Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар  2021/ШЦТ/721

 

 

 

 

 

 

 

    2021        12    13                    2021/ШЦТ/721

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч П.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Ат холбогдох эрүүгийн 2111 00000 1283 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                    

Монгол Улсын иргэн, Сайд овгийн ПА, 1995 оны 03 дугаар сарын 23ы өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 647 тоотод оршин суух,

Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай /РД:............................................................./.

 

Шүүгдэгч ПА /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-647 тоотод өөрийн хамтран амьдрагч С.Отгонцэцэгийг эрүүлжүүлэхэд өглөө гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баруун гар луу нь цохиж, гарыг нь мушгиж, үснээс нь зулгааж доош дарж зүүн гар луу нь цохиж, түлхэж унагаан, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

           

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч П.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-27-28х/ “... Тухайн өдөр эхнэр С.Отгонцэцэгтэй маргалдаж муудалцаж түүнээс болж би эхнэр С.Отгонцэцэгийн цээж болон баруун гарын бугалга хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон юм ... Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч С.Отгонцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-6-11х/ “...миний бие баруун талын хөл, баруун талын гар, зүүн талын гар, нуруу хэсгээр өвдөж байна ... дээрх гэмтлийг Анхбаяр надад учруулсан ...” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Хохирогч С.Отгонцэцэгийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин эдгээр гэмтлүүд нь бүгдээрээ нийлж хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана ...” гэх мэдүүлэг /хх-16х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №10315 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-19-20х/ “С.Отгонцэцэгийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч П.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-46х/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-61х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ПА нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-647 тоотод өөрийн хамтран амьдрагч С.Отгонцэцэгийг эрүүлжүүлэхэд өглөө гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баруун гар луу нь цохиж, гарыг нь мушгиж, үснээс нь зулгааж доош дарж зүүн гар луу нь цохиж, түлхэж унагаан, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “...намайг өмнө Анхбаяр нь зодож цохиод баривчилгаанд яваад ирж байсан ба он сарыг нь сайн санахгүй байна, зодох бүрт нь миний бие цагдаагийн байгууллагад хандаж байсан бөгөөд баривчилгаанд хүртэл явуулж байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Анхбаяр нь намайг согтуу байх үедээ хардаад зодсон бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлэхэд өгсөн. Тэгсэн харин эрүүлжүүлэхээс гарч ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байх үедээ сая намайг зодсон ...” /хх-8-9х/ мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч П.А нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч, хохирогч С.Отгонцэцэгийг байнга зоддог болох нь мөн нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Ааас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч С.Отгонцэцэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч П.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сайд овгийн ПАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН