гарын үсэг зурсан байдаг.

Монгол Улсын Сангийн Сайдын тушаалаар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3 дугаар зүйлийн 3.5-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь бусад гишүүдтэй адил эрх үүрэгтэй оролцоно гэж заасан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.7-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, тухай худалдан авах үйл ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу бүрдүүлж хавтас хэрэг болгон архивт хадгалуулах нэмэлт үүргийг хүлээдэг. “T”-ны хувьд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа уг үүргүүдийн алийг нь ч зөрчөөгүй байна. Мөн тус журмын 4 дүгээр зүйлд Үнэлгээний хорооны хуралдаанаас хамтын шийдвэр гаргана, нийт гишүүдийн олонхийн санал авсанаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно, Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна гэж журамласан байна. Иймд “T”-ныг үнэлгээний хорооны хамтын шийдвэрийн үр дүнд хариуцлага хүлээлгэж болохгүй юм.

6 дугаар байрны дулаалгын тендертэй холбоотой ажил тендерт шалгарсан компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул гэрээ цуцлагдсан юм. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 12 сарын 04-ны өдрийн 27-Б дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Аеро Монголиа компанид ажилд орсон тул энэ хүртэл хугацааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах, мөн Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 10 сарын 09-ний өдрийн Б-19 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн захиргааны албан хаагчийн зэрэглэлээр цалинжиж байсан боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу төрийн албанытухай хуулиар зохицуулаагүй асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөнө гэснийг үндэслэн тушаал шийдвэрийг гаргасан болно. Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг товлох, үнэлгээний хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг бүрдүүлж, хавтаст хэрэг хөтлөх, баримтжуулах, хадгалах, 2.5 дахь заалт Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын буюу мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөгчийг оруулах бол түүнд үнэлгээний хорооны ахлагч болон нарийн бичгийн даргын үүргийг хариуцуулахгүй гэх мэт заалтуудаар үнэлгээний хорооны нарийн бичгийн эрх, үүргийг тодорхойлсон байдаг. Дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийн баримт бичгийн өгөгдлийг захиалагч гаргаж ирүүлэх бөгөөд техникийн тодорхойлолтыг Үнэлгээний хорооны нарийн бичгийндарга боловсруулж, үнэлгээний хороогоор батлуулан, тендерт оролцогчид олгодог журамтай. “T”-ны хувьд анхны тендер, мэргэжлийн бус гэдэг утгаар нь техникийн тодорхойлолтыг би өөрөө боловсруулж өгсөн. Гэтэл тендерийн бичиг баримт худалдахдаа сүүлчийн хуудсыг орхиж худалдаалснаас халаалтын хуучин систем, суултуур, угаалтуур солих ажил хийгдэх боломжгүй болсон. Орхигдсон ажлыг миний зүгээс гүйцэтгэгч, захиалагч нартай хамтран уулзаж бөөн асуудал болж байж, өөр нэг төрлийн ажлыг тануулах замаар тухайн барилгын халаалтын асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн тендерт 59 айлын 4 барилга, 29 айлын 2 барилгын дулаалгын ажил хийгдэх байсан юм. Гэтэл “T” нарийн бичгийн даргын зүгээс тендерт оролцогчдод тодруулга мэдээлэл өгч, ажилдаа хариуцлагатай хандаагүй, ур чадвар, мэдлэгийн хомс байдлаас тендерт оролцсон 5 компаниас 3 компани ажлын тоо хэмжээг буруу тусгаж ирүүлснээс тендерт шалгарах боломжгүй болсон. “З” ХХК-г тендерт шалгаруулаад явуулахад 2013 оны 08 дугаар сарын 08-ны зөвлөмжийг 2012 оны 08 дугаар сарын 15-нд хүргэж өгснийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас буцаасан. Үнэлгээний хороо дахин хуралдаад “В” ХХК-г шалгаруулсан. Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраастендерийн баталгааны хугацаа буруу тавигдсан тул “В” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэсэн албан тоот ирүүлснийг хавсаргав. Тендерийн баталгааны хугацааг шалгаад үзэхэд үнэхээр буруу тооцсон түүний механик алдаа байсан.

Нарлаг гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох холболтын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний тендерт “T” нарийн бичгийн даргаар ажилласан. Тендерт оролцогч компаниудын материал үнэлгээний шаардлага хангахгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар бүх тендерээс татгалзана гэж заасан байдаг. Мөн түүнчлэн тендерийг дахин зарлахдаа тендерт оролцогчоос шаардах тусгай зөвшөөрлийн шаардлагыг буруу зааж өгсөн учраас тендерт шаардах тусгай зөвшөөрлийн шаардлагыг буруу зааж өгсөн учраас тендерт шалгарсан компани нь гэрээ хийх боломжгүй болсон.

Засаг даргын шуурхай зөвлөгөөний тайлан, гүйцэтгэсэн ажлын тайланг гаргаж өгч байсан нь үнэн. Бүх мэдээ тайланг өгч байгаа гэж байтал 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шуурхай зөвлөгөөний мэдээллээр дээд газраас ирсэн тогтоол шийдвэрийн биелэлтийг гаргаж ирүүлээгүй гэж зарлагдсан. Манай тайлан мэдээнүүд Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны газар, Засаг даргын тамгын газар, Засгийн газрын агентлагуудад мэдээллэгддэг. Ганцхан жишээ хэлэхэд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг дээр 9 дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тайланг сонгох ажиллагаанд албаны тайланг Powerpoint программ дээр бэлтгэж ирүүлэх тухай шаардсан. “T” үүнийг ойлгоогүйгээс тайланг Word программаарбэлтгэж очоод тэрийг нь техник хэрэгсэл нь уншихгүй бид нүүр хийх газаргүй болоод ирсэн. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11-ны 775 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “T”-ны Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 12 сарын 04-ний өдрийн 27-Б, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалындэвтэрт зохих бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “T” давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйл 72.2-т Удиртгал хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана. Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, прокурорын болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгана гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч тус шүүх хуралд оролцож дүгнэлт гаргасан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй. Тухайлбал иргэдийн төлөөлөгч “Т”-ыг гэм буруугүй, ажилд нь буцаан тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн энэ талаар шийдвэрт тусгагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс 2014 оны 11 сарын 27 өдөр дугаар 453 магадлалаар нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна гэдэг үндэслэлээр анхан шатны 2014 оны 9 сарын 17 өдрийн дугаар 114 шийдвэрийг хүчингүй болгож хэргийн буцаан шийдвэрлэсэн гэтэл нэмж ямар нэг нотлох баримтцуглуулалгүйгээр буцаасан нь хууль зөрчиж байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 зүйлийн 89.1-д Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11 өдрийн №775 тоот шийдвэрийн 11 дэх талд гэрч О, П, Б нараас гэрчийн мэдүүлгээр 2013 оны 10дугаар сарын 09-ний өдрийн Б-19 тушаал гарсан гэдэг нь нотлогдож байна гэжээ. Дээрх нэр бүхий гэрчүүдээс нэхэмжлэгч талаас асуулт асуух боломж шүүхээс олгоогүй бөгөөд шинээр асууж хэрэгт ач холбогдолтой зүйлсийг асууж тодруулъя, мөн хариуцагч нотлох баримтын талаар хууль зөрчсөн байх нөхцөл байдлыг гэрчүүд мэдүүлэг өгсөнөөс хойш мэдсэн байх тул гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйл 56.2.4-д нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан. Энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэснийг зөрчиж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйл 73.3-д Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэсэн заалтыг зөрчсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйл 72.5-д Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийгхангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, захиргааны хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана. 73 дугаар зүйлийн 73.1-д Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэснийг зөрчсөнд гомдолтой байна.

Шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо огт тайлбарлалгүй, үндэслэлээ дурьдалгүй 21 хонож эцэст шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэлээ 21 хоног бодож байж гаргасан гэсэн хардах үндэслэл байна. Энэ нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 зүйл 67.1-д Бүх шатны захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана гэснийг зөрчсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Мөн анхан шатны шүүх хэрэгт ямарч ажиллагаа явуулалгүй 6 сар байлгасандгомдолтой байна.

“T”-ны налайх дүүргийн худалдан авах ажиллагаанд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэж үзэн тушаал гарчээ. Гэтэл “T”тай байгуулсан үр дунгийн гэрээг харвал “T” нь тус албанд Тайлан мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд үр дүнгийн гэрээний дагуу ажиллаж байсан байна. Үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг бол Налайх дүүргийн Засаг дарга захирамжаараа томилдог байсан. Засаг даргаас томилогддог хороонд ажилласных төлөө худалдан авах ажиллагааны дарга тушаал гарган халж болохгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан.

Уг тушаал Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуулийг баримтлан гарсан байна. Гэтэл нэхэмжлэгч “T” нь үр дүнгийн гэрээгээр ажилладаг бөгөөд төрийн захиргааны ТЗ-4-1 гэсэн албан тушаалын зэрэглэлд багтан цалин авдаг байсан. Ажлаас халах тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэснээс үзэхэд энэ заалт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилчинд хамааралтай заалт байна. Гэтэл “T” нь үр дүнгийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан төрийн захиргааны албан хаагч тул энэ хуулийн заалт хамаарахгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Төрийн албаны тухай хуульд зохицуулалт байхад Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь буруу байна. Эндээс мөн “T”-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байна уу эсвэл төрийн албанаас халаад байна уу эсвэл төрийн албанаас чөлөөлөөд байна уу аль нь вэ гэдэг асуулт гарч байна. Халах тухай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийг буюу төрийн албанаас халах тухай дурдсан хирнээ “T”-ыг үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан байна. Эндээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл нь хаана байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ажлаас халах тушаал утга агуулгийн хувьд хоёрдмол салаа утгатай байна. Тухайлбал удаа дараа зөрчил гаргаж байна гэж үзээд Төрийн албаны тухайхуулийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 барьсан хирнээ мэдлэг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалд тэнцэхгүй гэж дүгнэн үүрэгт ажлаас нь 2013 оны 12 дугаарсарын 4-нд чөлөөлсүгэй гэж тушаал гаргасан байна. Мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байх,сахилгын давтан зөрчил гаргах хоёр бол эрх зүйн хувьд хоёр өөр асуудал бөгөөд үүнийг хольж хутгаж хууль бусаар ажлаас халах тушаал гаргасан байна. Хэрэв ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзвэлажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно. Гэтэл ийм дүгнэлт,шийдвэр гараагүй. Ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-ийг дурдаж албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж ноцтой алдааг давтан гарлаа гэсэн байдаг. Тэгэхээр сахилгын давтан зөрчил үү эсвэл ноцтой зөрчил үү эсвэл удаа дараа албан үүргээ хангалттай биелүүлээгүй юу гэдэг нь тодорхой бус байна. “Т”-ыг хэрхэн дүгнэж ажлаас нь чөлөөлөөд байгаа нь тодорхой бус байна.

“T”-ны гаргасан гээд байгаа зөрчлийг тогтоолгүйгээр ажлаас халах тухай тушаал гаргажээ. Төрийн албаны тухай хуулийн 26.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд байгууллагад гомдол гаргах Засгийн газрын 1995 оны 97 тогтоолын хавсралтанд Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заажээ.

Гэтэл дээрхи байдлаар зөрчлийг тогтоолгүй, арга хэмжээ авахуулж буй хүнд урьдчилан хэлж, энэ талаар тайлбар гаргах бололцоо олголгүйгээр шууд ажлаас халжээ. Иймд зөрчил тогтоогдсон гэж үзэхгүй.

Үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотойгоор ганцхан “T”д арга хэмжээ авсан байдаг. Үнэлгээний хорооны хамтын шийдвэр, үнэлгээний хорооны дарга болон нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд зөвхөн “T”-ыг буруутгадаг. Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны газар 2013 оны01 сард байгуулагдсан, бүгдээрээ ажилдаа шинэ хүмүүс байсан. Мөн үнэлгээний хорооны гишүүд нь худалдан авалтын ажил гүйцэтгэх АЗ сертификаттай байсан. Гэвч Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны газрын дарга ажлаас халах тушаал гаргахдаа субъектив хандлагаар хандаж иргэн хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6, 7, 8 сард илэрхий болсон. Тухайн үедээ үнэлгээний хороо шийдвэрлээд өнгөрсөн асуудлыг зөрчилд тооцон ажлаас халах тушаал гаргасан байна. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль аль алинд нь зөрчил илэрсэнээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах заалт бий. Энэ хугацааг зөрчиж арга хэмжээ авсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “T”-ыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас халахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэхдээ Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28 өдрийн 301 дүгээр тушаалд дурдагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үүргээс яг алийг нь зөрчсөнийг тодорхой дурдаагүй. Нарлаг гэр хороолол тендерийн үнэлгээнд яаж хариуцлагагүй хандсан, шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан гэж яагаад үзсэн, ямар тусгайзөвшөөрлийн заалтыг буруу зааж өгсөн, түүнийг үнэлгээний хороо нь хэрхэн шийдвэрлэсэн зэргийг огт тогтоож дүгнээгүй.

Нарлаг гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээнд хариуцлагагүй хандаж шаардлага хангаагүй компанийг шалгаруулж буруу шийдвэр гаргасан гэсэн байдаг.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47-р зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэснээс үзэхэд шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан гэх уг шийдвэрийг 5 хүн гаргасан бөгөөд харин ч “T” эсрэг санал өгч, гарын үсэг зурсан байдаг. “T” нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бусад холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласан байна. Монгол Улсын Сангийн Сайдын тушаалаар 2012 оны 12-р сарын 28 өдөр батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3.5-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь бусад гишүүдтэй адил эрх үүрэгтэй оролцоно гэж заасан. Уг журмын 3.7-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээргишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, тухайн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг хуулийн 49-р зүйлийн дагуу бүрдүүлж хавтас хэрэг болгон архивт хадгалуулах нэмэлт үүргийг хүлээдэг байна. “T”-ны хувьд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа уг үүргүүдийн алийг нь ч зөрчөөгүй байна. Мөн тус журмын 4 дүгээр зүйлд Үнэлгээний хорооны хуралдаанаас хамтын шийдвэр гаргана, нийт гишүүдийн олонхийн санал авсанаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно, Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна гэж журмалсан байна. Иймд “T”-ыг үнэлгээний хорооны хамтын шийдвэрийн үр дүнд хариуцлага хүлээлгэж болохгүй юм.

Дотоод аудиторын дүгнэлт гэдэг баримт бичигт он, сар, тамга, тэмдэг байхгүй. Мөн “Т”-ыг буруу хийлээ гэсэн баримт байхгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа дотоод аудиторын дүгнэлтийг халах үндэслэл болгоогүй гэснийг дурдмаар байна. Эдгээр үйл явдал нь 2013 оны 09 дүгээр сард болсон. 2013 оны 10 дугаар сар гэхэд тендерийн үнэлгээ дууссан байна. Үүнд 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хариуцлага тооцсон нь Төрийн албаны тухай хуулийн 26.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэснийг зөрчиж байгаа юм.

6 байрны дулаалгын 378.8 сая төгрөг буцаан татагдсан нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна. Гэтэл ямар баримтаар дурдсан үндэслэлүүд нь хэрхэн яаж тогтоогдсон нь тодорхой бус байна.Үнэлгээний хорооны баримт бичиг хурлын тэмдэглэлийн яг аль хэсгээр нь юу гэж тогтоогдож байна вэ, 6 байрны дулаалгын тендертэй холбоотой ажил тендерт шалгарсан компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул гэрээ цуцлагдсан юм.

Тендерийн хороо 1 хуудас баримт дутсаныг тухайн хурлаараа авч хэлэлцэн хэрхэн шийдвэрлэхийг шийдсэн байдаг. Тухайн үнэлгээний хорооны дарга “Б”-ийн хувьд ч барилгын компаниуд барилгын ажил эрхэлдэг л бол энэ зэргийн тооцоог зөв хийх ёстой, орон сууцыг тооцож үзэх ёстой гэж үзсэн байдаг. Ингээд үнэлгээний хороо үнэлгээгээ үргэлжлүүлэн шийдвэрээ гаргасан байдаг.

Сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байдаг. Илрүүлсэнээс хойш 1 сарын дотор шийдвэрлээгүй бол сахилгын зөрчилд тооцохгүй гэсэн хөөн хэлэлцэх хугацаа байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд энэ талаар гомдол гаргаж байхад анхан шатны шүүхээс ямарваа нэгэн дүгнэлт өгөхгүй байна. Халагдах тушаалд дурдагдсан үйл баримтын зарим хэсэгт анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Тухайлбал дүүргийн Засаг даргын тамгын газрын захиргаа хуулийн хэлтэст дээд газраас ирсэн тогтоол шийдвэрийн биелэлтийг цаг тухайд нь гаргаж мэдээлээгүй гэдэг нь халагдах тушаал нэг үндэслэл байсан. Үүнийг зөрчил биш гэж анхан шатны шүүх дүгнэсэн бололтой. Тэгвэл тушаал бүхлээрээ хүчингүй болох ёстой. Учир нь олон зөрчил дурдан ажлаас халсан юм бол аль нэг нь хэрэгсэхгүй болсоноор тухайн халах үндэслэл бүрдэхгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулж хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “T”-ны ажиллаж байсан Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны Тайлан, мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 2.1-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллах, түүнтэй холбогдуулан хурлын тэмдэглэл хөтлөх, баримт бичгийг боловсруулах гэж, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дүгээр тушаалаар баталсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам-ын 3.7-д Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт, материалыг хуулийн[1] 49 дүгээр зүйлийн дагуу бүрдүүлж, хавтаст хэрэг болгон архивт хадгалуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

1. Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-19 дүгээр тушаалаар урьд нь ажлын хариуцлага алдсаны улмаас арга хэмжээ авсаар байтал дүгнэлт хийлгүй албаны тайлан мэдээг буруу мэдээлсэн, тендерийн баримт бичгийн тендерийн тодорхойлолтын нэг хуудсыг дутуу орхигдуулан олгосныг сахилгын зөрчил гэж үзэж “T”-д сануулах арга хэмжээ авчээ. Нэхэмжлэгч нь уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлдээ ... дадлагажих хугацаанд сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй ... гэжээ.

Уг тушаалд дурдсан асуудал нь дээрх журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой байх бөгөөд сахилгын зөрчил гэж үзэхээргүй байна. “T” нь урьд нь үр дүнгийн гэрээг дүгнэхэд D буюу дутагдалтай гэж дүгнэгдсэн байх бөгөөд үүний дараа дахин албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримталсан нь буруу боловч Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дотоод журмын 21.7-д заасны дагуу хамт олны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэж, цаашид мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэн ажиллахыг үүрэг болгон сануулах арга хэмжээ авсныг нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан гэж үзэхээргүй байна. Мөн нэгэнт төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа бол уг албан тушаалын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд дадлагажих хугацаанд байгаа гэдгээр албан үүргээ хангалтгүй биелүүлэх ёсгүй.

2. Нэхэмжлэгч “T” нь тус дүүрэгт зарлан явуулсан тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн байх тул хариуцагч Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 27-Б дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас хална гэж заасанд нийцсэн байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нь Нарлаг гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төлөвлөлтийн зураг, төсөв хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт /Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.1-д/ тусгай зөвшөөрлийн шаардлагыг буруу заасан болох нь 2013 оны тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд[2] нэхэмжлэгч Тусгай зөвшөөрлийн журмуудын заалтыг судалж үзсэн барилга барих шугам хоолойны зураг төсөл хийх гээд 1.2.1 заалтыг сонгосон нь буруутсан байна. гэх тайлбар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3171 дүгээр албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн Налайх дүүргийн угсармал 6 орон сууцны гадна дулаалгын ажил гүйцэтгэх этгээдийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулахдаа ажлын тоо хэмжээг дэлгэрэнгүй заагаагүй, тендерт оролцогч нарт хуульд зааснаар тайлбар хийгээгүй нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд ...утсаар асуухад тайлбарыг өгсөн. Би туршлагагүйн улмаас техникийн бичиг баримтад байрны дугаарыг бичсэн орцны тоог заагаагүй. ... Утсаар асуусанд нь хэлж өгсөн, албан бичгээр тодруулга явуулаагүй. гэх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна. Түүнээс гадна уг тендерийн хүчинтэй байх хугацааг тендерийн баримт бичигт /хяналтын хуудсанд/ 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэж буруу тооцож /09 дүгээр сарын 19-нд дуусах байсан/ бичсэнээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-дТендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан заалт зөрчигдөж шалгарсан компанитай гэрээ байгуулах асуудал удааширсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Харин “T” нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байсан, уг тушаалд дурдсан асуудал нь сахилгын зөрчил биш байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг хэрэглэсэн нь буруу байна. Мөн “T” нь бие дааж Үнэлгээний хорооны шийдвэрийг гаргаагүй байхад 27-Б тушаалд шаардлага хангаагүй компанийг шалгаруулж буруу шийдвэр гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэл болон давж заалдах гомдол үндэслэлтэй боловч үүнээс гадна албан үүргээ удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлж байсан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул 27-Б тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “T”-ыг төрийн жинхэнэ албанд тавигдах шаардлага, болзлыг хангах эсэхийг тогтоож өрсөлдүүлдэг төрийн албаны мэргэшлийн шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байхад төрийн захиргааны албанд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг зөрчиж хууль бусаар томилон ажиллуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тушаалуудын улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албанд ажиллах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийг Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тушаалаар сургалт, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн няраваар ажилд томилсон байх бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан байх тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо дурдсан Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны дарга ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, “T”-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ