Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2017/00720

 

Зохигчдын эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ЖЮ8205*******11 регистрийн дугаартай, ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ний тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

          “1614000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Насанбуян нь 2015 оны 06 сард надаас 1400 литр түлш авсан. Сүүлд 20 литр түлш нэмж авсан. Уг түлшийг миний бие литр тутмыг 1700 төгрөгөөр худалдан борлуулсан ба түлшний төлбөрт 2414000 төгрөг зээлээр төлөхөөр авсан юм. Мөнгөө өгөхгүй байсаар 2016 оны ******* сард 800000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь удаахгүй өгнө гэсэн. Үлдэгдэл 1614000 төгрөгийг Насанбуянгаас удаа дараа нэхсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн шалтгаан хэлээд төлөхөөс зайлсхийдэг. Иймээс Насанбуянгаас түлшний үлдэгдэл болох 1614000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Д. /утас: 88371*******7/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын нэхэмжилсэн 1614000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс 800000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 814000 төгрөгнөөс поошигний үнэ 300000 төгрөг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

          Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан 1614000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1*******0000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Д. нь үлдэгдэл 514000 төгрөгийг 2017 оны ******* сарын 01-ний дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

          Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан “1614000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

          Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Н.*******аас 2015 оны 06 сард 1400 литр түлшийг зээлээр худалдаж авсан бөгөөд одоог хүртэл түлшний үнэ 1614000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бичгийн баримтаар батлагдаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч тал 1614000 төгрөг нэхэмжилснээс 1*******0000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Д. нь үлдэх хэсэг болох 514000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1614000 төгрөгөөс 1*******0000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг болох 514000 төгрөгийг хариуцагч ын төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40774 төгрөгөөс 20387 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албаны 5422*******6149 тоот данснаас 20387 төгрөг, хариуцагч Д.гоос 20387 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА