Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

    2*******22         *******1          *******7                                          2*******22/ШЦТ/*******9

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 21*******4**************128*******117 дугаартай хэргийг 2*******22 оны *******1 дүгээр сарын *******4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Билгүүн

 Шүүгдэгч                                                  Д.Н нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ...........оны ......дугаар сарын ........-ний өдөр . төрсөн, .настай, ., . боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа Багануур дүүргийн .дугаар хороо, .дүгээр байрны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2*******11 оны *******1 дүгээр сарын 18-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 2*******11 оны 1 сарын 18-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овгийн Д.Н /РД:/

Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.О-ын нүүр болон нурууны ар хэсэгт архины шилний хагархай хэсгээр зүсэж, эрүүл мэндэд нь зүүн хацар, ар нуруунд оёдолтой шарх, духны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би .оны .дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Багануурт ирж төрсөн ах Д.Э-тэй уулзахаар Багануур дүүргийн 3 дугаар хороо 54 дүгээр байрны 41 тоотод очиход манай ах Э, Н, О нар архи уугаад сууж байсан. Би гаднаас нэг шил архи авч ороод хамт ууж байхдаа ах Э-тэй маргалдсан. Харин О намайг “чи ахтайгаа ингэж харьцаж болохгүй” гээд байхаар нь О-той бас маргалдсан. Би уг нь  О-ыг айлгах санаатай газар байсан архины шилний хагархай хэсгийг бариад автал О улам агсраад байхаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа хатгасан. Тэгээд О нүүрээ дараад буруу харахаар нь нуруу хэсэг рүү нь бас нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/

Хохирогч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны өдөр Багануур дүүргийн .дугаар хороо .дүгээр байрны .тоотод Н-ийн гэрт Н, Эг бид 3 байж байхад гаднаас Н, У 2 архитай орж ирсэн. Н согтоод Э-тэй муудалцаад байхаар нь Н-г “ахыгаа ингэж болохгүй” гэж хэлтэл над руу агсраад бид хоёр маргалдсан. Тэгтэл гэнэт миний толгой руу цохиод авсан би толгойгоо бариад газарт унахад миний нуруу руу дахиад цохих шиг болсон. Тэрнээс цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Оёдол тавиулж боолт хийлгэсэн бөгөөөд улсын эмнэлгээр үйлчлүүлсэн тул зардал гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

Мөрдөн байцаалтад гэрч О.Э-ийн мэдүүлсэн: “...Н орж ирээд бид нартай хамт архи уусан. Н согтоод надтай маргалдсан. Гэтэл О Н-г “чи ахтайгаа ингэж харьцаж болохгүй” гэж хэлээд  тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед Н шалан дээрээс өмнө нь хагарсан байсан архины шилний хэлтэрхийг аваад О-ын нүүрийг зүсчихсэн. О нүүрээ дараад буруу харах үед араас нь мөн архины шилээр хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2*******21 оны 11 дүгээр сарын *******1-ний өдрийн *******9/шэ3************** дугаартай дүгнэлтэд: “С.О-ын биед зүүн хацар, ар нуруунд оёдолтой шарх, духны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоом журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 36-37/,

              Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед нүүр хэсэг болон ар нуруу хэсэгт зүсэгдсэн шархтай байсан Хохирогчийн нүүрний шарх гэмтэл нь ердийн явцаараа эдгэрнэ, гоо сайхан алдагдуулахгүй. Хохирогчийн нүүр болон ар нурууны шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт гэмтлийн зэрэгт  хамаарахгүй” гэжээ.

              Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн .дугаар хороо, .дүгээр байрны .тоот байв. Уг байрны шал нь шаргал өнгийн хулдаас байх ба шалан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр нэлэнхүйдээ бохирлогдсон байдалтай шалан дээр архины шил хагарч бутарсан байдалтай байх ба эд мөрийн баримтаар “Хараа” гэсэн бичиглэл бүхий таглаа хэсэгтээ доод хэсэг нь хагарсан архиын шилийг хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...Д.Н нь Улаанбаатар хотын Багануур дүүргийн .дугаар хороо, .... тоот” гэжээ. /хх-ийн 6*******/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Д Н...” гэжээ.  /хх-н 66/,

Шүүгдэгч Д.Н согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...Д.Н нь 2.79 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/

Хохирогч С.О согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...С.О нь 2.19 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9/,

Хохирогч С.О Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Миний бие нь Д.Н нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ. /хх-н 78/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “...Хэрэг бүртгэлийн 21*******4**************128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан архины шилний хагархай хэсгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. /хх-ийн 14/

Яаралтай тусламжийн хуудсаар “...Хэсэг газрын үзлэгээр С.О нь зүүн хацар босоо язарсан 6 см орчим шархтай. 2 далны голд 2.5-3 см орчим гүн хатгагдсан шархтай. Урьдчилсан онош: зүүн хацар болон нурууны хатгагдсан шарх. Төрөлжсөн мөргэжлийн эмчийн үзлэг оношоор нурууны шарх 3-4 см орчим гүн нэвтрээгүй шархтай” гэжээ. /хх-ийн 2*******-21/

Шүүгдэгч Д.Н нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ...удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 7*******/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Н холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Н нь хохирогч С.О эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       96/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Н нь согтуугаар .оны .дугаар сарын .-ны орой .цагийн үед Нийслэлийн .дүүргийн .дугаар хороо, .дүгээр байрны .тоотод хохирогч С.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар архины шилний хагархай хэсгээр түүний нүүр болон нурууны хэсэгт 1 удаа хатгаж биеийн эрүүл мэндэд нь зүүн хацар, ар нуруунд оёдолтой шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би уг нь  О айлгах зорилгоор санаатай газар байсан архины шилний хагархайгаар  нүүр болон нуруу хэсэгт нь нэг удаа хатгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/, мөрдөн байцаалтад хохирогч С.О “...Н гэнэт миний толгой руу цохиод авсан би толгойгоо бариад газарт унахад миний нуруу руу дахиад цохих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч О.Э “...Тухайн үед Н шалан дээрээс өмнө нь хагарсан байсан архины шилний хэлтэрхийг аваад О нүүрийг зүсчихсэн. О  нүүрээ дараад буруу харах үед араас нь мөн архины шилээр хатгасан” /хх-ийн 31/  гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн хацар, ар нуруунд оёдолтой шарх, духны хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2*******21 оны 11 дүгээр сарын *******1-ний өдрийн *******9/шэ3************** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/, шинжээч эмчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Н нь хохирогч С.О эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Н дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Н нь хохирогч С.О зүүн хацар, ар нуруунд оёдолтой шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 Хохирогч С.О нь мөрдөн байцаалтын шатанд болон 2*******21 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 78 дугаар талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Д.Н гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6************** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6**************.********************* төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Д.Н нь “урьд .удаагийн ял шийтгэгдэж байсан ам бүл .,  эрхэлсэн ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Н нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2*******21 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 6************** /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6**************.********************* /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 8*******-83/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Д.Н 6************** /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6**************.********************* /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.1******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Д Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Д Н 6************** /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6**************.********************* /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 9******* хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Д.Насанбуянд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Н мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Д.Н холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч С.Отгонболдод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА