| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2016/01610/и |
| Дугаар | 1325 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 1325
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг Их тойруу 112/03 ******* холдинг байр “*******” ХХК /УБД:9011037140,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******-д холбогдох
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 5,519,475 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*******” ХХК нь иргэн *******тай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 04/13-2015 дугаартай Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулсан. Уг гэрээгээр Борлуулагч нь нийлүүлэгчийн нийлүүлсэн барааг борлогдсон хэмжээнээс үл хамааран төлбөрийг тухайн сард барагдуулах бөгөөд сар дамнуулахгүй төлбөр тооцоог бүрэн барагдуулах үүрэгтэй. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаандаа нийлүүлж, худалдан авагч нь гэрээний үүргээ дутуу биелүүлж ирсэн бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болох үед талууд гэрээ дүгнэсэн акт буюу тооцооны үлдэгдлийн баталгааг харилцан тохиролцож баталсан. Энэхүү тооцооны үлдэгдэлийн баталгааг харилцан тохиролцож баталсан. Энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаагаар Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд нийлүүлсэн болон хүлээн авсан талуудын бараа бүтээгдэхүүний бүртгэлийн бичилтээр ******* нь 3,679,650 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн. ******* нь бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 3,679,650 төгрөгийг гурав хувааж төлөхөөр харилцан тохиролцсон боловч ******* нь уг үүргээ мөн л биелүүлээгүй. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/13-2015 дугаартай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 3,679,650 төгрөг, алданги 1,839,825 төгрөг, нийт 5,519,475 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Талууд нэхэмжлэлийн шаардлагаас 919,913 төгрөгөөс татгалзаж, 4,599,562 төгрөгийн хүрээнд харилцан тохиролцож эвлэрч байгаа болно. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 3,679,650 төгрөг, алдангийн 50 хувь болох 919,920 төгрөгийн төлбөрийг 2016 оны 12 сараас эхлэн 2018 оны 5 сарын дуусталх 18 сарын хугацаанд сар бүрийн 20-нд 200,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 20-нд 79,650 төгрөгийг төлнө. Алданги 50 хувь болох 919.920 төгрөгийг дараах графикийн дагуу төлнө. 2018 оны 7 сараас эхлэн 2018 оны 10 сарыг дуусталх 4 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 11 сарын 20-ны өдөр 119,912 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцон нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 919,913 төгрөгөөр багасгаж, үлдэх 4,599,562 төгрөгийг хариуцагч ******* 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрхи эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийн 50 хувь болох 51,635 төгрөгийг улсын төсвөөс, 51,635 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 919,913 төгрөгөөр багасгаж, үлдэх 4,599,562 төгрөгийг хариуцагч ******* нь үндсэн төлбөр 3,679,650 төгрөгийг 2016 оны 12 сараас эхлэн 2018 оны 5 сар дуустал 18 сарын хугацаанд сар бүрийн 20-нд 200,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 20-нд 79,650 төгрөгийг, алданги 919,920 төгрөгийг 2018 оны 7 сараас эхлэн 2018 оны 10 сарыг дуустал 4 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 11 сарын 20-ны өдөр 119,912 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч *******аас 51,635 төгрөг, улсын төсвөөс 51,635 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ