Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2017/00752

 

Зохигчдын эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.******* би:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ын *******-2******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн холбогдох,

          “1950000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ганзориг нь 2013 оны 12 сарын 13-нд надаас машин авах зорилгоор 5000000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн боловч 1300000 төгрөг төлөгдөөгүй байна. ой хааяа тааралдаж нэхэж байсан. Дүү нь боломжоороо төлнө гэдэг төлөхгүй гэдэггүй. Түүний эхнэр нь манай үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд энэ хоёр салаад нөхөр нь машинаа авсан учир машин авахаар зээлсэн мөнгөө өөрөө төлнө гэдэг юм. Саяхан машинаа шинэчилж өөр машин бариад явж байсан. Утасны дугаараа өөрчилсөн болохоор холбогдож чадахгүй удлаа. Алданги *******50000 төгрөг. Иймд Ганзоригоос 1950000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Э.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Би 2013 оны 12 сарын 13-ны өдөр 5000000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж авч “Тоёота карина” маркийн машин худалдан авсан нь үнэн. Надтай хамтран амьдарч байсан С.Мөнхтуяа бид хоёр нь энэ хугацаанд зээлээ төлж байсан. 2015 оны 04 сард ******* эгчтэй уулзахад одоо *******00000 төгрөг үлдээд байна. Энийгээ хурдан хаа гэхээр нь би унаж байгаа машинаа дүүгээрээ 2000000 төгрөгөөр Улаанбаатар хотод заруулж 1400000 төгрөгийг нь ******* эгчийн ХААН банкны 54200512******* тоот дансанд нь хийсэн юм. Үлдэгдэл *******00000 төгрөгийг нь сар болгон *******0000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож төлж дуусгахаар болсон. Ингээд би 2015 оны 0******* сарын 20-нд *******0000 төгрөг, 2015 оны 07 сарын 19-ний өдөр *******0000 төгрөг, 08 сарын 18-ны өдөр *******0000 төгрөг, 09 сарын 29-ний өдөр *******0000 төгрөг, ******* сарын 22-ны өдөр *******0000 төгрөг, 11 сарын 2*******-ны өдөр *******0000 төгрөгийг тус тус ******* эгчийн ХААН банкны 54200512******* тоот дансанд тушаасан. 12 сар, 01 сарын төлөлтийг хийгээгүй байж байгаад өөрийн төрсөн эх С.Жаргалсайханаар дамжуулан 200000 төгрөгийг ******* эгчийн ажил дээр нь буюу “Мустанг” бааранд аваачиж бэлнээр нь өгүүлсэн. Үлдэгдэл 200000 төгрөг төлөх ёстой байсан бөгөөд надаас ч ******* эгч нэхээгүй би ч тэгж байгаад төлнө гэж бодоод орхигдуулсан зүйл байгаа. Би одоо ******* эгчид 200000 төгрөг төлнө. 1950000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

          Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Э.Ганзориг, нөгөө талаас нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа бид нар доорх байдлаар эвлэрч байна. 1950000 төгрөг нэхсэн боловч тооцоог буруу бодож илүү нэхсэн 750000 төгрөгийг хасаж тооцоод 1200000 төгрөгийг төлөхөөр хариуцагч Ганзориг зөвшөөрсөн учир 1200000 төгрөгийг төлүүлэхээр эвлэрсэн болно. Төлбөрийг сар болгон *******0000 төгрөг төлж яваад цалингийн зээлийн эрх нээгдмэгц үлдэгдлийг бүрэн төлнө. Эцсийн хугацаа 2018 оны 0******* сарын 01-ны өдөр болно. Хэрэв хугацаандаа төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн хүү, алданги төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

          Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э. холбогдуулан “1950000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

          Хариуцагч Э.Ганзориг нь нэхэмжлэгч Г.*******гаас 2013 оны 12 сарын 13-нд 5000000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж аваад одоо зээлийн үлдэгдэл 1950000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бичгийн баримтаар батлагдаж байна.

          Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Э.Ганзориг нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч тал 1950000 төгрөг нэхэмжилснээс 750000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Э.Ганзориг нь үлдэх хэсэг болох 1200000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч *******ын ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1950000 төгрөгөөс 750000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг болох 1200000 төгрөгийг хариуцагч ийн Ганзориг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4*******150 төгрөгөөс 23075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албаны 5422**************149 тоот данснаас 23075 төгрөг, хариуцагч Э.Ганзоригоос 1**************75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

          3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ганзориг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                         Т.БАЙГАЛМАА