Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/176

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Ц.Батбямбын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 209 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Ад холбогдох эрүүгийн 2102003560221 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Төв аймгийн *******анд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ................................................. тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт Д.А /РД:....................../,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нийслэлийн ................................................. тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 297,7 грамм жинтэй  “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдөр Д.Т, Э.Б, Б.Б, О.А нарт өгч хэрэглүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.А нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Би 3 найзтайгаа уулзаад зугаалгад явъя гэж ярьсан. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа руу явсан. Замдаа бид хэд пиво уусан. Тэгээд уул руу гараад жимс түүж идэхээр явсан. Нөгөө хэд пиво ууж байхад нь би шээх гэж явсан. Тэгээд энэ өвсийг хараад жоохныг түүж авсан. Цүнхэндээ хийж авчирч ирээд гэрийнхээ хойд талд тавьчихсан байсан. Налайхад ирээд Э.Б, Б.Б, О.А нартай уулзсан. Гэрт пиво уугаад сууж байгаад “надад өвс байгаа татаж үзэх үү” гэж хэлээд бөөнөөрөө татаж үзсэн.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Агийн өгсөн: “...Ууланд очоод пиво ууж байх үед миний шээс хүрээд байхаар нь найзууддаа бие заслаа гэж хэлээд цаашаа явахад дууны клипэн дээр гарч байсан мансууруулах төрлийн ургамал байхаар нь сонирхох журмаар түүсэн. Өвс түүсэн талаараа найзууддаа хэлээгүй ба түүж ирээд нуугаад цүнхэндээ хийсэн. 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр найз Б, А, Б, Т нартай уулзаж байгаад надад өвс байгаа, та нар татаж үзэх үү гэж хэлээд НӨАТ-ын цаасанд ороогоод ... бид 5 хэрэглэсэн” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 147 дугаар тал/,

 

2. Мөрдөн байцаалтад гэрчээр О.Агийн өгсөн: “...А ах гэрийнхээ орон доороос ууттай юм гаргаж ирэхээр нь бид нар гайхаад хартал хар тамхи, өвс байсан. Тэгээд А ах тэр найзтайгаа хамт ороож татаж байж байснаа бид нарт та нар тат гэж хэлэхээр нь бид нар татсан. Тэгсэн хоолой гашуун оргиж, толгой эргээд байхаар нь май гэж хэлээд Ад буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 50 дугаар тал/,

 

           3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Бын өгсөн: “...2021 оны
7 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийн талбай дээр Б, А, түүний найз охин бид дөрөв сагс тоглоод байж байтал А ирсэн. А манай хорооны атман ах болохоор мэндлэхгүй бол болохгүй гэж бодоод мэндэлсэн
чинь ахын дүү манай найзыг очоод авчих уу аль эсвэл ах нь машиныг чинь унаад явчхаад ирэх үү гэхээр нь үгүй наад машин чинь манай ахын машин гэсэн чинь за зүгээр маяглаад байгаарай сүртэй юм бэ? гэхээр нь за ахаа хамт явчхаад ирье гэж хэлээд А ахын найзыг авсан. Тэгээд Агийн гэрт очиж пиво уусан, чи сая машин бариад уугаагүй гээд торгууль гээд пиво өгсөн. Би уухгүй гэсэн чинь за чи битгий өдөөд байгаарай дарваганжийж алуулав гэж хэлээд дарамтлаад байсан. Б А ахаас бид нар тамхигүй болчихлоо танд тамхи байна уу гэж асуутал А тамхи байгаа би та нарт гаргаж өгье гэж хэлээд НӨАТ-ийн баримтын цаасанд ороосон тамхи шиг хэлбэртэй нэг юм асаагаад өөрөө сорж, сорж байгаад надад өгсөн. Тэгэхээр нь би ахаа наадах чинь тамхи биш юм биш үү гэж хэлтэл чи түрүүнээс хойш яах гээд байгаа пизда вэ гэж хэлээд үүнийг cop гэж хэлэхээр нь би сороод одоо би сорохгүй гэж хэлтэл зүгээр чи яах гээд байгаа юм бэ? гэхээр нь айгаад нэг сорсон. Тэгээд найзууддаа дамжуулаад өг гэхээр нь А, Б хоёрт өгч соруулсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 65-66 дугаар тал/,

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Бын өгсөн: “...Бид нар тэр 2
пивийг хувааж уугаад сууж байтал бид нар тамхи татахаар болоод нэг нэгнээсээ
тамхи асуутал бүгд тамхигүй байсан. Тэгтэл А надад тамхи байгаа гэж
хэлээд гэрийнхээ орон доороос нэг хар ууттай юм гаргаж ирээд, хамт ирсэн
Т гээд найзтайгаа хамт нэг цаасанд нэг юм ороогоод тамхи шиг хэлбэртэй
болгоод татаад байснаа А Быг энэнээс cop гэж хэлтэл Б
үгүй гэж хэлтэл таталдаа, сүртэй пизда чинь гэж хэлтэл Б түүнээс сорсон.
Тэгээд Быг сорсны дараа бүгдээрээ сорж эхэлсэн. А, Т
хоёр гэрээс гараад гадаа хоорондоо юм яриад зогсож байхаар нь Б,
А бид гурав хоорондоо энэ хоёр бид гурвыг явуулахгүй юм байна. Нэг нь цагдаа дуудаж ирье гэж ярилцаад Быг цагдаагийн газар луу явуулахаар болсон. Тэгээд Б хашаанд тавьсан машинаа асаагаад хашааны хаалга онгойлгоод гарах гэтэл А хашааны хаалга буцааж хаагаад, тэгтэл Б хашааны хаалга мөргөсөн. А Бын машины хаалга онгойлгоод түлхүүрийг нь аваад, та нар энд хонох ёстой гэж хэлээд тэр хоёр хоорондоо үл ойлголцож эхэлсэн. Быг А цохиод унагаасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 65-66 дугаар тал/,

 

  1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх-ийн 3-6 дугаар тал/

 

  1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

           /хх-ийн 9-26 дугаар тал/

 

  1. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл,

/хх-ийн 12 дугаар тал/

 

  1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх-ийн 27-32 дугаар тал/

 

     9. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3491 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, улаан таглаа, салфетик 7 ширхэг, оймс мэт зүйлд хийсэн ургамал мэт зүйл, улаан 3 ширхэг, ногоон асаагуур, мөнгөлөг цаас 2 ширхэг, хар саарал өнгөтэй гялгар ууттай ургамал мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэж байна...Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, улаан таглаа, салфетик 7 ширхэг, оймс мэт зүйлд хийсэн ургамал мэт зүйл, хар саарал өнгийн ууттай ургамал мэт зүйл Делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 79-82 дугаар тал/,

 

10. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3492 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Д.А, Б.Б, Д.Т, О.А, Э.Б гэж хаягласан цус тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” юнвенцын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 91-94 дүгээр тал/,

 

         11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3493 дугаартай: “...Шинжилгээнд       ирүүлсэн      Д.А,       Б.Б,      Д.Т, О.А,    Э.Б   гэж   хаягласан   шээс   тус   бүрээс   Делта-9 трагидроканнабинол     илэрч     байна.     Шинжилгээнд     илэрсэн    Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

           /хх-ийн 85-88 дугаар тал/,

 

       12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 7118 дугаартай: “Б.Бын биед хүзүүнд зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 101 дүгээр тал/

 

       13.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 113 дугаар тал/

 

       14. Д.Аий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 119-126 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэх гурван шинжийг хадгалж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх төлбөргүйд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт бусдаас хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс болох оймс, ундааны сав, тугалган цаас, ургамал зэрэг эд зүйлс нь Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа. Эдгээрийг устгах саналтай байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналыг тус тус шүүхэд гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч Д.А нь хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, шинжээч эмчийн дүгнэлтээр мансууруулах бодисын ямар нэгэн донтолтгүй гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нь байнгын оршин суух хаягтай, тогтмол ажилтай байх тул түүнийг нийгмээс тусгаарлагдаж хорих шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай тул сонгон хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд Д.Аийг Улаанбаатар хотоос гаргахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн 1 жилээс дээш хугацаагаар оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Д.Аий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нийслэлийн ................................................. тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 297,7 грамм жинтэй  “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдөр 19-21 цагийн хооронд Д.Т, Э.Б, Б.Б, О.А нарт өгч хэрэглүүлсэнболох нь:

Шүүгдэгч Д.Агийн “...Гэрт пиво уугаад сууж байгаад “надад өвс байгаа татаж үзэх үү” гэж хэлээд бөөнөөрөө татаж үзсэн” гэх,

Гэрч О.Агийн “...та нар тат гэж хэлэхээр нь бид нар татсан. Тэгсэн хоолой гашуун оргиж, толгой эргээд байхаар нь май гэж хэлээд Ад буцаагаад өгсөн...” гэх,

           Гэрч Б.Бын “...НӨАТ-ийн баримтын цаасанд ороосон тамхи шиг хэлбэртэй нэг юм асаагаад өөрөө сорж, сорж байгаад надад өгсөн. Тэгэхээр нь би ахаа наадах чинь тамхи биш юм биш үү гэж хэлтэл чи түрүүнээс хойш яах гээд байгаа пизда вэ гэж хэлээд үүнийг cop гэж хэлэхээр нь би сороод одоо би сорохгүй гэж хэлтэл зүгээр чи яах гээд байгаа юм бэ? гэхээр нь айгаад нэг сорсон...” гэх,

           Гэрч Э.Бын ...А Быг энэнээс cop гэж хэлтэл Б
үгүй гэж хэлтэл таталдаа, сүртэй пизда чинь гэж хэлтэл Б түүнээс сорсон.
Тэгээд Быг сорсны дараа бүгдээрээ сорж эхэлсэн...”
гэх мэдүүлгүүд,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 3491, 3492, 3493, 7118 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Аийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд материаллаг байдлаар гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн оймс, бонго буюу хуванцар сав 1 ширхэг, улаан өнгийн асаагуур 3 ширхэг, ногоон өнгийн асаагуур нэг ширхэг, салфетка долоон ширхэг, мөнгөлөг цаас 2 ширхэг, зиплок түгжээтэй уут, ногоон өнгийн ургамал мэт зүйл 297.7 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй шавар мэт, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт Д.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ................................................. тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн оймс, бонго буюу хуванцар сав 1 ширхэг, улаан өнгийн асаагуур 3 ширхэг, ногоон өнгийн асаагуур нэг ширхэг, салфетка долоон ширхэг, мөнгөлөг цаас 2 ширхэг, зиплок түгжээтэй уут, ногоон өнгийн ургамал мэт зүйл 297.7 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй шавар мэт,  дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ