Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/601

 

 

 

 

 

 

                                              

 

 2021        10          28                                   2021/ШЦТ/601

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Г.Батцэнгэл,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тамч овогт БАд холбогдох эрүүгийн 2111 00403 0540 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сэрээ дүрэгч, ковшийн оператор мэргэжилтэй, Таван толгой түлш ХХК-ийн төв салбарт оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 1 дүгээр гудамж 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Тамч овогт БА /РД:....................................../,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 1-10 тоотод Г.Батцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж духаараа дух хэсэгт нь мөргөж “дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 7 500 000 төгрөг төлсөн. Цаашид эмчлүүлэхэд гарах зардлыг төлнө. Архи ууж хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна.” гэв.

Хохирогч Г.Батцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй. Бид нар хүүхдүүдээрээ дамжуулж нөхөрлөсөн гэр бүлийн найзууд байсан. Би Б.Атой маргалдсаны улмаас ийм асуудал болсон. Энэ асуудал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсны улмаас үүссэн асуудал гэж үзэж байна. Гэмтлийн эмч нар тархи толгойны асуудал дээр магадлагаа гаргадаггүй юм байна. Би зүүн нүдэндээ нүдний ухархай суулгах шаардлагатай байгаа. Би яваандаа хагалгаанд орох байх, цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа нэхэмжилнэ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Г.Батцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2021 оны 04 дүгээр сарын 04-ний 19 цагийн орчим өөрийн охин Үүрийнцолмонгийн ангийн хүүхдүүдийн эцэг, эх болох Ариунболдын гэр рүү түүний эхнэр Цэмбэлмаагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр эхнэр, 2 хүүхэд болон Нарангэрэлийн хамт очсон. Очихдоо замаасаа 1 шил 0.75 л-ийн архи аваад очсон бөгөөд очиход тэдний гэрт Ариунболд эхнэр 3 хүүхдийн хамт байж байсан. Тэднийд мөн 1 шил 0.75 л-ийн архи байсан бөгөөд уг архинуудыг хувааж ууцгааж хоол хийж идэж байтал Нарангэрэлийн нөхөр Дорждэнзэн ажлаасаа тараад жаахан халамцуу байдалтай ирсэн. Түүний дараа Дорждэнзэн гэрээсээ өөрийн 2 хүүхдээ авч ирээд уг айлдаа бөөнөөрөө байж байтал архи дуусч Ариунболд бид хоёр 1 шил 0.75 л-ийн архи гаднаас авч ирж хувааж ууцгаасан. Түүний дараа Ариунболд, Дорждэнзэн нар гарч дахин нэг шил архи авч ирж түүнийг нь ууж дуусаж байх үед Дорждэнзэн гаднаас согтуу ирээд нэмж архи уусандаа болоод ухаангүй болж унтсан. Энэ үед бага хүү Цэгцмэргэн нь Дорждэнзэнгийн бага хүүтэй тоглож байгаад маргалдсан бололтой асуудлаас болж манай эхнэр Сарангэрэл уг хүүхдийн ээж нь болох Нарангэрэл болон Цэмбэлмаа нартай маргалдаж байгаад надад “хүүхдийг чинь айлын хүүхэд шоглоод байгаа юм биш үү. Хүүхдээ өмөөрч дуугараач ээ” гэхээр нь би хүүхдүүдийн маргаанаас болж хэрүүл хийгээд яах вэ гэж бодоод гэрээс гарч тамхи татаад эргээд ороод ирэхэд тайвширчих байх гэж бодоод гэрээс ганцаараа гарч тамхи татсан. Өмнө нь 2 ч удаа Дорждэнзэнгийн хүү нь манай хүүг цохиж дээрэлхэж байсан бөгөөд үүнээс болж манай эхнэр жаахан уцаарлангүй байсан юм. Намайг гадаа байх үед гэрт маргаан нь улам даамжираад чанга чанга дуу гараад байхаар эргээд гэрт ортол гэрийн үүд орчим манай эхнэр, Ариунболд нар маргалдсан байдалтай зогсож байсан бөгөөд Ариунболд духаараа манай эхнэрийн духанд тулаад зогссон байдалтай байхаар нь би эхнэрээ өмөөрөөд тэр хоёрын голоор ортол Ариунболд миний дух руу духаараа тулаад байхаар нь би өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхэж холдуултал Ариунболд эргэж ойртож ирээд миний зүүн нүдний дээд хэсэг, дух орчим духаараа нэг удаа мөргөтөл надад миний нүдэнд оч манараад духны яс бяцарч байгаа чимээ дуулдаж, тэр орчим цөмөрч байгаа нь мэдрэгдэж маш их өвдсөн. Тэгээд би тэнцвэр алдаад унахдаа хажууд байсан орон дээр, зөөлөн зүйл дээр унасан. Энэ үед Ариунболдын хамт орон дээр унасан бөгөөд босож ирэх үед зүүн нүдний орчим халуу оргиод эвгүй болсон байхаар нь гараараа тэмтэрч үзтэл миний зүүн нүдний дээд хэсэгт яс нь цөмөрсөн хонхойсон нь гарт мэдрэгдэж байхаар нь би нүүрээ дараад гэрээс ганцаараа гарахдаа эхнэртээ “хурдан явъя намайг гэмтээчихлээ” гэж хэлсэн боловч манай эхнэр тухайн үед Нарангэрэл, Цэмбэлмаа нартай маргалдаад намайг сайн анзаараагүй байх. Би гэрээс ганцаараа гарч хашаанд тавьсан байсан машины урдуур тойрч хаалгыг нь онгойлгох гэсэн боловч толгой эргээд өвдөөд байхаар нь онгойлгож чадалгүй доошоо аяархан сууж нуруугаараа газар хэвтэж байгаад ухаангүй болсон. Нэг сэрсэн чинь Цэмбэлмаа гэрээс гараад над дээр ирчихсэн “Цэнгэл ахаа сэрээч ээ босчихооч дээ гуйж байна шүү дээ та ингэж болохгүй шүү дээ, бид нарын хүүхдийг бод л доо” гэж хэлээд толгойноос өргөөд хацар илээд байж байсан. Удалгүй эргээд ухаан алдаад нэг сэртэл эмнэлгийн машин дотор сэрсэн. Уг машин намайг Гэмтлийн эмнэлэг дээр авч очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,

Гэрч Л.Нарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлэхдээ: “...Батцэнгэл орон дээрээс босч ирээд эхнэрээ өмөөрч чи манай эхнэрийг яагаад байгаа юм бэ гэж хэлээд Батцэнгэл Ариунболдын нүүр орчим нэг удаа цохисон. Түүнээс болж Ариунболдын хамар амнаас цус гарсан эсэхийг хараагүй. Ариунболд эргүүлж Батцэнгэлийн нүүр дух орчим духаараа нэг удаа мөргөж хамтдаа манай нөхрийн унтаж байсан орон дээр унасан. Энэ үед Ариунболдын хүү нь ааваасаа болиоч та гээд хувцаснаас нь татаж Ариунболд ч өөрөө босож ирээд эсрэг талын орон дээр очиж суутал Батцэнгэл баруун нүдээ гараараа дараад ганцаараа гараад явсан ...Би өмнө хэлэхдээ сандраад буруу зөрүү ярьсан байсан. Яг үнэндээ гэр дотор Батцэнгэл Ариунболд нар маргалдаж бие биенээ цохиод Батцэнгэл гэрээс гарсан бөгөөд араас нь Ариунболд гарч яваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

Гэрч М.Сарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр манай охин Үүрийнцолмонгийн ангийн хүүхдийн ээж болох Цэмбэлмаагийн төрсөн өдөр болж байна гээд 18 цагт гэртээ ирэхийг урьсан бөгөөд 20 цагийн орчим нөхөр Батцэнгэл, 2 хүүхэд, охиныхоо ангийн хүүхдийн ээж болох Нарангэрэл нарын хамт Цэмбэлмаагийн гэрт очсон. Очихдоо бид нар 1 шил 0.75 л-ийн архи авч очсон юм. Цэмбэлмаагийн гэрт түүний нөхөр Ариунболд болон 3-н хүүхэд нь байсан бөгөөд бид нар хоол идэж архиа уугаад сууж байсан. Би вакцин хийлгэсэн болохоор архи ууж болохгүй гээд Нарангэрэл, Цэмбэлмаа нарын хамт 1 шил дарс хувааж уугаад архинаас нь жижигхэн аягаар бага зэрэг хэмжээтэй нэг удаа уусан. Орой 21 цаг өнгөрч байх үед Дорждэнзэн ажлаасаа тарж ирсэн бөгөөд манай машиныг авч яваад гэрээсээ 2 хүүхдээ авч ирсэн. Тухайн үед нийт 3-4 шил архи хувааж уугаад архинаас нь жижигхэн аягаар бага зэрэг хэмжээтэй нэг удаа уусан. Орой 21 цаг өнгөрч байх үед Дорждэнзэн ажлаасаа тарж ирсэн бөгөөд манай машиныг авч яваад гэрээсээ 2 хүүхдээ авч ирсэн. Тухайн үед нийт 3-4 шил архи хувааж ууцгаасан бөгөөд шөнө 00 цагаас хойш сүүлийн 2 шил архийг авч ирж ууцгаасан бөгөөд архиа ууж дуусгаж байх үед би Нарангэрэлтэй манай хүүхдийг эр хүн шиг байдаггүй гэж гоочлоод байдаг талаар ярилцаж байгаад жаахан маргалдсан бөгөөд энэ үедээ нөхөр Батцэнгэлд “хүүхдийг чинь хүмүүс бараг ижил хүйстэн гэж хэлээд байхад чинь өмөөрөөч”  гэж хэлж жаахан загнасан боловч Батцэнгэлийн биед гар хүрээгүй. Нарангэрэлтэй маргалдаж байсан чинь Нарангэрэл босож ирээд миний суга мөр орчмоос зулгаагаад байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах гэж түлхтэл Нарангэрэл арагшаа унасан бөгөөд түүнийг өмөөрч Цэмбэлмаа над руу дайртал Ариунболд эхнэрээ өмөөрч над руу ойртож ирээд надтай духаараа тулаад намайг түлхээд байтал манай нөхөр Батцэнгэл босож ирээд намайг өмөөрч голоор ороод иртэл Ариунболд манай нөхөртэй духаараа тулаад “яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд манай нөхрийн нүүрэн тус газар духаараа нэг удаа мөргөтөл манай нөхөр Дорждэнзэнгийн унтаж байсан ор руу унасан бөгөөд энэ үед түүнтэй зууралдсан байсан Нарангэрэл, Ариунболд нар унаад эргэж босож ирээд манай нөхөр “юм харахгүй байна шүү дээ” гэж хэлээд нүүр, нүдээ дараад гэрээс ганцаараа гараад явсан. Би Нарангэрэл, Цэмбэлмаа нартай маргалдангаа хүүхдүүдээ хувцаслаж түрүүлээд гэрээс гаргасан. Энэ үед манай нөхөр болон Ариунболд нар гэрт байхгүй байсан. Гэрийн үүдэнд Цэмбэлмаа, Нарангэрэл нартай маргалдаж байгаад түрүүлж гарсан хүүхдээсээ “аав нь хаана байна” гэж асуутал том охин Үүрийнцолмон “аав тэнд байна эмнэлэг дуудах хэрэгтэй байна” гэж хэлэхээр дагаад очтол манай нөхөр хашаан дотор тавьсан байсан манай машины баруун талд дээшээ хараад хэвтчихсэн хамар орчмоос цус гарчихсан “миний нүд юм харахгүй байна” гэж хэлээд байж байсан. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн”  гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дугаар хуудас/,  

Насанд хүрээгүй гэрч Д.Амин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ариунболд ах хүүхдээ тэвэрч байснаа хүүхдээ Цээгий эгчид өгчихөөд Сараа эгчийг болиоч жирэмсэн хүнийг яасан хүчтэй түлхдэг юм бэ гээд Сараа эгч рүү ойртоод иртэл Цэнгэл ах гараараа Ариунболд ахын нүүрний орчим нэг удаа цохисон. Ариунболд ах Цэнгэл ахын нүүр рүү духаараа нэг удаа мөргөсөн чинь Золбаяр аавыгаа араас нь хувцаснаас нь татаж холдуулсан чинь Цэнгэл ах нүдээ дараад гэрээс ганцаараа гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3285 дугаартай: “Г.Батцэнгэлийн биед дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 510 дугаартай: “Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3285 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Батцэнгэлийн биед учирсан дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд нь өөрийн өндрөөс, өөрийн биеийн жингээр газарт унах үед үүсэх боломжгүй. Г.Батцэнгэлийн биед учирсан гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих үед нь үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-76 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Г.Батцэнгэлийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл бөгөөд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Г.Батцэнгэлийн биед учирсан гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр хязгаарлагдмал гадаргуутай буюу дух ясанд 4.2 см өргөн хэмжээтэй цөмөрсөн ойролцоо хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх илүү боломжтой. Дээрх 3 үйлдлийн 3 дугаар буюу хүний духаар мөргөх үед үүсэх илүү боломжтой. 4.2 см өргөн хэмжээтэй гадаргуутай зүйлээр үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “ ...би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-87-88х/,

Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...гэтэл Батцэнгэл уурлаж ширээ түлхэж босож ирээд над руу дайраад ирэхээр нь би тэвэрч байсан 5 сартай хүүгээ эхнэртээ өгсөн. Батцэнгэл миний нүүр рүү гараараа нэг удаа түлхэхээр нь би духаараа түүний нүүрний хамар, ам орчим нэг удаа мөргөсөн. Батцэнгэл ам хамраа гараараа дараад шууд гэрээс гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 97х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 89/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх 90х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 91-92х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 93х/ болон хохирогчийн өвчний түүх /хх 105-107х/, компьютерт томографийн шинжилгээ, эмч нарын зөвлөгөөний шийдвэр /хх-108-120х/, хохирогч Г.Батцэнгэлийн нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх 123-128х, 131-134х/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч БАд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 1-10 тоотод Г.Батцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж духаараа дух хэсэгт нь мөргөж “дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Батцэнгэлийн “...2021 оны 04 дүгээр сарын 04-ний 19 цагийн орчим өөрийн охин Үүрийнцолмонгийн ангийн хүүхдүүдийн эцэг, эх болох Ариунболдын гэр рүү түүний эхнэр Цэмбэлмаагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр эхнэр, 2 хүүхэд болон Нарангэрэлийн хамт очсон. Очихдоо замаасаа 1 шил 0.75 л-ийн архи аваад очсон бөгөөд очиход тэдний гэрт Ариунболд эхнэр 3 хүүхдийн хамт байж байсан. Тэднийд мөн 1 шил 0.75 л-ийн архи байсан бөгөөд уг архинуудыг хувааж ууцгааж хоол хийж идэж байтал Нарангэрэлийн нөхөр Дорждэнзэн ажлаасаа тараад жаахан халамцуу байдалтай ирсэн. Түүний дараа Дорждэнзэн гэрээсээ өөрийн 2 хүүхдээ авч ирээд уг айлдаа бөөнөөрөө байж байтал архи дуусч Ариунболд бид хоёр 1 шил 0.75 л-ийн архи гаднаас авч ирж хувааж ууцгаасан. Түүний дараа Ариунболд, Дорждэнзэн нар гарч дахин нэг шил архи авч ирж түүнийг нь ууж дуусаж байх үед Дорждэнзэн гаднаас согтуу ирээд нэмж архи уусандаа болоод ухаангүй болж унтсан. Энэ үед бага хүү Цэгцмэргэн нь Дорждэнзэнгийн бага хүүтэй тоглож байгаад маргалдсан бололтой асуудлаас болж манай эхнэр Сарангэрэл уг хүүхдийн ээж нь болох Нарангэрэл болон Цэмбэлмаа нартай маргалдаж байгаад надад “хүүхдийг чинь айлын хүүхэд шоглоод байгаа юм биш үү. Хүүхдээ өмөөрч дуугараач ээ” гэхээр нь би хүүхдүүдийн маргаанаас болж хэрүүл хийгээд яах вэ гэж бодоод гэрээс гарч тамхи татаад эргээд ороод ирэхэд тайвширчих байх гэж бодоод гэрээс ганцаараа гарч тамхи татсан. Өмнө нь 2 ч удаа Дорждэнзэнгийн хүү нь манай хүүг цохиж дээрэлхэж байсан бөгөөд үүнээс болж манай эхнэр жаахан уцаарлангүй байсан юм. Намайг гадаа байх үед гэрт маргаан нь улам даамжираад чанга чанга дуу гараад байхаар эргээд гэрт ортол гэрийн үүд орчим манай эхнэр, Ариунболд нар маргалдсан байдалтай зогсож байсан бөгөөд Ариунболд духаараа манай эхнэрийн духанд тулаад зогссон байдалтай байхаар нь би эхнэрээ өмөөрөөд тэр хоёрын голоор ортол Ариунболд миний дух руу духаараа тулаад байхаар нь би өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхэж холдуултал Ариунболд эргэж ойртож ирээд миний зүүн нүдний дээд хэсэг, дух орчим духаараа нэг удаа мөргөтөл надад миний нүдэнд оч манараад духны яс бяцарч байгаа чимээ дуулдаж, тэр орчим цөмөрч байгаа нь мэдрэгдэж маш их өвдсөн. Тэгээд би тэнцвэр алдаад унахдаа хажууд байсан орон дээр, зөөлөн зүйл дээр унасан. Энэ үед Ариунболдын хамт орон дээр унасан бөгөөд босож ирэх үед зүүн нүдний орчим халуу оргиод эвгүй болсон байхаар нь гараараа тэмтэрч үзтэл миний зүүн нүдний дээд хэсэгт яс нь цөмөрсөн хонхойсон нь гарт мэдрэгдэж байхаар нь би нүүрээ дараад гэрээс ганцаараа гарахдаа эхнэртээ “хурдан явъя намайг гэмтээчихлээ” гэж хэлсэн боловч манай эхнэр тухайн үед Нарангэрэл, Цэмбэлмаа нартай маргалдаад намайг сайн анзаараагүй байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/, гэрч Л.Нарангэрэлийн: “...Батцэнгэл орон дээрээс босч ирээд эхнэрээ өмөөрч чи манай эхнэрийг яагаад байгаа юм бэ гэж хэлээд Батцэнгэл Ариунболдын нүүр орчим нэг удаа цохисон. Түүнээс болж Ариунболдын хамар амнаас цус гарсан эсэхийг хараагүй. Ариунболд эргүүлж Батцэнгэлийн нүүр дух орчим духаараа нэг удаа мөргөж хамтдаа манай нөхрийн унтаж байсан орон дээр унасан. Энэ үед Ариунболдын хүү нь ааваасаа болиоч та гээд хувцаснаас нь татаж Ариунболд ч өөрөө босож ирээд эсрэг талын орон дээр очиж суутал Батцэнгэл баруун нүдээ гараараа дараад ганцаараа гараад явсан ...Би өмнө хэлэхдээ сандраад буруу зөрүү ярьсан байсан. Яг үнэндээ гэр дотор Батцэнгэл Ариунболд нар маргалдаж бие биенээ цохиод Батцэнгэл гэрээс гарсан бөгөөд араас нь Ариунболд гарч яваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, гэрч М.Сарангэрэлийн: “...Нарангэрэлтэй маргалдаж байсан чинь Нарангэрэл босож ирээд миний суга мөр орчмоос зулгаагаад байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах гэж түлхтэл Нарангэрэл арагшаа унасан бөгөөд түүнийг өмөөрч Цэмбэлмаа над руу дайртал Ариунболд эхнэрээ өмөөрч над руу ойртож ирээд надтай духаараа тулаад намайг түлхээд байтал манай нөхөр Батцэнгэл босож ирээд намайг өмөөрч голоор ороод иртэл Ариунболд манай нөхөртэй духаараа тулаад “яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд манай нөхрийн нүүрэн тус газар духаараа нэг удаа мөргөтөл манай нөхөр Дорждэнзэнгийн унтаж байсан ор руу унасан бөгөөд энэ үед түүнтэй зууралдсан байсан Нарангэрэл, Ариунболд нар унаад эргэж босож ирээд манай нөхөр “юм харахгүй байна шүү дээ” гэж хэлээд нүүр, нүдээ дараад гэрээс ганцаараа гараад явсан ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дугаар хуудас/,  насанд хүрээгүй гэрч Д.Амин-Эрдэнийн: “...Ариунболд ах хүүхдээ тэвэрч байснаа хүүхдээ Цээгий эгчид өгчихөөд Сараа эгчийг болиоч жирэмсэн хүнийг яасан хүчтэй түлхдэг юм бэ гээд Сараа эгч рүү ойртоод иртэл Цэнгэл ах гараараа Ариунболд ахын нүүрний орчим нэг удаа цохисон. Ариунболд ах Цэнгэл ахын нүүр рүү духаараа нэг удаа мөргөсөн чинь Золбаяр аавыгаа араас нь хувцаснаас нь татаж холдуулсан чинь Цэнгэл ах нүдээ дараад гэрээс ганцаараа гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “Г.Батцэнгэлийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл бөгөөд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Г.Батцэнгэлийн биед учирсан гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр хязгаарлагдмал гадаргуутай буюу дух ясанд 4.2 см өргөн хэмжээтэй цөмөрсөн ойролцоо хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх илүү боломжтой. Дээрх 3 үйлдлийн 3 дугаар буюу хүний духаар мөргөх үед үүсэх илүү боломжтой. 4.2 см өргөн хэмжээтэй гадаргуутай зүйлээр үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3285 дугаартай: “Г.Батцэнгэлийн биед дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 510 дугаартай: “Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3285 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Батцэнгэлийн биед учирсан дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, хацар ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд нь өөрийн өндрөөс, өөрийн биеийн жингээр газарт унах үед үүсэх боломжгүй. Г.Батцэнгэлийн биед учирсан гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих үед нь үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-76 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Аын: “ ...би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-87-88х/, шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...гэтэл Батцэнгэл уурлаж ширээ түлхэж босож ирээд над руу дайраад ирэхээр нь би тэвэрч байсан 5 сартай хүүгээ эхнэртээ өгсөн. Батцэнгэл миний нүүр рүү гараараа нэг удаа түлхэхээр нь би духаараа түүний нүүрний хамар, ам орчим нэг удаа мөргөсөн. Батцэнгэл ам хамраа гараараа дараад шууд гэрээс гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Батцэнгэлийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Аын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед /духаараа мөргөх үйлдэл хийн/ хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож Өршөөлийн хуулинд хамруулж өгнө үү гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Аыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд хамруулж 2 жилийг нь хасаж тооцох нь зүйтэй гэсэн болно.

Шүүх шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасанд хамруулж оногдуулсан 2 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэв.

Хохирогч Г.Батцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1.296.857 төгрөг /хх-123-128х, 131-134х/-ийг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлгийн үед 7.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Мөн хохирогч Г.Батцэнгэлээс шүүхэд ирүүлсэн: “...эмчилгээний зардал болон цаашид гарах хагалгааны зардалд 7.500.000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн болно. Миний бие цаашид Б.Аоос дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон ...” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болно.

 

Хохирогч Г.Батцэнгэл нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 43.5 см өндөртэй, 30 см диаметртэй хар өнгийн тавцантай, 4 хөлтэй хуванцар сандал 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож, амсарын диаметр 11.5 см ёроолын диаметр 6.5 см, өндөр нь 6 см хэмжээтэй цэнхэр эрээн өнгийн шаазан аяга 1 ширхэгийг устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 2, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тамч овогт БАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Аод оногдуулсан 2 жилийн хорих ялыг хассугай.

4. Хохирогч Г.Батцэнгэл нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амсарын диаметр 11.5 см ёроолын диаметр 6.5 см, өндөр нь 6 см хэмжээтэй цэнхэр эрээн өнгийн шаазан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 43.5 см өндөртэй, 30 см диаметртэй хар өнгийн тавцантай, 4 хөлтэй хуванцар сандал 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 7.500.000 төгрөгийг хохирогч Г.Батцэнгэлд төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ